- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Дачинд Даапаалуулсан Дорнод" болоод багагүй хугацааг үдэж байна даа бид...
Сүүлийн үед Дорнодчуудын анхаарлын төвд ороод буй үйл явдал бол яахын аргагүй БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Петро Чайна Дачин Тамсаг ХХК-наас Дорнодчуудын хариултаа хүссэн асуултууд” юм. Орон нутггийн иргэд, цаашлаад иргэний нийгмийн байгууллагууд, хууль, судлаачид цөм л энэ асуудлаар байр сууриа илэрхийлсээр.. Зорилтот нэвтрүүлэг хүртэл гарах сурагтай шүү. Үүнтэй холбоотойгоор Дорнод нутгийн мэдээллийн нэгдсэн портал сайт Чойбалсан.мн дор сийрүүлэх хэдэн мөрөөр нийгмийн сэрүүлгийн үүргээ гүйцэтгэж байна, үргэлжлэл бий гэдгийг ч мөн онцлоё.
Дорнод аймаг бол Өвөрмонголын Хөлөнбуйр аймгийн сав газартай биологийн тогтоцын хувьд газрын тосны нэг бассейн оршдог. Монгол Хятадын хилээр энэ сав газар зааглагдсан ч хөрсөн доорх газрын тосны суваг хоорондоо холбогддог гэж ойлгож болно. Иймээс Хөлөнбуйрын талаас гарч байгаа шингэн алт /газрын тос/, Дорнодын талаас гарч байгаатай чанар, найрлагын хувьд яг зөрөхгүй. Гарц, нөөц болон газрын тос олборлож эхэлсэн цаг хугацааны мөн л нэг их ялгаагүй. Зүйрлэбэл, Дорнод болон Хайларт явагдаж байгаа газрын тос олборлох үйл явц хөлдсөн нуурын мөсийг хоёр талаас нь цоолж, ус хутган авч байгаатай л адил. Тиймээс Хайлаар болон Матад /Дорнод/ 2-г адилтгахад болохгүй зүйлгүй...
Хөлөнбуйр аймгийн нутаг дахь газрын тосны төв цэг нь Хайлар, Дачинхотууд. Манайхаар бол Хайлар нь аймгийн төв буюу Чойбалсан хот, Дачин нь Матад сум гэсэн үг л дээ. Тэгэхээр Дорнод аймгийг Хөлөнбуйр аймагтай, Матад сумыг, Дачинтай харьцуулаад үзье гэвэл хэн чиг ЭЭ ЭНЭ ДОРНОДОД ЧИНЬ ЮУ "ТОХИОЛДСОН ЮМ БЭ” л гэнэ. Ийм л дүр төрхтэйгээр 25 жилийг үдлээ дээ. Яагаав, Анхны Ерөнхийлөгч П.Очирбат дээлийнхээ энгэрийг мялааж сүйд болж байсан цагаас хойш шүү дээ.
Хөршийн манай аймагтай зэргэлдэх орон нутгийн /Хайлаар, Дачин/ хөгжил нь газрын тос олборлохоос өмнө нэг их ялгаа байгаагүйг хэдэн жилийн өмнөх дүр зураг, цаашлаад байнгын зорчдог та бид ч мэднэ. Хайлаар, Дачин хотууд манай Матадаас айхтар илүү хөгжилтэй байсан уу гэвэл үгүй. Харин, сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, мань мэтийгээ /Дорнод, Матадыг/ тээээээээээр хол орхисон байгаа юу гэвэл тийм. Мэдээж, том гүрний цэгцтэй бодлогын үр дүн гэж хэлж болох ч, мэдрэгдэхүйц нөлөө Газрын тос олборлолттой холбоотой юу гэвэл бас л тийм. Мэдээллийг улам л баяжуулаад явбал Хайлаарт газрын тосны боловсруулах үйлдвэр байдаг юм билээ. Энэ ч том давуу тал шүү ЧОЙБАЛСАНГААР ОВОГЛОСОН БААТАР ХОТЫН ИРГЭДЭЭ.
Дорнодчууд боддог л байлгүй, "ингэхэд яагаад газрын тосны үйлдвэрийг одоо болтол Дорнодод байгуулаагүй, байгуулахгүй, байгуулдаггүй юм бэ? Шалтгаан байна уу?, тэр нь ШУ-ны үндэстэй юу? эсвэл Шуналын уршиг уу? Энэ талаар иргэддээ мэдээлэл өгч байсан нутгийн удирдлага байна уу????????????? Үйлдвэрээ дагаад орон нутгийн төсөвт суух хөрөнгийн хэмжээ нэмэгдэж, иргэд нь ажлын байртай болж, амьдрал ахуй эрс сайжирдгийн жишээг нээх холоос хайх шаардлагагүй дээ. Өмнийн говийн нэг сумыг очоод л харчих. Ер нь цөмөөрөө дорвитойхон шиг хөдөлж, нутагтаа газрын тос боловсруулах үйлдвэртэй болвол яасан юм бэ? Дорнодчуудаа.
"Петрочайна дачин Тамсаг” ХХК Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэр барих ажлын эсрэг байгаа юм биш биз. Магадгүй, Монголд тэр тусмаа Дорнод аймгийн хаа нэгтээ газрын тосны үйлдвэр барьчихвал өдөр шөнөгүй Бичигтийн боомтоор зөөж буй өнөөх түүхий тосны хэмжээ багасч таарна. Магадгүй манайхан үйлдвэртэй болчихлоо гээд түүхий тос экспортлохыг хориглочих ч юм бил үү, хэн мэдлээ. Гэтэл цаана нь Тамсагийн ордоос зөөж бараагүй хэдэн арван сая тонн нефтийн нөөц үлдчих гээд байдаг. Энэ бүхнийг бодохоор "Петрочайна дачин Тамсаг” ХХК-ийн удирдлагууд, цаашлаад Хятадын газрын тосны үндэсний корпорацийн дарга нарын гол нь харлаж байгаа биз.
Гэхдээ шударга байх хэрэгтэй ...... хэдхэн залуусыг ажлын байраар хангаж буй ажил олгогч гэх нэрээр тийм ч удаан нуугдахгүй дээ.
Үргэлжлэл бий
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||