Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Алдаж болохгүй боломж

Дэлхийн эдийн засгийн байдал ч, эрчим хүчний байдал ч нэн хурдацтай өөрчлөгдөж байна. Үүнийг Монголоос бусад нь анзаарч маш хурдан арга хэмжээ авч байна. Тэд бодлогоо өөрчилж байна, дасан зохицож байна, шинэ арга зам хайж байна. Монгол л тэнэгээрээ юугаа зарж, мөнгө олдог билээ гэсэн ганцхан юм бодож байна. Ингэхээр чинь ажил үйлс бүтнэ гэж байхгүй л дээ…
 
Хятадын тооцоо
Дурын монгол Хятадуудыг харддаг. Нэгдэх дүгнэлт нь: энэ хятадууд хөгжинө гэдгийг ёстой үзүүлээд өгч байна. Манай хамаг юмыг эзлээд дууслаа. Удахгүй Монгол Хятадын колони болно доо, болно. Ингэж ярьдаг чинь худлаа юу. Хоёр дахь дүгнэлт нь: Энэ муусайн хятадууд манайхыг боогоод манай нүүрсийг авахгүй байгаам. Юм бүхэн дээр монголчуудыг боож байгаад хамаг юмыг маань үнэгүй авах гэж байгаам, муусайн шаарууд. Ингэж ярьдаг чинь худлаа юу.
Ер нь бол Монголд Орос, Хятад хоёрыг тулхтай судалдаг байгууллага бараг байхгүйтэй адил. Манай Олон улс судлалын хүрээлэн, Стратеги судлалын хүрээлэн мэтийн хэлснээр явна гэвэл ёстой сохорсонтой адил болно.
Хятад саяхан болсон хурлаараа эдийн засгийн шинэчлэл эхэлж, бүтцийн өөрчлөлт хийж хийж эхэлсэн. Бээжин болон бусад том хотуудын утааны асуудлаас болж нүүрсний эх үүсвэрийг багасгаж, бүтцийн томоохон өөрчлөлт хийж байгаа. Мөн гангийн үйлдвэрүүдэд бэрхшээл учирч байгаа. Үүнээс шалтгаалж хятадын нүүрсний аж үйлдвэр ихээхэн бэрхшээлтэй учраад байна.
 
Би ч гэсэн дотроо хятадуудыг манайхыг боож байна гэж хардаад байсан юм. Гэтэл тийм биш байжээ. Учир нь саяхан Хятадын Статистикийн Хорооны мэдээлэл гарсан юм. 4 дүгээр сарын 9-нд нүүрсний 18 компани 2013 оны тайлангаа гаргасан гэж ХМХ-үүд мэдээлжээ. Гэтэл Хятадын нүүрсний аж үйлдвэр 2013 онд аймшигтай алдагдал хүлээжээ. Нүүрсний салбар дахь янз бүрийн төслүүд дэх хөрөнгө оруулалт буурсны улмаас өмнө нь улс орны зохиомол бумыг эрчимтэй тэтгэж байсан нүүрсний эрэлт буурчээ.
 
2013 онд Хятадын нүүрсний аж үйлдвэр 40.554 млрд юань буюу 5 млрд гаруй еврогийн алдагдал хүлээжээ. Үүнийг 2012 оны мөн үетэй харьцуулахад алдагдал 80%-иар өсчээ.
Түүнчлэн үйлдвэрүүдийн өөрийн болон зээлийн хэрэгслийн өрийн түвшин болгоомжлол төрүүлж байгаа аж. Хятадын нүүрсний 18 аварга компанид өр дунджаар 54%, зарим компанид 74%-д хүрсэн байна.
2014 оны хэтийн төлөв ч бараан байгаа аж. 2014 оны эхний хоёр сард манай нүүрсээ үнэлж зардаг "нүүрсний” Шаньси мужийн алдагдал 4 млрд юань буюу 500 сая евро болсон байна. Өвөр Монголын "нүүрсний хот” Ордос хямралын улмаас бараг бүрэн уналтад ороод байна. Ордос хотод үл хөдлөх хөрөнгийн үнэ 90% унаснаас гадна ган, цементийн үйлдвэрлэл эрс багасч, нүүрсний үйлдвэрлэл бүрэн зогсчээ.
Эндээс харахад Хятадын эрчим хүчний байдал хүнд байна. Энэ нь Хятад эрчим хүчний өлсгөлөнд орлоо гэсэн үг биш юм. Монголыг зориуд боогоод байгаа ч юм алга. Нөхцөл нь тэгээд таарчихаж.
 
Хятадууд эрчим хүчний бодлогодоо бүтцийн өөрчлөлт хийж байна. Энэ нь дэлхийн геополитикийн өөрчлөлт, Оросын хүчирхэгжилттэй холбоотой юм. Хятадууд Оростой стратегийн түншлэлээ бэхжүүлж эрчим хүчний стратегийн асуудлаа шийдвэрлэх гэж байгаа нь илт байна.
Бэрхшээл их байгаа ч Хятад ирээдүйдээ итгэл төгс байгаа нь тодорхой байна. Хятадын энэ эрчимжилтийг зөв мэдэрч интеграцид орох нь хамгийн зөв шийдэл гэж би бодож байна. Түүнээс биш 1990-ээд оны эхэн үе шиг урсгалаараа явах юм бол үнэнхүү утгагүй, тэнэг явдал болно.
 
Оросын хүчирхэгжилт
Эхлээд бяцхан геополитик. Оросууд Арктикийн бүсэд асар их нефть хийн орд олов. Тэнд дэлхийн нийт нөөцийн гуравны нэг байгаа гэх. Ийм болоод дэлхийн бараг бүх том улс Хойт мөсөн далайд болох болзошгүй дайнд бэлтгээд байгаа юм. Мөн Орос Агнуурын тэнгисийг гартаа оруулав. Мөн дэлхийн хойт мөсөн хучлага хайлж байгаагаас шалтгаалж Хойт мөсөн далайн тээврийн шинэ зам нээгдэв. Энэ нь өмнийн аюул ихтэй, уламжлалт замаас 4000-5000 км орчим татуу, тээвэрлэх хугацааг 10-17 хоног хэмнэх юм. (Миний "Хэрэв томоор сэтгэе гэвэл” өгүүллийг ganaa.mn блогоос үз.) Энэ стратегийн замыг бараг бүхэлд нь Орос хянаж байгаа. Иймээс Оросууд саяхан Умардын цэрэг гэсэн холимог цэргийн шинэ командлал байгуулж, Арктикийн асар хүнд нөхцөлд десант буулгаж сургууль хийж байна. Эрдэм шинжилгээний асар их ажил хийж, дээд зэргийн нууцлалтай "Лоширак” шумбагч онгоцоор далайн хэт гүний өрөмдлөг хийж байна.
 
 
Мөн Оросуууд Каспийн тэнгисийн эрэгт аварга том нефтийн орд олов. Бас олон шинэ орд нээв. Энэ нь АНУ ОПЕК-ийн орнуудтай нийлээд дуртай үедээ нефтийн үнийг унагааж Оросыг сөгдүүлдэг механизм алга боллоо гэсэн үг юм. Одоо бол Оросууд бүх улсуудад "түүхий эдээ” болон түүний үнийг тулган хүлээлгэх болов. Зүйрлэн хэлбэл автомашин, гар утас гэх мэтийг түүхий эдтэй бол хийж болно, харин түүхий эдгүй бол юу ч хийж болохгүй.
 
Цэвэр эдийн засгийн утгаараа түүхий эдийн хавсарга гэх нэр томъёо харьцангүй юм. Орчин үед шинжлэх ухаан, техник, технологи ихээхэн хөгжиж, асар өндөр түвшинд хүрсэн хэдий ч нефть, хий, нүүрс зэрэг уламжлалт түүхий эдийг орлуулах зүйл хүн төрөлтөн одоохондоо олоогүй байна. Олсон бол лабораторийн түвшинд, жижиг туршилтын түвшинд өчүүхэн бага хэмжээгээр л байгаа.
Ингэхээр түүхий эдтэй орон юмтай гэсэн үг, эзэн гэсэн хэрэг юм. Үүнд манай Монгол ч гэсэн хамаарна. Оросын нэг эдийн засагчийн хэлсэн лут үг байдаг юм: "Барууныхан тийм сүрхий юм бол тэр гар утас, телевиз, компьютер, машинаа түлээд амьдрана биз.” Энэ ч үнэхээр бодууштай үг юм шүү…
 
Одоо Оросын нефть, хийн хоолойноос бараг бүх Европ хамаарч байна. Оросоос Европ руу явах хийн хоолой Украиныг дамжсан Умард, Хар далайн ёроолоор явах Өмнөдийн гэсэн хоёр том салаатай. Одоо Украйн томроод байгаа болохоор түүнийг тойрсон Өмнөд хоолойн үүрэг их чухал болж байна. Ингээд Украин "хоосон” үлдэж байгаа юм. Уг нь тэд хийн хоолой "сааж” амьдарч байсан улс шүү дээ…
Одоо бараг улс болгон манай нутаг дээгүүр хийн хоолойгоо тавиад өгөөч гэж Оросыг гуйж байна. Жишээлбэл, Болгар, Румын. Тэгвэл тэд НАТО-гийн пуужинг хөөж гаргах хэрэгтэй ш дээ. Оростой Украинаас болж бараг дайсагнаж баймаар Турк саяхан Оросын хийн хоолой тавихад татгалзахгүй гэсэн саналаа хэлэв. Бүгдээрээ л Оросоос нефть, хий гуйж байна. Оросуудын дээрээс Хятад, Энэтхэг, Бразиль гэх БРИКС-ийн орнууд, түүнчлэн Венесуэл зэрэг Латин Америкийн орнууд, Иран гэх мэт нэмэгдээд өмнө нь хаа ч байгаагүй том хүч болж байгаа юм.
Монголчууд барууны суртал нэвтрүүлгийг дагаж Оросыг түүхий эдийн хавсарга гэж шоолох бөлгөө. Жинхэнэ түүхий эдийн хавсарга чинь Монгол өөрөө билээ.
Бид ер нь хэн болчихоод Оросыг голоод байгаа юм ?! Энэ утгагүй зангаа хаяхгүй бол бид яагаад ч өөдлөхгүй гэдгийг би баттай хэлж чадна.
 
Хоёр хөршийн түншлэл
Дэлхийн геополитикийн хүчний харьцаанд өөрчлөлт орж байна. Энэ нь валют-санхүүгийн даяар систем дэх нефть-долларын ноёрхолд ан цав орж, эвдрэлд орж байгаатай холбоотой юм.
Хэн ч, түүний дотор би АНУ-ыг сөнөлөө, сөнөж байгаа гэж ерөөсөө хэлээгүй. АНУ цэргийн, эдийн засгийн хүчирхэг гүрэн байсан, одоо ч байгаа. Мөн ойрын хэдэн жил АНУ хүчирхэг гүрэн хэвээрээ үлдэнэ. Гагцхүү нефть долларт үндэслэсэн түүний санхүү-мөнгөний систем гацаанд орж, дэлхийн дарга ганцаараа хийдэг үе өнгөрч байна гэж л хэлж байна. Монголын либерал гэх зүрхний хийтэй нөхдүүд үүнийг хэлсний төлөө намайг АНУ-ын дайсан мэт зарлаж байгаа нь утгагүй бөгөөд өрөвдөлтэй. Би судлаач хүн бодит хандлагыг олон нийтэд үнэн зөвөөр нь хүргэх ёстой.
Нөгөө талаас АНУ "сулраад” ирэхээр Орос, Хятад хоёр "хүчирхэгжих” нь хэнд ч гэсэн ойлгомжтой. Энэ ерөнхий дэвсгэр дээр хоёр хөршийн түншлэл сэргэж байгаа нь бараг жам ёсны хандлага юм. Харин дунд нь байгаа Монгол ганцаараа тун олон, их ч олон юм ярих бөгөөд үйлдэх бөлгөө. Ярьж бол болно, гэхдээ бодож байж, хэмжээгээ мэдэж байж ярих, үйлдэх хэрэгтэй гэж санана.
 
Алдаж болохгүй боломж
Хоёр хөрш харсаар байтал түншилж эхлэв. Энэ нь сайн уу, муу юу гэсэн асуулт үүснэ. Энэ асуултад манай саяхны түүх өөрөө хариулдаг. 1950-иад оны сүүлч, 1960-аад оны эхээр хоёр хөрш сайн байхад манай бүтээн байгуулалт гайхалтай хурдан өрнөсөн юм. Хятадуудын барьсан Налайхын засмал зам хамгийн сайн гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Одоо 60 жил болоод аргагүй л муудаж эхэлж байна. Оросын хэдэн цахилгаан станцын хүчээр л бид амьдарч байна. Чанар гэж үүнийг хэлдэг юм. Энэ үеийн бүтээн байгуулалт дээр Улаанбаатар хот одоо болтол оршин тогтнодог юм. Жишээлбэл, 40, 50, 120 мянгат, III, IY, X хороолол гэх мэт. Тэр үед Монгол Улс ёстой цэцэглэн хөгжиж байсан юм. Үүнийг манай залуус надтай онол ярьж хэрэлдэхээсээ өмнө ахмадуудаасаа асуугаарай…
 
Сүүлийн үед Оросууд зүүн тийш нүүж, хамаг гол гол яам тамгын газар, том том компаниудаа Сибирь, Алс Дорнод руугаа татаж байгаа нь үүний нотолгоо болно. Өөрөөр хэлбэл яваандаа Оросын Засгийн Газар, том компаниудын толгой офис манай ард ирэх нь байна гэвэл нэг их хэтрүүлсэн болохгүй.
Хоёр хөршийн түншийн харилцаа сэргэж байгааг би тун сайн хэрэг гэж бодож байна. Эдгээр олон асуудлын дотор нэг асуудал одоо бол онцгой байр суурь эзлэх болов. Украины асуудал, барууны хориг арга хэмжээ 30 жил шийдэж чадаагүй байсан хийн хоолойн шийдлийг хурдасгаж өгөв. Энэ 5 дугаар сард В.Путин Хятадад айлчлах үед Оросоос Хятад руу хийн хоолой тавихаас гадна Оросоос Хятад руу нийлүүлэх нүүрсний хэмжээ 3-4 дахин нэмж болзошгүй байгаа. Нэг нь сайн, нөгөө нь муу мэдээ юм.
 
Хий хоолойн тухай
Хийн хоолойг манайхан сайн мэдэхгүй. Монгол хүн хийн хоолойгоор хий урсана гэхээс цаашгүй, сайндаа л хэдэн зураг харсан байх. Эрхүүд сурсан ганц нэг нь БАМ-д ажиллахдаа үзсэн байх.
Хийн хоолойн үзүүрт хийгээ оруулдаг хийн орд газрууд байх. Их том юм билээ. Энэ удаад Якутын Ленскийн районд байх Чаяндинскийн орд газраас хийгээ татах юм. Энэхүү Чаяндинскийн орд газар 1,24 триллион куб метр хий, 68,4 сая тонн нефть болон конденсатын нөөцтэй. Энэ хүний ухаан санаанд багтамгүй асар их нөөц манай яг ард Якутын нутаг дээр байна даа. Энэ мангар их хийг Хятад руу хэд хэдэн салаа магистрал хоолойгоор манай зүүн талаар зөөх гэж байна. Энэ бол дэлхийн хэмжээний аварга том төсөл юм.
Дашрамд дурдахад монголын технологийн авантюристууд намайг хийн хоолой гэж буруу ярилаа гэж шүүмжилдэг юм. Битгий хуцаад бай. Хоолой нэгэнт барьчихвал дотуур нь нефть, хий юугаа ч урсгаж болно, бас хоёуланг нь холиод явуулж ч болно. Хүсвэл нүүрсийг нефтээр зуураад хийтэй холиод явуулж ч болно. Энэ бол технологийн жижиг сажиг асуудал юм. Шал дэмий юман дээр олон юм мэдэмхийрч солиорч байхаа татвал таарна шүү, хийх ажилгүй муусайн нусан буунууд…
 
Хийн хоолойн бүдүүвчийг авч үзье. Манай зүүн талаар "Сибирийн хүч” (Сила Сибирии) хийн магистрал хоолой байгаа. Магистрал гэж ялгадаг нь том зам шиг олон жижиг салаатай гэсэн үг. Баруун талаар "Шинэ торгоны зам” хийн магистрал хоолой байгаа. Эдийн засгийн асар их ашигтай ч аюул ихтэй. Хоёр Солонгосын байдал, мөн Хятад Япон хоёр муудалцвал зүүн хоолой аюултай байдалд орно. Мөн АНУ Афганаас гарч, Дундад Азид байдал хурцадвал баруун хоолой аюултай байдалд орно. Харин Монголоор дайрсан хийн хоолой хамгийн аюул багатай нь мэдээж хэрэг. Гэхдээ голдуу "хоосон газраар” явах учраас эдийн засгийн талаасаа ашиг багатай.
 
Яг үнэндээ бол манай Улаанбаатар, Дархан, Эрдэнэтийг эрчим хүчээр хангахад л Монгол Улс болоод явчих ба энэ хэдийн маань хэрэгцээ, хэрэглээ бол том улсуудын нүдээр бол ёстой хүүхдийн тоглоом юм. Гачлантай нь манайх хүүхэд шиг байтугай хүн шиг байж чаддаггүй л байхгүй юу…
Монголын хоолойн асуудал цоо шинэ юм биш л дээ. В.Путин 2006 онд Хятадад айлчлахдаа энэ асуудлыг хөндөж Оросын Уулын Алтайгаар дамжуулан Хятад руу хийн хоолой тавих санал гаргаж байсан юм. Гэтэл тодорхой шалтгааны улмаас 2030 он хүртэл Оросыг хөгжүүлэх төлөвлөгөөнөөс хассан юм.
Одоо энэ хийн хоолойг Монголын нутгаар тавиад өгөөч гэж хоёр хөршөөсөө гуйх л үлдэж байна. Манайхаас ямар ч хөрөнгө оруулалт, мөнгө хөрөнгө орохгүй, зүгээр л татвараа аваад сууж байх юм л даа. Дээрээс нь хий гэж нэг сайхан юмтай болно.
Оросууд уур нь хүрээд Украинаас 1000 м куб хийнээс 485 ногоон нэхэж байгааг бид бүгдээрээ мэдэж байгаа. Гэтэл өнгөрсөн долоо хоногт Оросын "Газпромын” дарга Алексей Борисович Мюллерийн Хятадад хийсэн хагас нууц урьдач хэлэлцээрээр оросууд хийгээ 350-400 ногооноор нийлүүлэх гэж байна гэж экспертүүд таамаглаж байна. Ийм хямд юм гэж байх уу даа…
 
Хэрэв Монголд хийн хоолой тавьбал орос, хятад, барууны 3 тоолуур авч тавьчихаад тэрийгээ хараад гаалийн татвар аваад зүгээр л сууж байна ш дээ. Авилга гэж ёстой нэг байхгүй дээ. Бас сэлбэг шахна гэсэн монгол ойлголт ёстой байхгүй. Ингэнгүүт л манай аваргуудын уур нь хүрээд эсэргүүцээд эхэлж магадгүй л юм.
Нүүрсээ заавал өнөөдөр зарах гэж зүтгэх хэрэг юун. Үнс болоогүй байж л байгаа юм чинь үнэ нэмэгдэхийг нь хүлээж болно биз дээ. Үгүй ядаж бидний үр хүүхэд яахыгаа мэдэж л таараа…
Манайхны хувьд хоолой тавьж өг гэж загнана. Эдийн засгийн тооцоогоо өг гэхээр өгөхгүй, бид нүүрсээ зараад Та нартай Та наргүй амьдарна гэнэ. Тэг тэг гэхээр бид танай нутаг дээгүүр төмөр зам барьж байгаад нүүрсээ зөвхөн баруунд зарна гэнэ. Нүүрс байтугай зэс гэх мэт бүх юмаа баруунд зарна гэнэ. Гэтэл "баруун” нь хятадад зарна. Төмөр зам барьж өгье гэхээр Та нараар ёстой бариулахгүй гэнэ. Тэгээд юу ч байхгүй хоосон үлдчихээд буруугаа дандаа хоёр хөрш рүүгээ чихнэ. Манайхыг тойруулаад хийн хоолой тавихаар хоёр хөрш манайхыг эдийн засгийн ваакумд оруулж хавчин боож байна гэж орилно. Тэгвэл хоолой тавиад өгье гэхээр Та нар манайхыг колони болгож эзлэх гэж байна гэнэ. Тэгээд одоо яахийм болж байна ?! Ингэхээр чинь манайд хэн дуртай байхийм ?! Хойт хөрш европ болохоороо хааяа нэг зөөлөн хэлнэ, тэхээр нь уурлаж загнана. Урд хөрш ази болохоороо баахан хоол өгч, инээж байгаад явуулна. "Хоол идүүлсэн” ч загнуулна.
 
Ер нь бол хоёулаа манайханд загнуулж хулхидуулсаар байгаад бүр дөжирчихсөн сүүлдээ "хүн байна” гэж тоохоо ч больчихсон юм шиг байгаам…
Та нар газрын зургаа нэг хар даа. Хоёр хөршгүй хаашаа явмаар байгаа юм ?! Харин хамгаалах ёстой салбар, хүрээ чинь соёл, оюун ухаан, үзэл санаанд байгаа болохоос эдийн засагт байгаа юм огт биш.
Хийн хоолойн хэлэлцээрт Орос Хятад хоёр гарыг үсэг зурахад сар ч хүрэхгүй хугацаа үлдээд байна. Энэ хооронд Монгол Улс амжиж хийн хоолойн саналаа хоёр хөршдөө тавих л хэрэгтэй дээ. Ийм боломж ахиж олддоггүй юм. Үүнийг ашиглаж чадахгүй бол заяа нь хаяна гэдэг юм…
Үгүй бол яахав дээ, Монголын Улсын нутаг дэвсгэр дээр юу ч барьж болохгүй, юу ч бүтээн байгуулахыг хориглоно гээд тунхаглахгүй юу…
Судлаач Х.Д.Ганхуяг.
Алдаж болохгүй боломж
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани