Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ТАВАНТОЛГОЙГОО “ЦАВЧААЧИД”-ЫН ГАРААС САЛГАЖ, ЗЭЭЛЭЭ ТЭГЛҮҮЛЬЕ

ТАВАНТОЛГОЙГОО “ЦАВЧААЧИД”-ЫН ГАРААС САЛГАЖ, ЗЭЭЛЭЭ ТЭГЛҮҮЛЬЕ

 

Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсөн зургадугаар сарын 26-нд болсон. Гэхдээ эхний удаагийн санал хураалтаар гурван нэр дэвшигчийн хэн нь ч сонгогчдын 50-иас дээш хувийн санал авч чадаагүй. Улмаар долдугаар сарын 7-нд хоёр дахь шатны санал хураалт болж, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга Ерөнхийлөгч болсон.

Тэгвэл долдугаар сарын 1-ний өдөр АН-ын зүгээс нэр дэвшигчид хэрвээ Ерөнхийлөгч болбол монголчуудыг зээлнээс нь салгаж өгөх санал хүргүүлсэн юм. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл энэ асуудал "хэрүүлийн алим” хэвээр байсаар байна. Ерөн­хийлөгч тангаргаа өргөөд удаагүй байхад л зарим нэг хүн хэвлэ­лийн хурал зарлаж, өр дарж өгөөрэй хэмээн "омогдож” байлаа.

Зарим нэг эдийн засаг гадарладаг гэж өөрийгөө дөвийлгөдөг хүмүүс "Хэрвээ зээл дарж өгнө гэвэл Монгол Улс зургаан сар л тэснэ” энэ тэр гэж байлаа. Тэгвэл Ерөнхийлөгч багаа бүрдүүлж, Тамгын газрынхан нь ажлаа эхэлсэн даруйдаа гурван төрлийн зээлийг тэглэх боломжийг судалж, ажлын хэсэг хүртэл байгуулчихаад байгаа.

УИХ-ын З.Нарантуяагаар ахлуулсан ажлын нэлээд идэвхтэй ажиллаж, Ерөнхийлөгч иргэдийн зээлийг тэглэх хуулийн төслийг боловсруулж байгаа гэдгийг АН-ын бүлгийн зүгээс хүртэл мэдээлчихээд байгаа юм. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ч гэсэн иргэдийн зээлийг тэглэх боломж, гаргалгааг ярьж байна. Тэр нь Тавантолгой. Үндсэндээ Тавантолгойн нүүрсийг урд хөрш рүү зарахдаа дундаас цавчдаг байдлыг алга болгож чадвал монголчуудын цалин, тэтгэвэр, малчны зээлийг нэг удаа тэглэж болно гээд байгаа юм. Ерөнхийлөгч Үндэсний телевизээр ярилцлагад орохдоо ч З.Энхболд даргын энэ хувилбарын талаар зухас дурьдсан. Ер нь бол газрын доорх баялаг ард түмний мэдэлд байна гээд Үндсэн хуулиндаа заачихсан.

Гэтэл яг начир дээрээ газрын доорх баялаг лиценз эзэмшиж байгаа хүний л мэдлийнх болчихоод байгаа. Бүр нарийн ярьвал ялсан намынхны өмч. Аль нам ялна, тэр нь хүнээ даргаа тавиад, "иддэг” гэдгийг учир начрыг мэдэх хүмүүс нь хэлээд байгаа. Тавантолгой өнөөдөр яг тийм байдалтай л байна. Үүнийг З.Энхболд дарга маш нарийн схемтэй ярьсан.  Тийм болохоор ард түмэн хүчээ нэмж байгаад Тавантолгойг "цавчаачид”-ын гараас салгаж, өр зээлээ тэглээд авчихъя л даа, энэ чинь. Малчны, цалингийн, тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэчихвэл аятай юу, энэ чинь.  

Энэ оны тавдугаар сарын байдлаар Монголбанкнаас авсан албан ёсны мэдээгээр монголчуудын зээлийн хэмжээ нэг тэрбум 183 сая 650 мянган ам.долларт хүрсэн аж.

Энэ нь төгрөгөөр бол  2.9 их наяд  гэсэн үг.  Ийм хэмжээний зээлийг бол 2-3 жилийн хугацаанд хаачих боломж байгаа юм байна. Яаж вэ гэдэг гарцыг одоо тайлбарлая.  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэ боломжийг тайлбарлаад байгаа юм.  Тэрбээр "Эрдэнэс Тавантолгой энэ онд 12 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй байгаа. Харин нэг тонн нүүрсээ уурхайн аман дээрээс 71 ам.доллараар зарж байгаа бөгөөд жилийн нийт борлуулалт нь 852 сая ам.доллар байх тооцоо бий.

Уурхайгаас нүүрс олборлохдоо 16 орчим ам.долларыг олборлож буй компанидаа төлж байгаа юм. Энэ нь 192 сая ам.доллар гэсэн үг. Татвар, рояалти төлөхөөс өмнөх цэвэр ашиг нь 660 сая ам.доллар болж байгаа. Хэрэв энэ мөнгөөр нөгөө зээлээ төлье гэвэл 1.8 жилийн дотор төлж дуусахаар байна. Улс таван хувийн рояалтигаа авна гээд тооцохоор 2.5-3 жилийн дотор төлөхөөр тооцоо байгаа юм” хэмээн ярьсан байсан.  Гэхдээ одоо аман дээрээсээ 71 ам.доллараар зарагдаж байгаа нүүрс хилийн цаана гараад л 210 ам.долларын үнэ хүрдэг.

Энэ дунд ердөө л зуучлагч нэртэй манай болоод Хятадын нөлөө бүхий хүмүүсийн цавчаа орж байгаатай холбоотой гээд байгаа. Үүнийг ч гэсэн З.Энхболд дарга бүр тамга тэмдэгтэй бичиг сачигтай нь гаргаж тавьсан. Хэн гэдэг албан тушаалтан гарын үсэг зурж, яаж цавчиж байгааг ч ярьсныг уншигчид санаж буй байх. Тэр хүмүүсийн цавчааны дамжлагыг болиулаад, Тавантолгойгоос шууд Бугатын гангийн үйлдвэр рүү зарчихвал Монгол Улсад асар их ашиг орж ирэх нь тодорхой.

Ерөнхийлөгчийн санаачлаад байгаа хууль тэр цавчаа хийгээд байгаа хүмүүсийн гараас Тавантолгойг салгаж авахад чиглэж байгаа юм билээ. Гол нь тэр хуулийг л яаж ийж байгаад батлуулчих хэрэгтэй байна. Тэгвэл монголчууд бид дээр дурьдсан гурван төрлийн зээлээс нэг удаа чөлөөлөгдөж болж байгаа юм. Цаашлаад улсын эдийн засагт ч том нөөлөтэй. Өнөөх олон жил ярьсан 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийн талаар ч ярьж болно. Бугатын гангийн үйлдвэр бол Хятадын төрийн өмчит компани.

Тавантолгой бас төрийн өмчит компани. Одоохондоо 80 хувь нь төрийн өмчинд байгаа. Тэгвэл манай Засгийн газар өмнөд хөршийнхөө төр засгийнхантай тохиролцоод л шууд Бугат руу нүүрсээ ачиж болно шүү дээ. Дунд нь зуучлагч нэртэй элдэв "цавчаачид”-ын гарыг дүрүүлэхгүйгээр. Ийм боломж угаасаа байгаа.

Гол нь хууль батлах тал дээр УИХ-ыг ард түмэн шахаж өгөх хэрэгтэй байна. Өр тэглэх боломжийн талаар яриад эхлэхээр боломжгүй мэтээр харлуулах хүмүүс цөөнгүй гарч ирж байгаа. Худлаа ярилаа гэх мэтээр харлуулж байна. Ердөө л дээрх гаргалгааг харахад, иргэдийн зээлийг тэглэж болохгүй юм алга.

Бид 70 ам.доллараар зарж байгаа нүүрсээ 210-аар биш юмаа гэхэд ядаж л 150-аар борлуулъя. Тэгэхэд л жилдээ хэчнээн сая ам.доллар орж ирэх боломжтой байна. Ингээд тооцвол 2, 3-хан жилийн дотор цалин, тэтгэвэр, малчны зээлийг тэглэх боломж байгаа нь харагдана. Нэг хэсэгхэн эрх мэдэлтэн, "цавчаачин” баяжиж байгааг л таслан зогсооход иргэдийн нуруу нэг хэсэгтээ л тэнийх боломж байна шүү дээ. Тийм байхад эсэргүүцэж байгаа хүн байвал ёстой тэнэг л байна. Харин түүний оронд 65-ын бүлгийг шахаад, шаардаад, Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг батлуулах талаас нь бид бүгдээрээ тэмцэх хэрэгтэй юм биш үү.


Монголын мэдээ
Н.Пунцагболд

 
ТАВАНТОЛГОЙГОО “ЦАВЧААЧИД”-ЫН ГАРААС САЛГАЖ, ЗЭЭЛЭЭ ТЭГЛҮҮЛЬЕ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани