- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ерөнхийлөгч өө, нүүрс бидэнд нэмэр болохоос өнгөрсөөн
2010 он гарсны дараахан Монгол Улсад санхүүгийн том боломжууд нээгдэж, энэ бүхнийг дэмжих мэт олон улсад түүхий эдийн ханш сэргэсэн. Ингээд 2012 оны хүртэл бид зуурдын боловч амттайхан мөрөөдөл мэт л цаг хугацааг өнгөрүүлсэн билээ. Монгол Улс эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж, анх удаа шахам инфляци нэг оронтой хувь руу шилжсэн ба гадаадын томоохон компаниуд Улаанбаатарт дориухан оффис хайн, төвхнөх боломж эрэлхийлж байлаа. Дэлхий Монголыг алт, зэс, нүүрс, уран гээд бараг бүхий л төрлийн ашигт малтмалын сан гэж харж байв.
Тэр үед гадныхан Монголоос ашигт малтмал, тэр дундаа нүүрс авахын тулд олон ч таатай санал тавьсны дотроос бидэнд хамгийн ашигтай хувилбар нь урд хөрш дэх том зах зээлд хамгийн ойр нөөцөөс төмөр замаар шууд тээвэрлэх явдал байсан юм. Энэ дагуу олон улсын гигант бүтээн байгуулагч нар бидэнд таатай гэсэн бүхий л нөхцлийг багтаасан төслүүдийг Засгийн газар ирүүлсэн.
Гэвч саад тулгарсан. Тэр нь бид хоёрхон хөрштэй, тэр хоёр нь өөр өөр замын стандартай байсан хэрэг. Гэхдээ Монгол Улс дэлхийн зах зээл гэгддэг Хятадын хувилбарыг сонгох бүрэн боломжтой байсан ч энэ асуудал зүгээр нэг цариг сонгох үйл хэрэг биш улстөрийн бохир тоглоомын золиос болоод замхарсан. Харин зүгээр нэг замхралгүй асар их мөнгийг эргүүлгийн гүн рүү татан одсон. Ингээд монголчууд төмөр зам ч үгүй, мөнгө ч үгүй хоцорсноор үл барам хоёр хөршөө ч төмөр замын асуудлаас болоод үргээчихсэн билээ.
Түүнээс хойш чамгүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд буюу 2012 оноос хойш Монголыг ихэнх хөрөнгө оруулагч орхин гарсан. Уул уурхайн салбар олон арван мянган хүнийг ажил амьдралтай залгуулж эхэлсэн ч буцаад л бүгд гудамжинд гарсан. Мөнөөх Цагаан хаднаас Гашуун сухайт хүрдэг говийн их зам хүнд даацын ачааны машинуудын хөлд талхлагдаад байгалийн гэхээр зүйлгүй болов.
Олон улс дахь түүхий эдийн ханш ч унаж, нэгэн цагт хавийн хөрөнгөтэй мөнгөтэй бүхний анхаарлыг татаад байсан нүүрс маань технологийн хөгжил, зах зээлийн уналтаас болж моодноос гарчээ. Одоо бидэн рүү нүүрс авахаар санал тавигсдаас хятадууд л үлдсэн гэхэд болно.
Хэрвээ бид тухайн үед төмөр замтай болж чадсан бол Тавантолгойг бүрэн эргэлтэд оруулж чадах байсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.
Тэгвэл төмөр замыг хэн үгүй хийв. Өнөөг хүртэл тэр хэргийн гол зохион байгуулагч хэмээн шалгагдаж, тэр ч бүү хэл төмөр замыг даган үгүй болсон их мөнгөний учрыг олсон хэмээн зохих байгууллагуудад нэр нь данслагдсан хүн өнөөдөр Монгол Төрийн тэргүүн болсон.
Ард түмэн түүнийг сонгож, боломж олгосон. Гэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулга нүүрсээ зарж чадахгүй болсон монголчуудад чухам ямар эх үүсвэрийнх вэ гэдэг нь тодорхойгүй мөнгөний сураг дуулгаж, чухам биелэгдэшгүй хэдэн амлалт өгөөдөхсөн.
Цалин, тэтгэврийн зээлтэй хэн бүхний өрийг тэглэх, урьд хожид үзэгдэж дуулдаагүй халамжийн бодлогыг хэрэгжүүлэх, хүнсний гадаад худалдаанд хориг тавих зэргээр популизм хийж эхэллээ. Гэвч энэ амлалтууд хэрэгжвэл, бүгдээрээ ч биш ганц нь хэрэгжинэ гэвэл Монгол Улс дампуурлаа зарлахаас өөр аргагүйд хүрнэ гэдгийг эдийн засагч болгон анхааруулж байгаа. Гэхдээ манай Ерөнхийлөгч яг ямар мөнгөний эх үүсвэрт найдаж, ийм амлалтууд өгсөн юм бол оо.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||