Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ч.Хашчулуун: Нүүрсний зах зээл цаашид нэг их тэлэхгүй

Монголчууд бүгдээрээ хошуу дүрж мэдэлцдэг нэг салбар бий болсон нь уул уурхай. Ялангуяа сүүлийн үед дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өсчээ гэдгийг ёстой ам уралдуулан ярьж, яг одоо очоод мөнгө авах гэж байгаа юм шиг зарим нь авирлав. Харин эдийн засагч хүн хөндлөнгийн байр суурьнаас харж, ондоо өнцөг гаргах юм. МУИС-ийн Эдийн засгийн их сургуулийн багш, доктор Ч.Хашчулуунтай нүүрсний зах зээлийн төлөв байдал, хандлагын талаар ярилцлаа.  

 

 

-Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өсчээ. Энэ нь манай эдийн засагт яаж нөлөөлөх бол?  

 

-Нүүрсний дэлхийн зах зээл гэж байдаггүй. Хүмүүс дандаа андуурдаг. Хольж хутгаад "Нүүрсний зах зээл тэглээ, ингэлээ” гэж ярьдаг. Гэтэл нүүрс нь дотроо хоёр зах зээлээс бүрддэг. Эхнийх нь эрчим хүчний буюу бидний ярьдагаар хүрэн нүүрс. Энэ нь тусдаа өөр зах зээл. Бараа нь бол ижилхэн нүүрс мөн л дөө. Хэрэглээний хувьд эрэлт, нийлүүлэлт нь шал өөр байдаг юм. Энэхүү хүрэн нүүрс нь дэлхийд маш элбэг. Хятад, Америк, Энэтхэг, Индонез, Австрали гэсэн таван орон л нийт зах зээлийн 70 хувийг эзэлдэг. Ер нь хамгийн том үйлдвэрлэгч нь хамгийн том хэрэглэгч байдаг сонин зах зээл.

 

Харин нөгөөдөх нь төмөрлөгийн үйлдвэрт ган хайлуулахад хэрэглэдэг коксжих нүүрс юм. Коксжих нүүрстэй ойролцоо нь занар байдаг учраас зарим үед орлуулдаг. Гэхдээ нүүрс дэлхийд элбэг барааны нэг л дээ. Манай улсад нүүрс олборлоод 100 гаруй жил болж байна. Гэхдээ дотоодын хэрэглээ нь бага. Сүүлийн үед л нүүрсний хэрэглээ өсөх хандлагатай байна. Гол хэрэглэгч нь гадаадын зах зээлд байдаг.

 

Өмнөд хөрш БНХАУ манай гадаад хэрэглээний гол том зах зээл нь шүү дээ. Яах вэ, бусад оронд бага зэргээр гаргаж байсан түүх бий. Манай улсын нүүрсний хамгийн том үйлдвэрлэгч "Эрдэнэс Тавантолгой” , дараа нь МАК, тэгээд "Саусгоби сэндс”, "Энержи ресурс” буюу жижиг Тавантолгой гэх мэтээр эрэмбэлэгдэнэ. Эндээс харахад, экспортын нүүрсийг ихэвчлэн "Эрдэнэс Тавантолгой”, МАК хоёр гаргадаг нь тодорхой байна.

 

-Манайхан чинь сүүлийн 10 жилийн турш "Монголын баялгийг харийнхан зөөгөөд дууслаа. Ухсан нүх, овоолсон шороо хоёр л үлдлээ” гээд байдаг болчихсон шүү дээ?

 

-Үнэндээ манай улс 2005 он хүртэл нүүрсээ борлуулж чаддаггүй байлаа. Нүүрс тийм ч их эрэлттэй байгаагүй. Тэр үед томоохон нүүрсний ордууд илэрсэн байсан ч түүнийгээ борлуулж чадахгүй, миний санаж байгаагаар "Үнэгүй аваач” хэмээн том компаниудыг гуйж байсан юм даг.

 

Тухайлбал, Тавантолгойг  дэлхийн хамгийн том уул уурхайн компаниудын нэг аваад 2000 оны эхээр "Энэ ерөөсөө бүтэхгүй юм байна” гээд манай улсад үнэгүй буцааж өгч байсан түүхтэй. Тухайн үед манай Засгийн газар Хойд Солонгост хүртэл Тавантолгойг санал болгож байсан ч аваагүй. Иймэрхүү байдал 2006 он хүртэл үргэлжилсэн.

 

Түүнээс хойш экспортлох боломж байгаа юм байна гэдэг нь тодорхой болж эхэлсэн л дээ. Тэгээд яаж экспортлох вэ, яаж борлуулах вэ гэдгийг судалж сонирхсон байгаа юм. Гэхдээ энэ зах зээл дээр гадаадын томоохон компаниуд, хөрөнгө оруулагч нар байдаггүй. Гол тоглогчид манай дотоодын компаниуд байдгаараа онцлогтой гэдгийг би дээр дурдсан.

 

-Та түрүүнд дотоодын хэрэглээ нь бага гэлээ. Харин ч хамгийн их хэрэглэгддэг юм биш үү?   

 

-Дотоодын нүүрсний эрэлт голдуу эрчим хүчний нүүрсэн дээр төвлөрдөг. Эрчим хүчний үйлдвэрлэлд жилд 6-7 сая тонн хүрэн нүүрс хэрэглэдэг. Манайд нүүрс маш элбэг байдаг учраас түүнийгээ нэг бүс нутгаас нөгөө рүү нь зөөнө гэсэн ойлголт байхгүй. Бараг аймаг болгонд нэг уурхай байдаг.

 

Хэрэв уурхайгүй бол хөрш зэргэлдээ аймгаасаа нүүрсээ зөөдөг. Тиймээс гол хэрэглэгч нь манай дотоодын эрчим хүчний шугам сүлжээний систем байгаа биз. Энэхүү эрчим хүчний систем маань 4-5 хэсгээс бүрддэг. Төвийн эрчим хүчний систем, Говийнх тусдаа жижиг дэд станцтай хэсэг байдаг, тэгээд Дорнод төвтэй Зүүн бүсийн эрчим хүчний систем, мөн Хангайн болон Баруун бүсийнх байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд манай улсын эрчим хүчний хэрэглээ өсөх хандлагатай байгаа. Одоогийн байдлаар нийт эрчим хүчнийхээ 90 хувийг нүүрсээр үйлдвэрлэж байна. Үлдсэн цөөн хувийг нь усан цахилгаан станцаар үйлдвэрлэж байгаа.

 

Энэ нь баруун бүсэд амжилттай хэрэгжиж байна. Бид бас хоёр хөршөөсөө цахилгаан импортолдог. Оюутолгойн үйлдвэрийн хэрэгцээнд урд хөршөөс, хойд хэсгийн бүс нутаг ОХУ-аас цахилгаан импортолдог. Гадагшаагаа нэлээд мөнгө төлж байж цахилгаан авч байна. Гэхдээ манай төрийн өөрийнх нь сонирхол аль болох гадаадаас эрчим хүч авахгүй байх, эрчим хүчээр өөрийгөө бүрэн хангах зорилготой байдаг юм. Гэтэл эрчим хүчний шугам сүлжээний таван бүс маань хоорондоо бараг холбогдоогүй гэдгээрээ онцлогтой.

 

Яагаад гэвэл, манай орны газар нутаг өргөн уудам, хоорондоо хол зайтай. Хэрэв хооронд нь холбоё гэвэл маш урт дамжуулах сүлжээ буюу хар яриагаар маш олон шонгийн мод тавих хэрэгтэй болно. Энэ нь маш өндөр өртөгтэй байдаг. Гэхдээ цаашид таван сүлжээгээ хооронд нь холбоод нэг газарт нь илүү тог байвал түүнийгээ өөр газар руу шилжүүлдэг болж болно. Энэ нь урт хугацаанд хийгдэх ажил. Яваандаа зөвхөн нүүрс биш салхи, нар, бусад төрлийн эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилго ч бий.

 

Жишээ нь, сэргээгдэх эрчим хүчээр нийт эрчим хүчний хэрэглээний 30 хувийг үйлдвэрлэх зорилттой явж байгаа учраас Өмнөговь, Сайншандад нар, салхины станц баригдаж байна. Саяхан Дарханд ийм станц барьсан. Дараа нь Улаанбаатар хотын ойролцоо барих төлөвлөгөөтэй юм билээ. Гэхдээ усан цахилгаан станц дээр ил, далд хэлбэрээр маш их тэмцэл өрнөж байдаг. Тэр нь цахилгаан гэхээсээ илүү устай холбоотой асуудал байдаг юм.

 

-Ус аа, яагаад нүүрс маань ус болоод "урвал”-д орчихов оо?

 

-Монгол Улсын хувьд ус бол маш чухал нөөц. Энэ нөөц маш их хэмжээгээр багасч байгаа. Дэлхийн дулаарлаас эхлээд маш олон шалтаг тоочиж болно. Дээрээс нь бид маш их хэмжээний усыг хилээрээ алдаж байгаа юм. Ерөөсөө ашиглаж чаддаггүй. Гэтэл манайд ус их хэрэгтэй. Уул уурхайн томоохон үйлдвэрлэл, хөдөө, аж ахуйн салбарт ч ус хэрэгтэй. Тиймээс усаа тодорхой хэмжээгээр дотооддоо хэрэглэх ёстой. УИХ-аас 2010 онд баталсан усны бодлогын баримт бичгийн гол санаа нь энэ. Монгол Улс усаа дотооддоо байлгах зорилготой. Ингэж усыг их хэмжээгээр дотооддоо үлдээхийн тулд бидэнд хадгалах усан сангууд хэрэгтэй юм.

 

Усан санг ихэвчлэн усан цахилгаан станцтай хамтад нь барьдаг. Яагаад гэвэл, усан цахилгаан станцын хажууд усан сан үүсдэг. Өөрөөр хэлбэл, усан сангуудыг үүсгэхийн тулд усан цахилгаан станц барьж байгаа юм, миний бодлоор. Манай улс аж үйлдвэрээ хөгжүүлье л гэж байгаа юм бол хямдхан цахилгаан үйлдвэрлэх усан цахилгаан станцтай болох хэрэгтэй. Би нэг жишээ хэлье л дээ. Манай Сэлэнгийн ус хойд хилээр гараад Байгаль нуурт цутгаж байгаа. Гэтэл Байгаль нуур дээр тэр усыг асгадаг дөрвөн том усан цахилгаан станц байна.

 

Тэр дөрвүүлээ төрийнх биш хувийн өмч. Оросын тэрбумтан Олег Дерипаскагийнх. Дерипаска хямд цахилгаан үйлдвэрлээд өөрийнхөө үйлдвэрт хямд үнээр нийлүүлдэг. Тиймээс манай улс усан цахилгаан станц барьвал тийшээ очих усны хэмжээ ямар нэгэн байдлаар багасна гэж бодоод байгаа юм. Энэ нь Байгаль нуурыг хамгаалж байгаа хэрэг огт биш. Тэгсэн мөртлөө цөлжилттэй байгаа Монгол Улсыг ус битгий ашигла гээд байдаг. Тэгж ярьвал бид усныхаа 10 орчим хувийг нутагтаа үлдээгээд ашиглах бүрэн эрхтэй шүү дээ.

 

-Гэтэл манайхан нүүрсээ угааж, нэмүү өртөг шингээж ч чадахгүй түүхийгээр нь гаргаж байна?

 

-Нүүрс угаах хоёр үйлдвэр байдаг, манайд. Шарын голд нүүрс боловсруулах жижигхэн үйлдвэр бий. Нөгөөдөх нь "Энержи ресурс” дээр байдаг юм. Нүүрс шороо чулуутай холилдсон байдаг. Үүнийг хаа нэгтээ цэвэрлэх л хэрэгтэй болно. Угааж цэвэрлэснийг нь боловсруулсан нүүрс гэж байгаа юм л даа. Манайд нүүрсээ угаалгүй гаргадаг компаниуд ч бий. Яагаад гэвэл, нүүрс угаахад тоног төхөөрөмж, тэгээд ус хэрэгтэй.

 

-Бид гадаад ертөнцөд хэл ам татлан байж усан цахилгаан станц барих нь байтугай дотооддоо ганц цахилгаан станц барьж чадалгүй олон жил боллоо. Алдарт V цахилгаан станц ашиглалтад орох нь хэзээ юм бол доо, мэдэхгүй?

 

-Одоо байгаа дөрвөн станц нийслэлийг цахилгаан, дулаанаар хангаж дөнгөөд байгаа ч яваандаа дулаан хүрэлцэхгүй. Бүр цахилгаанаас илүү дулаан нь эрэлттэй болно.

 

Тийм учраас л V цахилгаан станцыг баръя гэж ярьдаг. Одоохондоо III, IV цахилгаан станцаа өргөтгөөд дулааныг үйлдвэрлэчихнэ гэдэг төлөвлөгөөтэй  яваад байна. Цаашид Улаанбаатарт төдийгүй Өвөрхангай, Хэнтий, Завхан, Архангай, Дундговь, Төв, Говь-Алтай аймагт гээд хэд хэдэн дулааны станц барих шаардлагатай болно. Бүгдээрээ л нүүрсний ордоо түшиглэж баригдана байх.  Манайх бол маш их нүүрсний нөөцтэй. Хэдэн мянган жил хэрэглэхэд ч хүрнэ.

 

Дээрээс нь шинэ ордууд илэрсээр байгаа. Ер нь уул уурхайн салбарын хувьд манай зүүн болон төвийн бүсийг л судалсан байдаг. Баруун бүсийг судалж бараг чадаагүй. Тэнд юу байгааг хэн ч хэлж мэдэхгүй. Дахиад нэг Тавантолгой юм уу Оюутолгой байхыг үгүйсгэхгүй. Хайгуулын ажил хийгдэж л байгаа. Тиймээс нүүрсний нөөц одоо байгаа дээрээ нэмэгдэх бүрэн боломжтой.

 

-Бараа бүтээгдэхүүн байлаа ч түүнийгээ борлуулж чадахгүй бол эдийн засгийн үр ашиггүй, ямар ч өгөөжгүй л гэсэн үг биз дээ?

 

-Манай улсын хувьд экспортын зах зээл их муутай газар. Хойд хөрш ОХУ манай экспортолж байгаа нүүрснээс 10 дахин их нүүрсийг Хятад руу экспортолдог. Тийм учраас нүүрсний зах зээл дээр хойт хөрштэйгөө заримдаа өрсөлдөгч болчихдог юм. Өөрөөр хэлбэл, манай хоёр улс Хятад гэсэн ганцхан зах зээлтэй. Хятадын компаниудын хувьд Оросоос авах, Монголоос авах төдийлөн ялгаагүй. Монголын нүүрсний экспорт 2015 онд 13 сая тоннд хүрч байлаа. Гэхдээ энэ нь тийм ч өндөр тоо биш. Зарим үед 20-30 сая тонн хүрэх боломжтой. Ер нь манайд боломж их.

 

Жилд 60 сая тонн нүүрс гаргасан ч чадна, уг нь. Гэхдээ худалдан авах зах зээл нь ганцхан шүү дээ. Тэр нь хямарчихвал худалдан авалт тэр хэмжээгээр багасна. Хятадын өөрийнх нь нүүрс олборлох хүчин чадал Монголоос 100 дахин их байдаг. Түүнийгээ дотоодын зах зээлдээ яаж борлуулах вэ гэж толгойгоо гашилгаж суудаг байхгүй юу. Хоёрдугаарт, Хятадын дулаан, цахилгааны дийлэнх эх үүсвэр нүүрсээр ажилладаг учраас их утаатай байдаг. Тиймээс тэнд утааг багасгахын тулд нүүрсний эрчим хүчний хэрэглээг багасгах бодлого барьж байна.

 

Цахилгаан станцуудынхаа заримыг нь хаасан. Манай эрчим хүчний нүүрсний экспорт яваандаа багасах төлөвтэй юм байна гэдэг нь эндээс түвэггүй харагдана. Хятадууд жилд 200 сая орчим тонн нүүрс импортолдог. Түүний тавны нэг нь төмөрлөгийн хэрэгцээнд шаардлагатай коксжих нүүрс байгаа. Үүний тавны нэгийг 2015 онд Монгол Улс нийлүүлж байсан. Бусдыг нь Австрали, ОХУ зэрэг томоохон тоглогчид гаргаж байсан.

 

Ер нь одоо энэ зах зээл тийм ч их тэлэхгүй болов уу. Сүүлийн жилүүдэд манай экспорт огцом буурч байгаа. Үнэ нь ч их хэмжээгээр унасан. Энэ цохилтоос Монголын нүүрсний салбар амьд гарсан л даа. Гэхдээ их хүнд нөхцөлд орсон. Энэ үед Америкийн зарим компани дампуурсан. Жишээ нь, манайд үйл ажиллагаа эрхэлж байсан "Пийбоди” дампуурсан. Хятад, Австралид их олон уурхай хаагдаж байлаа. Харин манай улсад уурхайнууд хаагдаагүй ч гэсэн экспортын хэмжээ эрс буурсан шүү дээ. Ийм нөхцөл үүсэх шалтгаан нь нэлээд хэдэн жилийн өмнөөс бүрэлдсэн.

 

-Манай улс энэ жил хэчнээн сая тонн нүүрс олборлох бол?

 

-Энэ жил манай улс 31 сая тонн нүүрс олборлох байх гэж төсөөлж байна. Эндээс 23 сая тонныг нь экспортод гаргаад 8.3 сая тонныг дотооддоо хэрэглэнэ байх. Мэдээж, энэ тоо дахиад шинэчлэгдэнэ. Нүүрсний үнэ ч хэлбэлзэнэ. Үүнд нөлөөлж буй хамгийн том хүчин зүйл нь дэлхийн эдийн засаг аажим аажмаар ногоон тал руугаа явж байгаа. Нэг өдрийн дотор бүгдээрээ ногоорчихгүй ч энэ өөрчлөлт алгуурхан хийгдсээр л байна.

 

ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН МЭДЭЭ

Г.Ганчимэг

Ч.Хашчулуун: Нүүрсний зах зээл цаашид нэг их тэлэхгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани