Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ҮНЭГҮЙДҮҮЛСЭН “ТАВАНТОЛГОЙ”-ГООРОО ӨР ТЭГЛЭХ З.ЭНХБОЛДЫН ҮЛГЭР

ҮНЭГҮЙДҮҮЛСЭН “ТАВАНТОЛГОЙ”-ГООРОО ӨР ТЭГЛЭХ З.ЭНХБОЛДЫН ҮЛГЭР

 

Тавантолгойг санаанд оромгүй ашигтай ажиллуулаад, олсон мөнгөөрөө гурван сая иргэнийхээ өрийг тэглэнэ гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ярих болов. Бүр гуравхан жилийн дотор монголчуудын 2.9 их наяд төгрөгийн зээлийг төлж, иргэдээ өрийн дарамтгүй амьдруулах тухай түүний яриа хүмүүсийн чихэн дээр сарнай болон дэлгэрэв.

Харин учир мэдэх хүмүүс "Ийм тооцоо хийх нь ч утгагүй” гээд чихэндээ ч ойртуулахыг хүссэнгүй. Бас Тавантолгойд хөрөнгө оруулалт хэрэггүй, экскаватор, самосвал хоёр байхад ашигтай ажиллана гэдэг "алдарт” үгээ ч хэлж байна. Ерөөс факт, баримт, эдийн засгийн тооцоонд суурилсан бодит шийдлийн үнэр ч байхгүй, зөвхөн бусдыг буруутгаж, занаж зүхэж, популист амлалт өгсөн утга бүхий сүржин ярилцлага өгч, ард иргэдийг "уриалжээ”.Улс төрийн талаас бол эрх баригчдыг муухай харагдуулах гэсэн бохир тактик.

Тэгвэл З.Энхболд эрх мэдэлтэй, өндөр сэнтийд заларч байхдаа юу хийв? Түүнд УИХ-ын даргын өндөр суудал байсан. Мөн Ардчилсан намд ч засаг барьсан давуу эрх байв. Эрх мэдэлтэй байхдаа гацаасан ажлаа энгийн иргэн шахуу болсон энэ үедээ эргээд сэргээнэ гэнэ.

Спикер асан З.Энхболд Тавантолгойг ашигтай ажиллуулах нь бүү хэл тонн нүүрсийг 20-хон ам.доллараар гаргадаг сүлжээ үүсгэх нөхцөл бүрдүүлж байсныг мэдэх хүмүүс санаж буй.

Тавантолгойг жинхэнэ утгаар үнэгүйдүүлснээ мартаж, одоо гэнэт ард түмэндээ хайр зарлаж, Тавантолгойн хишиг хүртээдэг баатар болж жүжиглэх болсны учир юу вэ?

Өөрсдөө эрх барьж байхдаа Тавантолгойг ашигтай ажиллуулаад, өнөөдөр ч хий хоосон үг хэвээр байгаа 1,072 хувьцааг "амь” оруулж, иргэдэд ашиг хүртээх нь яасан юм бэ?!

Тавантолгойг улстөрчдийн ашиг хонжоо хардаг "түрийвч” болгож, өнөөдрийн дампуу байдал руу түлхсэн гол зохион байгуулагчид нь хэн бэ? Хариулт нь тун хялбар бас бүгд мэднэ. Тиймээс АН-ынхан гэж цоллохоосоо илүү тэдний хийсэн үйлдлийг, Тавантолгойг хэрхэн үнэгүйдүүлж, хорлосон баримтыг эргэн саная.
 

ТОГТМОЛ 70 АМ.ДОЛЛАРООР ТОХИРСОН ГЭРЭЭГ 23 ДОЛЛАР БОЛГОЖ, ТАВАНТОЛГОЙГ ШАХААНЫ ҮҮР УУРХАЙ БОЛГОСОН Н.АЛТАНХУЯГ

 
-2011 онд Чалкотой байгуулсан гэрээгээр тонн нүүрсийг зах зээлийн ханшаас үл хамааран тогтмол 70 ам.доллараар нийлүүлэх нөхцөлтэй байсныг Н.Алтанхуягийн Засгийн газар "пүү паа” хэмээн шүүмжилсэн. Тэгээд зогсохгүй 70 байсан үнэлгээг бүр 23 ам.доллар болгож, "сайжруулсан”. Энэ хэрээр Чалкод төлөх өр сунжирч, гарах гарцгүй сүлжээ болж хувирсан.
-Мөн хүргэн Г.Дэнзэнгээ Эрдэнэс Тавантолгойн ТУЗ-ийн даргаар тавьж, Тавантолгойн тендерүүдийг будлиантуулж, их хэмжээний мөнгө шамшигдуулсан хэргээр хэд хэдэн хүн "аавын хаалга” татсан. Одоо ч энэ хэргүүд дуусаагүй. АН-ын Б.Энэбиш Гүйцэтгэх захирал байхаас эхлээд Тавантолгойд хэрэггүй тоног төхөөрөмж, машин механизм шахдаг асар том сүлжээ үүссэн. Харин хэргийн эзэн Б.Энэбиш өөрөө гадагш зугтсан.



ТАВАНТОЛГОЙГ ХЯТАД ЧЕНЖҮҮДИЙН ҮҮР БОЛГОСОН З.ЭНХБОЛД


2014 онд Тавантолгойд хөрөнгө оруулалт татах олон улсын тендер зарлагдаж, Энержи Ресурс, Шэньхуа, Сумитомо компаниудын консорциум шалгарсан. Тэд нийт дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, Чалкогийн өрийг тэглэх, төмөр замын хөрөнгө оруулалтыг бүрэн шийдэж барих, урьдчилгаа төлбөрт 400 сая ам.доллар өгөх нөхцөлтэй гэрээ байгуулах гэж байв.

Харин энэ гэрээг 3. Энхболд УИХ-ын даргын сэнтийгээс "Гэрээг байгуулсан сайд нарыг огцруулна” гэж сүрдүүлэн зогсоож байсан. "Тавантолгойд хөрөнгө оруулалт хэрэггүй, одоогийн нөхцөлөөрөө сайн ажиллаж байгаа” гэж хэлээд хөрөнгө оруулалтын гэрээг гацаасан. Гэтэл үүний араас хэдхэн сарын дараа буюу 2015 оны эхээр TTJVCO гэх 100 хувийн хөрөнгө оруулалттай компанийг зүүн Цанхид ямар ч тендер, нөхцөлгүй чив чимээгүйхэн оруулчихсан. Тонн нүүрсээ 23 ам.доллараар зарах мөртлөө гэрээт гүйцэтгэгч TTJVCO-д тонн тутамд 56 ам.доллараар бодож хөлс олгох "алдарт” гэрээ энэ байв.

Ингэснээр Чалкогийн өрийн хажуугаар TTJVСО-гийн гэх шинэ өр хуримтлагдаж эхэлсэн байдаг. 23 ам.доллараар зарах нүүрсийг ам.56 доллараар олборлуулна гэдэг эрүүл саруул ухаантай хүн яаж ч бодоод ойлгохгүй нөхцөл. Энэ гэрээг зурж байхад З.Энхболд Их хурлын дарга, зуруулсан үеийн Ерөнхий сайд нь Ч.Сайханбилэг, тулган шахалтад орж зурсан, зөвшөөрөл олгосон нь "Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн. Тэд бүгд АН гэсэн "овогтой” хүмүүс.

З.Энхболд TTJVCO-r Тавантолгойд оруулсан нь цэвэр хувийн ашиг сонирхол байсан талаар тухайд үед хэвлэлээр шуугьж байсан. З.Энхболдтой холбоотой гэж хардагддаг "Хишиг арвин индустриал” компанийг TTJVCO компанитай хамтран гэрээт гүйцэтгэгч болгож, улмаар 56 ам.доллараар тооцож авсан үнэгүй нүүрсийг Хятадын нүүрсний ченжүүд өдөр шөнөгүй зөөх болжээ. Эрдэнэс Тавантолгойн өнөөдрийн шүдний өвчин болсон энэ гамшигт байдал ингэж л эхэлсэн. Өнөөдөр Тавантолгой хятад зуучлагчдын ашиг олох уурхай болчхоод байгаа нь чухамхүү эндээс үүдэлтэй.



ТӨМӨР ЗАМ ГАЦААСАН Х.БАТТУЛГА


Тавантолгойн орд Хятадтай хамгийн ойр стратегийн байрлалтай, Австрали, Индонезиэс ч өртөг зардал багатай үнээр нүүрсээ гарах бүрэн боломжтой. Гэвч олон улсад өрсөлдөх чадваргүй байгаа нь тээврийн дэд бүтэцгүй байдлаас 100 хувь хамааралтай. Үүнийг мэдсээр байж 2008 оноос хойш Тавантолгойн төмөр замыг бараг 10 жил гацаасан нь бас л АН-ын Х.Баттулга.

Монгол Улс нүүрсээ үнэд хүргэж чадахгүй, өнөөдөр тээврийн машинууд нь 160 км-т оочиртой зогсоо нь хэний гавьяа вэ? Өдөрт 1,000-аараа гардаг байсан тээврийн машинуудын 100 хүрэхгүй нь өнөөдөр хил давж байна. Ийм болгочхоод даапаалж байгаа мэт "Монгол нүүрсийг Иран, Энэтхэгт зарна, Орос руу гаргана” гэж яриад сууж байгаа. Хятад руу гаргадаг шигээ хүрздээд зөөх үү?!
 

ЭКСПОРТЫН ГОЛ ГАРЦАА ТҮГЖҮҮЛСЭН Х.БАТТУЛГА, З.ЭНХБОЛД НАРЫН ХОСЛОЛ

 

Түүхэнд байгаагүй "хар” гэж нэрлэгдсэн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн хэрүүл, пиар хөрш орнуудын харилцаанд сэв суулгах хэмжээнд хүртэл даамжир-саныг хятадууд бидэнд сануулсан. Бүр Хятадын Элчин сайдын яамнаас албан бичиг илгээж байсныг тухайн үедээ яриад л өнгөрсөн. Харин үр дагавар нь одоо бас цаашид ч гарах бололтой. Учир нь Хятадын талаар таагүй үг унагадаг Х.Баттулга Монгол Улсын төрийн тэргүүн болсон.

Монголын нүүрсний гол гарц болох Ганц модны боомт үнэн, худал нь мэдэгдэхгүй шалтгаанаар Өмнийн говьд 160 км-ын түгжрэл үүсгэсэн. Монгол жолооч нар хууль бус зүйлс хилээр гаргасан хэмээн машин бүрийг 30-40 минут шалгаж, өдөрт 100 машиныг арай гэж хилээр нэвтрүүлж байгаа. Үнэн хэрэгтээ хэн гэдэг жолооч, юуг хилээр нэвтрүүлснийг хэлдэггүй, цаг хугацаа нөхцөөж, монголчуудыг хорлож буй мэт хил дээр гацаасаар байна. Магадгүй энэ хятадуудын дургүйцлээ илэрхийлж буй нэг хэлбэр биз.

Бас Эрээний хилээ хаах ч үг чих дэлсэнэ лээ. Хилээрээ боомилоод зогсохгүй хэрэгжих нь тодорхой байсан төсөл хөтөлбөрүүд ч зогсолтод орсон мэдээ байна.

Тухайлбал, гэр хорооллын барилгажилтад зориулж Хятадын Засгийн газраас 700 сая юанийн буцалтгүй тусламж, дэд бүтцийн шийдлүүдэд 2 тэрбум юанийн буцалтгүй тусламж олгохоор байсан нь тодорхойгүй шалтгаанаар гацаанд орсон сурагтай. Бүр МАК зэрэг хувийн томоохон компаниудын урд хөрштэй хийсэн яриа хэлэлцээрүүд ч бүтэхгүй болоод эхэлсэн гэх.

Товчхондоо, энэ хоёр хүний балгаар Хятадтай эдийн засгийн харилцаа эрс муудаж, хүссэн хүсээгүй Хятадын хил хаагдахад ойрхон болчихлоо. Одоо тэгэхээр бодит шийдэл нь юу юм бэ?

Иран, Энэтхэг рүү нүүрс гаргаж төсвийн орлогоо бүрдүүлэх үү? Орос руу экспортолж, их доллар олоод, валютын ханшийг тогтоох уу?

Манай улсын эдийн засагт гялайж гялтайх ганц мэдээ нь ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан. Хамрагдах нэг хэрэг. Харин олон улсын санхүүжүүлэгч байгууллага, хандивлагч орнуудын өгсөн хөрөнгийг зөв зарцуулж, эдийн засгаа эмчлэх нь өөр асуудал. Ингэж чадаж байна уу гэдэгт бас л өөр хариулт гарна.

Он гармагц нэгдүгээр сард Чингис бондын эхний ээлжийн төлөлт 500 сая ам.доллар, хүүний 160 сая ам.долларын эргэн төлөлт зэргээр данс хоослох цөөнгүй өр төлбөр бий. Ийм цаг үед өөрсдийн гараар дампууруулж, үнэгүйдүүлсэн Тавантолгойгоор шоудаж, даапаалж, эдийн засгаа хорлож байгааг ойлгоход хэцүү. Магадгүй мөн л хувийн эрх ашиг хөндөгдөх биз.

Өнөөгийн Засгийн газар Тавантолгойг овойж оцойтол амжилтад хүргээгүй. Гэхдээ ядаж л 23 ам.доллароор үнэлэгдэж байсан нүүрсийг уур-хайн амнаас 70 орчим ам.доллараар зарж байгаа. Нөхцөл байдлыг арай дээрдүүлсэн гэсэн үг.

Нүүрсний экспорт богино хугацаанд хэд дахин өсөж, хасахтай байсан эдийн засаг хагас жилд 5.3 хувиар өсөхөд энэ бүхэн гол үүрэг гүйцэтгэсэн. Хадуурч байсан долларын ханш тогтворжиход ч нүүрсний экспорт хамгийн гол нөлөөг үзүүлсэн. Ерөөс сүүлийн үед эдийн засагт ассан багахан гэрэл гэгээ нүүрсний үнийн өсөлт, экспортоос шууд хамааралтай байлаа.

Гэтэл жаахан өндийсөн дээр нь дэвслээд авъя гэж байгаа мэт улс орныхоо эсрэг дахиад л хорлон сүйтгэх ажиллагаа яриад эхэллээ. Улстөрчдийн гараар орж, өрөвдөө баригдсан Таван толгойгоор монголчуудын өрийг тэглэх яриа үнэндээ үлгэр гэдгийг эдийн засаг гадарладаг, мэддэг хүмүүс түвэггүйнхэн хэлнэ. Үлгэр ярьж, улсаа хорлох биш үнэн бодит тооцоо судалгаа, алсыг харсан дорвитой алхмууд авч хэрэгжүүлэхгүй бол эдийн засагт ассан улаан гэрэл бүдгэрсэн болохоос арилаагүй гэдгийг сануулъя.

Зуун мэдээ
М.Баатар

ҮНЭГҮЙДҮҮЛСЭН “ТАВАНТОЛГОЙ”-ГООРОО ӨР ТЭГЛЭХ З.ЭНХБОЛДЫН ҮЛГЭР
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани