- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Чили улс төмрийн хүдрийн олборлолт явуулахаас татгалзжээ
САНТЬЯГО. /BBC/. Чилийн засгийн газраас тэрбум долларын олборлолт явуулах уул уурхайн төсөлд зөвшөөрөл олгохоос татгалзсан бөгөөд энэхүү ажил нь далайн амьдралыг сүйтгэх аюултай, ялангуяа нэн ховордоод байгаа оцон шувуунд хор хөнөөлтэй гэж үзсэн байна.
Чилийн "Andes Iron” компани Кокимбо хотын хойд хэсгээс олон сая тонн төмрийн хүдэр олборлох, мөн шинэ далайн боомт барих төлөвлөгөөтэй байжээ. Тухайн төсөл нь байгаль орчинд аюул учруулахгүй байх тал дээр хангалттай баталгаа өгч чадахгүй байна гэж сайд нар үзсэн байна.
Кокимбо хот нь Чилийн гумбольд оцон шувууны дархан цаазат газарт их ойрхон байрладаг бөгөөд тухайн дархан цаазат газарт дэлхийн нийт гумбольд оцон шувууны 80 хувь нь амьдардаг бөгөөд түүнээс гадна мөн цэнхэр халим, сэрвээт халим, далайн минж гэх мэт ховордож буй далайн амьтад амьдардаг аж.
Чилийн Байгаль орчны сайд Марсело Мена хэлэхдээ "Би хөгжил дэвшлийг үргэлж дэмждэг, гэхдээ энэ нь байгалийн өвийг сүйтгэсэн, эрүүл мэндэд эрсдэл дагуулсан, эсвэл дэлхийд хосгүй экологийн нутаг дэвсгэрийг үгүй хийсэн үнэ өртгөөр бий болох ёсгүй” гэжээ. Сайд нарын хорооны энэхүү шийдвэр нь техникийн асуудлууд болон 14 байгууллага агентлагийн нотолгоон дээр үндэслэгдсэн бөгөөд үүнд улс төржүүлсэн асуудал огт байхгүй гэж М.Мена нэмж хэлсэн байна.
Уг шийдвэр нь уул уурхай болон цаашлаад улс орны хувьд таагүй зүйл боллоо гэж Чилийн Үндэсний уул уурхайн нийгэмлэг үзэж байгаа юм.
Сүүлийн жилүүдэд улс төрчдийн зүгээс байгаль орчны асуудалд их анхаарал тавьж сонирхдог болсон бөгөөд олон нийтийн санал бодлоос шалтгаалан уул уурхайн компаниуд Чилийн засгийн газраас зөвшөөрөл авах тал дээр их хүндрэлтэй болсон тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.
Х.Сарнай
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Чили улс төмрийн хүдрийн олборлолт явуулахаас татгалзжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани