Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нууц гэрээнүүд илэрч, Д.Ариунболд захирал нь гадаад руу дайжив уу?


П.Мандах

2017.3.30. "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал  Д.Ариунболд хэвлэлийн бага хурал зарлаж, Чалкогийн өрийг өлж дуусгасан тухайгаа мэдэгдэв. Энэ үеэрээ нэн тааламжтай нэгэн мэдээлэл хэлсэн нь Тавантолгойн нүүрсийг сонгон шалгаруулалтаар олборлуулах болсон тухайгаа дуулгаж байв.

Тэр үед Д.Ариунболд захирал "...Энэхүү төлбөрийг төлж барагдуулахад манай компанийн зөв менежмент, Засгийн газраас өгсөн Баруун Цанхийн ордын олборлолтыг эхлүүлэх, нүүрсийг нээлттэй үнийн сонгон шалгаруулалтаар борлуулах чиглэл чухал үүрэг гүйцэтгэлээ. Нүүрсний үнэ 2016 оны есдүгээр сард тонн тутам нь 26 ам.доллар байсан. Баруун Цанхийн ордын нүүрсийг нээлттэй үнийн сонгон шалгаруулалтаар борлуулснаар 72.5 боллоо. Тус ордын нүүрснийг олборлох тендерт "Монгол уурхайчин нэгдэл” буюу "Хишиг Арвин”, "Олборлолт”, "Мера” компанийн хамтарсан төсөл ялалт байгуулсан.  Энэ нь  дотоодын аж ахуйн нэгжүүд нүүрсний олборлолт хийх техник, боловсон хүчинтэй болсныг илэрхийлж байна. Дотоодын аж ахуйн нэгжээр олборлолт хийлгэснээр 200 тэрбум төгрөг Монголд үлдэж байгаа юм” гэж байсан юм.

Ингэснээр эрх барьж буй нөхдүүдийн дундуур нь орж, гэрээ байгуулуулаад тонн тутмаар нь бодож их хэмжээний мөнгө цохидог "цавчаа” алга болох нь гээд нийтээрээ баярлаж билээ. Энэ шийдвэр тэр үедээ албан тушаалтай хүмүүсийн дургүйг хүргэлээ гэж байсан юм.

Тэгвэл сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Эрдэнэс Тавантолгой” ХК, жижиг "Тавантолгой” ХК хоёрын дундын мөргөцгөөс сонгууль, наадам дамнуулаад хулгайгаар нүүрс олборлосон. Төлбөр мөнгө нь сураггүй алга болсон. Мөн "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Д.Ариунболд ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэх мэдээллүүд гарах болсон.

Харин "Эрдэнэс Тавантолгой” ХК-иас эдгээр мэдээлллийг эрс үгүйсгэж, энэ тухай бичвэл хуулийн байгууллагаар шалгуулна гэж сүрдүүлсэн мэдэгдлийг хэдхэн хоногийн өмнө хэвлэлд нийтлүүлсэн байв.

Гэтэл маш ноцтой байж болох мэдээллүүд бидэнд ирлээ.

"Эрдэнэс Тавантолгой” ХК дээрх мэдэгдлээ зөрчиж маш олон удаа, онц их хэмжээний нүүрсийг гэрээгээр Хятадын компаниудад өгсөн байна. Зарим гэрээний жагсаалтыг зураг дээрээс харна уу. Зөвхөн энэ хуудас дээрх жагсаалтад 5-7 дугаар сард буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль, Үндэсний их баяр наадам дамнуулан байгуулсан гэрээ байна. Үүнээс гадна бий гэсэн үг.

Маш ноцтой нэг зүйл яригдаж байгаа нь ийм гэрээ байгуулаад коксжих нүүрсний тонн тутмаас 2.0 ам.доллар, исэлдсэн нүүрсний тонн тутмаас 1.0 ам.доллар "нүүрсчид”-ийн халаасанд ордог байсан байж тун болзошгүй ажээ.

Хуудас дээрх жагсаалтад 1 250 000 тонн исэлдсэн нүүрсний гэрээ байна. Исэлдсэн нүүрсний тонн тутмаас 1.0 ам.долларыг халаасладаг гэвэл 1 250 000 нэг сая хоёр зуун тавин мянган ам.доллар болно.

Мөн энэ хуудсан дахь гэрээгээр 3 510 000 тонн коксжих нүүрсийг олборлуулжээ. Коксжих нүүрний тонн тутмаас 2.0 ам.доллар халаасладаг гэвэл 7 020 000 долоон сая хорин мянган ам.доллар "нүүрсчид”-ийн халаасанд орсон болж таарах нээ.

Нийлээд 8 270 000 найман сая хоёр дуун далан мянган ам.доллар болж байна. Үүнийг Монголбанкны өчигдрийн ханш болох 2 431 төгрөгөөр бодоход 20 104 370 000 хорин тэрбум нэг зуун дөрвөн сая гурван зуун далан мянган төгрөг сураггүй алга болсон байна. Улсаас төсөвлөдөг жишгээр 100 хүүхдийн ортой 40 цэцэрлэг барих хөрөнгө юм.

Түүнчлэн энэ нь ийм маягаар байгуулсан нүүрсний гэрээний жагсаалтын багаахан хэсэг нь гэж эх сурвалж хэлж байгаа юм.

Хамгийн гол нь энэ тухай мэдээлэл хуулийн байгууллагуудын гарт орсон байна. Тэр ч байтугай "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд болон Засгийн газрын эрх бүхий албан тушаалтны энэ мэтийн компанитай гэрээ байгуулах талаар ярилцаж буй нотлох баримт ч хууль, хүчний байгууллагынханд байгаа тухай мэдээлэл байна.

Нэр бүхий хуулийн байгууллагад "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн энэхүү гэрээний талаарх мэдээлэл очсоны дараа тус компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд гадаад руу нисчээ. Тэрээр өдгөө Англи улсад байгаа гэнэ. Хэрэв яг ийм нөхцөлд тэр Монголдоо ирвэл "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өмнөх захирлуудын гашуун түүхийг давтаж мэднэ гэцгээж байна.

Уг нь Д.Ариунболдын хувьд мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга байсан. Хувийн бизнесээ ч амжилттай хийж явсан. Ер нь л маш сайн менежер юм. Үүнийгээ ч "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар ажиллах хугацаандаа харуулсж байсан.

Гэвч сүүлийн үед түүнийг сэтгэл санааны хувьд нэг л базаахгүй байгаа тухай хааяа дуулддаг болсон. Д.Ариунболд захирал "...Үнэндээ бол .............ах, ............найз хоёр л авдаг байсан шүү дээ” гээд ихээхэн бухимдаад ярьсан тухай хүмүүсийн ам дамжсан барим тавим яриа байгаа юм.

Юутай ч "Эрдэнэс Тавантолгой” ХК, Тавантолгойн орд хавиар ямар нэг юм болсон нь тодорхой болж байх шиг байна.

Хэрвээ үйл ажиллагаа нь хэвийн явагдаж, энэ мэтийн ноцтой асуудал гараагүй бол маш сайн байна.

Ер нь "Эрдэнэс Тавантолгой”  ХК-ийн захирлын албан тушаал хашсан хүндээ халгаатай. Бидний мэддэгээр тус компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш 2012 оны сонгуулийн дараа ажлаа өгөөд гадаад руу зугтаж байсан. Өнөө хэр нь Монголдоо ирсэн эсэх нь тодорхойгүй. Энэ хүн Сү.Батболдыг Ерөнхий сайд байхад энэ албыг хашиж байсан. Алдарт Чалкогийн өрийг "тавьсан” эрхэм юм.

Дараа нь УИХ-ын гишүүн асан, Дорноговийн Я.Батсуурь "Эрдэнэс Тавантолгой”  ХК-ийн захирал болсон. Тэрээр тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнгийн 14 тэрбумын тендерээс болоод шүүхээр шийтгүүлсэн.

Я.Батсуурийн дараа ЗГХЭГ-ын дэд дарга байсан П.Сайнбилэг хэдэн сар энэ ажилд очсон. Гэнэт өөрөө өргөдөлөө өгсөн.

Бас "Молекул” Батбаярын хүү Батбилэг нэг хэсэг энэ албан тушаалд ажилласан. Тэрээр эгээтэй л хүний амины хэрэгт орчихоогүй. Уригдаж ирээд хөөгдөж буусан даа.

Түүний дараа УИХ-ын сонгууль ч болж, Д.Ариунболд гүйцэтгэх захирлаар очсон юм.

Эх сурвалж: polit.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нууц гэрээнүүд илэрч, Д.Ариунболд захирал нь гадаад руу дайжив уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

Өнөөдөр, 15:35
Өнөөдөр, 12:50
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

Өнөөдөр, 12:49
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

Өнөөдөр, 08:57
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

Өнөөдөр, 08:22
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани