- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Зэсийн үнэ гурван жилийн үнэмлэхүй түвшинд цойллоо
Зэсийн зах зээл дээр гэнэтийн хөдөлгөөн орж, үйлдвэрлэлийн зориулалттай металлын үнэ сүүлийн гурван жилд тохиолдож байгаагүй өндөр түвшинд хүрсэнд таваарын шинжээч нар цочирдлоо. Дэлхийн таваарын гол хэрэглэгч болох Хятадын эдийн засгийн статистик өөдрөг үзүүлэлттэй гарч, ам.долларын ханш суларсны ачаар зэсийн үнэ тавдугаар сарын эцэстэй харьцуулахад 20 хувиар өсөөд байна.
Цахилгаан хөдөлгүүрт автомашины тооны өсөлт, эрчим хүч хадгалах технологийн дэвшлээс гол ашиг хүртэгч Glencore, BHP Billiton зэрэг олборлогчийн орлогын эх булаг гэгдэх зэс хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж эхэллээ. Өнгөрсөн долоо хоногт хувийн хөрөнгө оруулалтын сангууд Comex-ийн зэсийн урт позицийнхоо тоог ихэсгэв. Өгсөх, уруудах үнийн бооцооны зөрөө үлэмж өсөж гэрээний тоо үнэмлэхүй буюу 125 мянгад хүрлээ.
Лондоны металлын биржид гурван сарын дотор нийлүүлэх зэсийн тонныг нь 6903 ам.доллараар арилжиж байна. Энэ нь оны эцэс гэхэд хүрнэ хэмээн шинжээчдийн таамаглаж байсан үнээс даруй 1000 орчим ам.доллараар их байгааг Bloomberg-аас гаргасан статистик харууллаа.
"Зэсийн үнэ зургадугаар сар гарснаас хойш 20 хувиар өсөөд байна. Олон шинжээч үнийн тооцоогоо шинэчилж амжаагүй байхад шүү. Уул уурхайн салбарын үнэт цаасны үнэ ханшаас зэсийн үнэ ихээхэн хамааралтай. Юутай ч одоогийн үнийн өсөлтийн хурдыг шинжээчдийн таамаг гүйцэхгүй байна” хэмээн Numis Securities-ийн Мэтт Хэссон өгүүллээ. Glencore, нээлттэй хувьцаа бүхий зэсийн хамгийн том олборлогч Freeport-McMoRan компанийн хувьцааны үнэ сүүлийн гурван сард 30 хувиар өсөв.
Зарим шинжээч тооцоондоо засвар оруулсан ч барилга, орон сууцны цахилгааны сүлжээнд хамгийн өргөн ашигладаг зэсийн үнэ хэтэрхий их, хэтэрхий хурдан өслөө гэсэн бодолтой хүмүүс олонх хэвээр. Зэсийн нийлүүлэлт их хэвээр байгаа үед Хятадад импортыг хэсэгчлэн хориглож, зарим жижиг нийлүүлэгч хасагдсанд зах зээл хэт доргилоо хэмээн дээрх шинжээч нар тайлбарлаж байна.
Валютын сагстай харьцуулахад тавдугаар сарын эцсээс хойш бараг таван хувиар унасан ам.долларын ханш эдийн засгийн өөдрөг статистикаас шалтгаалан эргээд өснө хэмээн үзэж буй хүмүүс ч байна. Ам.долларын ханш сайжрах нь бусад төрлийн валют бүхий худалдан авагч нарт таваарын үнэ өсөх шалтгаан болдог.
Дэлхийн зэсийн хамгийн том уурхай-Чилийн Эскондида дахь олборлолт нэмэгдэж, Glencore компани Конго улсын Катанга дахь уурхайгаа 2018 онд ашиглалтад оруулахаар шийдвэрлэв. Freeport ч Грасбергийн аварга уурхайгаа үргэлжлүүлэн ажиллуулах талаар Индонезийн Засгийн газартай хэлэлцээр байгууллаа.
Харин Хятадын эрэлттэй холбоотой өөдрөг бус мэдээлэл гарч байна. "Үл хөдлөх хөрөнгө, дэд бүтцийн бүтээн байгуулалт ирэх онд Хятадад буурна. Хятадын эдийн засгийн өсөлт энэ онд 3.3, ирэх онд 2.2 хувь болж буурах төлөвтэйн зэрэгцээ макро эдийн засгийн статистик ч зэсийн үнэ унах нөхцөл болно” хэмээн Macquarie-ийн шинжээч Вивьен Ллойд саяхны тайландаа бичжээ.
Энэхүү таагүй таамгийг үл харгалзан зэс нь шинжээчдийн тооцоогоор дунд хугацаанд үйлдвэрлэлийн хамгийн өөдрөг металл хэвээр үлдэж байна. Энэ нь цахилгааны хөдөлгүүрт автомашины түрэлт төдийгүй олборлогч гол компаниудад ойрын үед зэсийн аварга төсөл байхгүйтэй холбоотой.
Судалж үзэхэд зай хураагуураар ажилладаг автомашины зах зээл 2025 он гэхэд жил тутам 1.2 сая тонн зэс хэрэглэхээр байгааг хөрөнгө оруулалтын UBS банк тооцооллоо. Энэ нь мөн оны зэсийн нийт хэрэглээний таван хувь болохоор байгаа юм.
"Бидний тооцоогоор одоогийн уурхайнууд болон цаашид хэрэгжих төслүүдээс нийлүүлэх нийлүүлэлт 2020-иод оны эхээр оргилдоо тулна. Дараа нь нийлүүлэлт жил бүр нэгээс хоёр хувиар аажим буурна. Биднийхээр бол зэсийн олон төсөл энэ хооронд үүсэж буй зайг нөхөх зорилготой болов уу” хэмээн UBS-ийн шинжээч тайландаа дурджээ.
Нил Хьюм
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||