Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хэрхэн хэмнэж сурах вэ?

Яагаад ингэдэг вэ? Яахав, нэг нь хэмнэж чаддаггүй, нөгөөх нь хэмнэж чаддагт л хамаг учир байгаа юм. Мэдээж, энд би ухаалаг хэмнэлтийн тухай ярьж байна. Хэмнэж байна гээд амьдралаа бүүдгэр саарал байлгах ёсгүй. Зарим хүмүүс "ядарсан цагтаа хэрэглэнэ” хэмээн мөнгөө хуримтлуулсаар бүх амьдралаа тэр чигээр нь "ядарсан цаг” болгож хувиргадаг. "Ядрах цаг маань хурдан ирээсэй”, - гэж тэсэн ядан хүлээхээр их мөнгө цуглуулчихаад хэмнэсэн хэвээр байх нь бий.

Зөв хэмнэх энгийн  10 дүрмийг би санал болгож байна. Мэдээж энэ дүрмүүдийг заавал дагаж мөрдөх алба байхгүй, ядаж санаа аваад, өөртөө тааруулан өөрчлөх зэргээр ашиглах боломжтой.

  • 1.Гэнэтийн худалдан авалтаас татгалз. Урьдчилж тоймлосон зүйлээ л худалдан авч бай. Анхны харцаар худалдан авах нь түрийвчийг чинь хоослоод, гэр оронг чинь хэрэгтэй хэрэггүй зүйлээр дүүргээд зогсохгүй, "шопоголизм” "shopaholism” - дэлгүүр хэсч юм худалдан авах дон хэмээх сэтгэцийн өвчтэй болгох ч аюултай.

  • 2.Өргөнөөр сурталчиллагддаг бараа үйлчилгээ битгий авч бай. Учир нь рекламны зардал бараа үйлчилгээний үнэнд шингэсэн байдаг. Найз нөхдийнхөө хэрэглэж үнэлсэн бараа үйлчилгээг л авч бай. Найзууд чинь танд элдэв юм шахах шаардлага байхгүй учраас арай бодит зөвөлгөө өгнө. Гадаадын бараа гэхээр л заавал сайн чанартай байдаггүй гэдгийг санаж яв. Дотоодын бараа харахад "царай муутай”  ч, гадаадынхаас дутуугүй чанартай байх нь цөөнгүй бөгөөд үнэ нь хавьгүй хямд байдаг.


  • 3.Төлөвлөгөө тооцоо хөтөлж бай. Өдөр бүр орлого зарлагаа бичиж бай. Хэзээ, хэдийг, юунд зарах гэж байгаагаа төлөвлөхөөс гадна ямар зардал гарч болзошгүй вэ, гарсан тохиолдолд мөнгө хаанаас авах вэ гэх зэргийг бодолцох хэрэгтэй. Төлөвлөгөө тооцоо бол хүнийг нэлээд санхүүгийн сахилгатай болгодог зүйл. Магадгүй, та тооцоондоо бичихээс ичээд нэлээд олон хэрэггүй юм авахгүй байх вий. Дашрамд хэлэхэд "Гэрийн нягтлан бодогч” гэдэг олон төрлийн хэрэглэхэд хялбархан программууд бий болсон байгаа, интернетээс олж компьютертээ суулгаад тооцоогоо хөтлөх боломжтой.

  • 4.Орлогынхоо нэг хэсгийг хэтийн зорилгодоо зориулан хадгалж бай. Хэзээ ч "ядарсан цагт хэрэглэнэ” гэж мөнгө битгий цуглуул. Мөнгө таны төлөө ажиллаж байх ёстой. Шаардлагатай зүйлээ худалдан авахдаа ачааллыг нь төсөвтөө жигд хуваарилахыг хичээх хэрэгтэй. Хадгаламжаа гудсан доороо хадгалах хэрэггүй, банкинд, эсвэл үнэт цаас хэлбэрээр хадгалж өсгөхийг бод.

  • 5.Бараа үйлчилгээг зээлээр бүү ав. Уул нь мөнгөө цуглуулж авч байгаатай адил мэт: "том”  зүйлийн үнийг та хэсэг хэсгээр нь төлж байгаа. Харин, мөнгөө цуглуулах явцад та нэмэлт орлого /хадгаламжийн хүү/ олдог бол зээлээр худалдан авснаар та нэмэлт зарлага /зээлийн хүү/ гаргадаг. Заримдаа энэ зарлага нэлээд их байдаг. Хэдийгээр, та хүссэн бараагаа шууд хэрэглэж эхлэх давуу тал байгаа боловч өөрийгөө санхүүгийн сахилга баттай болгох тал дээр энэ нь маш муу нөлөөтэй. Зээлээр худалдан авалт хийснээр та сайн бодож төлөвлөөөгүй, нэг их хэрэгцээгүй зүйл авах аюултай. Харин мөнгөө хуримтлуулах явцад та авахыг хүсч байгаа бүтээгдхүүнээ сайн судалж, зөв сонголт хийх боломжтой. Хэрэв техникийн зүйл авах гэж байгаа бол таны мөнгө цугларч байх хугацаанд сонгосон зүйлийн чинь үнэ ихээхэн хямдрах, мөн шинэ сайжруулсан хувилбар нь гараад ирэх болно. Үнэ нь таны анхы бодож байсан үнэ дотор багтаж ч магад. Орлого олох зориулалтаар л барааг зээлээр ав. Ингэхдээ олох орлого чинь зээлийн хүүгээс дээш байх эсэхээ сайтар тооцохоо мартав.


  • 6.Цалингаа авсан өдөр томоохон зарлага гаргахгүй байх. Цалин орлого орж ирсэн өдөр бид нэг их мөнгөтэй болчихсон юм шиг санаж баруун солгойгүй цацаж, харсан болгоноо авах гэдэг. Энэ бол цэвэр сэтгэл зүйн асуудал. Тиймээс, цалин авсан өдрөө юу ч худалдан авахгүй байх хоригийг өөртөө тавь. Ийнхүү та бодлогогүй худалдан авалтаас өөрийгөө хамгаалж мөнгөө хадгалан үлдэнэ. Орос орны хувьд дараахь дүрэм тохирдог: та сард хэдэн долларын орлого олдог вэ, төдий хэмжээний рублийг өдөрт үрж болно - энэ тохиолдолд л цалин орлого чинь сардаа хүрэлцэнэ.

  • 7.Мөнгөө бэлнээр болгож ав. Электрон мөнгө илүү хурдан дуусдаг. Гарт баригдаж нүдэнд харагдахгүй болохоор хайран биш байдаг нь цэвэр сэтгэл зүйтэй холбоотой асуудал. Тийм болохоор өөрийнхөө банкны ATM – ээс картныхаа мөнгийг бэлнээр авсан нь дээр. Бас гэнэт бэлэн мөнгө хэрэг болоход өөрийн чинь банкны АТМ ойр байхгүй бол "айлын” АТМ – с мөнгө авахад шимтгэл төлөх болно шүү дээ.

  • 8.Төлбөрийн тарифуудаа шинэчлэж бай. Та интернет, гар утас, бусад үйлчилгээний төлбөр хийдэг тарифуудаа шинэчилдэг үү? Компаниуд шинэ үйлчлүүлэгчдийг татахын тулд янз бүрийн шинэ, ашигтай тарифууд бий болгодог. Харин хуучин хэрэглэгчиддээ энэ тухай мэдээлэх гэж яардаггүй. Тийм болохоор энэ тал руу анхаарлаа хандуулж ашигтай хямд багц үйлчилгээний тариф гарсан эсэхийг сонирхож байх хэрэгтэй.

  • 9.Хүнсний захаар очихдоо тооны машин, пүрштэй жин зэргийг авч явж бай. Хэрэв та хүнсээ супермаркетаас биш, захаас авдаг бол таны зөв. Дэлгүүрийн үнэ хавьгүй илүү байдгаас гадна тэнд таныг бодлогогүй худалдан авал хийлгэх бүх урхи тавиастай байдаг.  Гэвч, хүнсний захад "жингээр идэх”, барааны үнийг буруу бодох зэргээр "маллах” гээд байдаг. Тиймээс, худалдагч нарт идүүлэхгүйн тулд авсан зүйлээ хяналтын жин дээр тавих, өөрийнхөө жингээр шалгах, тооны машинаараа шалгах зэргээс ичих хэрэггүй.


  • 10.Найдваргүй хүмүүст бүү мөнгө зээлдүүл. "Үгүй” гэж хэлж чаддаггүйгээс мөнгөө тараагаад зээлдүүлчихдэг хүн цөөнгүй байдаг. Хүн болгонд сайн харагдах гэх хэрэггүй. Ийм хүмүүс маш амархан зальжин этгээдүүдийн зууш болдог. Үнэхээрийн туслах хэрэгтэй хүн байвал "загас барих аргыг” нь зааж өгөхийг хичээж, түүнд мөнгө олох ажил олж өгвөл дээр. Харин мөнгө хийж чадахуйц буурьтай бөгөөд сэргэлэн хүнд хөрөнгө оруулахад буруутахгүй.
Хэрхэн хэмнэж сурах вэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани