- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Бизнес болсон утааны уршиг зогсохгүй
Утаанаас ангижрах хүсэлтэй иргэдийн хүлээлт талаар болох бололтой. Учир нь 2010 оноос эхэлсэн утаанаас ангижрах төсөл, хөтөлбөрт 130 орчим тэрбум төгрөг салхинд хийсгэсэн бүтэлгүй туршилт дахин үргэлжлэх аж.
Улаанбаатар хотын агаарын бохирдол байх ёстой хэмжээнээсээ 10 дахин ихсэж, хүний эрүүл мэндэд хор учруулах нь бүү хэл үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрсэнийг дэлхий даяар зарласан. Гэсэн хэдий ч аюултай хэмжээнд хүрчээ гэх яриагаараа иргэдийг түгшээхээс өөр дорвитой арга хэмжээ авалгүй өнгөрсөн.
Агаарын бохирдлыг бууруулахад 3.2 тэрбум төгрөг төсөвлөсөн
Албаны хүмүүсийн хэлж буйгаар энэ жил Улаанбаатар хотоос агаарын бохирдлыг бууруулахад 3.2 тэрбум төгрөг зарцуулж байгаа аж. Үүнд утаа их хэмжээгээр гаргадаг яндантай зарим аж ахуйн нэгж, гэр хорооллын өрх болон цэцэрлэгийн халаалтыг төвийн шугамд холбож, цахилгаанаар халаахаар төлөвлөжээ.
Мөн 200 өрхөөс зөвхөн материалынх нь хөлсийг авч дулаалга хийж өгөх болон байгаль орчинд ээлтэй эко технологийг ашигласан жишиг хороог шалгаруулах аж. Хэрэв тус технологийн өртөг 30 орчим сая төгрөгт багтаж байвал нийслэлийн мэдэлд бүртгэхээр болжээ. Үүнээс гадна энэ жил Эрчим хүчний яамтай хамтран 110 кВат-аас дээш хүчин чадалтай 92 том оврын усан халаалтын зуухыг төвийн шугамтай холбоно.
Цэцэрлэгийн 720 гаруй танхимд агаар цэвэршүүлэгч, гэр хорооллын нэн ядуу 32 мянган өрхөд сайжруулсан түлш тараах зэрэг арга хэмжээг авах юм байна. Үүгээр ч зогсохгүй иргэд өвлийн бэлтгэлээ хангалттай базаасан гэж мэргэжлийн байгууллагынхан бардам хэлэв.
Гэтэл энэ дүр зураг бодит байдал дээр эсрэгээрээ байна. Учир нь урьд жилүүдэд хэрэгжүүлээд үр дүнд төдийлэн хүрээгүй төсөл хөтөлбөр өөр хэлбэрээр дахин хэрэгжээд эхэлсэн байна. Гэхдээ 2012 онд хэрэгжүүлж, иргэдийн бухимдлыг багагүй төрүүлсэн 17 тэрбум төгрөгийн өртөгтэй "Утаагүй зуух” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Мөн 2014 онд хэрэгжүүлсэн хоёр тэрбум төгрөг салхинд хийсгэсэн тоосонцрыг 88 хувь шүүдэг гэх яндангийн утаа шүүгч, 2015 онд агаар дахь хорыг 60 хүртэлх хувиар бууруулдаг нүүрс цэвэршүүлэгч бодист 50 гаруй сая төгрөг зарцуулсан ч үр дүнд хүрээгүй юм. Өнгөрсөн өвөл гэхэд нийслэлийн 50 орчим сургуульд агаар цэвэршүүлэгч төхөөрөмж суурилуулсан ч үр дүнгээ өгч чадаагүй олон жишээ бий.
- 130 орчим тэрбум төгрөг салхинд хийсгэсэн бүтэлгүй туршилт дахин үргэлжилнэ.
- Нэн ядуу 32 мянган өрхөд сайжруулсан түлш тараахаар болов.
- Утааг бууруулахад 2017-2024 он хүртэл 9.5 их наяд төгрөг шаардлагатай гэх судалгаа хүртэл гаргажээ. Нүүрсний хэрэглээг хязгаарлахгүй
Ийм атал мэргэжлийн байгууллагууд улс орон эдийн засгийн хямралтай байхад иргэд маань өндөр өртөгтэй төхөөрөмж худалдан авах боломжгүй учраас урт хугацааны хүүгүй зээлийн асуудлыг шийдвэрлэхээр банктай ярилцаж байгаа гэсэн нэмэлт тайлбарыг өгөв. Орон сууц, цалин, электрон бараа, өргөн хэрэглээний гээд зээлээс зээлийн хооронд амьдарч байгаа иргэдийг нэмж зээлд хамруулан төлж баршгүй өрөнд унагаахаар шийджээ. Өдрийнхөө хоолыг аргацааж буй болон үр хүүхдийнхээ сургалтын төлбөрийн өрөнд баригдсан өрх олон байхад энэ мэт туршилт болсон шийдвэр дахин үргэлжлэх нь.
Иргэдийг зээлд хамруулан төлж баршгүй өрөнд унагаахаар шийджээ
Нийслэлийн мэргэжилтнүүдийн хэлж буйгаар сайжруулсан түлшний 80 орчим хувийг үйлдвэрлэж, өвлийн бэлтгэл ажил хангагдсан гэж шахмал түлшний үлгэрийг давтах аж. Энэ жил хэрэгжүүлж буй гэр хорооллын өрхийг төвийн шугамд холбох ажил сайшаалтай боловч нүүрсний хэрэглээг хэвээр үлдээж буй нь энэ өвөл утаа багасахгүй гэдгийг нотолж байна. Үүгээр ч зогсохгүй Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо утааг бууруулахад 2017-2024 он хүртэл 9.5 их наяд төгрөг шаардлагатай гэсэн судалгаа ч гаржээ. Утаагаар далимдуулсан бизнес дахин үргэлжилж, эрүүл мэндээрээ хохирох нийслэлчүүд нэг хэсэгтээ утаанаас салахгүй бололтой.
Нүүрсний хэрэглээг хязгаарлахгүй
Нүүрсний хэрэглээг хязгаарлана гэсэн айдас иргэдийг төөрөгдөлд оруулаад байгаа. Тэгвэл энэ талаар нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэхээс тодрууллаа.
Мөн энэ жил зөвхөн MNS стандарттай зуухыг үйлчилгээний газруудаар худалдаалахаар болсон. Тодруулбал, гэрийн хэрэглээнд зориулсан MNS52162016, давхар шаталттай, агаар бага бохирдуулдаг зуухыг хэрэглээнд нэвтрүүлнэ. Харин том оврын усан халаалтын зууханд MNS50432016 стандартыг тогтоосон. Эдгээр зуух өндөр үнэтэй тул цаашид иргэдэд урт хугацаанд, хүүгүйгээр зээлээр авах боломж олгохоор банктай ярилцаж байна.
Сайжруулсан түлшний шинэ стандарт гарсан
О.Билгүүн
Засгийн газрын мэдээ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||