Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“XINHU GROUP” Монгол улсын ТАВАН ТОЛГОЙН ОРДОД хөрөнгө оруулах төслийг хэрэгжүүлэх бодлого

Эзэн богд Чингис хаан нэгэнтээ "Өглөө сэрээд өмнө зүгт анхаарлаа хандуулаарай, тэнд өмхий Хятадууд байгаа шүү” хэмээн сургасан байдаг.

 

Эх орныхоо ширхэг чулууг ч хайрлан хамгаалж, байгалийн хишгийг зүй зохистой ашиглах нь Монгол хүн бүрийн ухамсарлах үйл юм. Мөн байгалийн баялаг нь ард иргэдийн өмч болохын хувьд ард нийтээрээ шударга хүртэх нь зүй зохистой билээ.

"XINHU GROUP” нь хэдийгээр БНХАУ-ын хувийн өмчит компани боловч МУ-д хөрөнгө оруулахын тулд улс төрийн ямар нэгэн бодлого, нөлөөлөл явуулаагүй болно.
Харин бидний хэрэгжүүлэх төслийн гол үр өгөөж нь "Таван толгой”-н ордод үйлдвэр барьснаар Монголчуудад ажлын байр бий болгож, МУ-ын болоод Монголын ард иргэдийн эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмэр оруулах үйл хэрэг юм.

Тэгвэл Монгол улс Таван толгойн ордод Хятадын төрийн өмчит компанийн хөрөнгө оруулалтыг авбал улс үндэстний аюулгүй байдал, цаашлаад гадны улсын төрийн бодлогод автах аюул нүүрлэж болзошгүй.

Би Монгол хүнийхээ хувьд өөрийн үзэл бодолдоо Монгол улсыг хоёр дахь Өвөр монгол болохыг хүлээн зөвшөөрдөггүй, Монгол улсынхаа төлөө өөрийн үйл хэргээр дамжуулан өчүүхэн хувь нэмрийг оруулахыг хүсэж, энэхүү төслийг хэрэгжүүлэхийг зорьж байна. Өвөрмонголын ард иргэд гадны улсын эрхшээлд автах, тодруулбал колони улс болохын зовлонг мах ясандаа тултал мэдэрч, Монгол газар нутаг, Монгол өв соёлоо амь насаараа дэнчин тавин хамгаалж ирсэн гашуун бөгөөд үнэн түүхтэй. Энэхүү түүхийн үнэн миний өвөг дээдэс, энэ цагийн би болоод Өвөрмонголчуудын сэтгэлийн дотоодод тод бий!

Тиймээс тусгаар тогтносон Монгол улс маань ОУВС-гэгч гадны байгууллагаас өргөтгөсөн санхүүжилтийн зээл авах зэргээр урд хормойгоороо хойд хормойгоо нөхөх, өнөө маргаашаа аргацаасан нөхцөл байдлаар цаашид хэр удаан явж, Эдийн засгаа хямралаас хэрхэн гаргах вэ? Гадны байгууллага, гадны улсын бодлогын нөлөөлөөс үүдэн, одоогийн засаг төрийн эрх мэдэл бүхий албан тушаалтнуудын буруу шийдвэрээс Монгол улс, Монгол орны газар нутаг, Монгол улсын халдашгүй дархан байдал Түүхт Монголын залгамж халаа, мянга мянган үрсийн ирээдүй бүү хохироосой хэмээн сэтгэж үүнийг бичсэн юм.

Монгол улс ямар нэгэн гадны нөлөөллөөс шалтгаалан энэхүү төслийг бүгдийг хэрэгжүүлэхийг үл зөвшөөрсөн ч Таван толгойн төмөр замыг зайлшгүй өөрсдөө барих хэрэгтэй. Үүнд манай групп 100% хөрөнгө оруулах боломжтойг үүгээр илэрхийлэхэд таатай байна. Бидний хөрөнгө оруулалтыг зөвшөөрөх аваас Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу тодорхой хугацааны дараа төмөр замыг МУ-ын мэдэлд 100% хүлээлгэн өгөх болно. Монголын ард түмэн төмөр замаа өөрсдөө бүтээн байгуулж, ашиглалтад оруулбал гадны байгууллагуудаас зээлсэн мөнгөө торох зүйлгүй төлөх боломж бүрдэх бөгөөд хувьцаа эзэмшигч нийт ард иргэд Таван толгойн ордоосоо шууд ашиг хүртэж эхлэх боломжтой.

Хувьцаа эзэмшигч ард иргэд шууд ашиг хүртсэнээр иргэн бүр орлоготой болж, ахуй амьдрал нь дээшлэх, түүнчлэн МУ-ын эдийн засгийн чадавх бэхжих бололцоо бүрдэх юм.
Төмөр замаа бүтээн байгуулж тээвэрлэлт хийснээр байгаль орчин эвдрэн сүйдэх нөхцөл буурч, Таван толгойн ордыг тойрсон эмх замбараагүй байдал, тухайн бүсэд ажиллаж амьдарч буй иргэдийн аюулгүй байдал зэрэг нь цогцоороо шийдэгдэх бодит боломжтой.

"Зам дагаж хөгжил” гэдэг сайхан зүйрлэл бий. Ирээдүйн Монгол улсын хөгжил дэвшлийн төлөө хувьцаа эзэмшигч иргэн бүрийн итгэл сэтгэлийн дэмжлэг чухал тул та бүхэн энэхүү мэдээлэлд анхааралтай хандахыг хичээнгүйлэн хүсье!

Эх орныхоо баялгийн эзэн нийт ард олон энэ цаг үед "Эх оронч” нэр зүүсэн олигархуудад итгэж, тэдний гаргасан буруу шийдвэр, буруутай үйлдлийг зэмлэн буруушаахаас хэтрэхгүй, хариуцлага нэхэхгүй толгойг нь илж явуулсаар, бурууг нь мартагнаж, хэргийг нь цайруулсаар тэдний буруугийн үйлийг өөрсдийн нуруун дээр үүрч өдийг хүрчээ. Баялгийн хуваарилалт нь тэгш бус, эрх мэдэлтнүүд өрмийг нь идэж, энгийн ард хусамтай үлдэн, ард олон ядуурлын буулга дор толгой өндийхгүй зүтгэсээр, үүрэх ёстой үйл, давах ёстой даваа мэт тогтсон нэгэн хандлага бий болжээ.
Нэг үгээр хэлбэл: Өвөрт байгаа эрдэнэсээ бусдад алдчихаад, буцааж авахын оронд нэмээд өр төлөх хүндхэн ачааг Монголын ард түмэн нуруундаа үүрсээр явна. Ард түмэн эрх мэдэлтнүүддээ хяналт тавьдаггүй учраас олигарх бүлэглэлүүд зөвхөн хувьдаа ашигтай гэрээ хэлэлцээр хийж, завшсан мөнгөө оффшор бүсэд хав дарж, ханаж цадахыг мэдэхгүй одоо ч олз ашиг хайсаар байна.

Иймийн тулд Монгол ахан дүүс минь Монгол улсын иргэний үүргээ биелүүлж, өнөөгийн нийгэмдээ болоод, ирээдүй болсон үрс хойчдоо хөгжин дэвжсэн, өнөр баян Монгол улсынхаа газар нутагт амар жимэр аж төрөх гэрэлт ирээдүйг бодолцож, энэхүү асуудлыг анхааралтай ажиглан хариуцлагатай хандахыг уриалъя!

МУ өнөөг хүртэл 20 гаруй жил Таван толгойн ордын баялагийг ухан гадагш зөөсөн ч тус ордоос 20%-ийн ашиг хүртэх ёстой 1072 хувьцаа эзэмшигч ард олныхоо гар дээр сохор зоос ч тавьсангүй өдий хүрсэн. Тус ордоос 100 тонн нүүрс хилээр гаргалаа гэхэд 20 тонн нь ард түмэн та бүхний мэдлийнх.

Монгол улсын иргэн бүр хувьцаа эзэмшигч мөнийн хувьд нэг хүний ард хэдэн ам бүл, хэдэн өрх аж төрж буйгаа тооцоолон үзэж, Монгол хүн бүрийн гарт зөв шийдвэр гаргахыг шаардах, хянах бүрэн эрх бий гэдгээ ухаарч ойлгох цаг хэдийнээ иржээ.

Хэдийгээр Таван толгойн ордод Шэнхуй, Сумито, ММС зэрэг компаниуд хамтран төсөл хэрэгжүүлнэ гэж байгаа боловч үүний цаана ард түмний эзэмшлийн хувьцааг хуваан авч, Хятадын төрийн өмчит компани, төрийн бодлогоороо нүүрсний үнийг өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн дураар барих, бусад улс орон руу дэлхийн зах зээлийн үнэд хүргэн борлуулахгүй, дан ганц Хятадын төрийн хараат болгох бодлого явагдаж байж болзошгүй. Иймд МУ Хятадын төрийн өмчит компанитай яасан ч гэрээ хийж болохгүй. Хэрэв гадны орны төрийн өмчит компанитай гэрээ хийсэн тохиолдолд их бага хэмжээгээр ямар нэгэн асуудал үүсвэл МУ-ын нутаг дэвсгэрт Хятадын төр цэргийн хүчнээ оруулан байршуулахгүй гэх баталгаа байхгүй юм.

Гэхдээ геополитикийн талаас нь авч үзвэл Монголын коксжсон нүүсийг борлуулах хамгийн ойрын, хамгийн их эрэлт хэрэгцээтэй зах зээл, эцсийн хэрэглэгч нь Хятад улс мөн. Иймд Монголчууд Хятадын компани гэж улстөржихөөс илүүтэйгээр зах зээлийн бодит нөхцөлдөө алсын хараатай үнэлэлт хийж, улсынхаа эрх ашигт нийцсэн зөв шийдвэр гаргаасай гэж хүсч байна. Дахин онцлоход: Монголчуудад Хятадын төрийн өмчит компани бус хувийн компанийн хөрөнгө оруулалт илүү ашигтайг олон жишээгээр тайлбарласан билээ.

Хэрэв Монгол улс Таван толгойн ордод гурав дахь хөршийн хөрөнгө оруулалтыг авна гэсэн бодлого барьвал мөнөөх л олигархуудад ашигтай байх магадлалтай. Иймд гуравдахь хөрштэй гэрээ байгуулан Эрдэнэтийн баялагийг Хятад руу гаргаж мөнгө хүүлдэг шиг тэрхүү нөхцлийг таслан зогсоох, хяналт тавих боломж ард олонд бий. Учир нь гуравдахь хөршийн дамжлагаас Монголын ард түмэнд ноогдох хувьцааны ашиг багсана гэсэн үг юм.

Харин "XINHU GROUP” нь улс төрийн ямар нэгэн нөлөөлөлгүйгээр дэлхийн 10 гаруй оронд хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаагаа хэвийн явуулдаг. Дэлхийн гуравдагч орон руу мөн л улс төрөөс хараат бусаас чөлөөт экспорт хийх боломжтой бөгөөд "Таван толгой”-н ордын нүүрсийг дэлхийн зах зээлийн ханшаар борлуулна. Ингэснээрээ Монголын ард түмэн бодит ашиг хүртэх үндэслэлтэй ба тус групп хөрөнгө оруулалтаа богино хугацаанд нөхөж, хоёр тал харилцан ашигтай ажиллах нөхцөл бүрдэнэ.

Бид алтыг нь аваад авдрыг нь хаях бус дахин төлөвлөлтийн нарийн тооцооллоор уул уурхайн нөхөн сэргээлтийг өндөр түвшинд хийж тухайн бүс нутагт эрүүл мэнд, боловсрол, худалдаа үйлдвэрлэл, аялал жуулчлал болоод спортын томоохон цогцолбор байгуулах хэтийн төлөвийг ч боловсруулсан.

Юуны түрүүнд Монгол хүн монголын баялаг мөнийн хувьд Монголын говьд цогцлоох шинэ бүтээн байгуулалтын ажилд Шинжлэх ухааны салбарын ахмад үеийн эрдэмтэн мэргэдийг урьж ажиллуулан, тэдний оюуны бүтээлийг өндрөөр үнэлнэ. Түүнчлэн өнөөгийн эрх мэдэлтнүүд ашиг орлоготой салбар бүрт ойрын хүрээллийнхээ хүмүүсийг байршуулан ажиллуулдаг авилгын шинжтэй ажлын байрыг хэнд ч олгохгүй. Бидний ажил зөвхөн шударга сонгон шалгаруулалтын хүрээнд зохион байгуулагдана.

Аялал жуулчлалын цогцолбор нь жилийн дөрвөн улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг байх агаад олон улсад үүнийг дагаж хамгийн их мөнгө эргэлддэг салбар. Түүн дотроо дэлхийн жишигт нийцсэн дээд зэрэглэлийн мөрийтэй тоглоомын газрыг Монголд байгуулснаар гадаадын хамгийн баян, чинээлэг амьдралтай хүмүүсийн анхаарлаа хандуулах цэг болно. Энэ салбарын татвараар эргээд эх орондоо томоохон бүтээн байгуулалтуудыг хийх боломжтой.

Түүнчлэн хамгийн орчин үеийн шилдэг тоног төхөөрөмж, техник хэрэгслээр тоноглогдсон эрүүл мэндийн цогцолбор, сургууль, цэцэрлэг бүхий хотхонуудыг байгуулж Дэлхийд дээгүүрт эрэмбэлэгддэг хамгийн том их сургуулиудын салбарыг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр Монголын говьд хамтран байгуулж, дэлхий нийт шинэ цагийн боловсон хүчнээ Монголд сургах боломж нөхцөлийг олон улсын жишигт нийцүүлэн бий болгоно.

Мөн өнөөгийн Монголд өвлийн аялал жуулчлал харьцангуй хоцрогдолтой байгааг харгалзан өвлийн спортыг хөгжүүлэх цогц төслийг эхлүүлж, бүтээн байгуулалтыг хийснээр ирээдүйд ӨВЛИЙН ОЛИМПЫГ МУ-д зохион байгуулах эрхийн төлөө олон улстай энэ зэрэгцэн өрсөлдөнө. Учир нь 2016 оны 7-р сарын 15-16-нд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо АСЕМ-ын орнуудын Дээд хэмжээний чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулсан түүхэн туршлага Монголчуудад бий.

Дээрх бүтээн байгуулалтын ажлуудыг хийж хэрэгжүүлэх ажлын салшгүй нэг хэсэг нь Монголын говьд олон улсын жишигт нийцсэн дээд зэрэглэлийн нисэх онгоцны буудлыг байгуулах үйл хэрэг юм.

Түүхийн хуудсанд дэлхийн талыг дайлаар эзэлсэн аугаа их Чингис хааны үр удам бид эх орныхоо хөрсөн доорх баялгийг зөв зохистой зарцуулснаар ийнхүү аялал жуулчлал, спорт, боловсролын салбараа ч хөгжүүлэн, дан ганц уул уурхайгаас хараат бусаар эдийн засгаа солонгоруулж, найман зууны түүхээ дэлхий дахинаа бишрүүлэх бодит боломж бий билээ. Гагцхүү энэ бүхэнд бодлого хэрэгтэй. Шинэ цагийн Монгол төрийн удирдлагад эх орныхоо хөгжлийг шат шатаар ахиулах чин сэтгэл бий гэдэг итгэлтэй байна.

Хайртай Монгол орныхоо шинэ цагийн их бүтээн байгуулалтыг хамтдаа эхлүүлж, ирээдүй хойчдоо дамжуулан үлдээх үйлсэд эх орондоо хайртай, Монголоо гэсэн чин сэтгэлтэй Монголын ард түмэн, эх орныхоо хөгжил цэцэглэлтийн жолоог атгаж буй шийдвэр гаргагчид, бидэнтэй адил, хөдөлмөр зүтгэлээр амжилтад хүрч буй шударга бизнес эрхлэгчид, MCS-компанийн удирдлага, ажилтнууд ч Монгол орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах энэхүү төслийг маань дэмжин хүлээж авна гэдэгт итгэлтэй байна.

Хүндэтгэсэн "XINHU GROUP”-ийн Далай.

"XINHU GROUP”-ийн МУ-д хэрэгжүүлэх төслийн товч танилцуулга

2017-03-08

Улаанбаатар хот

"XINHU GROUP”-нь үл хөдлөх хөрөнгө, уул уурхай, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд нүүрс боловсруулах, нүүснээс шингэн түлш гаргах, ус дамжуулах хоолой тавих зэрэг дэвшилтэт техник, технологиороо дэлхийд тэргүүлдэг БНХАУ-ын томоохон хувийн өмчит групп юм.

"XINHU GROUP” нь Монгол улсын "Таван толгой” –н нүүрсний ордод хөрөнгө оруулалт хийж, томоохон үйдвэрүүд барих, бүтээн байгуулалтыг цогцлоох дараах төслүүдийг хэрэгжүүлэхээр хэдийнээ 5,000,000/таван сая/ ам.доллар зарцуулж ТЭЗҮ-ийг гаргасан болно.
Үүнд:
1. Таван толгойн нүүрс олборлолт, байгаль орчны нөхөн сэргээлт
2. Нүүрс угаах үйлдвэр
3. Коксжсон нүүрс боловсруулах үйлдвэр
4. Нүүрснээс шингэн түлш гаргах үйлдвэр
5.Төмөр зам
6.Усан хангамжийн төв байгуулж, гүний усыг ашиглахгүйгээр ӨМӨЗО-ны Хатан голоос ус татах
7.Цахилгаан станц барих

Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг 100% өөрийн хөрөнгөөр буюу нийт 50 орчим тэрбум ам,долларын хөрөнгө оруулалтаар 6 жилийн хугацаанд хэрэгжүүлж дуусгана.
Төслийн хүрээнд бүтээн байгуулалтын ажилд оролцох нийт ажилтнуудын 85-90% нь Монгол, 10-15 % Хятад ажилчдаас бүрдэх ба ингэснээр Монгол улсад ажилгүйдлийн түвшинг тодорхой хэмжээгээр бууруулж, МУ-ын эдийн засагт хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Төслийн нэг хэсэг болох төмөр замын бүтээн байгуулалтыг бид МУ-ын засгийн газар болон холбогдох бусад байгууллагын шаардлага стандартын дагуу барих болно.
Ингэснээрээ Монголд үүсдэг төмөр замын нарийн болон өргөн царигийн асуудлаас зайлсхийх боломжтой болох юм.
Мөн энэ төслийг нэг компани зангидаж хэрэгжүүлснээр төсөл хямд өртгөөр хэрэгжих, байгаль орчинд ээлтэй технологийг үйлдвэрлэлдээ ашиглах, нэмэгдсэн өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд нийлүүлэх зэрэг олон давуу талтай.

Төслийг өөр хоорондоо харилцан хамааралгүй компаниуд хэрэгжүүлсэн тохиолдолд бүтээгдэхүүний өртгийг өсгөх өрсөлдөөнийг ширүүсгэх, цогц төслийн утгыг алдагдуулах, улмаар үл ойлголцол гарч, бүтээн байгуулалтын ажил цалгардах, эзэнгүйдэх зэрэг асуудлууд үүсч болзошгүй билээ.

Манай групп МУ-ын Засгийн газартай хамтарч энэхүү төслийг хэрэгжүүлснээр МУ 51% XINHU групп 49%-ийг тус тус эзэмшинэ. МУ-д 51%-ийг эзэмшүүлснээр улсын эдийн засгийн тогтвортой байдал, аюулгүй байдлын бодлого зэрэгт ихээхэн ач холбогдолтой юм.

МУ-ын ЗГ энэхүү төслийг бидэнтэй хамтран хэрэгжүүлж, улмаар томоохон хэмжээний бүтээн байгуулалтыг улс орондоо цогцлоох боломжтой болно. "XINHU GROUP” тодорхой хугацааны дараа энэхүү бүтээн байгуулалтуудыг МУ-ын ЗГ-ын эзэмшилд 100 хувь хүлээлгэн өгөхийг илэрхийлэхэд таатай байна.

Харин энэхүү төслийг Рио Тинто, Shenhua зэрэг Хятадын төрийн өмчит компаниар хийлгэснээр МУ-ын аюулгүй байдалд нөлөөлөхүйц үр дагавартай шийдвэрүүдийг гаргах, улс төрийн бодлоготойгоор төслийн санхүүжилтийг урт хугацааны турш, үе шаттайгаар, зээл хэлбэрээр олгох, зээлийн хүүгийн дарамтад оруулах, төслийн хувьд нэг улсаас хараат болох зэрэг хүндрэлүүд үүсэх магадлалтай юм.

Одоогийн байдлаар уг төслийг хэрэгжүүлэхээр хүсэлт гаргаад байгаа MCS групп нь Хятадын банк болон төрийн өмчит компаниудад тодорхой хэмжээгээр барьцаалагдсан байж болзошгүй байгаа нь МУ-ын эдийн засгийг доройтуулах ихээхэн эрсдэл дагуулах магадлалтай.

Тиймээс XINHU группийн хэрэгжүүлэхээр төлөвлөж буй энэхүү бүтээн байгуулалтын цогц төслийг МУ-ын Засгийн Газартай хамтран, хоёр талд хамтран ашигтайгаар хэрэгжүүлнэ.

Монгол улс эдийн засгийн хямралд орсон гэж гадны байгууллага, улс орноос зээл тусламж авсаар, дарга нар түүнийхээ 3/2 %-ийг нь ах дүү төрөл төрөгсөдтэйгөө хуваан авахаас бус улс орныхоо эдийн засгийн эргэлтэнд оруулахгүй харин ч гадаад улсад оффшор бүсэд хав дардаг.
Үлдсэн 3/1%-ийг дотооддоо ямар нэгэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нэрийдлээр үр дүн, хяналтгүйгээр салхинд хийсгэж, эргээд худал мэдээллээр ард түмний тархийг угааж, татварын дарамтыг нуруунд нь үүрүүлдэг.

Төрөөс төрсөн тэрбумтанууд цэвэр бизнес эрхлэдэг хүнээс хэд дахин баян, хэд дахин олон болсоор байгаагаас харахад тэд төрд зүтгэж, улс орноо хөгжүүлэхийн төлөө чин сэтгэлээ зориулдаггүй, зөвхөн амин хувиа хичээн, ашиг олж завших гэж төрд шургалдаг болсны нотолгоо юм.
Монгол улс шиг таван хошуу малаа тал дүүрэн бэлчээсэн, байгалийн баялаг арвинтай улс бүү хэл дэлхийд хөгжлөөрөө манлайлж буй Япон, Солонгос, Сингапур зэрэг улсууд ЗЭЭЛ АВЧ өнөөдрийн хөгжилд хүрээгүй.

Иймд ард иргэд татвар төлөгчдийн нуруун дээрх ачааг хөнгөлж, зээлээс бүрмөсөн ангижрах хэрэгтэй. Үүний тулд Таван толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтыг ойрын хугацаанд зөвөөр хэрэгжүүлж эхэлбэл МУ-ыг өрийн дарамтнаас гаргах боломж бүрэн бий.

Гагцхүү өмнөх Оюутолгойн ордод хөрөнгө оруулсан Рио Тинто компани шиг худал хөрөнгө оруулагч хэрэггүй. Учир нь "Рио Тинто” компанийн Оюу толгойд хэрэгжүүлж буй төсөл бол бодит байдал дээр хөрөнгө оруулалт биш. Тус ордыг гадны банкинд барьцаалж, зээл авсан мөнгөрөө эргээд ОЮУ ТОЛГОЙ-н баялагийг олборлон Монголчуудыг хууран мэхлэж байна.

Хэрэв хөрөнгө оруулалт иймэрхүү байдлаар явагдаж болдог юм бол Монголын жирийн нэгэн иргэн ч үүнийг хэрэгжүүлж чадна. Гэтэл хөрөнгө оруулалт гэж тухайн компани 100% өөрийн хөрөнгөөр бүтээн байгуулалт хийгээд, дараа нь тэндээсээ ашиг хүртэхийг хэлдэг билээ.

"XINHU GROUP” "Таван толгой”-д хэрэгжүүлэх төслөөрөө дамжуулан хөрөнгө оруулалтын шилдэг загварыг харуулж чадах бөгөөд, хойшид бусад хөрөнгө оруулагч нар бидний жишигт хүрч ажиллах өндөр хэм хэмжээг тогтно.

Мөн "XINHU GROUP” "Таван толгой”-гоос нүүрс олборлосноор Ази тивд коксжсон нүүрсний үнийг Хятад улс биш бид тогтоох болно. Учир нь энэ цаг үед нүүрсний зах зээлийн үнийг Хятадын төрийн өмчит Shen Hua, Yi tai, Тong mei гэсэн гурван групп дураараа хэлбэлзүүлж байгаа юм.
Монголчууд Таван толгойн ордыг ашиглаж эхлээд нэлээд хугацаа өнгөрсөн. Ард түмэн тус ордын 20 %-ийг эзэмшин ашиг хүртэнэ гэсэн ч өнөөг хүртэл ард олонд ашиг хувиарласан удаа үгүй. Угтаа бол МУ-ын дархан хилээс гадагшаа 1 тонн, тэр ч бүү хэл 1 кг ч нүүр гарсан түүний ашгийн 20 % нь ард түмний гарт очих ёстой. Үүнийг ард түмэндээ амладаг ч хэрэгжүүлдэггүй, цөөн хэдхэн эрх мэдэлтнүүдийн хувийн эрх ашгаас болж байгалийн баялаг үнэгүйдэж, Монголын ард түмэн хохирч байна.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ

Манай "XINHU GROUP” зөвхөн Таван толгойд төмөр зам тавих 100 хувийн хөрөнгө оруулалтыг хийхдээ, Монгол улс 60 %, "XINHU GROUP” 40 %-ийг эзэмших төслийг боловсруулсан. Уг төслийн хүрээнд төмөр замыг МУ-ын хууль тогтоомжийн дагуу тодорхой хугацааны дараа Монголын талд бүрэн хүлээлгэн өгнө.

Харин бидэнд олдсон мэдээллээр Shenhua болон ММС, мөн Сумито гэсэн гурвалсан компаниудын төсөл хэрэгжиж эхэлбэл Монгол Улс 10 гаруй хувийг нь, харин эдгээр нэгдэл 80 гаруй хувийг эзэмшинэ. Иймд улс орон, ард түмнийхээ эрх ашгийг уландаа гишгэсэн, амин хувийн үзэл, улс төрийн оролцоотойгоор нэгэнт үзэглэгдсэн "Оюу толгой”-н гэрээг эргэн санаж, харьцуулан, тусгаар улсынхаа үндэстний эрх ашгийг дээд зэргээр чухалчилсан Монгол хүний чин шударга, холч ухаанаар энэхүү хөрөнгө оруулалтын асуудалд бүх нийтээрээ анхаарч хандаасай гэж хүсч байна.
Гадаад улсын төрийн өмчит банк болоод, төрийн өмчит компанийн сайхан үг, амттай амлалтад нь хууртан өнөөдрийг харсан, өнгөц бодлоор үйл ажиллагааны эрх олговол энэ нь хэн нэгний дураар "Одоо боллоо больё” гээд орхидог амар зүйл биш. "Хот руу дайрсан галзуу чоныг хэн ч зогсоож чаддаггүйтэй адил зүйл болох вий” хэмээн сэрэмжлүүлж байна.

Бидний мэдэж байгаагаар ММС компани бол Монголын үндэсний компани биш бөгөөд Хонконг бүртгэлтэй компани юм байна. Мөн Shеnhua компаниар батлан даалт гаргуулан Bank of China-гаас их хэмжээний зээл авсан байх магадлалтай. Зээлийн эргэн төлөлтөд барьцаалагдсан байж болзошгүй байгаа нь улс орны болон ард иргэдийн эдийн засгийг доройтуулах ихээхэн эрсдэл дагуулна.

Манай "XINHU GROUP”-ийн МУ-д хэрэгжүүлэх төсөлд эрх мэдэл бүхий олигарх бүлэглэл, оффшорчид, авилгачид нөлөөлж чадахгүй. Учир нь манай групп энэхүү төслийг хэрэгжүүлэх зорилгоор, 2007 оноос эхлэн МУ-ын үе үеийн удирдлагууд болон эрх баригчдад төслөө танилцуулсаар ирсэн.

Өнөөдрийг хүртэл бүх зүйлийг ном журмын дагуу явуулна гэдэг байр суурин дээрээ баттай зогссоор 10-аад жилийн турш тууштай зорьж байгаа байгууллага билээ.
Бидний ард аливаа нам эвсэл, хэн нэгэн эрх мэдэлтэн байхгүй, зөвхөн бизнесийн алтан дүрмийн дагуу шударга, ил тод зарчмаар сонгон шалгаруулалтад өрсөлдөх зорилготой юм.

Сайн санааны үзүүрт шар тос гэдэгчлэн бидний олон жилийн турш, ямар ч болзолгүйгээр өөрийн хөрөнгийг зарцуулан ТЭЗҮ-ээ гаргасан энэхүү төсөл хэрэгжсэнээр, тэгш дүүрэн, тэнүүн сайхан хөгжин цэцэглэх МУ-ын ирээдүйд зохих хувь нэмрээ оруулна гэдэгт бат итгэлтэй байна.
Агуу түүхт өвөг дээдсийнхээ гэгээн дүрд залбиран мөргөм үү. Дүрэлзэн өөдлөх буянт Монголчуудын аз жаргал, буян хишиг арвижих болтугай. Зон олны итгэл дэмжлэгт гүн талархал илэрхийлье!

"XINHU GROUP” МУ-ын Засгийн газраас Таван толгойн уурхайд хөрөнгө оруулах тендрийн урилга ирүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

"XINHU GROUP”-ийн Далайгаас

“XINHU GROUP” Монгол улсын ТАВАН ТОЛГОЙН ОРДОД хөрөнгө оруулах төслийг хэрэгжүүлэх бодлого
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани