- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Монголыг “Нүүрсний бурхан тэнгэр” ивээж байна
Монголчуудыг "Алтан дээр суусан гуйлгачин” гэдэг. Энэ хэлц үг дэлгэрээд даруй хорь орчим жил болж байна. Монгол Улс "Эрдэнэт”-ээс өөр томоохон уурхайгүй байсан цаг үе саяхан. Харин одоо байдал шал өөр. Тавантолгой, Оюутолгой тэргүүтнээс эхлээд олон ч уурхай төрөн гарсан. Эдгээр уурхай баялгаа ухаж, түүхийгээр нь гадагш зөөсөөр байна.
Орж ирэх орлогоор нь бид амьдралаа залгуулж сууна. Овойж оцойтлоо баяжсан ч юм алга. Харин ч эдийн засгаа элгээр нь хэвтүүлэх дөхсөн. Тэгвэл 2017 он гарснаар биднийг "Нүүрсний бурхан тэнгэр” ивээж эхэлсэн. Сөхөрч унах шахсан эдийн засаг хэдэн сарын дотор 4.2 хувьд хүртлээ өслөө. Энэхүү өсөлтийн гол үүрэг гүйцэтгэгч нь "Нүүрс” байв. Ийнхүү Монголын эдийн засгийг нүүрс аврах болсон шалтгааныг сийрүүлбэл, дэлхийд коксжих нүүрснийхээ чанараар тэргүүлдэг Австралийн зүүн хойд эрэг орчмыг хар салхи дайрч, дэд бүтцэд нь гэмтэл учруулсан явдал байв.
Тус улсын BHP Billiton болон Пийбоди Энержи зэрэг томоохон үйлдвэрлэгчдийн төмөр зам нь хөрсний нуралт, аадар борооны улмаас эвдэрч гэрээгээр заасан хугацаанд нүүрс нийлүүлж чадахгүй болсноо зарласан юм. Үүнээс үүдэн коксжих нүүрсний ханш сүүлийн дөрвөн жилд байгаагүйгээр өссөнийг дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлж байлаа. Тиймээс Австралийн нийлүүлэлт багасч, Хойд Америк, Монгол, ОХУ-ын экспорт нэмэгдсэн юм. Энэ үйл явдал мэдээж манай эдийн засагт сайнаар нөлөөлсөн. Бас нэг үйл явдал нь, Хятад Улс энэ оныг дуустал Хойд Солонгосоос авдаг нүүрсний импортоо албан ёсоор зогсоож буйгаа мэдэгдсэн. Ингэснээр Лианянганг, Зянсу зэрэг БНАСАУ-аас ирдэг боомтод Хойд Солонгосын ачааны хөлгийг нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн юм. Хойд Солонгосоос авах нүүрсний импортоо зогсоосноор Хятад Улсад наанадаж 18 сая тонн нүүрсний импорт эзгүйрч байна гэдгийг хэвлэлийнхэн онцолж байлаа.
Нүүрс тойрсон дээрх үйл явдлын нөлөөгөөр Монгол Улсын нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс дөрөв дахин өссөн гэдгийг Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн долдугаар сард мэдээлэв. Тодруулбал, оны эхний зургаан сард нүүрсний экспорт 19.1 сая тонныг давж, орлого нь нэг тэрбум 282.3 сая ам.доллараар өсчээ. Үндсэндээ оны эхний хагас жилийн дүнгээр өмнөх жилүүдийн бүтэн жилийн дундажтай тэнцэхүйц хэмжээний нүүрсийг гадагшаа гаргасан гэсэн үг. Нүүрсний экспортын дийлэнх хэсгийг "Эрдэнэс Тавантолгой”-н экспорт бүрдүүлсэн бөгөөд өмнөх оны мөн үеэс үнээ харьцангуй нэмэгдүүлж чаджээ. Тус компанийн мэдээлснээр нэгдүгээр улиралд уурхайн амнаас нэг тонн нүүрсийг 60 орчим ам.доллараар борлуулж байсан бол одоо 69 ам.доллар болгосон байна. Мөн нүүрсний экспортын гол гарц болох Гашуунсухайтын боомтын нэвтрэлтийг сайжруулсан нь экспорт өсөхөд нөлөөлсөн хэмээн мэдээлсэн.
Тэгвэл монголчуудад дахин нэг боломж нээгдлээ. Учир нь Хятадын төрийн өмчит "Шеньхуа Энержи” групп Өвөрмонгол дахь хоёр том ил уурхайн үйл ажиллагааг зогсоож байгаагаа өнгөрөгч пүрэв гаригт зарлажээ. Ингэснээр Монгол Улсын нүүрсний экспорт нэмэгдэх нөхцөл дахин бүрдэв. Уурхайнуудыг түр зогсоох болсон шалтгаан нь газар эзэмшилтэй холбоотой асуудлаас болсон гэдгийг Хятадын зүгээс мэдэгджээ. Зогссон хоёр уурхай нь 2016 онд 50 гаруй сая тонн нүүрс, энэ оны эхний хагаст 30 гаруй сая тонн нүүрс олборлож байсан аж.
Энэхүү нүүрсний хомсдолоо манайхаас хангах шаардлагатай болж байгаа гэдгийг зах зээлийн судлаачид хэлж байна. Хонконгийн биржид бүртгэлтэй "Mongolian Mining Corp” компанийн хөрөнгө оруулагч "Mongolia Growth Group”-ийн гүйцэтгэх захирал Харрис Купперман "Энэ бол Монголын нүүрс олборлогчдод том боломж” хэмээн онцолжээ. Тэр бас "Хятад дахь нүүрсний хомсдол нь Монголчуудад сайн үнэ тохиролцох боломж олгоно. Тээвэрлэлтийн асуудлаас болоод Монголын нүүрс бусад нийлүүлэгчдээс бага үнээр Хятадад экспортлогддог. Нүүрс бол Монголын хамгийн том экспортын бүтээгдэхүүн” хэмээн онцолжээ.
Хятад таван жилийн дараа манайхаас нүүрс авахгүй
Манай улсын нүүрсний зах зээлд сайхан боломжууд тэр бүр тохиохгүйг эдийн засагчид хэлж байна. Учир нь коксжих нүүрсний үнэ дэлхийн төмөрлөг, гангийн үйлдвэртэй холбоотой. Гангийн болоод төмөр хийцийн хэрэглээ өсвөл коксжих нүүрсний хэрэглээ нэмэгдэнэ. Түүнийг дагаад нүүрсний хэрэглээ өсөх нь тодорхой. Тэгвэл дэлхийд номер нэг ган хэрэглэгч БНХАУ коксжих нүүрсний импортлогч орон байсан бол одоо төмрийн хүдрийн том хэмжээний ордыг эзэмшихээр болчихоод байгаа. Хэрвээ энэ ордоо ашиглаж төмрийн хүдрээ боловсруулаад эхэлбэл алс хэтдээ манайхаас нүүрс авах шаардлага гарахгүй. Бараг ойрын таван жилдээ төмрийн хүдрээ ашиглаад эхлэх бололцоотой болж байгаа гэнэ.
Тиймээс манай улс дан ганц Хятадад нүүрсээ зарчихаад суухгүй нь тодорхой боллоо. Нүүрс авах сонирхолтой Зүүн Өмнөд Азийн томоохон орнууд болох Энэтхэг, Солонгос руу хандах шаардлага гарна. Гэвч бас л хүндрэлтэй асуудалтай тулгарах нь гарцаагүй. Дэлхийн улс орнууд усан замаар тээвэр хийдэг. Гэвч Монгол Улс далайд гарцгүй учраас хоёр хөршөөрөө дамжих хэрэгтэй болно. Далайд очихын тулд ойролцоогоор 2000 км төмөр замыг туулах хэрэг гарна. Тэгэхээр тээврийн зардал асар их болно. Хямд тээвэрт нь хүрэхийн тулд өндөр үнэтэй тээврээр очихоор нүүрснээсээ ашиг олохгүйд хүрнэ. Ингээд нүүрсээ борлуулах гарц ирээдүйд бүрхэг болохыг учир мэдэх хүмүүс хэлдэг.
Магадгүй Монголын нүүрсний сэргэн мандалт энэ цаг үед тохиож байж болох юм. "Тавантолгой” хамгийн сайн чанарын нүүрсээ сорчилж гадагшаа гаргаж байна гэх мэдээлэл чих дэлсдэг. Уг нь "Ашигт малтмалын тухай хууль”-д аливаа байгалийн баялгийг сорчлон ашиглахыг хориглоно гээд заачихсан байдаг. Харин амьдралд энэ заалт төдийлөн хэрэгждэггүй. Тэгвэл нөгөө өнцгөөс нь хараад үзэхээр яах аргагүй чанаргүйг нь худалдан авагч сонирхдоггүй. Бараг хэлсэн үнээр нь өгөхөөс өөр аргагүйд хүрдэг байна. Тиймээс сүүлийн үед нүүрс ихээр олборлож байгаа ч олсон орлого нь өмнөх жилүүдийнхээс нэг их давахгүй байсан юм. Харин одоо байдал өөр. Хятад манайхаас нүүрс авах зайлшгүй хэрэгцээ шаардлага гарч байна. Үүнийг ашиглаад үнээ өсгөх, аль болох ихээр нь экспортлох хэрэгтэйг эдийн засагчид хэлж байгаа юм. Гол нь түүхийгээр нь гаргах биш боловсруулдаг болчихвол Монголын ирээдүйд хэрэгтэй гэдгийг тэд хэлж байна.
"Нүүрсний зах зээлийн таатай үеийг хэрхэн ашиглах вэ” гэдэг асуултыг эдийн засагчдад тавилаа.
Б.Энх-Амгалан: Нүүрснээс орж ирж байгаа орлого ард иргэдэд тийм ч амархан хүрэхгүй
(МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш, доктор)
-Нүүрснээс орж ирж байгаа орлого ард иргэдэд тийм ч амархан хүрэхгүй. Өнгөрсөн онтой харьцуулахад нүүрсний экспорт дөрөв дахин нэмэгдсэн байна билээ. Үүнээс харахад Монголд асар их орлого орж ирэх боломж бүрдэж байна гэсэн үг. Ганц нүүрс ч гэлтгүй зэсийн үнэ өмнө нь 4000 ам.доллар хавьцаа байсан бол одоо нэмэгдсээр 6000 ам.доллар дээр тогтлоо. Үүнээс харахад Монголд маш таатай боломж бүрдчихээд байгаа юм. Тиймээс энэ үеийг зөв ашиглах хэрэгтэй. Зөв ашиглаж чадвал эдийн засагт асар том боломж гарч ирнэ. Сонгуулийн өмнө хүүхдийн мөнгө гээд л ард иргэдэд баахан мөнгө тараалаа. Энэ чинь нөгөө эрдэс баялгаас орж ирсэн орлого байхгүй юу. Эдийн засгийн үүднээс аваад үзэхэд энэ алхам буруу болсон.
Уг нь энэ мөнгөөрөө аж ахуйн нэгжүүдээ татварын бодлогоор урамшуулах ч юм уу, Монголд зайлшгүй шаардлагатай байгаа бараа бүтээгдэхүүнд хөнгөлөлт үзүүлсэн бол дээр байсан юм. Энэ нь ард түмэнд илүү өгөөжөө өгнө. Манай улстөрчид иргэдэд таалагдах бодлого явуулдаг. Энэ бодлого нь эргээд эдийн засгаа алчихдаг юм. Одоо Засгийн газар ажлын байр бий болгох тал дээр анхаарах хэрэгтэй. Манайд мэргэжилтэй боловсон хүчин маш ихээр дутагдаж байна. Сүүлийн үед шинэ техник технологи нэвтэрсээр байгаа. Үүн дээр ажиллах боловсон хүчин үгүйлэгдэж байна.
Б.Санжмятав: Уур амьсгалын өөрчлөлтөөс болж нүүрсний хэрэглээ буурна
(Олон улсын эдийн засаг судлаач, доктор, дэд профессор)
-Ер нь алс хэтдээ уур амьсгалын өөрчлөлтөөс болж нүүрсний хэрэглээ буурна. Тиймээс өнөөдөр нүүрсээ гаргаж болох бүх бололцоогоороо гадагшаа гаргасан нь дээр. Дээрээс нь биднийг авч явах гол зүйл бол боловсруулах үйлдвэр. Урт хугацаанд байгалийн баялгаа ухаад түүхийгээр нь гаргаад байвал манайх хэзээ ч хөгжиж чадахгүй. Тиймээс бидний хөгжлийн гол зам нь юу вэ гэхээр байгалиас ухаж гаргасан түүхий эдээ бүрэн хэмжээнд боловсруулж, үнэд хүргэж зарах ёстой. Энэ чиглэлээр Засгийн газар тоймтой бөгөөд бодлоготой ажиллах хэрэгтэй. Аажимдаа дэлхийн уур амьсгалын асуудал хөндөгдөнө. Байгалийнхаа баялгийг ухаж гаргаад хөгжинө гэдэг асуудал байхгүй болно. Тиймээс түүхий эдээ боловсруулах асуудлаа анхаарах хэрэгтэй гэж хэлмээр байна.
Д.Тэгшбаяр: Аль болох олон уурхайтай гэрээ хийх хэрэгтэй
(Хуульч, эдийн засагч)
-Хэдэн жилийн өмнө нүүрсний үнэ өсч байсан. Тэр үед нүүрснээс олсон мөнгөө нийгмийн халамж руугаа цацчихсан. Энэ алдаа болсон шүү дээ. Тэгвэл одоо алдаагаа давтахгүй байж, ажлын байрыг бий болгох хэрэгтэй. Олон уурхайтай гэрээ хийх хэрэгтэй. Гэхдээ маш сайн тооцоо судалгаатай хийх хэрэгтэй гэж бодож байна. Ер нь манайх төсөв төлөвлөхдөө давуулан төлөвлөдөг. Өмнө нь нүүрсний үнэ өндөр байхад үргэлж тийм байх юм шиг санаж төсвөө төлөвлөсөн. Гэтэл нүүрсний үнэ унаж, төсөв алдагдалтай гарсан. Тиймээс аливаа зүйл хийхдээ тооцоо судалгаатай хийх хэрэгтэй.
У.САРАНГЭРЭЛ
Үндэсний шуудан сонин
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||