Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хуулийн цоорхойгоор “гоожиж” буй шар металл

Шар металлаар мөнгө олдог үе ид тохиож байна. Жил бүрийн 8-10 дугаар сард алт олборлогчид улсын төсөвт багагүй хөрөнгө оруулдаг. Ялангуяа, алтны татвар 68-аас 2.5 хувь болтлоо буурсан өнөө үед шар металл хамгийн өгөөжтэй бизнесийн тоонд орж байна. 2014 онд алт олборлогчдоос зөвхөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэж 2.5 хувийн татвар авдаг болсон. Түүнчлэн, дэлхийн зах зээлд алтны ханш тогтмол өсөх хандлагатай байгаа нь ч дэм болж буй. Оны эхэнд нэг грамм алт 99 мянган төгрөгийн үнэтэй байсан бол өдгөө 100.6 мянган төгрөгт хүрлээ.

Алт тушаалт жилд 2.1 тоннд хүрч шалдаа бууж байсан 2006 онтой харьцуулахад энэ салбар цэцэглэж буй. Өнгөрсөн онд гэхэд аж, ахуйн нэгж байгууллагууд 18.3 тонныг Монголбанкинд тушаажээ. Гэвч их мөнгөний бизнес болсон алт олборлолтод хуулийн цоорхойг ашиглаж, татвараас зугтах явдал ажиглагдах боллоо.

"Найман шарга” төв буюу валютын хар зах дээр компаниуд хувь хүний нэрээр алт тушаах явдал газар авчээ. Энд 10 гаруй ченж алт авч байна. Тэд Монголбанкны албан ханшаас 1000-2000 төгрөгөөр хямд авдаг ч явдал, чирэгдэл бага тул иргэд, байгууллагууд алтаа зарах дуртай байдаг аж. "Найман шарга”-ын ойролцоо үнэт эдлэлийн ломбард ажиллуулахын зэрэгцээ алт худалдаж авдаг Б-тэй уулзахад "Өнгөрсөн жилтэй харьцуулахад компаниуд иргэний хувиар алт тушаах нь эрс нэмэгдсэн.

Иргэд ихэнхдээ хэдэн зуун грамм, эсвэл цөөн кг-аар авчирдаг. Харин байгууллагууд 10 болон түүнээс дээш кг-ыг тушаадаг. Компаниуд их хэмжээний алт авчирч байгаа тул манайх өдөрт 10, сард 40 орчим кг алт авч байна. Өмнө нь долоо хоногт 10 кг хүрдэггүй байсан” гэлээ. Тэрбээр олон жил алтны ченж хийж буй тул үйлчлүүлэгчдээ анддаггүй аж. Тиймээс хэн нь компанийн өмнөөс алт зарж буйг түвэггүй ялгаж чаддаг гэдгээ нэмж хэлэв. Зөвхөн "Найман шарга” гэлтгүй алт худалдан авч буй Монголбанк болон бусад арилжааны банкуудад ч энэ үзэгдэл газар авчээ.

Ийнхүү алт олборлогч компаниуд иргэдийн дүрд "хувирч” буй нь цаанаа учиртай. Манайд жилд гурван тэрбумаас дээш төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжээс 25, үүнээс бага бол 10 хувийн татвар авдаг хуультай. Тиймээс алт олборлогч компаниуд энэ татварыг төлөхгүйн тулд эзэд нь иргэний хувиар алтаа зарж буй нь энэ. Байгууллагын нэрээр бол ашигт малтмалын нөөц ашигласны 2.5 хувиас гадна орлогын 25 хувийн татвар нэмж төлнө гэсэн үг. Хэрэв иргэний хувиар тушаавал зөвхөн 2.5 хувийн татвар төлдөг байна.

Алт олборлогч компаниуд татвараас зугтаж байна

Аж ахуйн нэгжүүд татвараас зугтаж буйг тоон мэдээлэл ч илтгэж байна. Сүүлийн жилүүдэд алтны ханш өссөнөөр энэ салбарын аж ахуйн нэгжүүд ашигтай ажиллаж, хөл дээрээ босох таатай нөхцөл бүрдсэн. Гэвч компаниудын алт тушаалт өсөхгүй, эзлэх хувь нь нэмэгдэхгүй байгаа юм.

68 хувийн татвар авдаг байсан 2013 онд Монголбанкинд ердөө хоёрхон иргэн алт өгсөн байх юм. Гэтэл татварын хэмжээг 2.5 хувь болгож багасгасан 2014 онд 130 болж өссөн. Харин 2016 онд 2000 гаруйд хүрчээ. Өнгөрсөн онд Монголбанкинд ирсэн нийт алтны 61 хувь буюу 11 тонныг иргэд тушааж, үзүүлэлт нь аж ахуйн нэгжүүдийг давжээ. Мөнгөн дүнгээр илэрхийлбэл 343 сая ам.доллар буюу 860 тэрбум төгрөг. Үүнээс 21 тэрбум төгрөгийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт шилжүүлсэн байна. Иргэдийн нэр дээр бүртгэлтэй алт тушаалтын хэмжээ цаашид ч өсөх хандлагатай байгаа юм.

Нөгөө талаас нь өнгийвөл, 25 хувийн орлогын албан татвар гэдэг өндөр хэмжээ. Компаниуд энэ татварыг шударга бус гэж шүүмжилдэг тул үүнээс зугтах нь зүй бус үйлдэл гэж үздэггүй аж. Гэхдээ зөвхөн алт бус манай улсын бусад салбарт бизнес эрхэлж буй аж ахуйн нэгжүүд энэ татварыг төлж буй. Бусад нь хуулиа даган мөрдөж байхад алтныхан л үүнээс зугтаж буй нь шударга бус.

"Найман шарга” төвийн ченж С "Хувь хүн, "нинжа” нар ихэвчлэн бага хэмжээний алт зардаг. Харин компаниуд 10 болон түүнээс дээш кг-ыг тушаадгаараа ялгардаг. Гэхдээ зарим тохиолдолд алтны компаниуд бага хэмжээгээр ч авчрах тохиолдол бий. Ер нь яаж зохицуулахыг сайтар бодох ёстой” гэсэн санал хэлсэн юм. Харин албаны зарим хүн үүнийг татварын шатлал болон аж ахуйн нэгжүүдийн татварын хяналтаар зохицуулах боломж бий, эсэхийг нэн даруй судлах шаардлагатайг санууллаа.

Уг нь "Алт” хөтөлбөрийн ач тус их. Алтны нөөц нэмэгдсэнээр валютын ханш харьцангуй тогтворжсон. Түүнчлэн, энэ үнэт металлын худалдааны эргэлт сайжирч, хууль бусаар хил давуулах нь эрс багассан. Өнгөрсөн онд төв банкинд тушаасан алт 18 тоннд хүрсэн нь 1990 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.

Гэхдээ алтны татварыг 2.5 хувь болгосон 2014 оноос хойш энэ шударга бус үзэгдэл газар авч байна. Холбогдох яам, байгууллагаас яаралтай арга хэмжээ авч, зохицуулалт хийхгүй бол өөрсдөө татвараа үнэнч шударгаар төлье гээд гүйгээд ирэхгүй нь лавтай. Энэ хуулийн цоорхойг овжин ажиглаж буй алт олборлогч компаниуд зах зээлд шударга бусаар өрсөлдөж буйг өөгшүүлж боломгүй. Манай улс 2020 онд алт олборлолтоо 25 тоннд хүргэх зорилт тавьж, улсын төсвийн орлогыг эхний зузаалахаар зорьж буй. Улсад бүртгэлтэй 608 шороон орд нийт 200 гаруй тонн алтны нөөцтэй. Үүнээс 74 үндсэн ордод 199 тонн нөөц бүртгэгдсэн судалгаа ч бий. Дэлхийн зах зээлд шар металлын үнэ өсөж буй энэ үед улсын төсөв, эдийн засгаа өөд нь татах таатай боломж нээгдэж байна. Гэтэл ихэнх аж ахуйн нэгж хуулийн цоорхой, сул талыг овжин ашиглаж, татвараас зугтаж буйг холбогдох байгууллагууд анхааралдаа авч, даруй зохицуулалт хиймээр байна. 

Орлогын албан татварын шатлалтай холбоотой

Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүү, зах зээлийн газрын Эрдэнэсийн сангийн захирал П.Эрдэнэтуяагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Аж ахуйн нэгжүүд иргэдийн нэрээр алт тушааж байгаад ямар байр суурьтай байна вэ?
-Монголбанк энэ оны наймдугаар сарын 25-ны байдлаар нийт 11.4 тонн алт худалдан авсан. 200 гаруй иргэн, 80 гаруй байгууллага алт тушаасан байна. Алтыг иргэд түлхүү тушаадаг. Үүнийг бид аж ахуйн нэгжийн орлогын албан татвартай холбоотой гэж үздэг.

Хуулиар гурван тэрбум төгрөгөөс дээш албан татвар ногдуулах жилийн орлого олсон бол 300 сая төгрөг дээр гурван тэрбум төгрөгөөс дээш давсан орлогын дүнгийн 25 хувиар нэмж албан татвар ногдуулна гэж заасан. Энэ шатлалаас болж татвараас зайлсхийхийн тулд аж ахуйн нэгжүүд харьцангуй бага, иргэд илүү алт тушаадаг болов уу гэж бодож байна. Нөгөөтэйгүүр, 2016 оны сүүлчээс эхлэн Лондоны металлын биржийн хамгийн сүүлд зарлагдсан ханш буюу дэлхийн зах зээлийн үнээр алт худалдан авч эхэлсэн нь иргэдийн Монголбанкинд алтаа тушаах сонирхлыг нэмэгдүүлсэн байх.

-Алт олборлолтоос улсын төсөвт хэчнээн төгрөг орсон бэ? 
-Монголбанк иргэд, аж ахуйн нэгжээс тушаасан алтны үнээс ашигт малтмалын нөөц ашигласаны төлбөр 2.5 хувийг суутган авч, татварын байгууллага руу шилжүүлдэг. Энэ оны найман сарын байдлаар зургаан тэрбум төгрөгийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт шилжүүлсэн.

-Ямар дамжлагаар тушаадаг вэ? 
-Байгууллага, иргэд олборлосон алтаа Үнэт металлын сорьцын хяналтын газар шинжлүүлдэг. Дараа нь шинжилгээний үр дүнгийн бичиг, битүүмжлэгдсэн ууттай алт, иргэний үнэмлэхийн хамт авчирна. Үнэт металлын сорьцын хяналтын газраас шинжилсэн алтаа битүүмжилсэн даавуун уутанд хийж өгдөг. Бид ууттай алтны лац, дугаар, тэмдэг болон иргэний үнэмлэхийг нь шалгаж, жинлээд төлбөрийг шилжүүлдэг.

-Арилжааны хэдэн банк алт худалдан авч байгаа вэ? 
-Өнөөдрийн байдлаар найман арилжааны банк худалдаж авч, үүнийгээ Монголбанкинд тушааж байгаа. Ханшийг Лондоны металлын биржийн үнээр тооцдог. Энэ үнээр арилжааны банкууд худалдан авч байгаа учраас үнийн хувьд ямар нэгэн ханшийн зөрүү байхгүй. Арилжааны банкууд алтны худалдан авалтад цаашид түлхүү оролцож, орон нутагт ажиллах боломжийг хамтран судлах хэрэгтэй.

Б.Баярмаа, Э.Энх

Засгийн газрын мэдээ



Хуулийн цоорхойгоор “гоожиж” буй шар металл
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани