- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Экологийн дайсан, геополитикийн золиос
А лиценз буюу ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй компаниуд энэ оны эхний долоон сард 900 орчим тэрбум төгрөг татварт төлсөн байна. Бараг их наяд төгрөг шүргэж буй энэ мөнгө нь орон нутагт шингэдэг бусад төлбөр, хураамжийг тооцоогүй зөвхөн улсын төсвийг чиглэсэн уурхайн компаниудын "хаялга” гэхэд болно. Тэгвэл энэ мөнгө Монгол Улсын нийт татварын гуравны нэг буюу 30.7 хувийг бүрдүүлжээ. Үүнээс зэс болон нүүрсний ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй компаниудын төсөвт төлсөн татвар 800 тэрбум төгрөгт хүрснийг Татварын ерөнхий газар мэдээлэв. Ялангуяа, нүүрсний А лицензтэй компаниуд долдугаар сарын байдлаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 113.8 тэрбум төгрөг төлжээ.
Өнгөрсөн оны яг өдийгөөс өндийсөн нүүрсний зах зээлийн өсөлт Монголын эдийн засгийг ийн дээш нь татаж, дэмжиж буй нь энэ. Сүүлийн жилүүдэд 100 ам.доллараас доош тогтоод байсан коксжих нүүрсний ханш жилийн өмнөөс өсөж, өнгөрсөн оны эцэст 300 ам.доллар хүртлээ цойлсон. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд металлургийн нүүрс зах зээлийн ерөнхий мөчлөгөөр хоёр ч удаа 300 ам.долларыг давлаа. Ингээд зогсохгүй ёроолын цэгээс харьцангуй өндөр буюу 150-200 ам.долларт хэлбэлзэж байна. Энэ хэрээр хүрэн түүхий эд дагасан ногоон валютын урсгал нэмэгдэж, нүүрстэй холбогдсон салбар бүр сэргэж байна.
Нүүрсний компаниуд АМНАТ-т 113.8 тэрбум төгрөг төлжээ
Энэ он, өнгөрсөн оны сүүлийн улирлыг эс тооцвол дэлхийн зах зээлд нүүрсний ханш дөрвөн жил уруудсан. Нүүрснээс нүүр буруулах олон улсын санаачилга, цэнхэр гарагийг нөмөрсөн санхүү, эдийн засгийн сайнгүй байдал. Мөн дэлхийн нүүрсний зах зээлд үлэмж нөлөөтэй БНХАУ-ын макро эдийн засгийн үсрэнгүй өсөлт удааширч, барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарын хөөс арилж эхэлсэн нь ган, түүний түүхий эд болох нүүрсний эрэлтийг сааруулж, үнийг нь унагасан.
Тэгвэл навс унаад байсан ханш эргэн өсөж эхэллээ. Хэдэн жил ёроолын цэгт байсан нүүрсний ханш яагаад өсөв. Хүлэмжийн хийг бууруулах дэлхий нийтийн санаачилгад Хятад улс нэгдэж, нүүрснээс татгалзаж эхэлсэн нь эргээд ханш тэнгэрт хадахад хүргэсэн юм. Дэлхийн нүүрсний салбарын томоохон тоглогч энэ улс зарим уурхайгаа хааж, гарцаа танаж, олборлолтын хугацаагаа богиносгосон нь нүүрсний үнийг өсгөсөн юм. Өнгөрсөн оны эцэс гэхэд хар түүхий эдийн ханш ёроолын цэгээсээ даруй 2-3 дахин өсөж, 300 ам.долларыг давлаа.
Гэхдээ энэ өсөлт удаан үргэлжлээгүй. Үнийн өсөлтийн хөөс хагарч, нүүрсний үнэ өмнөх түвшин рүүгээ дөхөв. Харин үүнтэй зэрэгцээд эрдсийн зах зээлийн томоохон нийлүүлэгч Австралийн зүүн хойд эргийн хотуудыг хүчтэй далайн хар салхи дайран өнгөрч, нүүрсний зах зээлийг дахин хөдөлгөөнд оруулсан юм. Дэбби хар салхи Австралийн уул уурхайн түшиц Квинслэнд мужийг дайрч, тус бүс нутгийн нүүрсний томоохон уурхайнуудын үйл ажиллагааг зогсоосон. Ингэснээр коксжих нүүрсний үнэ бүх цагийн үеийн дээд түвшинд хүрсэн юм. Удалгүй урд хөршийн бүтээн байгуулалтын улирал ирж, Хятадын гангийн салбарт сэргэлт ажиглагдсанаар өнөө хэр коксжих нүүрсний үнэ 200 ам.долларт хэлбэлзэж байна.
Хэлж ирдэггүй байгалийн гамшиг, тооцоолоогүй эдийн засгийн хориг энэ зах зээлд нөлөөлж буй. Тодруулбал, геополитикийн харилцаанаас үүдэн БНХАУ нүүрсний салбарт нэг хамтрагчаа тоглоомоос хасав. Хятад Хойд Солонгосын нүүрсний нийлүүлэлтэд хориг тавьснаар 20-24 сая тонн нүүрсний нийлүүлэлтэд геополитикийн золиос болсон юм. Ингэснээр урд хөршийн нүүрсний нийлүүлэлтэд цоорхой үүсэж, энэ нүхийг нөхөх боломж Монгол, Индонез, Австрали зэрэг бусад тоглогчдод үүссэн. Тиймээс ч өмнөд хөршийг чиглэсэн манай улсын нүүрсний экспорт өдөр ирэх бүр өсөөд байна.
Долдугаар сарын байдлаар БНХАУ-ын коксжих нүүрсний импорт 5.58 сая тоннд хүрчээ. Энэ нь 2016 оны мөн үеэс 25.2 хувиар өссөн бөгөөд мөнгөн дүнгээр 722.28 сая ам.долларын коксжих нүүрсийг импортолсон байна. Үүнээс Монголоос нийлүүлсэн нүүрсний хэмжээ 80 хувиар, ялангуяа коксжих нүүрснийх 60 хувиар өссөн байна. Хойд Солонгост тавьсан хориг Монгол болон ОХУ-ын нүүрс экспортлогчдод эергээр нөлөөлсөн байна. БНХАУ-ыг чиглэсэн ОХУ-ын нүүрсний экспорт энэ оны эхний зургаан сард 53 хувиар өссөн. Тэр дундаа коксжих нүүрсний нийлүүлэлт нь 120 хувиар нэмэгдсэн талаар БНХАУ-ын гаалийн мэдээлэлд дурджээ. Ийнхүү нүүрсний зах зээл Монголд таатай байна. Харин энэ эерэг хандлага хэр удаан хадгалагдах бол.
Хүрэн түүхий эд дагасан ногоон валютын урсгал нэмэгдэж байна
Зах зээлийн гол худалдан авагч болох Хятад улс нүүрсийг нүд үзүүрлэх бодлогодоо тууштай хандана гэдгээ мэдэгдээд байна. Тус улсын Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нүүрсийг чанараар ялгаж, уурхайнуудаа аюулгүй байдлаар нь ангилж, хязгаарлаад байна. Энэ хүрээнд "China Shenhua Energy” компани наймдугаар сарын 4-нд нүүрсний хоёр том ил уурхайнхаа үйл ажиллагааг зогсоосон.
Үүнээс гадна шинжээчид ирэх арваннэгдүгээр сард болох Хятадын Коммунист намын их хурал хүлээлт үүсгээд байгааг онцолсон. Уг хурлаар нүүрсний зах зээлийн бодлого илүү тодорхой болох юм. Түүнчлэн богино хугацаанд нүүрсний экспортыг дэмжсэн Хойд Солонгосын хориг үргэлжлэх, эсэх нь эргэлзээтэй. Хэдийгээр Хятад Хойд Солонгосыг хавчиж байгаа ч энэ хоёр улс геополитикийн хувьд бие биеэсээ дэндүү хамааралтайг санах хэрэгтэй. Дээрээс нь Хятад нүүрсний салбарын хяналтаа чангатгаж байхад АНУ энэ салбарын бодлогоо нээлттэй болгохоо мэдэгдээд байгааг анзааралгүй өнгөрч болохгүй. Энэ мэт эргэлзээ бас итгэл дагуулсан олон асуулт нүүрсний зах зээлд бий боллоо.
Эдийн засгийн анд атлаа экологийн дайсан болсон энэ түүхий эдийн ханшийн төлөвийг шинжээчид харилцан адилгүй үнэлж байгаа. Гэхдээ нүүрсний богино хугацааны төлөвийг өөдрөг, хэтдээ сөргөөр үнэлэх нийтлэг хандлага ажиглагдаж байна. CITI группийн шинжээчид энэ онд 150 ам.доллар, ирэх жилүүдэд 100 ам.долларт хэлбэлзэх төлөвтэй гэж таамагласан. Тэгвэл "Commonwealth Bank” Хятадын коксжих нүүрсний импорт удааширч, 2018 оны дунд 100 ам.долларт хүрнэ гэж таамаглаж байна. Тэгвэл Австралийн аж үйлдвэр, инноваци, шинжлэх ухааны яамны ахлах эдийн засаг Марк Калли Хятадын дэд бүтэц, барилгын салбарын удаашралаас үүдэн гангийн зах зээлийн эрэлт ирэх хоёр жилд саарна. Энэ нь металлургийн нүүрсний үнэд нөлөөлнө гэж үзэж буйгаа хэлсэн байна.
Г.Байгал
Засгийн газрын мэдээ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||