Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Австралид “үрчлэгдсэн” Хармагтайн өгөөж ард түмэнд падгүй гэж үү?

Австралид “үрчлэгдсэн” Хармагтайн өгөөж ард түмэнд падгүй гэж үү?/Хармагтайн алт-зэсийн порфирын ордод 2001-2009 онд хийсэн ажлын үр дүнг дор баримтаар хавсаргав/

  Дэлхийд баялгаараа тэргүүлэх Хармагтайн орд газрын тухай мэдээлэл ертөнцийн  чихийг сортойлгоод байна. Тэд манай эрх мэдэлтнүүдийг тэрхүү орд газрыг ард иргэдээсээ яагаад нууцлаад байгааг  ч мөн гайхан толгой сэгсэгч сууна гэнэ. Хариултыг нь Монголын ард түмэн тэртээ тэргүй мэдэх болсоор удаж. "Өөрсдөө л харийнхантай нийлж ухаж, идэх гэж байгаа биз…” гэж хариулна. Газрын баялгийг эрх мэдэлтнүүд булааж иддэгтэй бараг эвлэрчихээд байгаа. Гэвч Үндсэн хуулийн, "…газар доорх баялаг ард түмний өмч…” гэсэн заалт баллуурдагдаагүй байна.  Хармагтайн орд газрын тухай сураг саяхнаас чих дэлсэх болсон. Саяхандаа бүр Засгийн газрын унах эсэх тухай маргаан дунд нэр нь хавчуулагдан гарч ирэв. Оюутолгойтой барьцахуйц их нөөц агуулсан эл ордыг  "60 тэрбумынхан” ширээн дээр гаргаад тавьчихсан халбага сэрээгээ бэлдэн зооглоход бэлэн сууж байж. ALS Group-ийн мэдээлсэнээр бол Индонези улсын дэлхий дахинаа гайхагддаг Грасбергийн уурхайтай зүйрлэхээр их баялагтай гэнэ.

   Бяцхан мэдээлэл өгөхөд тус уурхай алтны нөөцөөрөө дэлхийд тэргүүлэгч уурхай юм. 1988 онд нээгдэж, 1990 оноос ашиглагдаж эхэлсэн тус уурхайд  дэлхийн томоохон улсууд хамтран олборлолтоо хийдэг /Рио Тинто дийлэнх хувийг эзэмшдэг гэх/ Грансбергийн ордын алтны нөөц нь: 106 231 000 унци буюу 3011 тонн. Харин Хармагтайн орд ЖОРК-ийн тайлангаар 1.533 сая паунд зэс, 2 сая унцаас багагүй алт бүхий 203 сая тн хүдрийн нөөцтэй.  Хамгийн өндөр агууламжтай хэсэг нь 0.47 хувийн зэс, тн тутамд 0.59 гр алт бүхий 56 сая тн хүдэр байгаа юм.  Иргэний хөдөлгөөний идэвхитэн Ч.Мөнхбаяр манай сайтад өгсөн ярилцлагдаа, "Хармагтай зэрэг орд газрын асуудлаас болж, суудлаасаа үхэлдэн зууралдаж байна” гэж дурдсан нь ийм учиртай аж.

  Дэлхийд тэргүүлдэг алтны нөөцтэй барьцахуйц орд газрын эзэн сууна гэдэг чинь ”тэнгэрийн умдаг” байтугай л аз завшаан биз дээ. Нөөц нь аль эрт тогтоогдчихоод байхад энгийн иргэд сургийг нь ч сонсоогүй сууж байдаг үгүй мөн өндөр нууцлал шүү. Австралийн хөрөнгө оруулалттай "Занаду майнз” гэж компани нутгийнхаа хөрөнгийн бирж дээр санхүүжилт босгоод хашхирч явна. Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр үнэхээр газрын баялагаар хахаж байдаг аж. Тус аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрийг хамарсан Хармагтайн ордыг 1974 онд орос ах нар судлаж, хүдрийн зангилааг олжээ. Тухайн үед В.И.Вертлиб, Г.М.Добров нарын эрдэмтэд дээрх ордыг магадлаж, эрэл-үнэлгээний ажил явуулах тухай зөвлөмж гаргаж байж. Түүнээс цаашихыг дор баримтаар оруулсан тул нурших илүүц биз.

Харин Ашигт малтмалын газрын даргын 2010 оны тушаалаас харахад, Хармагтайн орд газар "Оюут улаан” ХХК /Жон Макен/-ний нэр дээр хайгуулын  лиценз эзэмшиж  байгаа нь сонирхолтой.  Яаж яваад Занаду майнзын гарт очсоныг бурхан л мэдэх бизээ.  "Оюут Улаан 2013 онд Занаду Дорноговь аймагт байрлах Vantage LLC компанийн 100%-ийн эзэмшилийн Оюут Улаан порфирийн зэс-алтны төслийн 90%-ийг худалдан авсан. Оюут Улаан (Улаан Уул) порфирийн зэс алтны төсөл нь Улаанбаатар хотоос 420 км-ийн зайд оршдог. Сайншандын аж үйлдвэрийн төвөөс хайгуулын ажлын талбай нь баруун зүгт 70 км зайтай орших энэхүү төсөл дээр 2014 онд хайгуул үргэлжлүүлж хийх төлөвлөгөөтэй байна. Занаду компани Оюут Улаан дээр өмнө нь хийсэн хайгуулын ажлын үр дүнг 2013 оны 10 сарын 15-нд зарласан. Оюут Улаан дахь эрдэсжилт болон өөрчлөлт нь маш олон удаагийн давтагдсан ко-генетик порфирийн зэс-алтны төв судлаар мэдэгдэж байна. Оюут Улаан төсөл дээр хийсэн судалгаанаас харахад өндөр чанарын алтны минералжсан судал илрүүлсэн (ойролцоогоор 0.5 – 5 гр/тн алт ба 0.3 – 1.5% агууламжтай зэс). Геологийн судалгаа болон минералжилтийн байдлаас харахад алтны агууламж гүн рүүгээ илүү байгааг харуулж байна.” Ийм нэгэн баримт олдов.

 Ямартай ч 2010 онд Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийн зөвшөөрлөөр Хармагтайн ордын хэтийн зам шулуудсан гэлтэй. Ер нь эндээс үзэхэд манай газрын баялаг гадныхны халаасанд аль хэдийн орчихоод, ухуулж төнхүүлэх хоногоо хүлээн байдаг мэт харагдана. Тэгэхээр газар дорх баялаг ард түмний өмч байхаа хэдийн болиод, төрийн өмчийн хувилмал дүрээр гадаад эзэнд үрчлэгддэг болж таарлаа. Ард түмэн зүгээр цаасан дээр хувь эзэмшдэг, эрх мэдэлтнүүд л өмнөөс нь хувь хүртдэг болж таарлаа.

   Даруй долоон жил өнгөрсөний хойно монголчууд дэлхийд алтны нөөцөөрөө тэргүүлэх орд илэрчихээд байгааг мэдэж байна. Долоон жил нууцлагдсан Хармагтайн орд, долоон концессын гэрээ.. гээд энэ Засгийн нөхөд долоогийн тоог шүтэж амьдардаг бололтой юм. Тэгээд тэр долоогийн тоо нь харин харшилдаг ч гэмээр. Хэзээ ч билээ "Долоон бурхан харавдаггүй” нэртэй УСК хийж олонд түгээсэн нь одоогийн ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын зохиол байх шүү. Энэ сарын долоон Засгийн газрын хувь заяаг шийднэ. Уг нь Хармагтайн ордыг Засгийн газрын хэдэн эрх мэдэлтэнд биш улс эх оронд ашигтайгаар ашиглаж чадвал тун хэрэгтэй билээ. Өр зээлүүдийн төлбөр өнөө маргаашгүй нэхэгдэх дээр тулаад ирсэн энэ эгзэгтэй мөчид зориг гаргаад, хувийн эрх ашигаа хойш нь тавиад ажиллачихвал ч сайн сан.

  Ард түмнээсээ тас нууцлаад, өөрсдийн биеийг бэлдээд байгааг нь харахаар өнөөгийн Засгийн газрын сайд нар л лав Хармагтайг хярамцаглаж орхихоор байх шиг. Энэ орд бусад орд газруудаас хамгийн давуутай нь асар бага өртөгөөр өрөмдлөг хийж, олборлолт явуулахаараа эрх мэдэлтнүүдийн арааны шүлсийг асгаруулж байгаа гэлтэй. Бод л доо, бусад одууд дор хаяж л 600 ам.доллараар нэг метр тутмыг өрөмдөж байхад "Занаду майнз” метр тутмыг 100 ам.долларын өртөгөөр Хармагтайд өрөмдлөг хийж байх жишээтэй. Зургаа дахин бага өртгөөр асар их баялагийг эзэмшинэ гэдэг сайн хэрэг биз… Ингээд бодохоор Оюутолгойгоос ч ашигтайн дээр үр өгөөж нь ч зургаа дахин илүү байх нь. Хармагтайн орд гадны компаний мэдэлд оччихоод яагаад эрх мэдэлтнүүдийн анхаарлыг татаад байгаа нь сонирхолтой байна уу? Өнөөх Оюутолгойн гэрээ байгуулдагтай адилхан үйл явдалын өрнөл шүү дээ. Оюутолгой бидний хараан дор сайн муугаараа дуудуулан ард түмэнд ашиггүйгээр гэрээ хийгдсэн бол Хармагтайд далдуур ч, ард иргэдэд ч мөн ашиггүй гэрээ хийх нөхцөл байдалтай тулгарчихаж.

