Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тэсийн голыг тусгай хамгаалалтад авсан бол “Аспайр майнинг” дураараа дургихгҮй

Тэсийн голыг тусгай хамгаалалтад авсан бол “Аспайр майнинг” дураараа дургихгҮй

 

Хөвсгөл аймгийн баруун хязгаарт орших Цэцэрлэг сумын Төрийн өмчит "Могойн гол”-ын уурхай Хөвсгөл, Завхан аймгийн ард түмнийг 1970-аад оноос  илч дулаанаар хангасаар ирсэн коксжсон нүүрсний арвин их ордтой газар билээ. Үе үеийн улстөрчид, уул уурхайнхны овоо хараанд байнга л өртөж байдаг тус стратегийн орд газруудад давхардуулан лиценз олгох, жижиглэн хуваах зэрэг луйврын жишгээр  энэхүү  нүүрсний орд газраас хууль бусаар хулгайлан авсан нь өдгөөгийн Овоотын ордыг эзэмшиж буй гэж мэдэгдээд байгаа "Аспайр майнинг” юм. Хууль бусаар авсан орд газрын нүүрсийг зөөх нэрийдлээр төмөр зам тавихаар санаархаж байгаа бөгөөд  энэ нь хоймор нутаг цөлжих аюул дагуулж байгааг өмнөх нийтлэлдээ баримтаар дэлгэсэн.

Мөн мэдээллийн цувралаар хүргэж байгаа билээ. "Аспайр майнинг”-ийн охин компани болох "Хургатай хайрхан”-ы хууль бусаар эзэмшиж байгаа лиценз бүхий тус бүс нутагт Хөвсгөл аймгийн хүн амын 30 хүртэл хувь нь амьдардаг. Мөн бэлчээрийн мал аж ахуйн 30-40 хувь нь энэ нутагт амьдардаг. Хангайн усны нөөцийн гол ай сав газар, усны эх ундарга бий. Тиймээс уул уурхайн ашиглалт, олборлолт хийгээд төмөр зам барих нь байгаль орчинд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг судлан тогтоож гаргах нь маш чухал.

Тус компани Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг өдий хүртэл гаргаагүй байгаагийн цаана угаасаа байгаль орчинд ээлгүй хор хөнөөлтэй учраас үнэлгээ хийлгэх сонирхолгүй байна гэж хардаж болохоор байгаа юм. Учир нь газрын хэвлийгээрээ Хангай бүс нутгийн гүний болон гадаргын  усны нөөцөөр говийн  бүсийн гүний ус тэжээгдэж байдгийг мэргэжлийнхэн хэлдэг. Өнөөдөр говьд уул уурхайн ашиглалтаас болж ан амьтан усгүйдэж харангадаж үхэж байгаатай ижил зүйл ирээдүйд хангайд болох эхлэл эндээс үүдэлтэй гарч болох магадлал маш өндөр юм.

 

ЭХ ОРОНЧ ГОЛ ХЭМЭЭХ ТЭСИЙН ГОЛЫН АЙ САВ ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ ҮНДЭСЛЭЛТЭЙ

2014 онд БОНХАЖЯ-ны захиалгаар " Эко Ази” дээд сургуулийн захирал, доктор А.Намхайгаар удирдуулсан судалгааны баг  Хөвсгөл, Завхан аймгийн нутагт орших Тэсийн голын эх, Булнайн нуруу орчмын зарим нутгийг Улсын тусгай хамгаалалтад авах шаардлагатайг  нарийвчлан судалж тогтоожээ. Тусгай хамгаалалтад авах Тэсийн голын сав газар нь хоёр аймгийн 10 орчим сумыг  хамарсан нийт  223  км квадрат талбайг эзэлж байна. Тэс гол I эрэмбийн горхиноос 223 кмийг хамарч V эрэмбийн гол болтол томорсон олон голын салаа бэлчрээс эх авч урсдаг Монгол орны томоохон голуудын нэг билээ.  Түүнчлэн Завхан аймгийн Баянтэс сум орчим голын  урсацын 70 орчим хувь нь бүрэлдэж намгархаг газрыг хамарч байгаа нь хамгаалалтад авах үндэс болжээ. Тэсийн гол нь Хангайн нурууны салбар,

Булнайн нурууны ар, Сенгилений нурууны өвөр, усжих голуудаас эх авдаг. Булнайн нурууны арын уулсаас / далайн түвшнээс 2613 метр өндөр /  эх авах Ужиг, Залаа голын бэлчрээс, Тэс гол салбарлан урсдаг ажээ. Тэс голын жилийн дундаж  урсацын хурд  Завхан аймгийн Баянтэс сумын орчимд  13.6 шоо метр /сек хурдтай урсч  Монголын хилээс гарч эргэн Увс аймгийн Тэс сумын нутагт Увс нуурт цутгахдаа 60 орчим шоо метр секунд хурдад хүрдэг ажээ. Иймээс Эх оронч гол хэмээн нэрлэсээр иржээ. Судалгааны баг  Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цэцэрлэг сумын нутаг дахь Тэсийн голын эх, Бүрэнтогтох, Шинэ-Идэр сумын нутгийг дамнан орших Булнайн нуруу орчмын газрын байгалийн нөхцөл, биологийн олон янзын байдал, экосистем, ландшафт хөрс ургамал усны судалгааг хийж, зэрлэг амьтдын байршил, тоо толгой нүүдлийн талаар ажиглалтыг  газар дээр нь хийсний үндсэнд энэ газрыг Улсын тусгай хамгаалалтад авах талаар зөвлөмж боловсруулж БОНХАЖЯ-д хүргүүлжээ.

Тэсийн голын ай сав бүхэлдээ Хангайн бүсийн усны эх ундрага болсон газар учраас энэ бүсэд уул уурхайн үйл ажиллагаа эрхлэх боломжгүй. Мөн төмөр зам тавьснаар энэхүү сав газрын эко систем бүрэн алдагдаж цөлжих, цаашлаад мөнх цэвдэг хайлах хүртэл аюул байгааг зөвлөмжид тусгажээ.

Гэвч өнөөдрийг хүртэл  Монгол орны эко системийг бүрэлдүүлж буй, стратегийн ач холбогдол бүхий Могойн голын уурхайн эх болсон Тэсийн голын ай сав газрыг улсын тусгай хамгаалалтад аваагүй байна. Уг судалгаа, зөвлөмжийг үндэслэн Улсын тусгай хамгаалалтад авахуулах хүсэлтийг  иргэний нийгмийн байгууллагынхан салбарын яаманд хүсэлтээ удаа дараа өгч байжээ. Тухайлбал, "Хөвсгөл нутгаа хамгаалья” ТББ 2015 оны эхээр  БОНХАЖЯ-д Тэсийн голын ай сав газрыг УТХ-д авах хүсэлтээ өгсөн байна. Хүсэлтийн хариуг БОНХАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Батсансарын гарын үсгээр баталгаажсан албан бичгийг  2015 оны 12 дугаар сарын 15 -нд бичгээр ирүүлжээ.

Уг бичигт " Яамнаас Хөвсгөл, Завхан аймгийг дамнан орших Тэсийн голын ай сав, Булнайн нурууг байгалын нөөц газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамруулах зорилгоор судалгааны ажил хийсэн билээ. Түүнчлэн нарийвчилсан судалгаа шинжилгээний ажлыг гүйцэтгүүлж  үндэслэлийг боловсруулж хилийн заагийг тогтоон тухайн орон нутгийн сум, аймгийн иргэдийн хурлын тогтоол, шийдвэрийг гаргуулан Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр хүргүүлдэг. Одоогоор зарим аймгийн тогтоол шийдвэр ирээгүй байна.

Мөн  "Нортерн Рейлвейс” компани нь "Овоот-Эрдэнэт” чиглэлийн 547 км төмөр зам барих төслийн баримт бичиг байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн эсэх талаарх мэдээлэл манай яамны архив болон байгаль орчны мэдээллийн санд байхгүй болно” гэжээ. Үүнээс хойш жилийн дараа буюу  2016 оны арванхоёрдугаар сарын 22-нд Тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр хэрхэн шийдвэрлэгдэж байгаа талаар хариулт авахаар хандсан боловч хариу ирүүлээгүй байна. БОНХАЖЯ уг ай савыг Улсын тусгай хамгаалалтад авах талаар  гурван жилийн өмнө улсын төсвөөр ийнхүү судалгаа шинжилгээ хийлгэсэн атал одоо болтол хэрэгжүүлээгүй байгаа нь учиртай.

Энэ хооронд ""Аспайр майнинг” охин компаниудынхаа нэрээр төмөр зам тавих ажлыг батлуулаад авсан. Энэ нь бас л хууль бус үйл ажиллагааг өөгшүүлэхэд чиглэж байна. Уг нь 2014 ондоо багтаагаад Улсын тусгай хамгаалалтад авсан бол энэ компанид Могойн уурхайг хууль бусаар аваад зогсохгүй төмөр зам тавих зөвшөөрөл, хуурамч лиценз авах боломжийг хаах байсан гэдгийг тус ай сав газрыг хамрах хоёр аймаг 10 сумын  байгаль хамгаалагчид, газрын даамал, засаг дарга, ИТХ-ын дарга, ард түмэн, малчид, иргэний нийгмийнхэн  хэлсээр одоо ч тэмцсээр байна.

"Хөвсгөл нутгаа хамгаалья " ТББ-аас эдгээр хуль бус үйлдлийг таслан зогсоож, ""Аспайр майнинг” –ийн мэдэлд байгаа уул уурхайн лицензүүд болон төмөр зам барих зөвшөөрлийг цуцлуулахаар шүүхийн байгууллагад хандаад байгаа юм байна. 

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Ц.БАЯР

Тэсийн голыг тусгай хамгаалалтад авсан бол “Аспайр майнинг” дураараа дургихгҮй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

Өнөөдөр, 17:06
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани