- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Далд уурхайн санхүүжилт дахиад гацав
Хоёр дахь шатны төслийг санхүүжүүлэхийн тулд Turquoise Hill Resources" олон улсын банкуудаас зээл авахаар үндсэндээ үг хэлээ ололцчихоод байсан гэх. Өөрөөр хэлбэл энэ төсөл, Оюутолгойн орд баялаг агуулгынхаа хувьд банкуудын зээлийн шалгуурт тэнцчихээд байсан хэрэг. Гэтэл гацаа хаана яагаад үүсээд байна вэ гэдэг нь төслийн санхүүжилтээс дутахааргүй бас нэг асуудал болчихоод байгаа юм. Оюутолгой бол Монголд хэрэгжиж байгаа хамгийн том төсөл бөгөөд хамтарсан компани гэдгийг дээр хэлсэн. Банкууд Оюутолгойн зээлийг зөвшөөрсөн ч Монголын Засгийн газрын хувь нийлүүлэгчидтэй холбоотой асуудлаас үүдэлтэйгээр санхүүжилт гацсан гэх мэдээлэл чих дэлсдэг. Харин үүний хариуд хувь эзэмшигч Монголын тал өөр тайлбар хийдэг. Тухайлбал, "Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Да.Ганболд 'Төслийн хэрэгжүүлэгч тал гүний уурхайн ТЭЗҮ-ээ шинэчлээд ирвэл бусад асуудал шийдэгдэхэд хялбар байх болно" гэж ярилцлагадаа дурдсан нь буй.
Ерөөс хоёр талын хооронд одоо хүртэл ойлголцолд хүрч, үг хэлээ олж чадахгүй байгаа нэг асуудал бий. Тэр нь Оюутолгойн анхан шатны хөрөнгө оруулалт хэтэрсэн шалтгаан. Мэдээж, энэ бол хувь эзэмшигчийн хувьд Монголын талын тооцож тодруулах учиртай асуудал байж таарна. Яг яагаад хэтэрснийг хоёр тал ажлын хэсэг гарган шалгаж байгаа ч үр дун нь энэ гээд гарт барих, нүдэнд харагдах юмгүй өдийг хүрч байна. Хамтрах нь сайн хэрэг ч харилцан ойлголцохгүй бол хэцүү. Хувь эзэмшигчдийн хувьд нэг иймэрхүү дүр байдал анзаарагддаг нь үнэн. Бас нэг хэцүү юм нь Оюутолгойг эхнээс нь улстөржилт нохой шиг дагаж яваа. Улс төр ороод ирэхээрээ л жам ёс, зам жимээсээ хазайгаад эхэлдэг нь тодорхой зүйл.
Оюутолгойн гол нөөц буюу баялгийнх нь 70 хувь газар дороо буй. Өөрөөр хэлбэл, өрөм нь тэнд байгаа хэрэг. Гэтэл хүсэхэд хясах гэгч болчихоод санхүүжилт нь ийн гацчихаад байна. Есдүгээр cap хүртэл хойшиллоо. Дахиад хойшилж ч мэднэ. Тэгэхээр энэ онд далд уурхайн ажил эхлэх нь эргэлзээтэй. Санаагаар болдогсон бол өдийд далд уурхайн бүтээн байгуулалт оволзож байвал хөрөнгө оруулалт нэмэгдэж, олон зуун монголчууд маань ажил амьдралтай, ар гэр нь орлоготой амар жимэр байх сан. Мэддэг чаддаг хүмүүсийн ярьж хэлж байгаагаар бол Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийг шийдвэрлэх хэд хэдэн боломж бий гэлцэх юм билээ. Тэдгээрийн нэг нь давуу эрхийн хувьцаа гаргах замаар шийдвэрлэхээр яригдаж байсан нь бий. Ийм давуу эрхийн хувьцаа гаргах нь Монголын газрын баялгийг гадныханд барьцаалахгүй, өөр илүү дутуу хариуцлага хүлээхгүйгээр хөрөнгө оруулалт татах ганцхан арга гэж тодотгож байсан.
Гэсэн хэдий ч Монголын талын эзэмшил эрс буурна хэмээх улс төрийн хүрээний маргаанаас болж болив бололтой. Эцэст нь банкны зээлээр босгох гарц үлдсэн гэх. Гэтэл энэ бас л асуудал дагуулах нөхцөл үүсгэж мэдэхээр байгаа юм. Тэр нь Монголын баялгийг гадаадын банкны зээлийн барьцаанд тавьж болох уу гэсэн болгоомжлол юм. Нэгэн цагт энэ мэт мухардалд эрхбиш гарц олдох л байх. Харин тэр болтол цаг хугацаа хэдий урсч, ханш, үнэ ортог нь хаашаа Чиглэхийг хэлэхэд төвөгтэй.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||