  Хармагтайн ордын өмнө одоо зөвхөн ашиглалтын лиценз, Тогтвортой байдлын гэрээ байгуулах тухай асуудал л үлджээ. Үүнийг Засгийн газрын эрх мэдэлтнүүд анаж байна. Энэ чинь л Засгийн газрын эрхмүүд болоод, УИХ-ын даргын суудалдаа нам шигдэж суухын шалтгаан болоод байна. Ер нь ирэх аравдугаар сарын эхээр гэрээг үзэглэхээр зэхэж байсан гэдэг "бор шувуу” нисэж буй нь үнэн бололтой. МАН-ын намын бага хурлыг хойшлуулах сонирхол ч бас Хармагтайн ордтой уялдаатай болж таарч байна. Засгийн газрыг унагах бичиг барихын өмнөх өдөр УИХ-ын дарга М.Энхболдын "өвддөг” ч Хармагтайг хармалсаных биз. Хар нялхаасаа  газрын баялагаар хоололсон Н.Номтойбаярт Хармагтайн орд баярын бялуу шиг л төсөөлөгдөх нь гарцаагүй. Өнөө хэд нь түүний дэргэд "юм үзээгүй” жаалууд. Хувь хүртэхээр хөөрцөглөж, хүлээж байгаа жижиг шуналтнууд биз. Гэхдээ л мөнгөний амт үнэрийг мэдэх хүмүүс. Концессын гэрээний хэд одоо л амаа барих нь гарцаагүй. "Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг” гэдэг үг энэ үед орой руу нь орж байгаа. Концессын гэрээтэй зууралдаагүй бол хүмүүст нэр цэвэр харагдаж, Хармагтайруу хормогчоо зүүгээд орох байлаа шүү дээ.

  Хамгийн анхаарал татаж байгаа нэг асуудал нь "Занаду майнз” нь Оюутолгойн "толгой”-г залгиж буй Рои Тинто-гийн охин компани гэгдэж буй асуудал юм. Үнэхээр тийм бол Монголын газрын баялагийг нэг хүн асар бага өртөгөөр  хүүдийлж зөөгөөд дуусгах нь. Ард иргэд ухсан нүх овоолсон шороо ширтээд, тоосон дунд үлдэх нь. Гэрээний урьдчилсан нөхцөл ч ил болж. Түүнээс харахад Оюутолгойн гэрээний нөхцөлийг хуулсан байгаа нь сонирхол татаж буйг эх сурвалжууд дурдсан байна. Эзэн гэгдэх Монголын Засгийн газар нийт ашигийн 34 хувийг эзэмшинэ. гэсэн үг. Харин Занаду майнз 51 хувийг эзэмшихээр заасан нь гайхмаар. Дундаас нь 15 хувь алга болчихож. Тоонд тийм муу Засгийн газрын гишүүн гэж хаана байхав. Энэ хуваарилалт дээр тэд өөрсдийнхөө дансыг огт мартаагүй, бүр орхиогүй болж таарлаа.

Хармагтайн ордыг  Оюутолгойтой ижил хувь заяа тосоод зогсож байна. Үүнийг хэн зогсоож чадах вэ… гэдгийг дор бүрнээ нухацтай тунгаах хэрэгтэй. Монголын газрын баялгийг харийнханд дур мэдэн өгч хувь хүртэгч "60 тэрбум”-ын бүлэглэлээс ангижрах өдөр ойртсоор. Тэд ч эрх мэдлээ авч үлдэх эрэл хайгуулд хатаж аль болох цаг хожихыг хичээсээр… М.Энхболд, Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр… тэргүүтнээс Хармагтайг салгаж авч үлдэж чадваас бидний эх орон, ирээдүй хойчид үр шимээ өгөх зам мөр л тодорхой байна.  Ер нь Хармагтайг халааслахаар өдөр завгүй, шөнө нойргүй зүтгэж байгаа "60 тэрбум”-ынханаас л хагацья!!!

З.Говьсайхан

www.zindaa.mn

Австралид “үрчлэгдсэн” Хармагтайн өгөөж ард түмэнд падгүй гэж үү?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани