-Монголын баялаг ба гадаадын хөрөнгө оруулагчдын дунд зуучлал хийх замаар залилан мэхэлж өөрөө хөлжсөн Мо Мунши гэх этгээдийг энэ удаад манай цагдаагийн байгууллага шалгаж, хэргийг нь шүүхэд шилжүүллээ-
Монгол дахь ашигт малтмалын орд газрын лицензийг ашиглан гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж, нээлттэй арилжаална хэмээн ихээхэн хэмжээний мөнгө босгосон ч тэдний өмнө хариуцлага хүлээхгүй зугтаж, улмаар Монголд урт хугацаагаар оршин сууж байгаа Австрали болон Англи улсын иргэн Мохаммед Ибрахим Муншиг Монголын цагдаа, прокурорын байгууллага залилангийн хэргээр хоёр жил гаруйн хугацаанд шалгаж дуусчээ. Түүнээс "Моннис интернэйшнл” компани хохирлоо нэхэмжлэн анх 2015 онд цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар түүнийг шалгаж эхэлсэн бөгөөд улмаар хэргийг өнгөрсөн долдугаар сард шүүхээр шийдвэрлэжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Мохаммед Ибрахим Муншиг бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгох, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан их хэмжээний хохирол учруулсан хэрэгт хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзжээ. Тодруулбал, түүний гэм буруутай үйлдэлд холбогдох хуулийн дагуу 11 жилийн хорих ял шийтгэх, "Моннис интернэйшнл” компанид учруулсан 31 тэрбум гаруй төгрөгийг төлж барагдуулах, зарим орд газрын ашиглалтын лицензүүдийн захиран зарцуулах эрхийг нь хязгаарлах шийдвэрийг шүүхээс гаргасан байна.
Монголд орд газар хамтран эзэмшинэ, IPO хийж ашиг олно хэмээн гадаадын нэр хүндтэй хөрөнгө оруулалтын сан болон компани, хувь хүмүүсээс мөнгө босгодог Мохаммед Муншигийн эл үйлдлийн талаар гадны хэвлэлүүд цөөнгүй бичиж байсан. Тухайлбал, Малайзын Засгийн газрын тэтгэврийн сангаас дөрвөн тэрбум ренгит Монголын "Гоби Коул” гэх компани руу орсон ч сураггүй болсон талаар тус улсын мэдээллийн хэрэгслүүд бичсэнийг дотоодын хэвлэлүүд орчуулан хүргэж байсан нь нэг бус удаа юм.
Гадаадын хөрөнгө оруулагч нэрээр Монголд анх хөл тавьж, улмаар танил талын хүрээгээ тэлсээр хэд хэдэн ашигт малтмалын ордын лицензийг гартаа оруулсан тэрбээр хөрөнгийн зах зээлд нэг ширхэг ч хувьцаа гаргалгүйгээр ихээхэн хэмжээний хөрөнгө босгож чадсан хүн юм. Түүнд итгэн мөнгөө өгсөн ч хариуд нь ашиг хүртэж чадаагүй хөрөнгө оруулагчид үнэндээ Мохамед Ибрахим Мунши гэх этгээдэд биш Монголын баялагт итгэсэн хэрэг биз ээ. Учир нь тэрбээр Бритиш Виржин арлуудад бүртгэлтэй хэд хэдэн оффшор компаниудаараа дамжуулан Монголын ашигт малтмалын 80 гаруй ордын лицензийг холбогдох байгууллагаас нь авсан байдаг. Үүнд, Баянхонгор аймаг дахь Шинэжинст, Говь-Алтай аймгийн Зээгтийн нүүрсний орд, Архангай аймаг дахь төмрийн орд зэрэг тодорхой лицензүүд багтах бөгөөд эдгээрийг түшиглэн төсөл боловсруулж, түүгээрээ мөнгө босгож иржээ. Гэхдээ өнөөдрийг хүртэл дээрх ордуудаа дорвитой ашиглаагүй бөгөөд хувьцааг хүлээж хөрөнгө оруулсан хүмүүстээ ашиг хүртээгээгүй. Өөрөөр хэлбэл, хий хоосон төслүүд дээр мөнгө босгосноо оффшор бүсэд бүртгэлтэй компаниудынхаа данс руу татан оруулдаг байсан нь тогтоогджээ.
Бритиш Виржин арлуудад бүртгэлтэй Gobi Coal and Energy компани дээр гэхэд л нийтдээ 180 сая гаруй ам.долларыг хөрөнгө оруулагч нараас босгосон байжээ. Түүнд итгэсэн хөрөнгө оруулагч нарын тоонд Арабын нэгдсэн Эмират улсын Аабар сан, Малайзын Засгийн газрын Тэтгэврийн сан, АНУ-ын Ворлд Капитал групп, БНХАУ-ын Ориго Партнерс Пи Эл Си, олон улсын Маунт Келлет хөрөнгө оруулалтын сан, Монголын "Моннис интернэйшнл” компани зэрэг гадаад, дотоодын 100 гаруй хөрөнгө оруулагч нар багтаж байгаа юм. Олон улсад нэр хүндтэй хөрөнгө оруулалтын сан болох Аабар сангаас л гэхэд 90 гаруй сая ам.долларыг босгосон талаараа шүүгдэгч Мохамед Мунши шүүх хурлын үеэр мэдүүлсэн байх аж. Ингэхдээ уг сангийн даргын ажлын албаны зөвлөх Жозеф Борковскийтэй үүсгэсэн дотно харилцаагаа ашигласан бололтой. Учир нь Жозеф Борковский нь оффшор бүс дэх Гоби Гоул компанийн ТУЗ-д ажилладаг талаар эх сурвалжид дурджээ. Мөн Аабар сан шийдвэр гаргахдаа Мохамед Муншигийн төсөлд хөрөнгө оруулсан бусад талуудтай уулзаж судлаагүй зэрэг нь тэдний холбоо сүлбээг хардах нэг үндэслэл байж болох юм.
Мохамед Ибрахем Мунши нь хөрөнгө оруулагчдад "нэг жилийн дотор хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргана” гэж 2008 оноос хойш хэлсээр ирсэн ч нэг ч алхам хийлгүй өнөөдрийг хүрчээ. Учир нь түүний оффшор компаниудын санхүүгийн үйл ажиллагаа хөрөнгийн бирж дээр гарах наад захын шалгуурыг хангахгүй байсан аж.
Монголын баялгийг ашиглан оффшор компаниудынхаа нэр дээр босгосон хөрөнгөө Монгол руу татан оруулсан мэт харагдуулахын тулд банкны данс хооронд аалзны тор шиг гүйлгээ хийсэн нь мөн л но-той байсан нь мөрдөн байцаах ажиллагааны явцад ил болжээ. Оффшор данснаас Монгол руу хийгдсэн гүйлгээнүүд нь менежментийн үйлчилгээ үзүүлсний төлбөр, ажил гүйцэтгэсэн төлбөр, зөвлөх үйлчилгээ авсны төлбөр, ажилчдын урамшуулал, цалин хөлс гэх мэт зарлагаар гарсан байх ч үнэн хэрэгтээ хуурамч гэрээ хэлцэлд үндэслэн эхнэр Д.Уранбилэгийнхээ нэр дээрх компаниуд руу шилжүүлж байсныг Монголын цагдаа илрүүлсэн байна. Түүнчлэн өөрийн оффшор компаниудтай ижил нэртэй нийтдээ 20 гаруй компанийг Монголд өөрийн болон эхнэр, эхнэрийнхээ хамаатнуудын нэр дээр бүртгүүлэн ашигладаг нь тогтоогджээ.
Түүний дээрх үйлдлээс болж хохирсон хөрөнгө оруулагчид түүнээс мөнгөө, эсвэл хувьцаагаа нэхдэг ч хариуд нь "Монголын авлигад идэгдсэн төр засаг биднийг хуурч байна, гадаадынхныг шахаж байна, Монголд бизнес хийх эрсдэлтэй байна. Бүгдээрээ адилхан алдагдал хүлээж байна” гэхчилэн Монгол Улсын нэр хүндийг унагах зорилготой мэдээллүүдийг өгч иржээ.
Гадаадын хөрөнгө оруулалт эдийн засгийн нөхцөл байдал, эрх зүйн орчны нөлөөгөөр саарсаар ирсэн ч үүний 10-20 хувьд нь Мохамед Ибрахим Мунши мэт гадаадын хөрөнгө оруулагч нэртэй залилагчдын буруу ташаа мэдээлэл, зориудын үйлдэл ч нөлөөлж байгаа нь дамжиггүй.
Гадаадын хөрөнгө оруулагч нэртэй хүн болгонд итгээд байх аргагүйг Мохамед Ибрахим Муншигийн хэргийг шалгаж тогтоосон хууль хяналтын байгууллагын дүгнэлт, шүүхийн шийдвэр харууллаа. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулагч нэрээр бусдын итгэл, хөрөнгө мөнгөөр тоглогчдын талаар үнэн, бодит мэдээллийг ил болгох, гадаад дотоод түншүүдэд нь сэрэмжлүүлэг болгох ажлыг ч холбогдох байгууллагууд нь анхаарах цаг болжээ.
- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Гадаадын хөрөнгө оруулагч нэрээр залилагчид шүүхээс ял оногдуулжээ

Гадаадын хөрөнгө оруулагч нэрээр залилагчид шүүхээс ял оногдуулжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой

URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани