Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

60 тэрбумынхны дараагийн зоог ХАРМАГТАЙН ОРД

60 тэрбумынхны дараагийн зоог ХАРМАГТАЙН ОРДМонголын улс төрд салхи савир оруулахгүй л бол эрх мэдэлтнүүдийн шуналын тулам дүүрэхгүй нь тодорхой болов. Тэд гудсан доогуур Монголын хамаг баялгийг гулгуулсаар дуусгахаар шунаж байна. Тэдний тулман дахь мөнгөний тоо, хэмжээ улам л өсч, харин ард түмний халаас урвуу хамаарлаар дундран шавхагдсаар байгаа нь гашуун хэдий ч үнэн.

Тэдний халаас эхлээд 60 тэрбумаар хэмжигдэж байв. 2016 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулахаасаа өмнө тэд 60 тэрбумыг хэрхэн босгох тухай л ярилцаж зүрхэлж байсан. Тэд гэж хэнийг хэлээд буйг уншигчид одоо хэдийнэ нэр, зүс мэддэг болсон гэж тааж байна. М.Энхболд тэргүүтэй намын толгойд сандайлагсад, Ж.Эрдэнэбат тэргүүтэй засгийн толгойд залрагсад, Ц.Сандуй тэргүүтэй албан тушаалын сэнтийд зүүгдэгсдийг хэлж буй.

60 тэрбумын тулам одоо цадиггүй их болсон. УИХ-ын сонгуульд олонхи болсон 2016 оны сонголтыг 60 тэрбумын бүлэглэл гэх цөөхөн хүн өөрсдийн зоог хүртэх боломж гэж харсан нь одоо танигдаж эхэллээ. Сайд нар концесс нэрээр 800 тэрбумыг халаасалсан тухай дуулиан ид өрнөж байна. 60 тэрбумыг хэрхэн туламлах тухай ярьж байсан бүлэглэл өдгөө 800 сая, цаашлаад бүхэл бүтэн Монголын баялгийг цөлмөх талаар бодож байна. Үүний нотолгоо нь алт, зэсийн асар их нөөц бүхий Хармагтайн орд юм.

Оюутолгойгоос дутахгүй нөөцтэй Хармагтайн ордыг монголчууд бараг л мэдээгүй, дуулаагүй байгаа. Аргагүй. Эрх мэдэлтнүүд тус ордын хувь заяаг ард олноос аль болох далд байлгаж, хөшигний ард нууцаар зооглох санаархалтай байсан учраас аргагүй юм.

Анзаарвал, аль эрт буюу 2010 онд нөөцийг нь тогтоож, "Занаду майнз” гэх Австралийн уул уурхайн компанийн эзэмшилд очжээ. Гэтэл тус компани нь аль хэдийнээ Австралийн хөрөнгийн бирж дээр IPO гаргаж 24 сая доллар босгочихсон байх юм. Компанийн зах зээлийн үнэлгээ нь өдгөө 64 сая ам.доллар гэнэ. Анх "ALS Group” Монголд Рио Тинтогийн эзэмшилд байдаг Оюутолгойгоос дутахгүй том орд Монголд нээгдлээ гэж зарласан байдаг. Энэ ордын баялгийг дэлхийд гайхагддаг Индонезийн Грасбергийн уурхайтай зүйрлэж болох юм гэжээ. Дэлхий нийтэд ийнхүү ил тод болсон том баялаг монголчуудын хувьд саяхныг хүртэл огт мэдэгдээгүй байсан нь тун хачирхалтай. Газрын доорх баялаг бол ард түмний өмч гэж Үндсэн хуулиндаа хүртэл заачихсан улс хэрнээ ард түмэн нь баялгаа мэдээгүй байсан нь тус ордыг цөөн тооны улстөрчид, бүлэглэл өөрсдийн бялуу байдлаар сэмхэн хувааж "цуслах” гэсэн санаархалтай холбоотой нь одоо ил болж байна.

Тэгвэл тэрхүү дэлхийд гайхагдаад байгаа Хармагтайн орд гээч нь хэдий хэр баялагтай юм бэ. Хармагтайн орд ЖОРК-ийн тайлангаар 1.533 сая паунд зэс, 2 сая унциас багагүй алт бүхий 203 сая тн хүдрийн нөөцтэй. Харин хамгийн өндөр агууламжтай хэсэг нь 0.47 хувийн зэс, тн тутамд 0.59 гр алт бүхий 56 сая тн хүдэр байгаа юм. Одоогийн байдлаар компанийн хайгуул хийсэн талбай нь нийт лицензийн талбайн бага хувийг эзэлдэг гэж байгаа. Цаашдаа нөөцийн хэмжээ нэмэгдэх боломжтой гэсэн үг л дээ.

"Занаду Майнз"-ийн захирал Эндрю Стюарт "... Хармагтайн порфирийн төрлийн алт, зэсийн орд бол Монголд төдийгүй дэлхийд дээгүүрт орох алтны нөөц юм. Энэ төсөл нь эдийн засгийн хувьд өндөр ашигтай, нэн ховор алт, зэсийн ордод тооцогдож байна” гэж ярьжээ.

Монголчууд улстөрчдийн харалган шийдвэрийн үрээр том ордуудаа ашиг хүртэж чадалгүй харийнханд алдчихаад байгаа. Оюутолгой, Цагаан суварга зэрэг томоохон ордууд цөөхөн улстөрчдийн халаасыг зузаалснаас өөр үр ашиг, өгөөжийг Монголын ард түмэнд авчраагүй нь харамсалтай үнэн юм. Одоо нэгэнт байгуулсан гэрээний хор уршгийг хүлцэнгүйгээр хүлээн зөвшөөрч, баялгаа гадаад руу сохор зоосны хонжоогүйгээр ачуулж, улс минь өөрөө дампуурлаа зарлахын наахнатай өлөн зэлмэн туйлдаж байгаа билээ. Хармагтайн ордын хувь заяа ч тэдний араас одоход ойрхон байна.

Одоогийн Засгийн газар мөн л Тогтвортой байдлын гэрээ гэгчийн "Занаду майнз” компанитай байгуулахаар зэхэж байгаа нь тодорхой боллоо. Энэхүү гэрээг байгуулах тохироогоор Засгийн газраа аварч үлдэх төлөвлөгөөг ч хэдийн бодож олжээ. Монгол Улс түүхэндээ дөрвөн удаа Тогтвортой байдлын гэрээ байгуулж байсан. Тэр тоолонд монголчууд хохирч, гадаадууд хожиж байсан гэхэд болно. Бороо гоулд, Цайрт минерал, Нарийн сухайт, Оюутолгойн тогтвортой байдлын гэрээг бид санаж буй. Шулуухан хэлэхэд, гэрээг байгуулахад гар бие оролцсон улстөрчид тухайн үедээ маш их хэмжээний авилга, шан харамж авсан тухай одоо ч яригддаг.

Түүний нэгэн адилаар Хармагтайн ордын тогтвортой байдлын гэрээ их хэмжээний мөнгө дагуулж байгаа нь ойлгомжтой. Тиймээс ч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ гэрээг байгуулах тун сонирхолтой байгаа бөгөөд бүр ирэх аравдугаар сард гэрээг үзэглэхээр тохиролцож байгаа гэсэн мэдээлэл бий.

Харин ингэхийн тулд түүнээс өмнө Засгийн газар огцрох ёсгүй. Бүр тодорхой хэлбэл, энэ Засгийн газар тогтож үлдсэн тохиолдолд л Хармагтайн ордын тогтвортой байдлын гэрээ байгуулагдана. Эс бөгөөс бүх эрх ашиг нуран унана. Ийм л учраас Засгийн газрыг ямар ч үнээр хамаагүй барьж үлдэхээр улайрч байгаа хэрэг. Жиг жуг дуулдах нь, УИХ-ын гишүүдийг Хармагтайн ордын гэрээнээс орж ирэх мөнгөөр урхидаж, Засгийн газрыг огцруулахын эсрэг санал өгүүлэхээр тархидаж байгаа сурагтай. Үнэн худлын хэн мэдэх.

Тогтвортой байдлын гэрээг дагаж ямар хэмжээний лобби, мөнгө, эрх ашиг яваа вэ гэдэг нь бас анхаарал татна. Энэ гэрээг байгуулахаар санаархаж буй хийгээд Хармагтайн ордыг одоо хүртэл нууцалж ирсний учир жанцан эндээс л олдоно. Гэрээний урьдчилсан нөхцөлөөр бол Хармагтайн ордын 34 хувийг Монголын Засгийн газар эзэмшинэ. Харин "Занаду Майнз” 51 хувийг нь эзэмшинэ. Үлдсэн 15 хувийг тэгвэл хэн эзэмших вэ.

Үүний хариулт нь одоогийн Засгийн газрын уул уурхайн ашиг сонирхол бүхий сайдууд, эрх мэдлийг мөнгө хүүдийлэх хэрэгсэл болгож буй хэсэг бүлэг улстөрчдөд нуугдаж байгаа нь гарцаагүй.

Тэд 60 тэрбумыг ярьдаг байснаасаа хэтэрч, одоо Монголын хамгийн том баялаг руу шунан дайрч байгаа нь энэ. Монголын баялгийг зоог гэж харж буй тэдэнд бялуугаа тавтай сайхан зооглох боломж харамсалтай нь олдохгүй болов уу гэж найдаж байна. Монголын минь заяа өндөр билээ. 

 

Д.Дамдинжав

WWW.ZINDAA.MN


60 тэрбумынхны дараагийн зоог ХАРМАГТАЙН ОРД
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

Өчигдөр, 17:06
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өчигдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өчигдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өчигдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани