- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Я.ЖАМБАЛЖАВ: МӨНХ ЦЭВДГЭЭС ЯЛГАРАХ МЕТАН ХҮН, АМЬТАНД ХОРГҮЙ
-Мөнх цэвдгийн талаар тодорхой тайлбарлаач. Яагаад метан ялгарч байгаа юм бол?
- Тэг буюу түүнээс доош градуст, хоёр ба түүнээс дээш жил газрын гүнд оршиж байгаа хөрс, чулуу, мөсний нийлмэлийг мөнх цэвдэг гэж тодорхойлдог. Мөнх цэвдэг нь дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст өргөн тархсан байдаг. Монгол орны хувьд газар нутгийн 63 хувьд, голдуу хойд хэсгээр тасалданги болон алаг цоог хэлбэрээр бий. Манай оронд байх мөнх цэвдэг аливаа өөрчлөлтөд их эмзэг. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт нь мөнх цэвдгийн хайлах шалтгаан болж байна. Газрын гүнд буй цэвдэг хайлбал тухайн газар цөмөрч, доош суудаг. Улмаар хонхор үүсэж, мөнх цэвдгийн ус газрын гүнээс гарснаар нуур үүсдэг. Мөнх цэвдгээс үүссэн нуурын гүнд ч гэсэх үйл явц үргэлжилж байдаг тул уур амьсгалын дулааралд нөлөөлөх хүлэмжийн болон метаны хий агаар мандалд тархдаг. Тэгэхээр мөнх цэвдэг гэссэнээр түүнд агуулагдаж буй нэгдлүүд агаар мандалд дэгдэж, дэлхийн дулаарлыг эрчимжүүлж байгаа юм.
-Байгалийн энэ үзэгдлийг зохицуулах боломж бий юү?
- Сүүлийн үед дэлхийн дулаарал эрчимтэй явагдаж байна. Эрдэмтэн, судлаачид энэ дулаарал цаашид 2050, 2100 он хүртэл хэрхэн өөрчлөгдөхийг урьдчилан судалсан. Харин ингэхдээ мөнх цэвдгийн нөлөөг тооцоогүй. Мөнх цэвдэг ихтэй Сибирь, Арктикийн хөрсөнд метаны хий ихээр агуулагдаж байдаг. Гэтэл сүүлийн үед Арктик, Сибирийн мөнх цэвдэг хайлж, хүлэмжийн маш их хэмжээний хий дэгдэж байна. Зарим эрдэмтэн дэлхийн агаар мандалд байгаа хүлэмжийн хийнээс 1.5 дахин их хий цэвдэгт агуулагдаж байна гэж тооцоолсон. Хэрэв ийм хэмжээний хий агаар мандалд цацагдах юм бол дэлхийн дулаарал одоогийнхоос илүү эрчимжих аюултай
-Мөнх цэвдгээс ялгарах метаны хий хүн, амьтанд ямар нөлөөтэй вэ?
- Метан газрын гүнээс ялгарч агаар мандалд хүлэмжийн хий болон дэгддэг. Түүнээс биш тухайн газар нутгийн нууранд шингэж үлддэгг лддэггүй. Хүн, амьтанд хоргүй. Метан бол шатамхай хий, агаарт дэгдэхээрээ хүлэмжийн хий болдог. Мөнх цэвдгийн гэсэлтээс үүссэн нэг нуурнаас өдөрт 10-30 литр метаны хий агаарт цацагддагийг Аляскийн Фэйрбэнскийн их сургуулийн судлаач Кейти Уолтер Энтони тогтоосон. Бид 2010-2013 оны хооронд Монгол орны мөнх цэвдгийн урт хугацааны мониторинг буюу судалгаа хийсэн.
Судалгаанаас үзэхэд, Хангай, Хөвсгөлийн уулс, Алтай, Ховд, Увс аймгийн нутаг, Хэнтийн нурууны хойд хэсэгт маш их цэвдэг байсан. Дэлхийн бусад муж, бүсэд байгаа цэвдгийг бодвол манайх эмзэг. Тухайлбал, Сибирийн цэвдгийн температур -5-8 градус байдаг бол манайх хамгийн хүйтэндээ -3 градус байдаг. Тэгэхээр температурын энэ зөрүүнээс шалтгаалж манай цэвдэг амархан хайлдаг гэсэн үг. Монгол орны хэмжээнд Дархадын хотгороос Говь-Алтайн Эрдэнэ сум хүртэл 120 гаруй газарт цэвдгийн хэмжилт хийсэн.
-Судалгаагаар ямар өөрчлөлт ажиглагдсан бэ?
- 1970, 80-аад оны үед мөнх цэвдэгт хэмжилт хийж байж. Яг тэр хэмжилт хийсэн цэгт шинээр цооног өрөмдөж, давтан хэмжилт хийлээ. Тэгэхэд тухайн үеийн хэмжилтээс зөрүүтэй гарсан. Тухайлбал, 1984 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг мөнх цэвдэгтэй байсан бол 2013 онд дулаарлаас болж гэссэн байсан. Үүнээс гадна тодорхой өөрчлөлт анзаарагдсан.
Төв аймгийн Баян сумын нутгийн Гурвантүрүү хэмээх газарт байгаа мөнх цэвдгийн градус 1978 онд 4.5 метрт -0.2, 9.5 метрт -0.1 байсан бол 2011 онд дөрвөн метрийн гүнд -0.03, 10 метрт +0.8 болсон байх жишээтэй. Эндээс дүгнэхэд мөнх цэвдэг гэссэн, температур нь нэмэгдсэн байгаа бол зарим газарт шинээр цэвдэг үүссэн байна. 1962-1970 онд мөнх цэвдгээс үүссэн 349 нуур байсан нь 2006-2008 онд 422 болж нэмэгджээ.
-Мөнх цэвдгийг гэсгээхгүйн тулд хүний хийж чадах зүйл бий юү?
- Байгалийнхаа зүй тогтлоор мөнх цэвдгийн процесс явж байна. Харин хүний үйл ажиллагаа нэмэгдвэл маш хурдан өөрчлөгдөнө. Хэнтий, Хангайн нуруу, Хөвсгөлийн уулсын ойд мөнх цэвдэг бий. Энэ нь ойн экосистемийг тэнцвэржүүлж, чийгээр хангадаг. Хэрэв бид ойгоо тайраад, огтлоод байвал цэвдэг нь гэсэж, цаашлаад бусад ойн экосистем алдагдаж, устаж үгүй болно. Учир нь мөнх цэвдэг нь газрын гүний усны нөөц болдгоороо онцлог. Тиймээс цэвдгийг хайрлаж, хамгаалан, хадгалах нь зүйтэй. Жишээлбэл, өвс ногоо сайтай, газар нь чийгтэй байна гэдэг хөрсөндөө мөнх цэвдэгтэйн шинж. Харин цэвдэггүй газар халцгай, хуурай байдаг.
-Метан гэж ямар бодис вэ. Үүнийг ашиглаж, олборлож болох уу?
- Метан бол нүүрсхүчил, устөрөгчийн атомоос бүрдсэн шатамхай хий. Газар доор булсан органик нэгдлүүдэд ялзрал явагдсанаар хүчилтөрөгч үүсдэг бол үүн дээр бактери үржвэл метан ялгарна. Өөрөөр хэлбэл, хэрэв газрын гүнд байгаа органик нэгдэлд хүчилтөрөгч байхгүй бол метан ялгарна, байгаа бол хүчилтөрөгч ялгарна гэсэн үг. Гаднын эрдэмтдийн тодорхойлсноор хүлэмжийн хий болдог химийн хоёр нэгдэл бий. Метан нь нүүрсхүчлийн хийнээс хэд дахин илүү нөлөө үзүүлдэг. Дэлхийн зарим оронд ахуйн хог хаягдлаа газар дор булж, метан олборлодог. Энэ нь маш хямд, байгальд хадгалж байгаа хийг олборлож, эрчим хүч дулаан гаргаж авч буй хэрэг. Налайхын нүүрсний уурхайд 1990-ээд оны эхэн үед газар дор маш том дэлбэрэлт болсон. Тухайн үед нүүрсэнд тодорхой хэмжээний метан хуримтлагдсан байсан тул олборлох үед дэлбэрсэн юм. Мөнх цэвдэг гэхээр хүмүүс сөрөг ойлголттой байдаг. Эрдэмтдийн хийсэн судалгаагаар дэлхийн бөмбөрцгийн хойд хагас буюу цэвдэгтэй газарт дэлхийн хүн амын гуравны хоёр нь суурьшсан байдаг. Тэгэхээр цэвдэгтэй газар нутаг нь хүн амьдрах таатай орчин нөхцөл болж байна гэж хэлэх үндэстэй.
-Мөнх цэвдгийг олборловол байгаль орчинд сөргөөр нөлөөлөхгүй юу?
- Мөнх цэвдгийг хамгаалахын тулд хүмүүс байгаль дэлхийгээ хайрлах хэрэгтэй. Ой мод, газар шороогоо сүйтгэхгүй байх нь зүйн хэрэг. Канад, ОХУ-д мөнх цэвдгээс маш их метан ялгарч, агаарт цацагдаж байгаа болохоор үйлдвэрлэлийн хэмжээнд ашиглах боломж, технологи байгаа, эсэхийг судалж байна. Одоохондоо бэлэн технологи алга. Харин ч агаарт дэгдэж, дулаарлыг эрчимжүүлж байгаа метаныг хэрхэн ашиглаж болохыг судалж буй нь сайн хэрэг.
Б.БЯМБАСҮРЭН mongolnews
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||