- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ашиггүй диплом үйлдвэрлэх үү, ажилчин анги бэлтгэх үү?
"Ажил хийвэл ам тосдоно” гэдэг шиг айл гэр, улс орны хөгжлийг хэмждэг гол үзүүлэлт нь хөдөлмөрийн бүтээмж байдаг. Гэтэл бид сүүлийн жилүүдэд зам барилга, цахилгаан хангамжаа өргөжүүлэх, гэр хорооллыг орон сууцжуулах тухай яриад байгаа хэрнээ ажиллах хүчээ хэрхэн, яаж бэлтгэх тухай огт ярихгүй юм. Мөн цаг барьдаггүй, цалингаа голдог, хөшүүн хойрго хэмээн гоочилдог нөгөө хэдийгээ ч бас хэрхэн яаж чанаржуулах тухай ярихаа бүр мартчихаж.
Өнөөдөр хот, хөдөөд гэр хорооллыг орон сууцжуулахаас эхлээд бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Гэтэл бүтээн байгуулалтын энэ их ажилд гар бие оролцож, газар шорооны ажил хийх хүн үнэндээ алга. Харин их, дээд сургуульд эцэг, эхийнхээ хөлс, хүчийг шавхан байж суралцсан, диплом өвөртөлсөн ажилгүй залуучуудын тоо жил ирэх тусам нэмэгдсэн хэвээрээ байна. Тиймээс бид жилийн жилд сурагчийн ширээнээс өндийх 40 гаруй мянган залуучуудыг дээд боловсролын диплом өвөртөлсөн ажилгүйчүүдийн эгнээ рүү шилжүүлэх үү, эсвэл МСҮТ-д суралцуулж, мэргэжилтэй ажилтан бэлтгэх үү гэдгээ дахиад нэг бодолцох хэрэгтэй байна.
"ЗАЛУУС ЗӨВХӨН ТЭТГЭЛЭГ АВАХ ГЭЖ МСҮТ-Д ОРДОГ”
Хуучин цагийн ТМС буюу орчин үеийн мэрэгжилтэй ажилтан бэлтгэх "Мэрэгжлийн сургалтын үндэсний төв”-ийг уг нь сүүлийн жилүүдэд төр, засгаас нэлээд дэмжсэн. Үүний үр шимээр зарим эцэг, эх үр хүүхдээ заавал их, дээд сургуульд суралцуулж, цаг алдахыг хүсэхээ больсон. Эртхэн ажилтай болж, цалинтай залгаад авсан нь дээр гэж боддог болсон.. Гэтэл МСҮТ-д хөдөө, орон нутгийнхан тэр дундаа малчдын хүүхэд түлхүү суралцдаг, эсвэл боломж бололцоо муутай, ядуу айлын хүүхэд суралцдаг гэсэн ойлголт нийгэмд бий болчихож. Нөгөөтэйгүүр, МСҮТ-ийн суралцагчдад тэтгэлэг олгох болсон нь энэ чиглэлээр суралцах оюутнуудын тоог нэмэгдүүлсэн ч, ажилчдын тоог өсгөөгүй. "Залуус зөвхөн тэтгэлэг авах гэж МСҮТ-д ордог” гэсэн дүгнэлтийг ажил олгогч нар хэлж байна. Тиймээс чанар нь суларч, тоо нь давамгайлсан дээд боловсролыг бус, мэргэжилтэй ажиллах хүчинг тордох цаг болжээ.
ӨНДӨР ЦАЛИН АМЛАСАН Ч ХАЙГААД ОЛДДОГГҮЙ АЖИЛЧИН АНГИ
Энэ асуултад хариулахын өмнө хэд, хэдэн судалгааг дурьдах хэрэгтэй байх. Хөдөлмөр халамж үйлчилгээний төвд бүртгэлтэй иргэдийн 57 хувийг 16-34 нас хүртэлх залуучууд эзэлж байна. Өөрөөр хэлбэл, нийт ажилгүй иргэдийн дийлэнх хувийг буюу 70 хувийг бүрэн дунд боловсрол болон бакалаврын зэрэг эзэмшсэн залуус эзэлж байна. Хатуухан хэлэхэд, бид жилд 30-40 мянган ашиггүй диплом үйлдвэрлэж байна гэсэн үг. Монголын залуучуудын холбооноос гаргасан бас нэгэн судалгаа байна. Дээд боловсрол эзэмшсэн 49 төгсөгчид нэг ажлын байр ногддог бол тусгай мэргэжлийн сургууль төгссөн нэг төгсөгчдөд 2,6 ажлын байр, харин мэргэжлийн анхан шатны боловсролтой хүнд 3,8 ажлын байр ногдож байна гэх. Хэрэв энэ судалгаа үнэн бол Монголд хамгийн их эрэлттэй хүмүүс бол "хар ажилчид” гэдгийг харуулж байгаа хэрэг. Тиймээс хамгийн өндөр цалин амласан ч хайгаад олддоггүй ажилчин ангийг хаана час хийтэл нь бэлтгэх вэ?
ГЕРМАН УЛСЫН ТУРШЛАГААС ХУВААЛЦЪЯ
Монгол Улсын хувьд худалдаа, эдийн засгийн
URL: