- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Анхны жолоочгүй хүдэр тээвэрлэх машинууд уурхайд ажиллаж эхэллээ
Уул уурхайн компанууд орчин үеийн шинэ техник технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа өргөнөөр авч хэрэгжүүлэн , технологи процессийн автоматжуулалтанд маш их хөрөнгө мөнгө зарцуулан , ур чадвартай цөөн ажилтануудтай ажиллах сонирхолтой байдаг.
Энэ зарчимын дагуу Рио Тинто компани Баруун Австриал дахь Yandicoogina ба Nammuldi уурхайнуудадаа жолоочгүй автомат удирдалагтай , хүнд даацын машинуудаар төмрийн хүдэр тээвэрлэж эхлээд байна.
Эдгээр уурхайнууд нь жолоочгүй хүнд даацын машинуудыг хүдэр тээвэрлэлдэндээ бүхэлд нь ашиглаж буй дэлхийн хамгийн анхны уурхайнууд юм.
Орчин үед автомат удирдалагтай роботууд хүний хөдөлмөрийг маш олон салбарт орлон ажиллаж боломжтой болсон. Рио Тинто компаний Австриал дахь төмрийн хүдрийн том уурхай Yandicoogina ба Nammuldi in Pilbara мөн Hope Downs-4 уурхайд Komatsu компаний нийт 69 жолоочгүй автомат удирдлагатай хүнд даацын (290тн) машинууд ажиллаж байна. Тэдгээр жолоочгүй машинуудыг уурхайгаас 1200км алсад оршихPerth-Перте хотын удирдалгын төвөөс удирдан ажилуулдаг.
Эдгээр уурхайнуудад өндөр агуулгатай төмрийн хүдэр тээвэрлэх үйл ажиллагаанд ашиглагдаж буй жолоочгүй хүнд даацын машинууд сард 20 сая тонн хүдэр тээвэрлэдэг. Тэд 5 жилийн өмнө буюу 2011 онд Японы Комацу компанитай 150 автомат удирдлагатай хүнд даацын машин ойрын 4 жилд худалдан авах гэрээ байгуулсан.
Рио Тинто компаний Yandicoogina's уурхайн үйл ажиллагааны менежер Josh Bennett- Джош Беннетт "ABC"News мэдээлэлийн агентлагт 2015оны 10-р сард өгсөн ярилцлагандаа "Энэ үйл ажиллагааг гаднаас нь өнгөц харах юм бол уул уурхайн уламжлалт арга ажиллагаа шиг харагдах байх, гэхдээ өнөөдөр манай ажилтанууд юу хийж байна вэ? гэвэл уурхайн бүх зам талбай хэсгүүдийг нэгдсэн нэг автомат удирдлагын системд оруулж уурхайд хүдэр тээвэрлэх үйл ажиллагааг бүрэн автоматжуулсанд асуудлын гол нь байгаа юм” гэж хэлсэн.
Энэ жолоочгүй хүдэр тээвэрлэх машинуудын хамгийн гол давуу тал бол ямарч завсарлаггүй хоногийн 24 цаг, жилийн 365 хоног тасралтгүй ажиллах боломжтой болсонд байна. Онолын хувьд бол эдгээр жолоочгүй хүнд даацын машинуудыг дэлхийн хаанаас ч удирдаж болно.
Түүнээс гадна ажиллах хүчин байхгүй болсоноор цайны цаг, завсарлага , бие засах газар очих гэх мэт огт байхгүй болж ажлын цагийн алдагдал буурч тасралтгүй ажиллах боломжтой болсон.
Энэ технологийг хэрэгжүүлсэнээр жилд ойролцоогоор 500 ажлын цаг хэмнэгдэнэ гэж тооцож байна. Энэ нь эрдэс түүхий эд , металлын үнэ унасан , уул уурхайн үйл ажиллагааны ашиг орлого буурсан өнөө үед оновчтой зөв техникийн дэвшил юм.
Джош Беннетт цаашид өгсөн ярилцлагандаа "Бидний бас нэг том зардал бол операторуудыг энэ үйл ажиллагаанд шинээр сургахад маш их цаг зарцуулж байна мэдээж ажиллах хүчний тоо цөөрсөнөөр тэднийг онгоцоор тээврлэн уурхайд авчирах, хооллох ундлах, орон байраар хангах гээд олон урсгал зардал буурсан гэвч автомат удирдалгын системийг ажиллуулах үйл ажиллагааны зардал гээд өөр бусад зардал өссөн” гэж хэлсэн байна.
Жолоочгүй хүнд даацын машинаар хүдэр тээвэрлэх үйл ажиллагаа нь ажиллах хүчний аюул эрсдэлийг үгүй болгож түүнтэй холбоотой элдэв зардал буурах боломж олгодог.
Тэрээр цааш нь хэлэхдээ "бидэнд ажиллах хүчний алжаал ядрал гэсэн ойлголт огт байхгүй болсон, Бид өндөр эрсдэлтэй ажил үүрэг болох хол замд хүнд ачааны машиныг удаан хугцаанд жолоодох , машиныг парклах гээд хүнд хэцүү ажил үүргийг хүний оролцоогүйгээр гүйцэтгэх болсон нь маш том ололт юм” гэжээ.
Мөн Рио Тинто компани машинистгүй автомат удирлагатай галт тэргээр Австриал дахь өөрийн харъя олон уурхайнуудаас хүдэр болон баяжмалыг тээвэрлэх туршилтын ажил явуулж байгаа. Перт хот дахь Рио Тинто компаний удирдалгын төвөөс тэдгээр робот удирдалгатай машин техникүүдийн удирдан ажиллуулдаг байна.
Автоматжуулалтанд хандах ажиллагсадын хандлага:
Уул уурхайн салбарын хөдөлмөрийн хөлс тогтмол өсөж байгаа өнөө үед технологи процессийг автоматжуулах нь эдийн засгийн хувьд маш чухал ач холбогдолтой гэж үздэг. Ажиллагсадын хувьд үйл ажиллгааны автоматжуулалтант тийм ч таатай бус хандах магдлалтай. Ер нь бол үйл ажиллагааг автоматжуулах нь хүний оролцоо үүрэг ролийг багасгаж , хүн хүчний тоог цөөрүүлнэ гэсэн үг ийм учир маш болгоомжтой үйлдвэрчний эвлэлтэй хамтран шийдэх ёстой асуудал юм.
Уул уурхайн салбарын мэргэжилтэнүүд ийм автомат алсын удирдалагтай ачаа тээврийн машинд шилжих нь шинээр олон тооны техникийн нарийн мэргэжлийн ажлын байрыг бий болгохоос гадна хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг сайжруулах маш том боломж гэж үзэж байгаа.
Рио Тинто компани 2011 оны 6-р сард өөрийн уурхайнуудад жолоочгүй хүнд даацын машин ашиглах тухай мэдэгдсэнээс хойш эдгээр машины тоог улам нэмэгдүүлсээр байна.
Баруун Австриалын уурхайчидын холбооны нарийн бичгийн дарга Simone McGurk -Симон Мкгюрк "Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагдаа ”Үйл ажиллагааг автоматжуулах нь хэд хэдэн сайн талтай хамгийн гол нь уул уурхайн салбарын уламжлалт амь эрсдэл байхгүй болно, бид өнөөдрийг хүртэл уул уурхайн салбарт уурхайчидын амь эрсдэлийг тоог төдийлөн бууруулж чадахгүй байна гэсэн.
Үйл ажиллагааны менежер Беннет хэлэхдээ " Гэвч уул уурхайн салбарын үйл ажиллагааг автоматжуулах нь хүний үүрэг ролийг багасгаж уурхайчидын ажлын цагийг бууруулна, хувьцааний үнийн уналт , машин тоног төхөөрөмжийн дэвшил хөгжлөөс болж олон хүн ажлын байраа алдаж болох юм.
Үйл ажиллагааг автоматжуулах нь ажлын цагийн алдагдалыг бууруулна мөн цаашид нарийн мэргэжлийн олон ажлын байр бий болгоно ” гэж хэлсэн байна. Тэрээр цааш нь хэлэхдээ "Бид үйл ажиллагааг автоматаар удирдах удирдлагын төвийг бий болгосон дөнгөж 5 жилийн өмнө гэхэд ийм ажлын байр байдаггүй байсан” гэсэн байна.
Рио Тинто компани цаашид жолоочгүй хүнд даацын машиныг автоматаар удирдах талаар Google мөн Tesla компануудтай хамтран ажиллаж байна.
Мэдээж энэ хүнд даацын жолоочгүй машин уурхайд бие дааж өөрсөдөө үйл ажиллагаа явуулах боломжгүй түүнийг удирдлагын төвөөс удирдах алсын удирдлага зайлшгүй шаардлагатай. Уурхайчид ажлын байраа бүр мөсөн алдаж байгаа юм биш харин өөрчилөн шилжиж ажиллах боломжтой болно.
Цаашид Рио Тинто компани уул уурхайн үйл ажиллагаандаа бүрэн автомат алсын удирдалгатай тоног төхөөрөмж , машин техник өргөнөөр ашиглах зорилттой ажилладаг. Энэ ирээдүйн хөгжлийн хөтөлбөрийнхөө дагуу бүрэн автомат удирдлагатай хүдэр тээвэрлэх төмөр зам , галт тэрэгийг өөрийн уурхайнуудад туршиж байна.
Тэд энэ төсөлд нийт 518сая долларын хөрөнгө оруулалт хийж техник технологийн шинэчлэлт хийж жилд 360 сая тонн төмрийн хүдэр тээвэрлэх хүчин чадалтай болхоор төлөвлсөн.
Рио Тинто компани 2016 оны дунд үе гэхэд Австриалд бүрэн автоматжуулсан алсын удирдлагатай төмөр замын системтэй болхоор төлөвлөн ажиллаж амжилтанд хүрсэн.
Зөвхөн Рио Тинто компани ч биш дэлхийн уул уурхайн салбарын бас нэг том төлөөлөгч болох BHP Billiton компани ч энэ технологийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж эхэлсэн.
Тэд АНУ-н Нью-Мексико дахь нүүрсний уурхайдаа 2014 оноос дэлхийн хамгийн том хүнд машин механизм үйлдвэрлэгч "Caterpillar” компаний жолоочгүй автомат удирдлагатай хүнд даацын машинуудыг туршилтаар ажиллуулж эхлээд байгаа.
Мөн баруун Австриал дахь Soloman-Соломен уурхайд эдгээр "Caterpillar” компаний жолоочгүй машинуудыг ажиллуулж эхэлхээр төлөвлөж байна гэж металлын группээс нь мэдэгдсэн.
Өнөөдөр BHP компаний Баруун Австриал дахь Jimblebar төмрийн уурхайд Caterpillar 793F маркийн 6 жолоочгүй автомат удирдлагатай хүнд даацын (360тн) машиныг туршилтын журмаар ажиллуулж байгаа бөгөөд түүний зэргэлдээ Wheelarra уурхайд ч мөн 6 ширхэг тийм машин өнгөрсөн оноос туршиж эхлээд байна.
Дэлхийн уул уурхайн салбарын автомат удирдлагын систем , компьютер программ хангамжийн бүтээгдэхүүний 60%-г зөвхөн Баруун Австриалд үйлдвэрлэж байна.
Тэд аль хэдийн дэлхийн уул уурхайн салбарын автоматжуулалт , компьютер программ хангамжийн төв болоод байгаа.
Олон үйлдвэрлэгч нар үйл ажиллагаагаа автоматжуулах нь зах зээлд өрсөлдөх нэг гол түлхүүр үзүүлэлт гэж үздэг. Хүний үйл ажиллгаа , хөдөлмөр их шаардагдсан аюул осолтой олон ажлыг автоматжуулхын зорьж энэ талаар ажиллаж байгаа нь РиоТинто компаний нэг давуу тал, хэтийн зорилт юм.
Уулын инженер баяжуулагч Д.Отгонбаатар
28.04.2017
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||