Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

АМГТГ-ЫН СЕРВЕР ГАЦААД БАЙДГИЙН ШАЛТГААН ЮУ ВЭ

АМГТГ-ЫН СЕРВЕР ГАЦААД БАЙДГИЙН ШАЛТГААН ЮУ ВЭ

 

Дэлхийн хөгжилтэй хөл нийлэх гэж монголчууд бид мачийж л байна. Заримдаа нийлээд, заримдаа салаад л... Өөрөөр хэлбэл, хөгжлийг хуулж болдог болдоггүй юм гэж байдаг бололтой.

Сүүлийн үед манай төр боломжтой болгоныг цахимаар бүртгэдэг болсон. Цэцэрлэгийн хүүхэд, өмчлөлийн газар гээд явж өгнө.

Эдний нэг нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох бүртгэлийн дугаарыг цахимаар олгодог болсон явдал юм.

Харамсалтай нь энэ ажил ердөө хэвийн явагдаж чаддаггүй. Энэ жилийн дугаар олгох ажил нь бас л бүтээгүй байна.

АМГТГ-ын дарга Б.Баатарцогт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн дугаарыг 2017 оны наймдугаар сарын 11-ний баасан гарагийн 9:00 цагт цахимаар олгох тухай” тушаалыг 2017 оны наймдугаар сарын 8-ны өдөр гаргажээ.

Энэ тушаалд заахдаа бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдийн өргөдлийг 2017 оны наймдугаар сарын 14-нөөс бүртгүүлсэн дугаарын дагуу хүлээж авна гэсэн байна. Өөрөөр хэлбэл хай гуулын тусгай зөвшөөрөл хүсэгч аж ахуйн нэгжүүд энэ сарын 11-ний өглөөний 9:00 цаг гэхэд цахим бүртгэлд нэгэн зэрэг хандаж, аль түрүүлсэн нь хүссэн тусгай зөвшөөрлийнхөө өргөдлийг давуу эрхтэйгээр өгөх бололцоотой болох байсан юм.

Даргын тушаалын дагуу өргөдлийн дугаар олгох цахим бүртгэлийн ажил 11-ний өглөө эхэлжээ. Бүртгэлд 5,000 шахам аж ахуйн нэгж оролцсон байна. Гэвч бүтэлгүйтжээ.

АМГТГ-ын дарга Б.Баатарцогт 2017 оны наймдугаар сарын 11-нд дахин тушаал гаргаж, өмнөх тушаалаа хүчингүй болгосон байна.

Ингэхдээ " ... хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн цахим дугаар олгох үйл ажиллагааг техникийн саатлын улмаас хүчингүй болгосонтой холбогдуулан” 2017 оны наймдугаар сарын 8-ны өдрийн тушаалыг хүчингүй болгож байна гэжээ.

Энэ талаар AMГТГ-ын албан ёсны мэдээллийн сайтад "...Техникийн саатлын улмаас 2017 оны наймдугаар сарын 11-ний өдрийн Хайгуулын тусгай зөвшөөрлийн дугаарыг цахимаар олгох үйл ажиллагааг хүчингүй болгосныг мэдэгдье.

Жич: Дахин дугаар олголт явуулах огноог байгууллагын цахим хаягаар зарлах болно” гэсэн зар байршуулжээ.

Харин бүртгэлд оролцсон аж ахуйн нэгжүүд үүнийг эсэргүүцэж байгаа тухай мэдээлэл байна. Тэд энэ бүртгэл хэн нэгний санаснаар болоогүй учраас "техникийн саатал” нэрийн дор үйл ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож, аж ахуйн нэгжүүдийг зохих байдлаар хохироолоо гэж үзэж буй гэнэ.

Бүртгэл ингэж гацаад байдаг нь анх удаагийнх биш гэдгийг дээр дурдсан. Тухайлбал, 2015 оны есдүгээр сард, АМГ-аас зүүн аймгуудын нутаг дэвсгэрт хайгуулын тусгай зөвшөөрлийг цахимаар олгох ажил эхлээд л сервер нь гацсан. Шалтгааныг тодорхойлж чадаагүй байтал энэ сарын 21-нд дахин гацжээ.

Үүний учир шалтгааныг олохоор ТЕГ, хөгжүүлэгч компани зэрэг олон байгууллагын төлөөлөл нэгдэж ажлын хэсэг томилж ажиллуулсан тухай дараахан нь мэдээлж байв. Гэсэн ч яагаад, юунаас болов гэдгийг тэд олж чадаагүй бололтой.

Ингэж байтал 2015 оны есдүгээр сарын 21-нд сервер дахин гацаж ажлын хэсгийнхэн дахиад ажилтай болсон юм. Тэд хэдэнтээ хуралдаж энэ асуудлыг хэлэлцжээ. Ингэж ингэж АМГ-аас мөн оны есдүгээр сарын 30-ны өдөр "...Энэ сарын 21 -ний өдрийн хайгуулын тусгай зөвшөөрлийн дугаарыг цахимаар олгох явцад систем гацсан шалтгааныг тогтоохоор Тагнуулын ерөнхий газар, тус байгууллагын харьяа Кибер аюулгүй байдлын газар, Ашигт малтмалын газар, Үндэсний дата төв болон Эрүүгийн цагдаагийн газрын төлөөллөөс бүрдсэн шуурхай ажлын хэсэг хуралдаж, шалтгааныг тогтоожээ.

Кибер аюулгүй байдлын газраас системд шалгалт хийгээд кодод алдаа гарсан учраас системийн II сервер унтарч, ассан гэсэн дүгнэлт гаргасан байна. Түүнчлэн хүний санаатай үйл ажиллагаа болон халдлагын шинж чанартай зүйл байхгүй гэдгийг тогтоосон байна” гэж мэдэгдсэн байдаг.

Харин энэ удаад ямар нэг хяналт шалгалт хийсэн эсэх, хариу дүн гарсан эсэх талаар ямар ч мэдээлэл алга. Харин бүртгэлд оролцсон 5,000 аж ахуйн нэгж гомдолтой байгаа тухай л мэдээлэл бий.

Уг нь энэ ажил цэцэрлэгийн хүүхдийн бүртгэлээс ч илүү ноцтой асуудал юм. Монгол орны байгалийн баялаг, газрын доорх эрдэнэсийг хэн гэгч эзэмших вэ, захиран зарцуулах вэ гэдгийг тодорхойлох Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалтай холбогдож болох ажиллагаа юм. Гэтэл МАН-ын сандал ширээний хэрүүлийн дуулианд дарагдан чимээ сураггүй өнгөрч магадгүй байна. Холбогдох хууль, хяналтын байгууллага нь анхаарал тавьж байгаа гэдэгт найдъя.


Зууны мэдээ
Б.Очир

АМГТГ-ЫН СЕРВЕР ГАЦААД БАЙДГИЙН ШАЛТГААН ЮУ ВЭ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Чайна энержи”: Тохиролцож чадвал Гашуунсухайтын төмөр замыг гурван жилийн дотор холбоход бэлэн

  Монголын Гашуунсухайт, Хятадын Ганцмодны боомтын төмөр замыг холбож ...

Өнөөдөр, 11:47
Сансрын нисэгчдийн баг ургамал тариалах сургалт явуулж байна

Шэньжөү-19-ийн сансрын нисэгчдийн баг ургамал тариалах сургалт явуулж ...

Өчигдөр, 14:24
Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгыг “…Шуналын гутамшигт үлгэрлэл” гэв

  УИХ ирэх 2025 оны төсвийг хэлэлцэж байна. Үүний араар улс төр ч ...

Өчигдөр, 13:42
ТӨСӨВ 2025: Ирэх жил 83 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөжээ

  Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өчигдрийн /2024.10.30/ ...

Өчигдөр, 13:09
Өчигдөр, 11:53
Сүүлийн 6 сард газрын тосны үнэ 20 хувиар буурчээ

 Израилийн арми өнгөрсөн амралтын өдөр Иранд агаарын цохилт өгсний ...

Өчигдөр, 11:37
Тээврийн салбар дампуурч, цөөхөн Хятадуудын гарт орж байна гэв

  Манай Улсын төсвийн 40 хувь дангаараа нүүрс экспортоос бүрддэг. ...

2024 оны 10 сарын 30, 18 цаг 35 минут
Байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн талаар хэлэлцэж байна

 Засгийн газрын 38 дахь хуралдаан 12 асуудал хэлэлцэхээр есөн асуудал ...

2024 оны 10 сарын 30, 12 цаг 52 минут
Байгалийн чулууг ачааны автомашинд нууж, хилээр гаргахыг завджээ

    Монгол Улсын иргэн Э.А нь улсын хилээр нэвтрүүлэхийг ...

2024 оны 10 сарын 30, 11 цаг 58 минут
BNEF: Нүүрс нь эрчим хүчний гол эх үүсвэр хэвээр байгаа ч цаашид энэ хандлага эрчимтэй буурна

 2023 онтой харьцуулахад нүүрсний эрэлт энэ онд харьцангуй тогтвортой ...

2024 оны 10 сарын 30, 11 цаг 35 минут
2024 оны 10 сарын 30, 10 цаг 04 минут
Л.Оюун-Эрдэнэ: Юун 5-10 тэрбум бэ, бүсчлэл, холимог тогтолцоо, 126 гишүүний учрыг дахиад ярих ёстой юу?

  Даваа гарагт болдог УИХ дахь намуудын бүлгийн хурлаар 2025 оны ...

2024 оны 10 сарын 30, 09 цаг 30 минут
2024 оны 10 сарын 29, 20 цаг 13 минут
2024 оны 10 сарын 29, 19 цаг 42 минут
"Улс төрчид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн тухай худал мэдээлэл тарааж байна"

 Ашигт малтмал, газрын тосны газраас "Сүүлийн үед зарим улс төрчид ...

2024 оны 10 сарын 29, 19 цаг 26 минут
2024 оны 10 сарын 29, 19 цаг 14 минут
Энэ онд Эрээн боомтоор нэвтэрсэн зорчигчийн тоо 2 саяыг давлаа

Эрээн хотын Хилийн шалгалтын газрын статистикийн мэдээлснээр, 10-р сарын ...

2024 оны 10 сарын 29, 16 цаг 38 минут
Улаан навчит хурмын ууланд аялаарай

Улаан навчит хурмын ууланд аялаарай   Шаньдүн дахь аялал жуулчлалын ...

2024 оны 10 сарын 29, 16 цаг 30 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев-т бараалхлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай улсад төрийн айлчлал ...

2024 оны 10 сарын 29, 16 цаг 15 минут
“Өндөр чанартай хөгжлийн ногоон суурийг бэхжүүлье”

Хятадын Гуанхэ группийн Шинэ эрчим хүчний Өвөр Монгол дахь салбар ...

2024 оны 10 сарын 29, 15 цаг 54 минут
2024 оны 10 сарын 29, 15 цаг 32 минут
Пэнлай тагт яагаад ”Хүний ертөнц дэх диваажин”болсон бэ?

"Хүний ертөнц дэх диваажин"-ны тухайд бид "Шаньхайжин"хэмээх эртний номоос ...

2024 оны 10 сарын 29, 15 цаг 13 минут
Юнган чулуун агуйд очиж мянган жилийн түүхтэй танилцав

10-р сарын 18-нд "Шинэ эриний нээлттэй хөгжлийн замаар"- харийн хүний ...

2024 оны 10 сарын 29, 15 цаг 10 минут
Хотоо тольдсон Дамин нуур нь өнгөтөй, нуураа хөвөөдсөн Чаорань тагт нь гэрэлтэй

"Бадамлянхуа цэцгэс, бургасан модоодоор хүрээлэгдсэн хот нь ...

2024 оны 10 сарын 29, 15 цаг 08 минут
Нүүрс тээврийн "С" зөвшөөрөл ба Хятадаас өгсөн мэдэгдэл!

  Засгийн газрын 362 дугаар тогтоолоор 2023 оноос эхлэн олон улсын ...

2024 оны 10 сарын 29, 14 цаг 58 минут
Израил Иран руу довтолсны дараа газрын тосны үнэ 5 хувиар уналаа

 Брент төрлийн газрын тос баррель нь 72 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 10 сарын 29, 13 цаг 54 минут
2024 оны 10 сарын 29, 11 цаг 33 минут
Казахстаны “Казатомпром” компани Хятад руу уран нийлүүлэх томоохон хэлцэл хийхээр болжээ

 "Казатомпром” компаниас Хятадын Үндэсний Цөмийн Корпораци болох CNNC ...

2024 оны 10 сарын 29, 10 цаг 46 минут
Хятадын гангийн экспорт 8071 мянган тоннд хүрчээ

 10-р сарын 25-нд Хятадын Гангийн Аж Үйлдвэрийн Холбоо мэдээлснээр ...

2024 оны 10 сарын 29, 08 цаг 14 минут
2024 оны 10 сарын 23, 08 цаг 55 минут
Reuters: Энэтхэг улс Оросоор дамжуулан Монголын коксжих нүүрсийг авах арга зам эрэлхийлж байна

 Монгол Улс коксжих нүүрсний зах зээлд экспортоор Австралийн араас ...

2024 оны 10 сарын 22, 17 цаг 43 минут
Ройтерс: Энэтхэг Монголын коксжих нүүрсийг ОХУ-аар дамжуулан импортлох талаар судалж байна

  Энэтхэг улс Монголын коксжих нүүрсийг ОХУ-аар дамжуулан тогтмол ...

2024 оны 10 сарын 22, 10 цаг 58 минут
Серби улс байгалийн хий нийлүүлэгч түншдээ хориг арга хэмжээ авахгүй

 Европын холбооны нэр дэвшигч Серби улс барууны дарамт шахалтыг үл ...

2024 оны 10 сарын 22, 10 цаг 46 минут
Монголын эдийн засаг уул уурхай дагасан, эмзэг хэвээр байна

 2023 онд уул уурхайн салбар өсөлттэй буюу түүхий эдийн экспорт ...

2024 оны 10 сарын 22, 10 цаг 15 минут
Их хүлээлттэй ч эрсдэл өндөр нүүрсний экспорт

 Жил дараалан дээд амжилт тогтоож байгаа нүүрсний экспортын биет ...

2024 оны 10 сарын 22, 09 цаг 19 минут
МАН-ын бүлэг: Газрын тос боловсруулах үйлдвэрт 431 сая долларын зээл нэмж авна

 УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, хурлаар хэлэлцсэн ...

2024 оны 10 сарын 22, 09 цаг 16 минут
Уул уурхайн олборлолтын улмаас эвдэрсэн 10 мянган га талбайг нөхөн сэргээжээ

 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уул уурхайн олборлолтын ...

2024 оны 10 сарын 21, 20 цаг 44 минут
2024 оны 10 сарын 21, 14 цаг 45 минут
Манай улс газрын тосны салбарт импорт нь экспортоо давсан хэвээр байна

 Өнгөрсөн онд газрын тосны зах зээл дээр брент төрлийн газрын тосны ...

2024 оны 10 сарын 21, 14 цаг 20 минут
БНХАУ-ын ӨМӨЗО-ны АЗГ, МУ-ын ГХЯ хоорондын байнгын зөвлөлдөх ажлын хэсгийн VI хурал боллоо

БНХАУ-ын ӨМӨЗО-ны АЗГ, МУ-ын ГХЯ хоорондын байнгын зөвлөлдөх ажлын хэсгийн ...

2024 оны 10 сарын 21, 12 цаг 56 минут
Хятадын газрын ховор элементийн үйлдвэрлэлийн хамгийн хүчирхэг аж ахуйн нэг болохыг эрмэлзэж байна

Бугат хотоос хойш 150 километрийн зайд орших Иньшань уулын хойд бэлд нам ...

2024 оны 10 сарын 21, 12 цаг 51 минут
2024 оны 10 сарын 21, 12 цаг 35 минут
Хятад, Монгол хоёр орны төрийн тэргүүн нар харилцан баярын мэндчилгээ илгээжээ

Аравдугаар сарын 16-нд БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Монгол Улсын Ерөнхийлөгч ...

2024 оны 10 сарын 21, 12 цаг 29 минут
Цөлжилттэй тэмцэх ажил эрчимтэй явагдаж байна

10-р сарын 14-ний өдөр "Ногоон ирээдүй”Хятад, Монгол,Оросын ...

2024 оны 10 сарын 18, 16 цаг 17 минут
Өвөр Монгол орон Зүүн хойдын хөгжилд хувь нэмэр оруулж байна

“ХКН-ын үлгэр -- Ши Жиньпиний шинэ цаг эриний Хятадын онцлогтой ...

2024 оны 10 сарын 18, 16 цаг 11 минут
ӨМӨЗО-ны намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шаочэн цахимаар холбогдож үг хэллээ

“ХКН-ын үлгэр -- Ши Жиньпиний шинэ цаг эриний Хятадын онцлогтой ...

2024 оны 10 сарын 18, 16 цаг 08 минут
Бугатын гангийн 70 жилийн хөгжил түүх/Нэг/

Бугатын гангийн үйлдвэр нь Хятадын ӨМӨЗО-ы Бугат хотод байршдаг.Бугатын ...

2024 оны 10 сарын 18, 16 цаг 02 минут
“Ногоон ирээдүй ”Хятад, Монгол, Оросын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга эхлэв

“Ногоон ирээдүй ”Хятад, Монгол, Оросын сэтгүүлчдийн хамтарсан ...

2024 оны 10 сарын 18, 15 цаг 59 минут
“Зүүн хойдыг сурталчлан танилцуулах хурал”-ын хэвлэлийн бага хурал

“ХКН-ын үлгэр - Ши Жиньпиний шинэ цаг эриний Хятадын онцлогтой ...

2024 оны 10 сарын 18, 15 цаг 56 минут
Алтны үнэ дээд үзүүлэлтээ дахин шинэчилжээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны аравдугаар сарын 18 /Forbes/. Пүрэв гаргийн ...

2024 оны 10 сарын 18, 13 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани