Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхайн салбарт өргөн ашиглагддаг бульдозеруудын тухай

Уул уурхайн салбарт өргөн ашиглагддаг бульдозеруудын тухай

Өнөөдөр манай дэлхий дээр бульдозер үйлдвэрлэдэг 60 гаруй компани байдаг.

Тэднээс уул уурхай ,зам гүүр, барилгын салбарт өргөн ашиглагддаг 13-14 орчим компаний бульдозеруудыг бид мэдэх байх. Бульдозерын хэрэглээний зах зээл, үйлдвэрлэгч компаниуд, түүний ашиглалт зарим техникийн үзүүлэлтүүдийн тухай энд дурьдана.

Бульдозерын түүх:

Анх 1886 оны үед том калибрийн гар бууг бульдозер нэрлэж байсан үе бий. 1800-аад оны сүүлээр дурын түлхэх хүчийг бульдозер гэж ойлгох болсон.

Нэлээд хожуу 1929 оноос тракторыг тусгайлан тоноглож барилгын салбарт газар шорооны ажилд ашиглах болсноор түүнийг бульдозер гэж нэрлэх болсон байна.

Анхны бульдозерууд овор хэмжээ том, хүч ихтэй , маш их дуу чимээ гаргадаг учир бараг хоч нэр болгон бульдозер гэж нэрлэсэн байж болох юм. Орос хэлэнд 1950- иад онд энэ үг орж ирсэн.(to bulldoze — Англи хэлний газрын хөрсийг эвдлэх сэндийлэх гэсэн утгатай)

Бульдозерийн бий болсон анхны алхам бол трактор зохион бүтээсэн явдал юм.

Английн зохион бүтээгч Уильям Говард 1850-иад онд газар хагалах үйл ажиллагаанд уурын хөдөлгүүрт тэрэг ашиглах санааг анх гаргасан байна. XIX зууны сүүлийн хагас гэхэд Их Британд бараг 2000 тийм газар хагалагч машин ажиллаж байсан гэдэг.

Орос оронд анхны гинжит тракторыг Никольское Саратов мужын тариачин эр Федором Блиновым угсарсан тэрээр 1879 онд рельсгүй замаар ачаа тээвэрлэх вагон гэсэн нэрээр патент авсан байна. Энэ машин нь 20 мориний хүчтэй уурын хөдөлгүүрээр ажилладаг байсан ба хөдөө аж ахуй , аж үйлдвэрийн салбарт ашиглахад тохиромж муутай байсан. Хамгийн анхны аж үйлдвэрийн зориулалттай уурын хөдөлгүүрт гинжит тракторыг (трактор Холта) 1904 онд АНУ- үйлдвэрлэсэн гэдэг. Анхны бензин дотоод шаталтын хөдөлгүүрт гинжит тракторыг 1906 онд үйлдвэрлэсэн.

Америкийн инженер Даниель Бест , Бенджамин Хольт нарын «Caterpillar» компаниа үүсгэн байгуулж тракторонд шинээр түрэгч төхөөрөмж суурилуулан үйлдвэрлэж эхэлсэн 1921 оноор бульдозерын үүсэл хөгжлийн тооцдог. 1931 оноос аж үйлдвэрлэлийн зориулалттай дизель хөдөлгүүрт гинжит трактор буюу бульдозер үйлдвэрлэж эхэлсэн байна. Түүнээс хойш бульдозер хэлбэр хэмжээ , даац жин, техник технологийн хувьд маш хурдацтай хөгжин дэвшиж ирсэн тэр тусмаа дайны дараа бүр ч илүү хурдацтай хөгжин сайжирсан. Энэ огцом хөгжил дэвшлийн үед бульдозерийн гидродинамик ,гидростатик явах эд ангиуд , гидравлик дамжуулгын систем , гидравлик өргөх төхөөрөмж, удирдлагын мэдрэгч төхөөрөмжүүд зохион бүтээгдэн улам боловсоронгуй болсон.

Энэ үндсэн тулгуур өөрчлөлтүүдтэй холбоотойгоор бульдозерын бусад эд анги , техник үзүүлэлтүүд улам боловсронгуй болж хөгжиж дэвшин сайжарч ирсэн.

 

Дэлхийд тэргүүлэх бульдозер үйлдвэрлэгч нарын тухай:

Манай дэлхий дээр бульдозер үйлдвэрлэгч 60 гаруй компани байдаг гэж дээр дурьдсан. Тэднээс бидний хөрш орнууд болон манай орны уул уурхай , барилгын салбарт өргөн ашиглагдаж байгаа нэлээд хэдэн төрлийн бульдозерууд түүний үйлдвэрлэгч нарын тухай энд товч өгүүлнэ. Дэлхийд тэргүүлэх зэргийн бульдозер үйлдвэрлэгч «Caterpillar», «Komatsu», «Промтрактор» (Четра), «Shantui», «Dressta», «Liebherr», «ЧТЗ-Уралтрак» гэсэн 6-8 компанууд байдаг. Эдгээр компаниуд ихэвчлэн овор хэмжээ том, бүтээмж өндөр, олон үйл ажиллагаатай , хүнд нөхцөлд зориулсан гинжит бульдозерууд үйлдвэрлэдэг. Бусад бульдозерийн туслах эд анги үйлдвэрлэдэг «Mitsubishi», «New Holland», «Mitsuber», «Case» гэсэн компаниуд нь цөөн тооны бага жижиг оворын бульдозерууд үйлдвэрлэх нь бий. Өөр бусад улс орон компаниудын хувьд бульдозер үйлдвэрлэл тийм ч хөгжиж дэвших боломжгүй юм. Учир нь эдгээр үндсэн гол үйлдвэрлэгч нар техник технологийн хувьд хамгийн орчин үеийн хүчин чадал өндөр, чанартай надвартай бульдозеруудыг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэн өөрийн байр сууриа баттай олсон байна.

CaterpillarБульдозер нь барилга, уул уурхайн салбарт маш их нэр хүндтэй , өргөн хүрээнд хэрэглэддэг техник юм. Америкийн «Caterpillar» компани барилга, зам гүүр, уул уурхайн салбарын машин техник тоног төхөөрөмжийн дизель болон байгалийн хийгээр ажилладаг хөдөлгүүр (мотор) үйлдвэрлэлийн дэлхийн тэргүүлэх зэргийн компани юм. Тэдний (хөдөлгүүр) бүтээгдэхүүнийг дэлхийн 25 орны 60 гаруй үйлдвэр завод АНУ-н 50 үйлдвэр худалдан авдаг. Компани үүсэл хөгжлийг анх 1890 онд инженер Холт , Д. Бест нар хөдөө аж ахуйн хэрэглээнд зориулсан трактор зохион бүтээн туршиж эхэлснээр тооцдог байна.

Өнөөдөр «Caterpillar» компани хамгийн орчин үеийн бага, дунд, том оворын гинжит бульдозеруудыг үйлдвэрлэж байна. Бага оворын бульдозер нь 7,8–9,4 тн жинтэй , хөдөлгүүрийн хүчин чадал 74–96 морь /хүч , дунд оворынхон нь 12,9–25,0тн жинтэй, хөдөлгүүрийн хүчин чадал 125- 260мориний/хүчтэй 7 модель загварын бульдозер, том оврынхон нь 37,9–104,6 тн жинтэй, дизель хөдөлгүүртэй 303–850 мориний/ хүчтэй 5 модель загварын бульдозер үйлдвэрлэдэг. Компани өөрийн бульдозеруудынхаа дизель хөдөлгүүрүүдийн зөвхөн өөрийн үйлдвэрт үйлдвэрлэдэгээрээ онцлог юм.

Бульдозер САТ гидромеханик дамжуулгын системтэй мөн Cat AccuGrade хамгаалалтын системээр тоноглогдсон. Энэ нь түрэгч хутга нь хөрс хуулалт , хутганд хуримтлагдсан шороог өндөр нарийвчлалтай мэдэрч удирдах систем юм. Мөн систем "System One” гэдэг нь явах эд ангийн элэгдэл хорогдол ,эвдрэл гэмтэлийг 50% бууруулсан тэнхлэгийн бул , гинжин холбоос захын дамжуулгын шинэ найдвартай систем.

Дунд ба том оворын "Cat” бульдозерын нэг онцлог нь захын дамжуулгын редуктор, чиглүүлэгч араа нь өргөгдсөн байдаг. Caterpillar компанийн зууван явах анги гинжтэй модель D6G серий II - III ба D7G сери II загварын бульдозерууд дэлхийд танигдсан маш өргөн хэрэглэгддэг эрэлт ихтэй машинууд юм.

Индекс XL нь бульдозерийн хүч хурдыг нэмэгдүүлсэн харин индекс M гэдэг нь сул зөөлөн хөрсөнд өргөн хүрээнд хусалт хийх систем , индекс LGP нь явах эд анги гинжний хүчийг нэмэгдүүлсэн систем юм.

Caterpillar компани дэлхийн зах зээлд олон жил хамгийн орчин үеийн , найдвартай чанартай машин техник бүдээгдэхүүн нийлүүлж өөрийн байр сууриа баттай эзлэсэн.

Компаний хөгжлийн түүх нь инженер техникийн ажилтанууд нь тэдний бульдозер техникүүд ажилладаг дэлхийн олон арван улс орны цаг уурын нөхцөл байдал, газар орон , хөрс шорооны онцлогийг судалж түүнд тохирсон машин техник үйлдвэрлэж чаддагт байдаг. Чанартай сайн бүтээгдэхүүн, машин техник үйлдвэрлэх үндсэн гол нөхцөл нь тухайн булдозер ажиллах барилга байгууламж барих газар орон , уул уурхайн орд газрын ажлын нөхцөлд тохируулахад байдаг гэж үздэг.

Дэлхийн хэмжээнд уул уурхайн салбарт 7,8–105 тонны жинтэй хөдөлгүүрийн хүчин чадал 75–850 мориний хүчтэй 22 төрөл загварын "САТ.” бульдозеруудыг өргөнөөр ашигладаг. Орос оронд 1930-аад онд анхны "САТ” бульдозерууд орж ирсэн улмаар 1968 оноос уул уурхайд D-9G загварын хүчтэй бульдозерыг өргөнөөр ашиглаж эхэлсэн байдаг.

Бульдозер Komatsu: «Komatsu Ltd» компанийг Японы инженер Мэитаро Такэути 1921 онд анх барилгын үйлдэрлэлийн чиглэлээр үүсгэн байгуулсан. Өнөөдөр «Komatsu Group» бүрэлдэхүүнд Komatsu Ltd.; Omatsu Ltd. гээд 188 компан , түүний салбар охин компани 145 , хувь эзэмшдэг 42 компани ажиллаж байна.

Компаний нийт ажиллагсад гэхэд 33 мянга хүрдэг. Komatsu компани анхны гинжит бульдозер Komatsu D50 загвараа 1947 онд үйлдвэрлэж байсан. «Komatsu» компани 40-с 1150морь/хүч хөдөлгүүртэй, 3,6-с 152,6 тонны жинтэй 16 модель загварын бульдозер үйлдвэрлэж байна.

Тэднээс дэлхийд хамгийн томт тооцогдох 7-8 модель загварын бульдозерууд нь уул уурхайн үйл ажиллагаанд өргөн ашиглагддаг. Японы энэ бульдозеруудын түрэгч хутганы овоолгын хэмжээ 1-69 м3 хүрдэг. Komatsu-н бүх бульдозерууд дизель хөдөлгүүртэй , гидромехник хөтлөгч "Torqflow” буюу джойстик машин эргүүлэх систем суурилагдсан байдаг. Манай улсад 150–180морь/хүчтэй, 18–20 тонны жинтэй Komatsu бульдозерууд өргөн ашиглагдаж байна. Уул уурхайн үйл ажиллагаанд Komatsu D155A и D275A загварын 302 - 410 мориний хүчтэй хөдөлгүүртэй бульдозеруудыг өргөн ашиглаж байна.

Өнөөдөр дэлхийд хамгийн том , хамгийн хүнд , хамгийн хүчтэйд тооцогдох 1150 мориний/хүчтэй D575A-3SD загварын бульдозерыг 1989 онд Komatsu компани үйлдвэрлэсэн ба улам сайжируулсаар байна. Оросын хүйтэн сэрүүн цаг уурын нөхцөлтэй хойд туйлын бүс нутгийн үйлдвэр уурхай, орд газаруудад болон дэлхийн өөр бусад хүйтэн сэрүүн бүс нутагуудад Cat ба Komatsu үйлдвэрийн бульдозерууд олон жил найдвартай ажиллаж шалгарсан ба улам сайжруулалт хийгдсээр байна. Америк Японы компаниудын давуу тал нь уул уурхайн үйл ажиллагаанд зориулсан машин техник экскаватор , ачигч машин , өөрөө буулгагч машиниудыг засвар үйлчилгээ , сэлбэг хэрэгсэлтэй нь харилцан уялдаа холбоотойгоор иж бүрнээр нь үйлдвэрлэж чаддагт байдаг. Нэг үйлдвэрлэгчийн иж бүрэн техникийн засвар үйлчилгээ тохируулга хийгдэж засварын ажлыг хөнгөвчилдөг, зардал буурдаг сайн талтай.

Бульдозер «Промтрактор» (Четра).

1972 онд ОХУ-ын Чебоксард хотод Челябинскийн тракторын үйлдвэрийн салбар тракторын шинэ үйлдвэр байгуулсан ба анхны трактор Т-330 загвар 1975 онд үйлдвэрийн дамжилгаас гарч эхэлсэн. Чебоксарын тракторын завод буюу өнөөгийн ОАО"Промтрактор”, хувьцаат компани одоо шинэ стандарт, шинэ системээр ажилладаг. Энэ хөтөлбөрийн дагуу батаалгаат засвар үйлчилгээ , өргөтгөсөн лизингийн үйлчилгээ үзүүлэх олон салбаруудыг нээж ажиллаж байна.

Хувьцаат компани«ЧЕТРА-Промышленные машины» буюу (ЧЕТРА-ПМ) тракторын үйлдвэр 2006 оны 7-р сараас "Machinery & Industrial Group N.V” нэгдэлийн бүрэлдэхүүнд багтаж орсон. Зөвхөн ОХУ- нутагт гэхэд 50 гаруй тусгай үйлчилгээний газар нээж ажиллуулж байна. Промтрактор компаний машинууд бусад гадаадын нэр хүндтэй компаний бүтээгдэхүүн машин техникүүдтэй бат бөх чанар, операторын тав тухтай байдал, найдвартай ажиллагаа, түргэн шуурхай, чанартай баталгаат засвар үйлчилгээгээр өрсөлдөн олонд танигдаж нэр хүндтэй болсоор байгаа.

Промтрактор үйлдвэрийн бульдозерууд бусад импортын ижил төстэй бульдозертой харьцуулахад үнэ хямд, бүтээмж өндөр ,найдвартай ажиллагаа сайн , операторын кабин ая тухтай, техникийн засвар үйлчилгээ түргэн шуурхай , зардал бага, гэсэн олон давуу талуудтай. "Промтрактор”компани 20,2–65,1тн жинтэй , 150–590 мориний хүчтэй хөдөлгүүрүүдтэй олон төрөл загварын бульдозер үйлдвэрлэдэг.

Тэднээс хамгийн хүнд нөхцөлд ажиллах зориулалттай 8 төрөл загварын бульдозерыг уул уурхайн салбарт өргөн ашигладаг. Сүүлийн жилүүдэд тус үйлдвэр машин техникүүддээ сери -02 гэсэн техник технологийг шинэчлэл сайжруулалт хийж эхлээд байгаа.

Шинэчлэл серии-02 нь бульдозерын цахилгаан гидравлик дамжуулга ба хажуугийн микропроцессор удирдлагын систем , уян тэнцүүлэгч ролик, байгаль экологийн хувьд хор хөнөөл багатай мотор хөдөлгүүр Тier2 ба Тier3 гэсэн техникийн шинэ шийдлүүд юм.

Тэд хөдөлгүүр асаахаас өмнөх халаах систем, дамжуулгын гидравлик удирдлагын системийн насос, бусад өргөх буулгах удирдлагын гидравлик системийн нассосуудын импортоор авч өөрийн бульдозеруудад суурьлуулдаг.

Эдгээр техникийн шинчилэлүүдийн үр дүнд операторын ажиллах нөхцөл дээшилсэн, гадаад үзэмж сайжирсан гээд олон зүйл шинэчлэгдсэн. Техникийн шинэчлэлт сайжруулалт өнөөдөр ч үргэлжлэн сери-3 гэсэн техникийн шинэ шийдлүүдийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж байна.

"Промтрактор” үйлдвэр техникийн шинэчлэл сайжруулалт сери 03 ажлын хүрээнд 2012- оноос хамгийн сүүлийн үеийн загвар модель Четра Т 20.02. и Т 35.02 гэсэн загварын бульдозеруудыг үйлдвэрлэж байна. Бульдозер ЧЕТРА д Cummins буюу ЯМЗ гэсэн 150–590 мориний хүчтэй дизель хөдөлгүүрүүд суурьлуулдаг.

Уул уурхайн салбарт өргөн ашиглагддаг бульдозеруудын тухай

Бульдозер ЧЕТРА

 

Бульдозер Shantui: Хятадын "Shantui” Шантуй үйлдвэр Японы "Komatsu” компаний лицензийг худалдан авч тэдний D85-18 загварын бульдозерын зураг төслийн дагуу анхны TY220 загварын бульдозерыг 1980 онд үйлдвэрлэж байсан. Эхний үед "Komatsu” компанийн инженер техникийн ажилтнууд Хятадын "Shantui” үйлдвэрт ирж техник технологи, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд туслаж дэмжлэг үзүүлдэг байсан байна.

"Shantui” үйлдвэр 2000 оноос өөрийн зураг төслөөр бие даан T70 загварын бульдозерыг үйлдвэрлэж эхэлсэн. "Shantui” үйлдвэр нь жижиг , дунд , том , аварга том гэсэн 4 загвар моделийн бульдозеруудыг үйлдвэрлэдэг.

Тэд өнөөдөр 7,5-с 67,5 тн жинтэй хөдөлгүүрийн хүчин чадал 82-533 мориний хүчтэй олон модель загварын бульдозерууд үйлдвэрлэж байна. Хөдөлгүүрийн цилиндр нь 4 хавхлагтай 2 нь гарах 2 орох талын хавхлагтайгаараа онцлогтой юм.

Бүх модель загварын бульдозерууд нь гидротрансформатор, автомат удирдалгын систем, мэдрэмжтэй тэнцүүлэгч, диск тосон тормозын систем хүндийн төв доор байралсан гээд олон онцлогтой. Дамжуулгын систем "Torqflow” нь усан хөргүүртэй нэг фазын гидротрансформатор, олон дисктэй гидравлик удирдлагатай, тосолгоо явах анги дамжуулгын систем нэг удирдлагын хайрцаганд суурьлагдсан байна.

Энэ системийн тусламжтайгаар гүйцэтгэж байгаа ажилтайгаа уялдуулан зөвхөн нэг бариулаар бүгдийг удирдан хурдаа тохируулах боломжтой. Мөн хатуу холбоосоор холбогдсон зогсолтын системээр тоноглогдсон ба хусуур нь түрэлтийн хүчээ өөрчлөх боломжтой хоёр байрлалтай. Shantui- бульдозерууд нь өмнөө 3, хойноо 3 дамжуулагын системтэй. Дунд оворын машинууд нь гидромеханик НМТ маркийн хүчний дамжуулгаар тоноглогдсон. "Shantui” үйлдвэр стандартын болон шавар намаг , говь цөл , өндөр уулын бүсэд ашиглах зориулалттай мөн ой модны аж ахуйд , цахилгаан станцын нүүрс түрэх , газар шорооны ажил хийхэд зориулсан гээд олон төрөл загваруудын бульдозерууд үйлдвэрлэдэг.

Тэднээс хамгийн өргөн ашиглагддаг нь 10-37 тн жинтэй, 178–348 мориний хүчтэй хөдөлгүүртэй дунд оворын бульдозерууд юм. Тэдний овор хэмжээ том, хүнд даацын бульдозерууд нь найдвартай ажиллагаа муу эвдрэл гэмтэл их гардаг муу талтай.

Хятадын "Shantui”үйлдвэрийн бульдозерууд зах зээлд Европ, Америк, Японы ижил төрлийн үйлдвэрүүдийн бульдозеруудтай хямд үнээрээ өрсөлдөх чадвартай.

Бульдозер Shantui

 

Бульдозеры Dressta: Польшийн трактор үйлдвэрлэдэг «Huta Stalowa Woła» (HSW) үйлдвэрийг 1937 онд анх цэргийн зориулалттай машин техник үйлдвэрлэхээр байгуулсан. Дайны дараа цэрэг дайны зориулалттай техникийн эрэлт хэрэгцээ буурах үед тус компани барилга , уул уурхайн зориулалттай машин техник үйлдвэрлэж эхэлсэн байна.

Польшууд 1972 онд Америкийн «International Harvester Co.» (IHC) компанитай хамтран ажиллах гэрээ байгуулан хамтарсан «Dresser Industries» компани байгуулсан байна.

Улмаар 1980 оноос «Komatsu America International Company» компанитай хамтран ажиллаж эхэлсэн. 2005 онд эдгээр компаниудын хамтран ажиллах гэрээ дуусгавар болсоноор тус компани бие даан трактор үйлдвэрлэж эхэлсэн байна.

"Dressta” үйлдвэр 75–525 мориний хүчтэй 7,3–67,7 тн жинтэй 9 төрөл загварын бульдозерууд үйлдвэрлэдэг. 1980-аад оноос эхлэн «Dresser Industries» компаний TD-40B загварын бульдозерууд хойд туйлын Якутдад хасах 50 хэмийн хүйтэнд маш амжилттай ажиллах байна. Энэ машин нь Америк Японы ижил төрлийн CAT D-9R ба Komatsu D-275 загварын бульдозеруудаас бүтээмж , чанарын хувьд огт дутахгүй бөгөөд үнийн хувьд 1,5 дахин хямд үнэтэй юм.

Уул уурхайн салбарт өргөн ашиглагддаг бульдозеруудын тухай

Бульдозер Dressta TD-40E

 

Dressta үйлдвэрийн ихэнх бульдозеруудын явах анги хатуу цул рамтай раманд нь захын дамжуулгын систем тоноглогдсон байдаг. Тэдний бүх техникүүдэд хоёр шатлалтай эргэх механизм суурьлагдсан. Хоёр шатлалтай механизмтай 3 өөр хурдтай хурдны хайрцаг нь бульдозеруудыг 6 араагаар урагш хойш хөдөлгөдөг. Dressta үйлдвэрийн хамгийн том бульдозер нь Dressta TD-40E загвар юм. Түүний урт нь 10,35м, хөдөлгүүрийн хүчин чадал 646 морь/хүч, ашиглалтын жин 67,7тн 19,0л багтаамжтай 6 цилиндертэй трубо мотортой, түлшний багтаамж 1362л, дээд хурд 14,9км/цаг.

 

 

 

Уул уурхайн салбарт өргөн ашиглагддаг бульдозеруудын тухай

Бульдозер Liebherr:

 

Бульдозер Liebherr.Барилгын машин техник үйлдвэрлэх «Liebherr» компанийг Германий инженер Ганс Либхерре 1949 онд үүсгэн байгуулсан. Өнөөдөр энэ үндэстэн дамансан корпорацын жилийн эргэлтийн хөрөнгө (2011он) 8,3 тэрбум евро хүрч бүх дэлхийн хэмжээнд тэдний 130 гаруй үйлдвэр аж ахуйн нэгж ажиллаж нийт 35.000 ажиллагсад ажиллаж байна. Liebherr бол барилга, зам гүүр, газар шорооны ажил гүйцэтгэх машин техник үйлдвэрлэдэг дэлхийн тэргүүлэх компани юм.

«Liebherr» компани барилгын цамхагт кране, өөрөө явагч машин дээр суурьлуулсан хүнд даацын кране, эксковатор, өрөө буулгагч хүнд даацын машин үйлдвэрлэдэг мөн 1970 аад оноос гинжит бульдозер үйлдвэрлэж эхэлсэн.

Liebherr компани жилд 1000 орчим 12.5-52.6тн жинтэй бульдозер үйлдвэрлэж дэлхий 100 гаруй улс оронд тэр дундаа баруун европын улс орнуудад олонхыг нь нийлүүлдэг. Дэлхийн хэмжээнд дунд даацын 35тонны бульдозерийн зах зээлийн 40-50% Liebherr компаний бульдозер эзлэдэг.Liebherr бульдозерийн онцлог нь бүх төрлийн бульдозерууд нь бүгд гидростатик дамжуулгын системтэй өөрийн үйлдвэрийн гидравлик агрегатууд хэрэглэдэг. Дэлхийн бульдозер техник үйлдвэрлэлийн дунд Liebherr компани энэ чиглэлээр тэргүүлж маш амжилттай ажиллаж байгаа. Liebherr бульдозер 2 бие биенсээ үл хамаарах битүү гидравлик систэмтэй.

Бүх дамжуулгын системийг бүхэлд нь удирдан тохируулах Litronic гэсэн удирдалгын систем ажилладаг. Энэ нь хөдөлгөөний хурд ,түлхэлтийн хүч 2-г тэнцвэржүүлэн хөдөлгүүрийг хэт ачаалхаас хамгаалдаг мөн гидронасосын тусламжтайгаар 2 гинжийг бие биенээс нь үл хамааран удирдан чиглүүлэх боломжтой байдаг.

Бүх Liebherr бульдозерууд Litronic удирдалгын системтэй ба гидравлик дамжуулын тусламжтайгаар бульдозерын ажлын төхөөрөмжүүд ба түрж байгаа ачаанаас хамааран түлхэх хүч ,хурдаа автоматаар тохируулдаг байна. Түрэх төхөөрөмжүүд хамгийн их ачаалалтай ажилах үед түрж буй ачаанаас хамааран бульдозер хурдаа автомат удирдалгаар бууруулдаг. Liebherr Бульдозерийн түлхэлтийн хүч хөдөлгүүрийн эргэлтийн тооноос үл хамаардаг нь гидростатик дамжуулын систем хэрэглэдэгээс болдог байна.

Дизель хөдөлгүүрийн гидромоторыг 2 тусдаа бие биенээсээ үл хамаарах ижил гидронасосын өндөр даралтаар удирдан ажилладаг ба энэ гидромоторыг 2 шаттай редуктор, хөтлөгч араатай хамт явагч ангийн раманд суулгаж өгсөн байдаг.

Бүх төрлийн бульдозорууддаа V хэлбэрийн салаа цилиндртэй дизель хөдөлгүүр суурилуулсан. Зөвхөн PR714 маркийн бульдозердоо «John Deere» фирмийн дизель хөдөлгүүр суурилуулсан байдаг.

 

Уул уурхайн салбарт өргөн ашиглагддаг бульдозеруудын тухай

Хойд туйлын цаг уурын хүнд нөхцөлд ажиллах зориулалттай Liebherr PR 751 маркийн бульдозер:

 

Liebherr маркийн бүх бульдозерууд цаг уурын - 25°С , +40°С температур бүр -40°С хүйтэн нөхцөлд ажиллах чадвартай. Тэдний хойд туйлын хасах 50°С температурын хүйтэнд ажиллах зориулалттай бульдозеруудад нэмэлтээр WEBASTO маркийн хөдөлгүүр халаагч мөн түлш халаагч суурьлуулсан, хөдөлгүүрийн нэмэлт дулаалга хучилга, хүйтэнд тэсвэртэй цахилгаан дамжуулгын шугам кабель , кабины нэмэлт халаагч дулаалга хийгдсэн байдаг. ОХУ-н Норильскийн (ГМК) уул уурхайн комбинатад 2000 оноос хойд туйлын нөхцөлд ажиллахад зориулсан Liebherr компаний PR751 маркийн 8 бульдозер ажиллаж байна.

Бульдозер Shehwa:

Бульдозер Shehwa. Shehwaмаркийн булдозеруудыг Хятадын Хэбэй муж дахь «Xuanhua Construction Machinery Co., Ltd. (HBXG)» гэсэн хүнд үйлдвэрийн цогцолборт үйлдвэрлэдэг. HBXG буюу Сюаньхуагын Барилгын Машины Үйлдвэр нь 1950 онд байгуулгадсан улсын мэдлийн үйлдвэр юм. Тэд Shehwa маркийн 165–430 мориний хүчтэй 19,4–48,8тн жинтэй 7 төрөл загварын бульдозер үйлдвэрлэдэг.

Тэдний үйлдвэрлэж байгаа бульдозерууд Caterpillar и Komatsu маркийн бульдозеруудтай ижил чанарын түвшинд хүрсэн учир нь тэдгээрийг үндсэн үйлдвэрлэгч нарын лицензийн дагуу үйлдвэрлэдэг. HBXG компани нь 1998 онд олон улсын чанар стандартын ISO9001 сертификат авсан Хятадын 520 компани нэг юм.

Өнөөдөр энэ компани Хятадад бульдозер үйлдвэрлэлээрээ тэргүүлж байгаа бөгөөд нийт 4000 ажиллагсад 500 инженер техникийн ажилтанууд ажилладаг. Энэ улсын үйлдвэрийн газар нь дэлхийн хэмжээний 500 том үйлдвэрийн газрын 279-р жагсадаг ба нийт 900м² талбай эзэлдэг түүнээс 300м² талбайд нь үйлдвэрийн цех тасагууд байралдаг байна.

Уул уурхайн салбарт өргөн ашиглагддаг бульдозеруудын тухай

БульдозерДЭТ-400:

Бульдозер ЧТЗ-УРАЛТРАК ОХУ-н Челябинскийн тракторын завод бол дэлхийн анхны тракторын үйлдвэрлэгч нарын нэг юм. Тус үйлдвэр ажиллаж буй 80 гаруй жилийн хугцаандаа нийт 1,34 сая трактор үйлдвэрлэсэн байна.

Хамгийн анх 1933 оны 5-р сард Америкийн Caterpillar 60 загварын трактортай ижил төрлийн Сталинец-60» (С-60) маркийн гинжит трактор үйлдвэрийн хаалгаар гарч байсан.

Өнөөдөр энэ үйлдвэр 1,2 сая м² талбай эзлэдэг ба нийт 7600 ажиллагсадтай том аж үйлдвэрийн цогцолбор болсон.

Челябинскийн трокторын завод 170 - 370 мориний хүчтэй 18,7–44,5 тн жинтэй үндсэн 6 төрөл загварын бульдозер үйлдвэрлэдэг. Тэд дизель цахилгаан хөдөлгүүртэй ДЭТ-250 маркийн бульдозеруудыг 1961 оноос үйлдвэрлэж эхэлсэн. Цаашид улам боловсоронгуй болгож ДЭТ-320, ДЭТ-400 модель загварын бульдозерууд үйлдвэрлэж байна.

Хамгийн сүүлийн үеийн загвар ДЭТ-400 бульдозерт дэлхийн бульдозер үйлдвэрлэлийн түүхэнд анхны цахилгаан механик дамжуулгын систем , цахилгаан удирдалгын систем суурьлуулсан. Чийглэг нойтон орчин нөхцөлд ч энэ техникийг ашиглах боломжтой ба дамжуулгын цахилгаан генераторыг дизель генератортой адил хэрэглэх болсон. Челябинскийн тракторын заводын бульдозерууд дэлхийн 40 гаруй улс оронд ажиллаж байна.

 

 

Уул уурхайн салбарт өргөн ашиглагддаг бульдозеруудын тухай

Бульдозер Zoomlion:

 

Бульдозеры Zoomlion.Хятадын Хунань муж дахь улсын үйлдвэрийн газар Changsha Zoomlion Heavy Industry Science & Technology Development Co., Ltd.» компани 1992 онд үүсгэн байгуулагдсан. Zoomlion Хүнд Машин Механизмын Үйлдвэрийн Нэгдэл нь барилга ,зам гүүр ,газар шорооны ажилд зориулсан машин техник ,тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг. Zoomlion үйлдвэр барилгын салбарт зориулсан машин техник үйлдвэрлэлийн хэмжээгээрээ 2009 онд дэлхийд 17-р байранд жагсаж байсан.

Энэ үйлдвэр 178–325 мориний хүчтэй , 18,2–41,0 тн жинтэй 3 төрөл загварын Zoomlion нэртэй бульдозер үйлдвэрлэдэг. Zoomlion барилгын машин механизмын нэгдэлийн харъя 9 үйлдвэрийн газар Хятад , Европд байдаг ба нийтдээ 30.000 ажилтан ажилладаг.

Бульдозеры John Deere:

Бульдозеры John Deere: Америкийн John Deere компани 1837 онд үүсгэн байгуулагдсан ба хөдөө аж ахуйн ,ой модны аж ахуй, барилгын салбарын үйлдвэрлэлд зориулсан машин техник үйлдвэрлэдэг. АНУ-улсын Иллинойс мужын Молин хотод үндсэн төв үйлдвэр нь байдаг. Компаний салбар үйлдвэрүүд Герман, Канад, Энтэхэгт байдаг нийт 67.000 ажиллагсад ажилладаг. Ихэнхдээ хөдөө аж ахуйн зориулалттай машин техник үйлдвэрлэдэг John Deere компани үндсэн 3 загвар моделийн бульдозер үйлдвэрлэдэг.

1. John Deere 750J -хөдөлгүүрийн хүчин чадал 146 мориний хүчтэй, жин 16.7тн,

2. 850J- хөдөлгүүрийн хүчин чадал 188мориний хүчтэй ,жин 19тн

3.1050J-340 мориний хүчтэй, жин 35тн

Эдгээр бульдозеруудыг Германий «LIEBHERR» компанитай хамтран үйлдвэрлэдэг.

John Deere үйлдвэрийн бульдозеруудад өөрийн үйлдвэрийн дизель хөдөлгүүрүүдийг суурьлуулдаг. Тэдний үйлдвэрийн хөдөлгүүрүүдэд цахилгаан удирдлага , автомат хамгаалалтын систем, 2 шаттай агаар шүүгч мөн хөдөлгүүр асаахын өмнөх халаагч, түлш шүүгч суурилуулсан байдаг.

John Deere бульдозерууд гидростатик дамжуулгын систем нь ажлын янз бүрийн горимд хурдаа өөрчилөн түлхэх хүчийг нэмэгдүүлдэг. Битүүмжлэлтэй хөдөлгүүр нь хөдөлгүүрийн хүчин чадалыг нэмэгдүүлж түлш зарцуулалт буурч эдийн засгийн хэмнэлттэй болсон ба хэт халалт, даралт уналтаас хамгаалсан 3 шаттай хамгаалалтын систем суурьлуулж өгсөн байна.

 

 

 

Уул уурхайн салбарт өргөн ашиглагддаг бульдозеруудын тухай

Бульдозер CASE:

Бульдозер CASE. Хөдөө аж ахуйн зориулалттай машин техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг «CASE» компани 1842 онд АНУ-д үүсгэн байгуулагдсан.

Хөдөө аж ахуйн салбарт ажилласан олон жилийн туршилгатай , чанартай найдвартай техник үйлдвэрлэдэг нэр хүндтэй компани юм. Компаний төв байр болон үндсэн үйлдвэр нь АНУ-н Висконсин муж Расин хотод оршидог.

CASE компани хамгийн анхны бензин хөдөлгүүртэй трактороо 1911 онд үйлдвэрлэж байсан. Өнөөдөр CASE компаний үйлдвэрлсэн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, машин техник дэлхийн 150 гаруй улс оронд худалдаалагддаг. Тэдний шинжлэх ухаан техник, судалгааны төвүүд АНУ,Итали ,Япон, Бразили зэрэг улсуудад ажилладаг ба дэлхийн олон оронд тэдний 11 салбар үйлдвэр ажилладаг.

«CASE» компани хөдөө аж ахуй ,барилга зам гүүрийн ажилд зориулсан 46-345 мориний хүчтэй 1,8-39,1тн жинтэй 13 төрөл загварын бульдозер үйлдвэрлэдэг.

CASE үйлдвэрийн бүх бульдозеруудад өөрийн үйлдвэрийн болон «Cummins» үйлдвэрийн (CASE 2550 и CASE 3550) маркийн түлш дамжуулах цахилгаан системтэй хөдөлгүүрүүд суурьлуулсан байдаг. Бүх машинуудад нь бүрэн автомат дамжуулагын систем , чиглэлээ өөрчилөх үед хүч алдахгүй байх зориулалтай PowerSteer гэсэн систем суурьлуулсан.

 

 

 

 

Манай гариг дээрх хамгийн том бульдозерууд:

Уул уурхай барилга үйлдвэрлэлийн салбарт зориулсан хүчин чадал, бүтээмж өндөртэй асар том овор хэмжээтэй бульдозер үйлвэрлэх хэд хэдэн оролдлого гарч байсан. Гэвч үйлдвэрлэх зардал хэт өндөр, ажлын бүтээмж ба зардалын хувьд эдийн засгийн ашиггүй тусдаг байна.

Дэлхий дээр үйлдвэрлэгдэж байгаа хүнд машин техникүүдийг хамгийн том, хамгийн хүчтэй , хамгийн хүнд бүтээмж өндөр гэх мэт техникийн үзүүлэлтүүдээр нь шалгаруулж болох юм. Түүний дагуу гинжит бульдозерыг овор хэмжээ хүндийн жин , хөдөлгүүрийн хүчин чадал, ажлын бүтээмж , найдвартай ажиллагаа, олон талын үйл ажиллгаа, үнэ өртөг , эдийн засгийн ашигт ажиллагаа гээд олон шалгуур үзүүлэлтүүдээр үнэлдэг.

Бульдозерын үндсэн үүрэг бол трактор дээр суурьлагдсан түрэх хусах төхөөрөмжүүдийн тусламжтайгаар газрын гадарууг тэгшлэх мөн овоолго шороог түрж зайлуулах чадвар юм. Аварга том бульдозеруудыг барилга , зам гүүр, уул уурхай , ой мод, цэрэг батлах хамгаалах гээд маш олон салбарт ашиглах боломжтой.

Ер нь асар том овор хэмжээтэй, хүчин чадал өндөр техникүүдийг ашиглах худалдан авагч нар уул уурхайн салбарт баггүй байдаг нь бульдозер үйлдвэрлэгч нарын үйл ажиллагаанд маш их дэмжлэг болдог.

 

Доорх хүснэгтэнд дэлхий дээрх хамгийн том бульдозеруудыг танилцуулбал:

 

 

Бульдозерын нэр марк

(компани, улс)

 

Үйлдвэрлсэн

он

Хөдөлгүүрийн хүчин чадал морь/хүч.

Хөдөлгүүр

 

Жин,

тн

Бульдозерын овор хэмжээ

(l x b x h), м

Түрэх овоолгын хэмжээ

 

м3

Модель загвар

Багтаамж, л

ASSO Superdozer

(ASSO компани, Итал)

 

1980

 

1350

Cat V8

2х675 л.с.

 

183

12,0 х 7,0 х 4,9

70

D 575А-3SD

(Komatsu, Япон)

 

1991

 

1150

Komatsu

12V170E

 

46,3

152,6

 

11,7 х 7,4 х 4,9

69

D 475А-5

(Komatsu, Япон)

1988

890

Komatsu

SAA12

V140E-3

30,48

108,4

11,6 х 6,2 х 4,6

34,4

D11T

(Caterpillar, АНУ)

1986

850

Cat C32 ACERT

32,1

104,3

10,7 х 6,3 х 4,5

34,4

Т-800 (Т-75.01)

(ООО «ЧТЗ-Уралтрак», ОХУ)

 

1980

 

820

 

6ДМ-21Т

 

43,64

106

12,4 х 6,0 х 4, 8

26

(SU)

Т-50.01 Четра

(ОАО «Промтрактор», ОХУ)

 

1989

 

751

Cummins KT38C

 

37,7

93,5

10,7 х 5,9 х 4,7

28

(SU)

SD90

(Shantui, Хятад)

2012

949

 

 

105

 

45

 

Уул уурхайн салбарт өргөн ашиглагддаг бульдозеруудын тухай

Aссо Superdozer:

Дэлхий дээрх хамгийн том бульдозерыг Италийн «ACCO» компани 1980 үйлдвэрлэж байсан. Энэ (Aссо Superdozer) бульдозерын ихэнх эд ангийг CATERPILLAR компанид тусгай захиалгаар хийлгэсэн байна. Захиалагч Ливи улсын Каддафийн дэглэмтэй худалдааны хориг тавьсантай холбоотойгоор уг бульдозер өнөөг хүртэл Италдаа хадгалагдан үлдсэн.

 

Уул уурхайн салбарт өргөн ашиглагддаг бульдозеруудын тухай

KOMATSU D575A-3 SD

KOMATSU D575A-3 SD Өнөөдөр манай гариг дээр ажиллаж үйл ажиллагаа явуулж байгаа хамгийн том бульдозер бол KOMATSU D575A-3 SD загварын бульдозер юм. Түүнийг Super Dozer гэж нэрлэдэг ба анх 1989 оноос үйлдвэрлэж эхэлсэн хүнд машин механизмууд дундаа хамгийн хүнд жинтэйд тооцогдож байна. Түүний ашиглалтын жин 153 тн , хөдөлгүүрийн хүчин чадал 1150 морины хүчтэй , түрэх овоолгын багтаамж 69м3 байдаг. Түүний дизель хөдөлгүүр 12 цилиндертэй , нэмэлт трубо үлээгчтэй, түлшний багтаамж 2100литр. Хойш урагш хөдлөх 3 хурдны араатай , бульдозерын урт нь 11,72м.

 

Уул уурхайн салбарт өргөн ашиглагддаг бульдозеруудын тухай

CATERPILLAR D11R/ D11R CD

 

CATERPILLAR D11R/ D11R CD Энэ загварын бульдозерын анх 1986 оноос үйлдвэрлэж эхэлсэн. Бульдозерын жин 104/113тн , Хөдөлгүүрийн хүчин чадал 850 мориний хүчтэй (34.49L) багтаамжтай 3508 V-8 цилиндиртэй, түрэх овоолгын хэмжээ 27,2 – 43,66м3, урт нь 10,91м .

KOMATSU D475A-5 SD

 

KOMATSU D475A-5 SD. Түүний масс 108тн хөдөлгүүрийн хүчин чадал 890морь/хүчтэй SDA12V140E маркийн хөдөлгүүтэй, түрэх овоолгын багтаамж 27,2- 34,4м3, түлшний багтаамж 1670л, урт нь 10,52м , .

 

 

 


Бульдозер Т-800

 

Бульдозер Т-800 загварыг анх 1983 оноос үйлдвэрлэж эхэлсэн жин 106тн, хөдөлгүүрийн хүчин чадал 820 мориний хүчтэй дизель труба хөдөлгүүртэй , түрэх овоолгын хэмжээ 26м3, овор хэмжээ нь урт нь -7,95м , өргөн – 4,18м , өндөр- 4,25м, урагшаа 4 хойшоо 2 араатай, мах- хурд 17км/цаг. Түүний үнэ 20.4 сая рубиль хүрдэг.

 

Caterpillar D10Т

Caterpillar D10Т-1978 онд анх үйлдвэрлэж эхлэх үед дэлхийн дээрх хамгийн том бульдозерд тооцогдож байсан. 12 цилиндертэй 671 мориний хүчтэй дизель хөдөлгүүртэй, нийт жин -66тн, хутганы өргөн 5,26м, дээд хурд 15,8км/цаг, овор хэмжээ нь урт -9,26м өргөн -3,7м өндөр -4,34м,

 

Бэлтэгсэн: Уулын инженер баяжуулагч : Д.Отгонбаатар

Weir Minerals Mongolia Ldt.

 

Золотодобыча, №175, Июнь, 2013
"Бульдозеры изменяют мир”

Луняшин П.Д.-горный инженер

 

20.06.2017

 

 

 

 


Уул уурхайн салбарт өргөн ашиглагддаг бульдозеруудын тухай
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани