Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хүнд үйлдвэрүүд ашиглалтад орохын цагт аандаа мөнгийг “үйлдвэрлэж” эхэлнэ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга Б.Баатарсүхтэй ярилцлаа.

-Өмнөх Засгийн газар аж үйлдвэрийн салбарыг бодлогын хувьд бие даасан байх ёстой хэмээн үзэж, яам башуулсан. Энэ удаад Уул уурхайн яам дэргэдээ авч явахаар боллоо. Хоёр том салбарыг нэг бодлогоор авч явах нь хэр оновчтой шийдэл вэ. Үүнээс ярилцлагаа эхэлье?

-Би асуултад тань хариулахаас өмнө хүнд үйлдвэр гэж юуг хэлэх талаарх эхний ойлголтыг өгөх нь зөв байх. Хүнд үйлдвэр гэдэг нь уул уурхайн салбарынхны олборлон баяжуулсан бүх бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл явц гэж ойлгож болно. 

Хүнд үйлдвэрийн салбар өнгөт болон хар төмөрлөгийн үйлдвэрүүд, дээрээс нь машины үйлдвэрүүд, химийн хэсэгчилсэн бүлэг үйлдвэрүүд багтдаг. Үйлдвэрлэлийнх нь процесс хүнд, нарийн түвэгтэй учраас ийн нэрийдсэн хэрэг.

Эдүгээ уул уурхай, хүнд үйлдвэрийн яам гэж нэрлээд уул уурхай яам хүнд үйлдвэрийн салбараа хажуудаа бодлогоор авч явах болсон нь хамгийн зөв шийдэл болсон. Бүх зүйл голдрилдоо орсон гэж хэлж болно. Бодлогын хувьд ч асуудлыг цогцоор нь шийдэх боломж бүрдсэн.

Тодруулж хэлбэл, геологи нь урьдчилсан хайгуулынхаа ажлыг хийж гүйцэтгэснийх нь дараа уул уурхайн хэлтэс баяжуулсны эцэст хүнд үйлдвэрийн салбар анхан шатны боловсруулалт хийгдсэн түүхий эдийг бүрэн гүйцэт боловсруулж, эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлэх учиртай.

-БНМАУ бас ч гэж хунд үйлдвэрийн салбар хөгжих суурийг маш сайн тавьсан өгсөн гэж би хувьдаа боддог. Бодлого боловсруулагчдын хувьд бүх зүйлийг цоо шинээр харж эхлүүлээгүй л болов уу гэж санах юм. Та надтай санал нийлэх үү?

-Хүнд үйлдвэрийн салбар гэж юу хэлэх талаар миний сая өгүүлсэн тодорхойлолтод нийцсэн үйлдвэрүүд гээд харахаар Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийг нэрлэж болно. Харамсалтай нь эдүгээ Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагаа нь зогсох дээрээ тулаад байгаа.

Хүнд үйлдвэрийн салбар өнгөт болон хар төмөрлөгийн үйлдвэрүүд, дээрээс нь машины үйлдвэрүүд, химийн хэсэгчилсэн бүлэг үйлдвэрүүд багтдаг.

 

Бусдынх нь тухайд боловсруулах жижиг, дунд үйлдвэрүүд шүү дээ. Арматур, зэс хайлуулах гэх мэтийн жижиг хэд хэдэн үйлдвэр бий, уг нь. Хүнд үйлдвэрийг дотор нь металл ба металл бус гэж хоёр хуваадаг. Металл бус гэдэгт цементийн болоод барилгын материалын үйлдвэрүүд хамааралтай. 

Түүнчлэн газрын тос, нүүрс, химийн үйлдвэр нь металл буст хамрагдах учиртай гээд ойлгох хэрэгтэй. Монгол Улс газрын тос, нүүрс-химийн салбарт их хожуу хөл тавьж байгаа юм. Цоо шинэ салбар. Харин металлургийн салбарт бол бага зэрэг туршлагатай. Дарханы төмөрлөгийн үйлдвэр ашиглалтад ороод хэдэн жил болж байгаа билээ.

