Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

М.ДАГВА: ТАВАНТОЛГОЙГ 200 ЖИЛ АШИГЛАНА ГЭСЭН ХҮМҮҮС ШАРЫН ГОЛЫГ ОЧООД ҮЗ

Өмнийн говь дахь Тавантолгойн уурхайг ашиглаж, үр шимийг нь хэсэг бүлэг хүн үү эсвэл Монголын 3 сая иргэн хүртэх үү гэх хэрүүл Төрийн ордонд үргэлжид үүсдэг. Ямар хэмжээний нөөцтэй, хэдэн жил ашиглах тухай нэгдсэн ойлголтгүй атлаа асар их хэмжээний мөнгө босгож, ашиг олох хүсэлтэн олон. Уул уурхайн салбарын мэргэжлийн хүмүүс өнөөгийн менежмент, технологиор олборловол 10 хүрэхгүй жилийн дараа Тавантолгойн нөөц нь дуусна гэж "айлгаж” буй. Харин улстөрчид 200 жил ашиглаж, монголчуудыг өргүй амьдаруулна хэмээн олны чихийг баярлуулж байна. Тиймээс бид уул уурхайн салбарын мэргэжлийн хүмүүсийн нэг "QMC” группын ерөнхий захирал М.Дагватай уулзаж, Тавантолгойн нөөц болоод сорчилж олборлодог гэх асуудалд хариулт авлаа.

- Тавантолгойн нөөцийн талаар яриагаа эхэлье. Ямар хэмжээний нөөцтэй талаар мэдээлэл өгөөч.

- Ойлголтын зөрүү байдаг бол түүнээс эхлэе л дээ. Хайгаад, газрын дор байгаа гэдгийг нь олж мэдсэн болон барагцаалж байгаа хэмжээгээрээ Тавантолгойд 6-7 тэрбум тонн нүүрс яригдана. Газрын дор буй нүүрсний хуримтлал. Бидэнд байгалиас өгсөн өгөгдөл. Энэ өгөгдлөө мэдэж байх нь чухал. Улс орнуудад байгалийн баялаг, өгөгдлүүдээ судалж, бүртгэж, анализ хийдэг тусгай байгууллагууд байдаг. Манай улс ч ийм байгууллагатай, түүнийгээ улам төгөлдөржүүлэхээр хуулинд тусгаад явж байгаа.

Байгалиас өгсөн баялаг, өгөгдлийг хөгжлийн боломж, бололцоо болгож чадах эсэх нь хэтэрхий олон хүчин зүйлээс хамааралтай. Түүнийг нь хүмүүс гүйцэд харсан, дутуу харсан аль нь болохоосоо хамаараад жишээлэхэд Тавантолгойгоос авч ашиглах боломжтой нүүрсний хэмжээг хэтрүүлж хэлэх явдал байна.

- Байгалийн баялгийн нөөцийн ашиглалтыг жилээр тооцох боломжтой юу?

- Тооцох гэхээсээ илүү баримжаалдаг гэж хэлье. Газрын дор баялаг буйг мэдсэн бол эргэлтэд оруулах боломжийг тал бүрээс нь үнэлнэ. Тал бүрээс нь гэдгийг жишээлэхэд Монгол Улсын хувьд хүн ам цөөн тул дотоодын хэрэглээ нь бага учраас гадагш зарах боломжийг авч үздэг. Хосгүй ховор баялаг байвал зарж байгаа тал нь тоглоомын дүрмээ, үнээ өөрөө тодорхойлж, зах зээлээ өөрөө сонгоно биз дээ. Харин манай нүүрсний тухайд нөхцөл өөр. Ихэнхдээ л худалдаж авч байгаа нь цөөн, зарж байгаа нь олон тул зарж буй талууд хоорондоо өрсөлддөг. Тиймээс тэдэн жил олборлож, ашиглана гэж итгэлтэй, бардам хэлэхэд хэцүү. Өрсөлдөж байгаа нэг этгээд үнэ буулгаж, нөгөө нь шинэ технологи нэвтрүүлээд өртгөө бууруулах зэрэг олон боломж байгаа учраас миний нүүрсний өрсөлдөх чадвар хаа хүрч дуусна тэнд баялгийг ашиглах хугацаа дуусаж болно.

Манай улсын гол асуудал бол нүүрсний бизнест хожуу хөл тавьсан. Бусад улс орнууд 20-30 жил ажиллаж, өөрийн гэсэн давуу талыг бий болгосон зах зээл рүү хоцорч орсон. Бизнест түрүүлж орсон нь ихэнх зах зээлээ эзэлдэг. Харин хоцорсон нь бусдын хэрэглэгчийг булааж авахын төлөө "байлддаг”. Ийм зовлонтой ажлыг Монголын компаниуд хийж байгаа. Энэ хэцүү өрсөлдөөн дунд Тавантолгойн 6-7 тэрбум тонн нүүрсний хэдийг нь ашиг гарган зарж чадах юм бол.

- Нэг нь Тавантолгойг 200 жил ашиглана. Нөгөө нь 10 хүрэхгүй жилийн дараа нөөц нь дуусна гэх. Үүнийг та тайлбарлаад өгөхгүй юу?

- Өрсөлдөөнд аль болох давуу тал гаргаж чадвал аль болох олон жил ашиглаж чадна л гэж хэлэх гээд байна. Гэхдээ таны асуугаад байгаа 200 жил гэдэг хугацааг бүрхэгдүүлээд байгаа, өрсөлдөөнд сул тал бий болгоод байгаа хүчин зүйл нь хэтэрхий их байна. Бизнест жишээлэхэд шийдвэр гаргах хурд өрсөлдөөнд том давуу тал авч ирдэг. Бид төрийн олон шат дамжлагаар шийдвэр гаргах тул Тавантолгойд энэ давуу тал лав алга.

Бизнест орцынхоо өртгийг бууруулж чадвал гарцынхаа өртгийг бууруулж өрсөлдөх давуу тал бий болгодог. Уул уурхайн бизнесийн нэг орц нь уурхайг эхлүүлэхэд шаардагддаг их хэмжээний хөрөнгө оруулалт. Бидний өөрийн хөрөнгө хүрэлцэхгүй учраас гаднаас хөрөнгө авч, түүнд нь хүүгийн зардал төлөхөөс аргагүй. Улс нь ядмаг байх тусам хүүгийн зардал өндөр. Энэ тал дээр бас л давуу тал алга. Өөр нэг орц нь уурхайг ажиллуулахад шаардагддаг машин техник, хүн хүч, дизель түлш. Бид уул уурхайн том машин, техник, түүнчлэн нефтийг ч үйлдвэрлэдэггүй, гаднаас худалдаж авдаг тул давуу тал байхгүй.

Монголын уурхайнуудын хувьд одоохондоо гадаргад ойр байгалийн баялаг, хямд ажиллах хүч хоёр л өрсөлдөх давуу тал үүсгэж байна. Харамсалтай нь үүнийгээ зах зээл эзлэх давуу тал гэхээсээ илүү өрсөлдөөнд амьд үлдэх хэрэгсэл болгож ашигласаар удаж байна даа. Монголын нүүрсний бүх уурхай гадаргад ойрхон хэсгээ л мөлжиж өдөр хоног өнгөрөөж байна. Анх ямар их баялаг вэ гэж харсан хүнд 200 жилийн ашиглаад дуусахгүй их нүүрс харагдаж байгаа. Гэхдээ сүүлийн 10 гаруй жил зөвхөн өнгөн хэсгийг авч, өрөмийг нь хусч байна гэсэн үг.

Хялбар авч болох хэсгийг авч идсээр байтал хожим авахад хүнд хэсэг нь үлдээд, түүнийгээ бүр авч чадахаа больчихвол юун 200 жил ухах, 8 жилийн дараа ч орхиход хүрэхээр байна шүү гэдгийг манай салбарын хүмүүс анхааруулаад л байгаа юм. Тавантолгойн ордод байгаа нүүрсний багахан хэсэг нь хэт сайн чанартай бөгөөд түүнийг нь бусадтай нь холих замаар ядаж нэг тэрбум нүүрсийг нь ашиглачих юмсан гэж хардаг мэргэжлийн хүмүүсийн аргаа ядсандаа анхааруулж хэлж байгаа нь тэр.

- Үүнийг сорчилно гэж хэлээд байгаа, тийм үү?

Сорчилоод байна. Цөөнгүй шалтгааны улмаас сорчилж байгаа юм. Нэгдүгээрт, угаадаг үйлдвэр байхгүйгээс хольж чадахгүй байгаа тул сорчилж байна. Хоёрдугаарт өрсөлдөөний төрөл бүрийн давуу талууд бий болгож чадахгүй байгаа тул хамгийн хялбар авч болох хэсгийг нь хэт удаан олборлож, хожим олборлоход хүнд хэсгийг нь дангаар нь үлдээж байгаа нь сорчилж байгаа хэлбэрт орно. Үүнд хямд тээврээр нүүрс гадагш гаргах шийдэл гаргахгүй удаж байгаа зэрэг олон олон асуудал яригдах ёстой. Ер нь Тавантолгойд маш ойлгомжтой ганцхан зүйл л бий. Энэ ордод төрөл бүрийн шинж чанартай нүүрс байна. Холиод зарвал энэ нөөцийг урт хугацаанд илүү үр өгөөжтэй ашиглана. Өнөө үеийнхэн бид "мэдээж хольж зарна, гэхдээ тэр болтол ингэсгээд ухаж л байя” гэсэн маягаар асуудалд хандаж байгаа нь хойш үеийнхнийхээ өмнө хийж байгаа гэм юм даа.

- Сорчилж, чанартай нүүрсээ дангаар нь зарсан гашуун жишээ дурдаж болох уу?

- Холоос хайх хэрэггүй дээ.Тавантолгойг олон зуун жил ашиглах боломжтой, асар их мөнгө гэж сурталдаад байгаа хүмүүс, тэрэнд нь итгээд байгаа хүмүүс нийлж автобус хөлслөөд энүүхэн Шарын гол, Багануурын уурхайг очоод үз. Шарын голыг социализмын үед авахад хялбар хэсгээс нь мөлжсөөр байгаад амыг нь бариад авсан, одоо амь тавих гэж байна. Олон зуун жил ашиглана гэх мэтчилэн юм яримаар байвал Шарын голын хөрсөн дор одоо ч их хэмжээний нүүрс байгаа юу гэвэл байгаа шүү.

Багануурт ч ялгаагүй маш олон жил ашиглах боломжтой нүүрс хэвтэж л байна. Харин цахилгааны үнэ чөлөөлөхгүй, улмаар уурхайг алдагдалтай олон жил байлгаснаас хялбар авах нөөц дээр удаан хугацаанд ажиллуулж, нийт нөөцийг нь бүрэн ашиглах боломж жил ирэх бүр хомсдсоор байна. Одоогийн удирдлага эсвэл төр барьж буй улс төрийн намыг муухай харагдуулах гэж богино хугацааны улс төр гарах ёстой шийдвэрийг гаргуулахгүй байгаа учраас үүнийг шийдэхгүй удсаар, Багануурыг Шарын голын араас явуулах бэлтгэл хийгдсээр л байна.

- Яг өнөөдрийн янзаар сорчлоод байвал үнэхээр долоо, найман жилийн дараа Тавантолгой зогсчих юм биш биз?

- 7-8 жил гэдэг бол хүмүүст анхааруулга өгсөн тоо. Гэхдээ эвгүйдэж байгаа. Тавантолгойн орд бол Монгол Улсын тусгаар тогтнолын нэг том хэрэгсэл. Өндөр хөгжилтэй улс болох уу эсвэл ядарсан улс байх уу гэдгийг шийдэх боломжтой. Ямартай ч 10-аад жил сорчилж зарж өнөө үеийнхний амь аргацаах хэрэгсэл болгож байгаа маань 50 жилийн дараах Монгол Улсын өндөр хөгжилд саад болох алхам бүү байгаасай. 50 жилийн дараа дэлхий сөнөнө гэдгийг баталгаатай мэдэж байгаа бол сорчлоод зарахад миний зүгээс хэлэх үг алга. Харин энэ улс цаашид 200-300 жил оршин тогтнож, хөгжөөсэй гэвэл өнөөдрийн энэ үйлдэл ирээдүйгээ хорлож байгааг анхаарах хэрэгтэй.

- Тавантолгойн нүүрсийг зарж, гурван жилийн хугацаанд монголчуудын өрийг дарах боломж бий юу?

- Мэдэхгүй. Ийм тооцоо хийх нь ч утгагүй.


~ В.Бат

М.ДАГВА: ТАВАНТОЛГОЙГ 200 ЖИЛ АШИГЛАНА ГЭСЭН ХҮМҮҮС ШАРЫН ГОЛЫГ ОЧООД ҮЗ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани