- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд тээвэрлэлтийг чухалчилна
Нүүрсний салбарынхан буюу нүүрс олборлогч уурхайнууд, тэдгээрт бараа материал ханган нийлүүлэгчид, бодлого тодорхойлогчид чуулж байна. Тодруулбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Эрчим хүчний яам, эдгээр яамдын агентлагийн мэргэжилтнүүд болон нүүрсний гол хэрэглэгчид, худалдан авагчид долоо дахь удаагийн "Coal Mongolia 2017”-д оролцож байгаа юм.
Чуулганыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэд сайд Д.Загджав үг хэлсэн бөгөөд зохион байгуулагч Л.Наранбаатар "Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх”-эд энэ удаагийн гол зорилго оршиж байгаа. Учир нь нүүрсний уурхайнууд бүх хүчин чадлаараа ажиллавал жилд 60 сая тонн нүүрс олборлосон. Гэвч өнгөрсөн онд үүний ердөө талыг буюу 26 сая тонн коксжих нүүрсийг экспортолсон байна. Иймд олборлосон бүх нүүрсээ нөөцлөөд байлгүй хурдан хугацаанд худалдах нь чухал байгаа хэмээн онцолж байлаа.
Түүнчлэн гол худалдан авагч болох БНХАУ-ын Үндэсний нүүрсний ассоциацийн мэргэжилтнүүд оролцож байгаа бөгөөд зөвхөн нүүрс олборлогчид төдийгүй нүүрс худалдан авагчид ч оролцсон чуулган болж байна хэмээн салбарынхан олзуурхаж байна.
Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж "Coal Mongolia 2017" чуулганд оролцогчдод илгээсэн мэндчилгээндээ "Энэ оны эхний долоон сарын байдлаар манай улс 21 сая тонн нүүрс экспортолжээ. Энэ нь түүхэн дээд үзүүлэлт боллоо” хэмээн онцолсон.
"Монголын уул уурхай" корпорацийн захирал Г.Батцэнгэл "Экспортын нүүрсний 96 хувийг бид урд хөршдөө нийлүүлдэг. Ингэснээр тус улсын импортын нүүрсний 40 хувийг монголын өндөр чанартай, коксжих нүүрс эзэлж байна. Энэ хувийг өсгөх арга замуудыг хайн, гарц эрэлхийлэх зорилгоор нүүрсний салбарынхан хуралдаж байна. Австрали улс нүүрсний худалдаагаараа Хятадын хамгийн том нийлүүлэгч. Гэвч тул улстай өрсөлдөх боломж одоогоор байхгүй” хэмээн илтгэлдээ онцолж байсан.
Тус чуулганы гол зорилго нь Монгол Улсын нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх хэмээн дээр дурьдсан. Тэгвэл өнөөдөр үргэлжлэх "Coal Mongolia 2017”-д Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл "Монгол нүүрс далайд хүрэх нь” илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх ажээ. Учир нь ЗТХЯ, "УБТЗ” ХНН хамтран нүүрсээ төмөр замаар Тяньжины далайн боомтод хүргэх ажлыг энэ оны эхээр амжилттай эхлүүлсэн бөгөөд ингэснээр манай үндэсний нүүрс экспортлогч компаниуд нүүрсээ гуравдагч зах зээлд дэлхийн зах зээлийн үнээр худалдах сайхан боломжийг бүрдүүлж өгсөн юм. Саяхан ЗТХ-ийн дэд сайд Б.Цогтгэрэл Москва хотноо ОХУ-ын талтай төмөр замын тээврийн тарифыг хөнгөлөх гэрээний асуудлаар тохирч чадсан нь ОХУ-ын Алс дорнодын боомтоор нүүрсээ далайн боомтод хүргэх шинэ гарцыг нээхэд дөхөм болсон алхам боллоо. Энэхүү асуудлаар хоёр орны тэргүүн нар Владивостокт эцэслэн тохиролцож чадвал энэхүү үүд хаалга нээгдэх боломжтой болно.
Нүүрсний тээврийн асуудлаар "Coal Mongolia” чуулга уулзалт, үзэсгэлэнгийн үеэр болох уг хэлэлцүүлэгт ЗТХ-ийн дэд сайд Б.Цогтгэрэл, Авто тээврийн үндэсний төвийн дарга П.Дэлгэрнаран, Гашуун сухайт авто зам ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Болд, УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных, Тээвэр хариуцсан замын орлогч дарга Л.Халтар, "Монгол тээвэр” нэгдлийн ерөнхийлөгч С.Ганболд, БНХАУ-ын үндэсний "Нүүрс” ассоциацийн тэргүүн Сүн-Шөүрэн нар болон нүүрс тээвэрлэгчдийн төлөөлөл оролцоно.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||