Тэр хэрээр туршлага хуримтлуулсан гэж хэлж болох байх. Зэс хайлуулах, баяжуулах чиглэлд уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэсэн " Эрдмин”, "Ачит эх” гэх зэсийн баяжмалаас катодын зэс гаргаж авдаг жижиг үйлдвэрүүд бий.

Хар металлургын тухайд ч ялгаагүй Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрээ түшиглэдэг. Боловсон хүчний бааз суурийн хувьд ч боломжийн, Орхон аймагт гэхэд л Ш.Отгонбилэгийн нэрэмжит Техникийн их сургууль, Дарханы Техникийн их сургуульд тус тус мэргэжлийн боловсон хүчнээ бэлтгэдэг. 

Тэгэхээр бид бүхнийг шинээр эхлүүлсэн бус хуучин байсан, бий болгосон бааз сууриа түшиглэж хүнд үйлдвэрийн салбарыг хөгжүүлж байгаа хэрэг. Ер нь хүнд үйлдвэрийн салбарыг мөнгө үйлдвэрлэдэг машинтай дүйцүүлж болох юм.

-Монгол Улс хүнд үйлдвэрийн салбарт ямар бодлого баримталж байна вэ?

-Өмнөх Засгийн газар 2014 оны арванхоёрдугаар сард Аж үйлдвэрийн яамыг байгуулж, яам байгуулагдсантай холбогдуулан 2015 оны зургаадугаар сарын 15 өдрийн УИХ-ын 62 дугаар тогтоолыг үндэслэн төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулсан байдаг.

Түүнчлэн бодлогыг хэрэгжүүлэх үүднээс 2015 оны арваннэгдүгээр сард дунд хугацааны стратеги хөтөлбөрөө баталсан.Энэхүү стратеги хөтөлбөрт Монгол Улсыг үйлдвэржсэн орон болох талаарх бодлогыг нэлээн сайн тусгаж өгсөн байдаг.

Тухайлбал, Монгол Улс зэсийн баяжмал хайлуулах үйлдвэртэй болохоор төлөвлөж, түүнийгээ ажил хэрэг болгон 2015 онд Хэнтийн Бор-Өндөрт зэсийн баяжмал хайгуулах үйлдвэрийн суурийг тавьсан. 

Энэ нь шинэ дагийн Монгол Улс хүнд үйлдвэрийн салбарыг боддогоор хөгжүүлэхийн эхлэл тавигдахын үндэс болсон гэж хэлж болно. Тэр ч утгаараа шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт "Газрын тосны олборлолтыг тогтвортой нэмэгдүүлэн, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулна.

Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх, үйлдвэр байгуулах ажлыг дэмжиж ажиллана. Дархан, Сэлэнгийн бүсэд хар төмөрлөгийн цогцолбор байгуулах нөхцөлийг бүрдүүлнэ, Нүүрс угаах, гүн боловсруулах үйлдвэр болон нүүрсний нийлэг хийн үйлдвэр байгуулахыг боддогоор дэмжинэ.

Шингэрүүлсэн түлш, шатах тослох материалын үйлдвэр байгуулах ажлыг бодлогоор дэмжинэ” гээд заасан байгаа. Оюутолгой, Цагаан суварга, Эрдэнэт үйлдвэрээ түшиглээд зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр барья.

Эхний ээлжид жилд 520 мянган тонн зэсийн баяжмал боловсруулж, 120 мянган тонн катодын зэс үйлдвэрлэх үйлдвэр барихаар төлөвлөсөн. Нөгөөтээгүүр, Монгол Улс дотоодын хэрэгцээгээ хангаад байхуйц газрын тосны баялаг нөөцтэй. Газрын тосны хайгуулын ажил, газрын тосны олборлолт жилээс жилд нэмэгдэж, жилдээ 1.5 сая тонн газрын тос олборлодог болсон.

Эхний ээлжид жилд 520 мянган тонн зэсийн баяжмал боловсруулж, 120 мянган тонн катодын зэс үйлдвэрлэх үйлдвэр барихаар төлөвлөсөн. 

 

Үүнийгээ ашиглаад газрын тос боловсруулах үйлдвэр барьж, ашиглалтад оруулах бодлого баримталж буй. Дээрээс нь манайх нүүрсний асар их нөөцтэй орон. Нүүрсээ хийжүүлээд нийлэг хий гэж нэрлэж байгаа сентитик газ үйлдвэрлэн утаанаасаа бүрэн ангижрах боломжтой. Үр дүн нь юу гэхээр Монгол Улс нэгдүгээрт, хүнд үйлдвэртэй, хоёрдугаарт, байгаль орчинд таатай аюулгүй орон болох юм. 

Ирэх дөрвөн жилд багтааж дээрх үйлдвэрүүдийг барихаар төлөвлөсөн. Дээр нь хар төмөрлөгийнхөө үйлдвэрийг түшиглээд Дархан, Сэлэнгийн бүсэд төмөрлөгийн цогцолбор үйлдвэр байгуулахаар болж, бэлтгэл ажилдаа орцгоосон.

Тэгэхээр хар металлургийн чиглэлд том цогцолбор үйлдвэртэй, өнгөт металлургийн чиглэлд зэсийн үйлдвэртэй,газрын тос боловсруулах чиглэлдээ газрын тосны үйлдвэртэй, нүүрс-химийн чиглэлд нүүрснээс хий гаргаж авах ийм цогцолбор бүхий үйлдвэрүүдийг барьж, хүнд үйлдвэрийн салбарыг ойрын үед эдийн засгийн эргэлтэд оруулна гэж ойлгож болно.

-Үнэнийг хэлэхэд, манайх хүнд үйлдвэр барих нь бүү хэл, эдийн засгийн чадавхтай улс. Тиймээс гаднын хөрөнгө оруулагчдыг найр тавьж угтах биз. Тэдэнд үзүүлэх ТЭЗҮ нь бий юу. Одоогийн байдлаар аль нэг үйлдвэрт хөрөнгө оруулах хүсэлтээ ирүүлсэн орон, компани байна уу?

-Миний сая дурдсан үйлдвэрүүдийн ТЭЗҮ урьдчилсан байдлаар боловсруулагдсан байгаа. Урьдчилсан гэдэг нь манай улсын Засгийн газрын захиалгаар, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдсэн төслүүд юм. Мөн дуусаагүй төслүүд ч бий.

Урьдчилсан байдлаар хийгдсэн ТЭЗҮ-г үндэслэж, техникийнхээ  даалгаврыг хийлгээд цааш үргэлжлүүлээд үйлдвэрүүдээ барьж, ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй.

Хөрөнгө оруулагчийг татах тухайд Монгол Улс байршлаа сонгоод тендерээ зарлаад эхлэх үед хөрөнгө оруулалтаа хийгээд хамтарсан эсвэл дангаараа эзэмшээд явах боломж, бололцоо бүрдэнэ гэж ойлгож болно.

-Хүнд үйлдвэрийн салбарыг сонирхох гаднын хөрөнгө оруулагчид юун түрүүнд хууль, эрхзүйн орчин нь хэр боловсронгуй юм, бодлого нь тогтвортой байж чадаж байна уу гэдгийг л судлах байх? 

-Бид гаднын хөрөнгө оруулагчдыг урин дуудах, татах чиглэлээр нэлээд зүйлийг санаж, сэдэж ажиллах учиртай. Ажиллаж ч байна. Саяхан болж өнгөрсөн уул уурхайн салбарын чуулга уулзалт дээр гаднын хөрөнгө оруулагчид Монгол Улсын уул уурхайн салбарын хууль, эрх зүйн орчин харьцангуй сайжирсан хэмээн дүгнэж байна лээ.

Шинэ Засгийн газраас гэхэд л 20 тэрбумаас дээш хэмжээний хөрөнгө оруулах хөрөнгө оруулагчийг гаалийн татвараас хөнгөлөх гэхчлэн татварын таатай нөхцөлийг санал болгож буй.

-Эхний үйлдвэр хэзээ ашиглалтад орохоор төлөвлөж байгаа вэ. Үйлдвэрлэсэн бүгээгдэхүүнээ гаргах зах зээлээ хэчнээн орноор төсөөлж байгаа бал?

-Юун түрүүнд байгаа нөөц боломжоо ашиглаад газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрээ барихаар төлөвлөж байгаа. Түүхий эд нь ч манайд хангалттай. Боловсруулах үйлдвэртэй болж гэмээнэ дотоодын зах зээлээ бүрэн хангах бололцоотой. 

Төслийн гүйцэтгэл төлөвлөгөөний дагуу явбал 2-2.5 жилд багтан үйлдвэр ашиглалтад орж, 2020 оноос газрын тосны бүтээгдэхүүнийг дотоодоосоо хангах нөхцөл бүрдэнэ.

Дашрамд өгүүлэхэд, Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээндээ жилд 1.5 тэрбум ам.доллар зарцуулж, тэр их мөнгө дандаа гадагшаа урссан байдаг. Тэгэхээр импортыг зогсоож, гадагшаа урсдаг валют дотооддоо эргэлдэхээр эдийн засагт сайнаар нөлөөлөх нь ойлгомжтой.

Зэс хайлуулах үйлдвэрийн хувьд ойролцоогоор дөрвөн жилийн хугацаанд баригдана. ТЭЗҮ-ийг нь боловсруулахдаа уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэсэн агаад "Эрдэнэт” үйлдвэр өөрсдөө ажлын даалгаврыг нь өгсөн юм билээ. Үүний дагуу ТЭЗҮ нь боловсруулагдсан.

Хар төмөрлөгийн үйлдвэр бүрэн утгаараа ажиллаж эхэлснээр жилд 500 мянган тонн ангижруулсан төмөр, 300 мянган тонн цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. 

 

Үйлдвэр ашиглалтад ормогц л катодын зэсийг гадагшаа экспортлох юм. Жилд 120 мянган тонн цэвэр катодын зэс үйлдвэрлэж, олон улсын зах зээлд гаргана гэсэн үг. Нүүрсний хувьд түрүүн хэлсэнчлэн нүүрсээ хийжүүлээд, хийжүүлсэн нүүрсээ эхний ээлжид дотооддоо хэрэглэнэ. Энэ их утааг байхгүй болгоно.

Энэ нь макро түвшиндээ ч, эдийн засгийн хувьд ч ашигтай шүү дээ. Ийм төслүүд байна. Хар төмөрлөгийн үйлдвэр бүрэн утгаараа ажиллаж эхэлснээр жилд 500 мянган тонн ангижруулсан төмөр, 300 мянган тонн цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Энэ төсөл хэрэгжээд эхлэхээр мөн л дотоодынхоо зах зээлийг эхний ээлжид хангана гэсэн зорилттой. 

-Хүнд үйлдвэрийн салбарт боловсон хүчний хангамж хүрэлцээ ямар байдаг вэ?

-Боловсон хүчний хувьд тааруу, нарийн мэргэшсэн мэргэжилтнүүд цөөхөн. Үйлдвэрүүд баригдаж байх явцад боловсон хүчнээ сургаж авна гэсэн зорилго тавьж байгаа. Ажлын байруудыг шинээр бий болгоно. Боловсон хүчнээ сургаж авна. Энэ бүх асуудлуудыг цогцоор нь шийднэ гэж ойлгож болно.

-Хүнд үйлдвэрүүд ашиглалтад орохын цагт Монгол Улсын эдийн засаг ингэж сэргэнэ гэсэн төсөөлөл бий л байх, ТЭЗҮ-д. Зөвхөн тойм тоон үзүүлэлтээсээ дурдвал?

-Хүнд үйлдвэрлэл өөрөө асар их хэмжээний хөрөнгө шаардаж байж хөл дээрээ босдог салбар. Тэр хэрээр хөрөнгө оруулалтаа нөхөх ажил нь нэлээд урт хугацаанд үргэлжилдэг онцлогтой. Бидний төсөөлж харж буйгаар бол газрын тос боловсруулах үйлдвэр эхлээд улсын эдийн засагт ашиг тусаа өгөх учиртай.

Урьдчилсан байдлаар, 230-аас дээш сая ам.долларын татварыг төвлөрүүлнэ гэж тооцож байна. Ойролцоогоор 600-700 хүн ажлын шинэ байраар хангагдана. 

Нүүрснээс байгалийн хий гаргаж авах төсөл гэхэд улсын төсөвт жилд 100 гаруй сая ам.долларыг төвлөрүүлдэг болох юм. Мөн 1000 орчим хүн ажлын байраар хангагдана. Зэс баяжуулах үйлдвэр татвараар жилд 12.8 сая ам.доллар улсын төсөвт төвлөрүүлж, 800-гаад ажлын байр бий болно гэсэн урьдчилсан төсөөлөл байна. Энэ бүхэн зөвхөн төсөөлөл гэдгийг ойлгоорой.

-Сөрөг асуулт байж мэднэ. Бидний мөнхийн хоёр хөрш маань дэлхийн хүнд үйлдвэрийн акулууд. Тиймээс тэдний дунд орших Монгол Улсад хунд үйлдвэрийн салбарыг дэлхийтэй өрсөлдөхүйц хэмжээнд хөгжүүлэх шаардлага байгаа юм уу. Зах зээлээ яаж тодорхойлж байгаа юм бол. Эсвэл манай түүхий эдийн чанар хоёр хөршөөс илүү юм уу?

-Гуравдагч зах зээлийн хувьд хүндрэлтэй зүйл бий. Яагаад гэхээр бид чинь дэд бүтцээ ч сайн барьж байгуулж чадаагүй байгаа шүү дээ. Цаашид энэ чигээрээ урсаад байж болохгүй. Төмөр замын асуудлуудаа ойрын үед шийднэ. Төмөр замтай болсноор бүтээгдэхүүнээ далайн боомтод хүргэх цаашлаад гуравдагч зах зээл рүү хөл тавих нөхцөл бүрдэнэ.

Хоёр аварга том гүрний дунд оршдог юм чинь гээд тэдний түүхий эдийн бааз маягаар явна гэвэл өрөөсгөл ойлголт. Тиймээс өөрсдийнхөө олборлосон түүхий эдээ боловсруулаад дээр өгүүлсэнчлэн хүнд үйлдвэр гэх мөнгөний машинаа ажилд оруулаад эхэлбэл, олон зүйлд санаа зовохгүй болно.

Өнөөг хуртал Монгол Улс цаг үргэлж түүхий эд бэлтгэдэг орон байлаа шүү дээ. Ийм байж таарахгүй. Ялангуяа, хар болон өнгөт төмөрлөгийн үйлдвэрлэл цаашлаад полиметаллын чиглэлд боловсруулах үйлдвэрийг яаралтай ашиглалтад оруулах нь зүйтэй.

Мөн стратегийн бүтээгдэхүүн болох газрын тос боловсруулах үйлдвэрээ зайлшгүй дотооддоо боловсруулах шаардлага тулгарч буй.Түүнчлэн ард түмэн, байгаль орчноо бодоод ч тэр түүхий нүүрс шатаадаг тэр байдлаасаа салж, хийн түлшийг ахуйдаа ашиглаж сурах цаг болсон. Тэр утгаараа нүүрс, химийн үйлдвэрийг барьж ашиглалтад оруулах ажлыг төр боддогоор дэмжиж ирсэн.

Ч.ЧУЛУУНЦЭЦЭГ

ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН МЭДЭЭ


Хүнд үйлдвэрүүд ашиглалтад орохын цагт аандаа мөнгийг “үйлдвэрлэж” эхэлнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани