Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Шаргал металлын саарал дохио

Үйлдвэрлэлийн металлын үнийн өсөлтийг сүүлийн нэг сар өнгөлсөн зэсийн ханш уруудлаа. Гурван жилийн дээд цэгт хүрээд байсан шаргал металлын ханш ийнхүү гурван хувиар доошлов. Лондоны металлын биржид өнгөрсөн мягмар гарагт 6970 ам.долларт хүрч байсан зэсийн ханш баасан гарагт 6691 ам.доллар болтлоо суларчээ. Ингэснээр долдугаар сараас эхлэн тэнгэр өөд тэмүүлж байсан ханшийн муруй доош чиглэлээ. Гэхдээ зэсийн ханш он гарсаар 20 хувиар өсчихөөд байгаа юм.

Зэсийн үнийн уналт уул уурхайн компаниудын хувьцааны ханшийг ч доргиов. Энэ зах зээлийн тэргүүлэгчдийн нэг "BHP Billiton” компанийн хувьцааны ханш Нью- Йоркт 3.2 хувиар буурсан байна. Мөн "Vale”-ийн үнэт цаас 4.2, "Rio Tinto”-гийнх 2.9 хувиар тус тус урууджээ.

  • Зэсийн ханш он гарсаар 20 хувиар өсчихөөд байгаа юм.
  • Зэсийн үнийн уналт уул уурхайн компаниудын хувьцааны ханшийг ч доргиов.
  • Зэсийн баяжмал нийт экспортын 25 хувийг бүрдүүлжээ.

Зэсийн зах зээлийг жолоодогч БНХАУ-аас сайнгүй мэдээ ирсэн нь шаргал металлын ханш ийн огцом унахад хүргэлээ. Тус улсын зэсийн импортын өсөлт сүүлийн дөрвөн сар зогссон байна. Урд хөршийн гаалийн байгууллагын мэдээллээр өнгөрсөн сард 390 мянган тонн цэвэр зэс импортолжээ. Энэ нь тавдугаар сараас хойш өөрчлөгдөөгүй дүн аж. Харин өнгөрсөн оны наймдугаар сартай харьцуулахад 11 хувиар өссөн дүн. Тус улсын зэсийн баяжмалын импорт 11.1 сая тоннд хүрсэн. Энэ нь 2016 оны эхний найман сартай харьцуулахад 1.2 хувиар өссөн үзүүлэлт аж. Өөрөөр хэлбэл, урд хөршийн зэсийн импорт саарч байгааг харж болохоор байна.

Зэсийн ханш гурван хувиар доошлов

2016 оны нэгдүгээр сард 4300 ам.доллар болж, ёроолын цэгтээ хүрч байсан зэсийн ханш он гарсаар алгуур дээшилж эхэлсэн. Ялангуяа, энэ оны долоо болон наймдугаар сард зэсийн ханш цойлж, сүүлийн хоёр сарын хугацаанд бараг 1000 ам.доллараар чангарсан юм. Үүнд Хятадын макро эдийн засгийн үзүүлэлт сайн гарч, ам.долларын ханш суларсан нь нөлөөлсөн болохыг шинжээчид тайлбарлаж байгаа.

Сүүлийн хэдэн сар зах зээлийг өнгөлсөн зэс өнөөг хүртэл Монголын эдийн засгийн тулгуур түүхий эд хэвээр байгаа. Энэ оны эхний долоон сарын байдлаар зэсийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй компаниуд 469 тэрбум төгрөгийн татвар улсын төсөвт бүрдүүлсэн байна. Энэ нь уул уурхайн татварын орлогын тэн хагасаас давсан буюу 52 хувийг бүрдүүлжээ. Мөн зэсийн баяжмал нийт экспортын 25 хувийг бүрдүүлсэн байна.

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ 733 мянган тонн болж, өмнөх оны мөн үеэс 10 хувиар буурчээ. Ингэснээр экспортын орлого нь 764.7 сая ам.доллар хүрсэн байна. Долдугаар сард "А” зэрэглэлийн цэвэршүүлсэн зэсийн үнэ 5985 ам.доллар байсныг Монголбанк гадаад худалдааны тоймдоо дурджээ.

Энэ онд өсөлт үзүүлсэн зэсийн ханшийн муруй ирэх саруудад хааш чиглэх нь салбарынхны анхаарлын төвд байна. Мэдээж, зэсийн ханшид Хятадын эдийн засаг нөлөөлөх нь дамжиггүй гэдэгт шинжээчид санал нэгдэж байгаа. "Macquarie”-ийн шинжээчийн тайлбарлаж буйгаар өнгөрсөн саруудад зэсийн ханшийг өдөөсөн Хятадын зарим салбарын эерэг байдал удаан үргэлжлэхгүй гэж үзэж байна. Улмаар ирэх саруудад зэсийн ханш суларч, эргэн 6000 ам.долларт хүрэх төлөвтэй гэж таамаглажээ. Тэгвэл "Barclays”-ийн шинжээч Хятадын зэсийн эрэлт саарч байгаа. Цаашид ч удаашрах нь тодорхой. Гэтэл үүнийг нь сануулсаар байхад зах зээлийн богино хугацаанд маш огцом хөдөлсөн болохыг онцолжээ. Өөрөөр хэлбэл, зэсийн ханш өнгөрсөн саруудынх шиг өндөр өсөхгүй болохыг шинжээчид сануулж байна. Улмаар манай улсын төсвийн өнгийг тодорхойлдог зэсийн зах зээлээс саарал, сайнгүй дохио ирж байгаа нь энэ.

Зэсийн нөөц дэлхий даяар дундарч буй. Иймд хаягдал зэсийг дахин ашиглах, зарим ордод ахин олборлолт хийх, шинэ нөөц илрүүлэх үйл явц өрнөж байгаа. Дэлхийн зэсийн хэрэглээний 50 хувийг бүрдүүлдэг Хятад улс ирэх оны сүүл гэхэд хаягдал зэсийн импортоо зогсоохоор төлөвлөж байна. Тус улс 2017 оны эхний хагаст 1.85 сая тонн хаягдал зэс импортолжээ.

Мөн шаргал металлын хайгуул ч эрчимжиж байна. Монгол Улсад зэс хэд хэдэн хайгуулын ажил хийж байгаа бөгөөд цаашид ч нэмэгдэж магадгүй гэж "Bloomberg”-ийн шинжээчид таамаглаж байна. Одоогоор "Erdene Resource Development”, "Xanadu Mines”, "Copper” компанийн хайгуулын ажил амжилттай үргэлжилж байна. "Kincora Copper” гол төсөл болох "Хүрэл үнэг”-ээс гадна "Оюутолгой”-той ижил төстэй өндөр чанар бүхий алт, зэсийн нөөц байх магадлалтай Баян тал талбайд өрөмдлөг хийж байгаа юм.

Мөн энэ онд 3000 метрийн өрөмдлөг хийх зөвшөөрөл авсан "Turquoise Hill Resources” компани "Оюутолгой” ордын ойролцоо шинэ талбайд хайгуул хийж эхлээд байна. Үүнээс гадна шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажил үргэлжилж байгаа. Өргөдлийн журмаар тусгай зөвшөөрөл олгох 13.6 сая га талбайн тал орчим хувь нь алтны хэтийн төлөв бүхий талбай байгаа бол зэсийн хайгуулын талбайнууд нутаг дэвсгэрийн хойд хэсэг голчлон төвлөрч буйг Ашигт малтмал, газрын тосны газар мэдээллээ.

Г.Байгал

Засгийн газрын мэдээ



Шаргал металлын саарал дохио
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани