- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ш.Батсайхан: “Цагаан хад”-ыг зогсоосон нь иргэдээ бодсон шийдвэр
Засгийн газрын энэ сарын 17-ны өдрийн хурлаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хадан дахь Гаалийн хяналтын талбайн үйл ажиллагааг хаахаар шийдвэрлэсэн билээ. Харин энэ асуудлаар Өмнөговь аймгийн Засаг дарга болон тэнд үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээ эрхлэгчид, жолооч нарын төлөөлөл уг шийдвэрийг эсэргүүцэж уржигдар мэдээлэл хийхдээ Засгийн газрыг буруу шийдвэр гаргасан хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл энэ асуудлаар Автотээврийн үндэсний төвийн дэд захирал Ш.Батсайхан тайлбар өгсөн юм.
-Цагаан хадны өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Автотээврийн үндэсний төвөөс Гашуунсухайтын тээвэр төлөвлөлтийг өнгөрсөн арванхоёдугаар сард зохион байгуулсан. Манай байгууллагаас Цагаан хаданд үүссэн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийгээд "Хоногийн нэгдсэн график”-ыг хэрэгжүүлж эхэлсэн. Үүний үр дүнд бид өдөрт 1630 тээврийн хэрэгсэл гаргасан. Цаашид 2000 болгох тал дээр бид ажиллаж байна. Өнгөрсөн сард таталт нэлээн бага байлаа. Одоо Засгийн газрын шийдвэртэй холбоотой эргэн сэргэж байна. Өчигдрийн /уржигдар/ байдлаар 1004 ачаатай тээврийн хэрэгсэл хилээр гарсан байна. Үүнээс харахад эргэн сэргэх боломжтой. Хоногт 1700 тээврийн хэрэгслийг гаргавал бидний төлөвлөсөн төлөвлөгөө биелэнэ. Орон нутагт нэмэлтээр тээврийн хэрэгслийг явуулах ба аль нэгэн уурхай, аж ахуйн нэгжийг үйл ажиллагаа, ачилтаа зогсоо гэж хэлэхгүй. Гэхдээ эдийн засгийн төлөвлөгөөг маш нарийн сайн хийх ёстой байна. Өмнөговийн иргэдэд үлдэх тэр үлдэц бол илүү хүртээмжтэй үлдэнэ гэж бид харж байна.
-Цагаан хадыг ямар үндэслэлээр яагаад хаасан бэ гэж хүмүүс их асууж байна?
-Тэр газар нутагт хүмүүс амьдарч байна. Уртын уртад явдаг 4000 жолооч тэнд амьдарч байна, амьдрах нөхцөл байдал ямар байгааг бид анзаарах ёстой. Машин явахад үзэгдэх орчин хязгаарлагдаж байна. Өнөөдөр бид гаалийн хяналтын талбайд нэмүү өртөг шингээж байж ажиллах нөхцөлөө яагаад сайжруулахгүй байна вэ, тэнд жолооч нар хэцүүдэж байна шүү гэж ярихын оронд уртын уртад явж буй тэдгээр 4000 гаруй жолооч яах вэ гэсэн асуудлыг давхар бодолцмоор байна. Зарим аж ахуйн нэгжүүдээс буруу мэдээлэл явуулж байна. Бид жолооч нарыг зам дээр биш кэмпдээ амардаг байх зохицуулалтыг хийнэ. Хяналтыг тавьж төр засгийн шийдвэрийг дагах болно. Автотээврийн үндэсний төв ачаа тээврийг 1500-1600 болгох ажлыг зөв зохион байгуулсан. Өнгөрсөн онд 800-900 тээврийн хэрэгсэл хилээр гарч байсан. Оргил үедээ 1200 болдог байсан бол одоо энэ тоо тогтмол болж өөрчлөгдсөн. 1700 болж байж бидний төлөвлөгөө биелэгдэнэ. Одоо аюулгүй ажиллагаанд мөн хяналт тавьж техникийн бүрэн бүтэн байдлыг анхаарахаас гадна жолооч нарыг өвлийн хүйтэн, зуны халуунд зам дээр бус амрах байранд байрлуулан амруулдаг болох тал дээр гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. "Хоногийн нэгдсэн график”-ын дагуу явбал хангалттай 2000 тээврийн хэрэгсэл хилээр нэвтрэн ажиллах боломжтой. Жолооч, аж ахуйн нэгж байгууллагууд Автотээврийн үндэсний төвтэйгээ хамтраад одоо байгаа энэ ачааллаа бууруулан ажиллах боломжтой юм.
-Цагаан хадан дахь гаалийн хяналтын үйл ажиллагааг хааснаас хойш нөхцөл байдал ямар байгаа вэ?
-Хааснаас хойш хүндэрсэн нөхцөл байдал байхгүй. Зарим аж ахуйн нэгжүүд маань эсэргүүцэл гаргасан байсан. Бусад аж ахуйн нэгжүүд маань энэ тогтоолыг дэмжиж байгаа. Учир нь Цагаан хаданд Хайрхан багийн 3000 иргэн, байнгын ирж очдог 6000-7000 иргэн амьдарч байна. Бид тэдгээр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Төрөөс гаргасан шийдвэрийг эсэргүүцэн бизнесийн ашиг хонжоо олох гэсэн хүмүүсийн үгэнд битгий автаасай гэж хүсч байна.
Эх сурвалж: Өглөөний сонин

Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани