- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ц.ДУЛАМСҮРЭН: ОЙН ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙСНЭЭР ХУЛГАЙН МОД, ТҮЙМЭР, ХОРТОН ШАВЬЖ БАГАСНА
Богдхан уулын ой модыг цэвэрлэх шаардлагатай гэж ой хамгаалагчид болон иргэд ярьдаг. Үүнтэй холбоотойгоор Богдхан уулын ДЦГ-ын Хамгаалалтын захиргааны дарга Ц.Дуламсүрэнтэй ярилцлаа.
-Богдхан ууланд гарсан түймэр зэргээс болж Богд уулыг цэвэрлэх шаардлагатай байгаа тухай хүмүүс ярьж байна. Ойн цэвэрлэгээ хийх шаардлага байгаа юу?
-Ойгоор бүрхэгдсэн талбайн 98.8 хувь нь байгалийн ой, 0.1 хувь нь таримал ой, 1.1 хувийг сөөг торлог эзэлдэг. Харин ойгоор бүрхэгдээгүй талбайн 8.4 хувийг буюу 241 га-г шатсан ой эзэлж байна. Унанги болон хөгширсэн мод их байгаа нь түймэр гарах, тархах, хөнөөлт шавж олшрох, голомт үүсэх нөхцөлийг бүрдүүлж, ойг нөхөн сэргээхэд хүндрэл учруулж байна. Тиймээс цэвэрлэх шаардлага нэн тэргүүнд тулгамдаж байгаа. Цэвэрлээгүй ой нь түймрийн аюулыг нэмэгдүүлдэг. Өнгөрсөн 70 жилд дэлхийн дулаарал 0.7 хэмээр нэмэгдсэн бол манай орны хувьд 2.1 хэмээр буюу даруй 3 дахин их байгаа нь түймэр гарах нөхцөлийг улам ихэсгэж байгаа юм. Түймэр нь ойн экосистемийг бүрдүүлэгч хүчин зүйлүүдийн оршин тогтнох чадавхид сөргөөр нөлөөлж, шатсан ойд хортон шавж үржих, ойн өвчлөл гарах шалтгаан болохын дээр хүн ам, нийгэм, эдийн засагт ноцтой хохирол учруулж байна. Түүнээс гадна ойн сангийн 76 хувийг болц гүйцэж хөгширсөн, ойн түймэр, хөнөөлт шавж, өвчинд удаа дараа нэрвэгдсэн мод эзэлж байна. Үүнээс гадна цэвдэгт хөрс багасч хүчтэй салхинд мод унах үзэгдэл сүүлийн жилүүдэд ажиглагдах боллоо. Энэ нь ойн төлөв байдалд сөргөөр нөлөөлөх нэг хүчин зүйл болж байна. Мөн цэвэрлээгүй ой нь үндэс, гол иш, модлогоор хооллогч 160 орчим зүйлийн хөнөөлт шавжийн тоо толгой хэт олшрох таатай нөхцөлийг бүрдүүлж, ойн экосистемийг эмзэг болгодог.
-Ойн цэвэрлэгээний ажлын өнөөгийн байдал ямар байгаа вэ?
-Ойг эрүүлжүүлэх, ойн эмгэгээс сэргийлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилготой цэвэрлэгээний арга хэмжээг бодлогын хэмжээнд тавих шаардлага зүй ёсоор гарч ирж байна. Улсын хэмжээнд жилд бэлтгэх модны дээд хязгаарыг тогтоож байгаа нь тухайн жилийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хэрэглээний болон түлшний модны хэрэгцээнд зориулагдаж, харин ойн төлөв байдлыг сайжруулах, нөхөн сэргэх нөхцөлийг хангах цэвэрлэгээний ажил хийгдэхгүй өнөөдрийг хүрсэн.
-Ойг цэвэрлэсний ач холбогдлын талаар ярьвал?
-Ойг цэвэрлэснээр ойн санг хамгаалах, эрүүлжүүлэх, төлөв байдлыг сайжруулах ач холбогдолтой. Ойн цэвэрлэгээ хийснээр хулгайн мод, түймэр, хортон шавьж багасна. Унасан, хатсан мод нь ойн түймрийг тэтгэх маш том хүчин зүйл. Унанги, хатсан мод нь амьд мод хооронд маш хурдан гал дамжуулах механизм болдог учир ойн түймрийн эрсдэлийг нэмэгдүүлдэг. Сүүлийн 10 жилд 100 мянган га-д тохиолдох ойн түймрийн давтамж 1.4-7.3 байгаа нь шатамхайн дунджаас их зэрэглэлд шилжсэн. Энэ нь 1 га дахь унанги модны нөөц буюу шатах материалын нөөц 2-3 дахин нэмэгдсэнтэй холбоотой. Ойд цэвэрлэгээ хийвэл түймрийн тоог 2 дахин, түймэрт өртөх ойн талбайн хэмжээг 3-4 дахин бууруулах боломж бүрдэнэ. Мөн шинэс, нарсны түймэрт тэсвэрлэх чадавхийг 2 дахин нэмэгдүүлнэ.
Хортон шавьжны үүрлэж, үрждэг орчин нь хатсан унанги мод. Ялангуяа түүн дээр модлог идэшт хортны өндөг, авгалдай бойжиж, өсөж үрждэг гэж манай ойн мэргэжилтнүүд хэлдэг. Цаашид ойн шавьжнаас ангижирахыг хүсвэл үүрийг нь цэвэрлэх хэрэгтэй.
-Гал түймэр гарснаас өөр ямар хүчин зүйлээс болж ой бохирддог вэ?
-Монгол Улсын нийт нутгаар тархаад байгаа өрөөсгөл хүр эрвээхэй нь 1 жилийн хөгжлийн үе шаттай бөгөөд хэт олширлын үедээ ойд маш хөнөөлтэй, ой модонд үүрлэж, модыг эргэн төлжихгүйгээр гэмтээдэг. Мөн самар түүгчдийн асуудал байна. Хуш модноос самар унагаахын тулд болц гүйцээгүй байхаас нь авахуулж түншиж нүдсээр самар унагаадаг. Самрыг нь авах гээд том том холтостой, мөчиртэй нь хугалаад авч байна. Ингэж самар түүсэн тохиолдолд тэр модонд дахиад хэзээ ч самар ургахгүй. Ой хээрийн түймрүүд ихэвчлэн хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болж гарч байгаа нв харамсалтай. Татсан тамхины иш, түлсэн галаа унтраалгүй орхих, самар түүгчдийн отог зэргээс голчлон гал алдсан нь илэрдэг. Түүнээс гадна ой хамгаалах нэрийн дор хав дарж ой хамгааллын нөхцөлийг "муутгадаг” гаж тогтолцоо оршиж байна. Үүнийг өөрчлөх оролдлогын нэг эхлэл нь ойн цэвэрлэгээ юм. Ойг цэвэрлэж байгаа нь энэ гээд олон нийтийн бодож байгаа шиг тасдаад, хяргаад байх асуудал байхгүй. Хөгшин, хатсан, унанги модыг цэвэрлэж, горимын дагуу нөхөн сэргээлт хийхийг хэлдэг гэдгийг ойлгох хэрэгтэй.
Эх сурвалж: БОАЖЯ
Ц.ДУЛАМСҮРЭН: ОЙН ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙСНЭЭР ХУЛГАЙН МОД, ТҮЙМЭР, ХОРТОН ШАВЬЖ БАГАСНА
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани