- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Нүүрсний экспорт дэмжих санаачилга
Төсөвт тусгасан нүүрсний экспортын төлөвлөгөө энэ жил биелэх магадлал өндөр байна. Манай улс энэ онд хамгийн багадаа 23 сая тонн нүүрс экспортлох зорилт дэвшүүлсэн. Ингэснээр уул уурхайгаас төсөвт төвлөрүүлэх нүүрсний орлого саадгүй бүрдэх боломжтой болох юм. Өнгөрсөн жилүүдэд нүүрсний төлөвлөгөө зөвхөн цаасан дээр үлдэж байв. Харин энэ онд 2011 оны түүхэн амжилтаа давтаж мэдэхээр байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар манай улс нийт 19.1 сая тонн нүүрс экспортод гаргажээ.
Тодруулбал, энэ жилийн эхний хагаст 2016 оны бүтэн жилийн экспорттой тэнцэх хэмжээний нүүрс өмнөд хөршийн зах зээлд нийлүүлсэн байна. Үүнийг нэмэгдүүлэх цаг хугацаа, боломж нөхцөл нүүрсний салбарт хангалттай байна. Тэрчлэн зах зээлийн үнийн таатай байдал тогтвортой хадгалагдаж, олон улсын гадаад худалдааны хориг монголд төсөөлж байгаагүй боломж олгож эхэллээ.
Гашуунсухайтын боомтын шалган нэвтрүүлэх хүчин чадал сайжирлаа
Энэ нь уналтад орчихоод байсан нүүрсний салбарт өндийх гарц болж байна.
"Эрчим хүчний хаан” хэмээн үздэг дотоодын нүүрсний салбарт өсөлт ноёлж буй. Ийм үед боомтын хүчин чадлаас их зүйл шалтгаалж байна. Экспортын нүүрсний дийлэнх нь Гашуунсухайтын боомтоор дамжиж БНХАУ-ын зах зээлд хүрч байгаа. Тус боомтод шалган нэвтрүүлэх 14 байр ашиглалтад орлоо. Ингэснээр экспортыг эрчимжүүлэх нөхцөл бүрдэж байна. Тус кабиныг 350 сая төгрөгөөр байгуулсан бөгөөд энд ажиллах боловсон хүчний цалингийн сангийн 900 гаруй сая төгрөгийг улсын төсвөөс шийдвэрлэжээ.
Нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд хил гаалийн хүчин чадал хүрэлцэхгүй байгааг дээр дурдсан. Үүнээс шалтгаалж цаг хугацаа алдах нь их. Тиймээс экспортыг дэмжих хөшүүрэг болгох үүднээс уг кабиныг санаачилжээ. Өмнө нь нэг удаа хилээр гарахдаа жолооч 3-4 өдөр зарцуулдаг байжээ. Энэ байдлаас болж Гашуунсухайтын боомтод нүүрс тээвэрлэдэг хүнд даацын автомашины урт цуваа үүсэж 100 орчим км үргэлжлэх болсон. Хил хамгаалах ерөнхий газраас боомтын шалган нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор дээрх ажлыг энэ оны төсвийн тодотголд зардлыг нь суулгуулсан байна. Кабин ашиглалтад орсноор тээвэр хийж буй жолооч нарт тулгардаг байсан хүндрэл, бэрхшээл тодорхой хэмжээгээр багассан байна.
- Төсөвт тусгасан нүүрсний экспортын төлөвлөгөө энэ жил биелэх магадлал өндөр байна.
- Манай улс энэ онд хамгийн багадаа 23 сая тонн нүүрс экспортлох ёстой.
- БНАСАУ-ын нүүрсний экспортод НҮБ хориг тогтоосноор өмнөд хөрш Пхеньянаас авах импортоо бүрэн зогсоосон.
Гашуунсухайтын боомтоор өдөрт 1500 гаруй нүүрс тээврийн автомашин хилээр шалган нэвтрүүлдэг байсан бол одоо 3000 автомашин нэвтрүүлж байна. Өөрөөр хэлбэл, боомтын шалган нэвтрүүлэх хүчин чадал хоёр дахин нэмэгджээ. Нүүрсний олборлолт, экспорт, өндөр байгаа энэ үед хил гаалийн тулгамдсан асуудлыг тодорхой хэмжээгээр шийдвэрлэсэн нь нүүрсний экспортод эерэг нөлөө үзүүлэх нь дамжиггүй.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харвал, манай улс энэ оны эхний зургаан сард нүүрсний экспортоос 1.2 тэрбум төгрөгийн орлого олсон. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрсний экспортын хэмжээ одоогоор хоёр дахин өссөн үзүүлэлттэй байна. Нүүрсний экспорт өсөхөд БНХАУ-ын Засгийн газраас нүүрсний салбарт авч хэрэгжүүлж буй бодлого эрэлтийг улам нэмэгдүүлж байгаа юм. Учир нь, өмнөд хөрш зарим жижиг нүүрсний уурхайгаа хаах болсон. Үүнтэй холбоотойгоор импортын нүүрсний хэмжээ өсөж буй.
Б.Тулгат
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||