Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхай байсан гэх ул мөргүй сэргэсэн тал нутаг

 
Уул уурхай байсан гэх ул мөргүй сэргэсэн тал нутагУлаанбаатар /МОНЦАМЭ/ Австралийн Квийнсланд мужийн баруун хойд хэсэгт нийт эрдэс баялгийн 70 орчим хувь нь төвлөрдөг байна. 32 нэр төрлийн ашигт малтмал олборлож буй тус мужийнхны хувьд  гол тэтгэгч  нь нүүрс гэж хэлж болно. Учир нь  Квийнсландаас экспортлох нүүрсний хэмжээ Австралийн нийт нүүрсний экспортын 57 хувийг эзэлдэг  байна.
 
Австралийн уул уурхайн томоохон бүс  нутаг болох Квийнсланд мужийн  хүн ам нь эдүгээ дөрвөн саяд хүрээд  буй юм. Хүн амын 59 мянга нь уул уурхайн салбарт ажиллаж буй  бөгөөд  үүний цаана олон мянган хүн  үр шимийг нь хүртэж  хотууд нь өдрөөс өдөрт хөгжиж  буйтай танилцах боломжийг Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийнхэн сэтгүүлчдэд олгосон юм.
 
НӨХӨН СЭРГЭЭСЭН ТАЛБАЙД ҮХЭР СҮРГИЙГ ҮРЖҮҮЛЖ БАЙНА
 
Уул уурхай  гэхээр шороо бургиж, эвдэгдсэн газар нутаг  байх вий гэсэн нийтлэг дүр зураг ямар ч монгол хүний сэтгэхүйд буух. Харин Квийнсландын Шинэ Акландын нүүрсний ил уурхайтай танилцах  аялал дээрх бодлыг минь өөрчилсөн юм.
 
Халиурсан ногоон дунд үхэр сүрэг идээшилж,  ямар ч уул уурхай явагдаж байсан гэх ул мөргүй сэргэсэн тал нутаг биднийг угтсан юм. Энэ тал нутгийг ердөө  таван жилийн дотор нөхөн сэргээж  онгон төрхөнд нь оруулсан гэхэд итгэмгүй.  Австраличуудын хувьд уул уурхай эрхлэхдээ байгаль орчиндоо хор нөлөө үзүүлэхгүйг хичээж, олборлолт хийнгээ нөхөн сэргээлтээ давхар явуулдагаараа манайхаас ялгарах аж. Тэд өмнө нь байснаас илүү үржил шимтэй  ургамал тарьж нөхөн сэргээлт хийдэг байна.
 
Энэ тухай Шинэ Акландын нүүрсний ил уурхайн менежер Дэвид Айдуэр ярихдаа, "Бид байгаль  орчинг  чухалчилдаг учир энэ хэрээрээ хор хөнөөлгүй ажиллахыг хичээдэг.  Олборлолт хийсэн талбайгаа нөхөн сэргээхдээ эргэн тойрны хөндөөгүй талбайтай ижил түвшинд хүргэхийг зорьдог юм.  Манай охин компани нөхөн сэргээсэн талбайд махны чиглэлийн 2500 үхрийг үржүүлж байгаа. Уул уурхай эрхлээгүй  газраас илүү нөхөн сэргээсэн талд идээшилж байгаа үхрийн амьдын жин их байгааг  судалгаагаар баталсан. Энэ нь үржил шим бүхий ногоотой гэдгийг харуулж буй хэрэг юм” гэлээ.
 
Шинэ Акландын нүүрсний уурхай Австралидаа томд тооцогдохгүй ч 13 сая куб метр  газарт олборлолт хийж буй бөгөөд гурван жилийн дараа гэхэд  ухсан том ангалыг  хаягдлаараа бөглөж ургамал тарихаар зэхэж буйгаа дуулгасан  юм. Жилдээ  тус уурхайгаас 25 сая куб метр хаягдал гардаг бөгөөд энэ овоолгоо техникийн нөхөн сэргээлтэд ашигладаг аж.
 
 
Мөн  Шинэ Акландын нүүрсний ил уурхай гүний усыг ашигладаггүй бөгөөд энэ нь байгалиа хамгаалж буй явдал гэнэ.  Тус уурхай нүүрсээ угаах усаа Түвүүмба суурингаас авдаг аж. Түвүүмба усаа дахин боловсруулж цэвэршүүлэн борлуулдаг байна. Түүнчлэн тус уурхай  борооны усыг хуримтлуулах дэд бүтцийг шийджээ. Ингэснээр борооны ус хальж, байгаль орчныг бохирдуулахгүй нөхцөл бүрдсэнийг   "Шинэ Акланд”-ын уурхайчид онцолсон.
 
Австралийн нөхөн сэргээлтийн тухайд уул уурхайн компаниуд мэргэжлийн байгууллагаар байгаль орчинд үзүүлж буй нөлөөллийн үнэлгээг хийлгэж мужийн Засгийн газартаа хүргүүлдэг байна. Үүний дараа нөхөн сэргээлтийн  зардалд  хаяглан банкинд мөнгө  байршуулж баталгаа гаргадаг аж. Харин тухайн компани нөхөн сэргээлт хийгээгүй тохиолдолд байршуулсан мөнгөөр мужийн Засгийн газраас нөхөн сэргээлт хийдэг байна.
 
Манайд ч  ийм жишиг бий. Өөрөөр хэлбэл нөхөн сэргээлтийн зардлын 50 хувийг Байгаль орчны санд төвлөрүүлдэг ч амьдрал дээр хэрэгжсэн нь тун ховор гэдгийг дараах баримт илтгэнэ.
 
 
Улмаар "Шинэ Акланд”-ын нүүрсний уурхайн хувьд орон нутгийн  иргэдтэйгээ  ойр ажилладаг байна. Тэд орон нутгийн иргэдээс бүрдсэн зөвлөлөөр дамжуулан асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ  тусгай сан байгуулж, нутгийн хүмүүс нь төсөл бичиж санхүүжилт авдаг аж. Үүний нэг нь зэрлэг ан амьтныг аврах төсөл байж. Уг төслийн хүрээнд дээрх сангаас  нисдэг тэрэг гарган ан амьтдыг аврах ажиллагаа хэрэгжүүлснийг  компанийн удирдлагууд онцлов. "Шинэ Акланд"-ын уурхай Орон нутгийн дээрх санд  жилд 100 мянган ам.доллар төвлөрүүлдэг байна. Ийнхүү Австраличууд алтыг нь аваад авдрыг орхидоггүй гэдгийг Шинэ Акландын уурхайгаас харж болохоор байна.
 
"ШИНЭ АКЛАНД" ОЛБОРЛОСОН НҮҮРСНИЙХЭЭ 99 ХУВИЙГ ЭКСПОРТОЛЖ БАЙНА
 
Шинэ Акландын нүүрсний уурхайд анхаарал  татсан нэг зүйл бол хөрс  хуулалт хийх 300 метрийн урттай,150 метрийн өргөнтэй хүчит  техник байв. Өдөрт 20 мянган тонн  нүүрс олборлох хүчин чадалтай энэ машины өртөг 8.5 сая ам. доллар гэнэ. Хөрсөө хуулангаа нүүрсээ олборлодог уг машин нь том дамар бүхий бутлуур хэсэгтэй төдийгүй конверээр зөөх боломжтой аж.
 
 
"Экскаваторын хувьд хөрс хуулалт хийх явцад нүүрстэй хамт чулуу  орчих гээд байдаг талтай. Харин энэ машин чулуу, нүүрсийг ялгах боломжтойгоороо давуу юм. Нэг  бульдозер, нэг ачигч машинтай тэнцэхүйц ажил хийдэг техник дээ. Одоогоор энэ машиныг  төмрийн хүдэрт ашиглаж байгаа.  Уг машины жижиг хувилбарыг уурхайд  ашигладаг” хэмээн Шинэ Акландын нүүрсний ил уурхайн менежер Дэвид Айдуэр ярив.
 
Тус нүүрсний уурхай олборлосон нүүрснийхээ 99 хувийг гадагш нь буюу  Япон, Филиппин, Хятад, Тайвань руу дунджаар нэг тонныг 85 ам.доллараар экпортолдог байна.  Харин дотоодын хэрэгцээнд олборлосон нүүрснийхээ нэг хувийг  борлуулдаг аж. Эл уурхайн олборлолт хийж буй газарт нийт нэг тэрбум тонн нүүрсний нөөцтэй аж. Одоогоор Шинэ акландын нүүрсний уурхай зөвшөөрөгдсөн талбайдаа олборлолт хийгээд дуусч байгааг талбайн инженер хэлэв. Хэрэв цааш олборлолтоо үргэлжлүүлэхийг хүсвэл Орон нутгийн Засгийн газраасаа зөвшөөрөл авах юм байна.
 
ДАЛАЙН ТЭЭВЭРЛЭЛТ КОКСЖИХ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖЭЭ
 
Манай улсын хувьд нүүрсний тээвэрлэлт  асуудалтай хэвээр байгаа. Тухайлбал Таван толгойн уурхайгаас Гашуун сухайтын хил хүртэл 240 км-т шороон замаар тээвэрлэж байсан үеийг бодвол засмал зам ашигласнаар тоосжилт, хөрсний эвдрэл харьцангуй багассан ч зам нь эвдэрч хотгор хонхор үүссэнээс үүдэн жолооч нар осол аваар гаргах нь их.  Мөн дээр нь даац хэтрүүлдэг. Жилдээ энэ замд 10 орчим жолооч алтан амиа алдаж, эрэмдэг болж байна гэсэн эмгэнэлт тоо баримт бий.  Нүүрсний тээвэрлэлт хийж буй машинаас  зам ашигласны хураамж  гэх 360 мянган төгрөг авдаг ч энэ мөнгийг замын арчилгаанд зарцуулдаггүй гэдгийг дээрх баримт илтгэх...
 
Тэгвэл бидний очсон "Шинэ Акланд”-ын нүүрсний уурхайн тээвэрлэлтийн хувьд олон нийтийн зам ашигладаг байна. Тодруулбал даац хэтрүүлэхгүйгээр машин бүрт тэгш ачилт хийн 18 киллометрт  тээвэрлэн галт тэрэгний буудалд хүргэснээр Брисбен хот руу тээвэрлэж, эндээсээ усан онгоцоор гадны улсууд руу гаргадаг аж. Австрали улсын хувьд далайн тээврээр тээвэрлэж буй коксжих нүүрсний экспортоороо дэлхийд тэргүүлдэгийн гол үзүүлэлт бол тээвэрлэлтийн асуудлыг оновчтой зөв шийдсэнийх юм. Тус  муж дөрвөн далайн боомттой бөгөөд тус бүрийг төмөр замаар холбожээ. Засгийн газраас нь төмөр замын дэд бүтцийг барьж байгуулан нийт 32 компанитай гэрээ байгуулж таван жилийн хугацаанд төмөр зам ашиглах эрх олгох замаар ашигтай ажиллах хувилбарыг сонгосон аж. Өөрөөр хэлбэл Засгийн газар жил бүр компаниудаас  төмөр зам засах төлбөрийг гаргуулах боломж бүрджээ. 
 
 
Квийнсланд мужийн Нөөц Баялгийн Зөвлөлийн Эдийн засгийн бодлогын асуудал хариуцсан захирал Эндрю Баджер, "2009 оноос эхлэн Засгийн газар төрд эзэмшиж байсан төмөр замыг хувьд шилжүүлсэн.  Ийнхүү хувьд шилжүүлсэн ч тухайн компани улсад  хэдэн төгрөг төлөх вэ гэдгийг Засгийн газар тогтоосон. Үнийг ийнхүү хатуу тогтоосныг компаниуд таатай хүлээж аваагүй. Гэсэн хэдий ч  тэд  хүлээн зөвшөөрч зохих мөнгийг төлөн төмөр зам ашиглаж байна. Өнөөдрийн бидний амжилт бол бага өртгөөр нүүрс тээвэрлэх дэд бүтцийг байгуулж чадсанд байгаа юм” хэмээн онцолсон.
 
Австралид нүүрсний ордууд нь усан онгоцны  боомтоос 200-300 км-т оршдог. Энэ хэрээрээ ганц компани төмөр зам барихад бэрх учраас төрөөс нь санхүүжилт хийснээр дэд бүтцийг бий болгож тээвэрлэлтэд санаа зовохооргүй болсон байна.
 
АВТРАЛИЧУУД НҮҮРСНИЙ ЭРИН ДУУСАХАД МЕТАНЫ ХИЙГЭЭР ӨРСӨЛДӨНӨ
 
"Байгалийн баялгаа” барьцаалж олон улсын зах зээл дээрээс мөнгө босгох боломж бидэнд бий хэмээн манай төрийн түшээд улиг болтол  ярьж ирсэн.  Тэдний нүдэнд харагдтал ярьсан цаасан дээр хэрэгжсэн төслийн нэг бол  "Эрдэнэс Тавантолгойн метаны хийн төсөл” юм. Санхүүжилт шийдэгдээгүй нэрээр ажил нь нэг ч урагшлаагүй эл төсөл хэрхсэнийг албаныхнаас хариулт авах гэсэн боловч бие, бие рүүгээ чихэж, чулуу хөөлгөв. 
 
Ийнхүү биднийг цаасан дээр  метаны хийн төсөл "хэрэгжүүлж” суутал Австрали улс аль хэдийн ажил хэрэг болгожээ. Сэтгүүлчид бид нүүрсний давхаргын метан хийг олборлож буй Вестерн даунст байрлах "Арроу энержи" болон Чинчилла суурин дахь "Квийнсландын газ” буюу QGC компанийн үйл ажиллагаатай танилцсан юм.
 
 
QGC  компанийн метан хийн  үйлдвэр 2015 оноос ажиллаж эхэлснээр улсынхаа  эдийн засагт 6.2 тэрбум австрали долларын  хөрөнгө оруулалт хийжээ. Тодруулбал Квийнсланд мужид 4.5 тэрбум, орон нутгийн бүсийн зөвлөлдөө 401 сая австрали доллар оруулсан байна.  QGC нь Австралийн дөрвөн  хийн компанийн нэг бөгөөд эрчимтэй үйл ажиллагаагаараа 50 жилийн түүхтэй "Origin energy” компанитай эн зэрэгцэж иржээ. Үйлдвэрийн бүх үйл ажиллагаа нь автоматжсан учир хий ялгах үйлдвэрт  800 орчим хүн ажилладаг байна.  30 жилийн нөөцтэй гэх тус үйлдвэрийн нүүрсний давхрагад их хэмжээний ус төвлөрсөн учир эхэндээ цооног гаргахад  ус ихээр ялгарч байсныг  QGC компанийн инженер ярьсан. Тус компанийн цэвэршүүлэх байгууламж өдөрт 200 мега. литр ус цэвэршүүлж газар тариалангийн бүс  болон орон нутгийнханд борлуулдаг байна. Метан хийнээс усыг нь ялгасны дараа өндөр даралтаар нягтруулж шингэлэн  Япон, Энэтхэг, Хятад руу экспортолдог бөгөөд нийт олборлосон хийнийхээ 16 хувийг л дотоодын зах зээлд нийлүүлдэг аж. Тодруулбал Квийнсланд мужийн  хийн хэрэгцээний 40 хувийг хангадаг гэсэн үг.  Энэхүү дотоодод нийлүүлж буй хий экспортоос бага байгаа учир үнийн хөөрөгдөл их байгаагаа Австраличууд нуусангүй.
 
Вестерн даунсын хувьд эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүс нутаг. "Метан хийний үйлдвэрийг даган усны асуудал шийдэгдэж, ажлын байр нэмэгдсэн. Нутгийнхан эхэндээ хийний үйлдвэр байгуулахад тийм ч дуртай байгаагүй. Гэвч уурхай нээгдсэнээр олон асуудал шийдэгдэж байна. Эдийн засагт бодож байснаас илүү мөнгө төвлөрсөн” хэмээн Вестерн даунс тосгоны  Иргэдийн хурлын даргын орлогч Эндрю Смит тодотгосон юм.
 
Ийнхүү Австрали улс шинэ боломжийг олж харан баялгаа мөнгө болгож байна. Тэд нүүрсний эрин зуун халирах үед метан хийгээрээ дэлхийд өрсөлдөх гарцаа олжээ.
 
УУЛ УУРХАЙД ТҮШИГЛЭСЭН ХОТ УХРАЛТАД ХҮРЭХ МАГАДЛАЛТАЙ
 
Социализмын үед Эрдэнэт, Багануур Шарын Гол, Бор Өндөр гээд уурхай дагасан хот, суурин сүндэрлэсэн. Энэ хэрээрээ уурхай дагаж хот байгуулах ёстой гэдэгт олонхи санал нэгддэг.
 
Энэ асуудалд Квийнсландын их сургуулийн судлаач, доктор Д.Бямбажав хариулахдаа,"Уурхайн үйл ажиллагаа эрхэлж буй хувийн хэвшлийнхэн хот байгуулна гэсэн ойлголт байхгүй бөгөөд гагцхүү орон нутгийн удирдлага, хувийн хэвшил хоорондын түншлэлээр уг асуудлыг шийдвэрлэх боломжтой  хэмээн тайлбарлаж байсан.
 
 
"Австралийн жишээнээс харахад уурхай дагуулж хот хөгжүүлэхийг чухалчилдаггүй нь ажиглагдлаа. Монгол-Австрали улс соёл иргэншлийн хувьд өөр. Энэ утгаараа  "Оюу Толгой" төслийн хүрээнд хот босгох болов уу гэсэн хүлээлт ард түмний дунд бий. Уурхай дагуулж хот босгохын давуу болон сөрөг тал нь юу вэ” гэсэн асуултад  "Оюу Толгой"-н Гүний уурхайн төслийн захирал Марко Пирэс ийнхүү хариулсан юм.
 
"Миний хувьд хөгжиж буй орноос гаралтай хүн. Нүдэн дээр  180  мянган хүнтэй хот босч байлаа.  Уул уурхайн үйл ажиллагаа эхэлснээс үүдэн ямар ч төлөвлөлтгүйгээр  тухайн бүс нутагт ажиллаж амьдрахаар ирэгсдийн тоо нэмэгдсээр 180 мянган хүн амтай болсон бодит жишээ бий. Уул уурхайн бизнесийн хувьд    орд газрынхаа эргэн тойронд хот байгуулахад дэмжлэг үзүүлдэг. 1970-аад онд нүүрсний ордуудыг дагуулан хотууд бий болгон хөгжүүлсэн ч Австралийн хувьд хот хөгжүүлэх талаар тохиромжтой жишээ болж чадахгүй. Ер нь хот хөгжүүлэх асуудал бол тухайн орны иргэдийн сонголт.  Уул уурхайтай ойрхон амьдрахыг хүсч байна уу. Эсвэл байгалийн сайхантай газарт амьдраад  нисч очоод ажиллах уу гэдэг бол хүмүүсийн сонголт юм. Анх Оюутолгойн орд газрын дэргэд хот байгуулья гэж ярьж байсан.  Харин үйл ажиллагаа явуулж эхэлснээр энэ хувилбар өөрчлөгдсөн.  Учир нь Ханбогдод манай компанийн хэрэгцээг хангах ажиллах хүчин байхгүй. Тиймээс ихэнх мэргэжилтнүүд Улаанбаатараас нэг дэхийн өглөө нисч ирээд 5 дахь өдрөө буцдаг. Нөгөөтэйгүүр дэд бүтцийн хувьд Ханбогд сум хөгжил муутай. Тус газрыг  хөгжүүлж байж Улаанбаатарт байгаа мэргэжилтнийг татна. Тиймээс аль, аль талдаа хамтран  ажиллаж,  туршсаны үр дүнд хот хөгжих боломжтой. Түүнээс биш Австралийн жишээг хуулна гэсэн үг биш”гэв.
 
Австралийн хувьд уурхай дагаж хөгжсөн хотууд нь уурхай хаагдах үед хүндэрч байсан түүх бий гэнэ. Тиймээс  хот байгуулсан тохиолдолд зөвхөн уурхайд түшиглэхгүйгээр өөр салбаруудаа жигд авч явах, шинэ бизнесүүдийг төрүүлэх нь чухал гэдгийг тэд зөвлөж байна.  Тэдний тайлбарласнаар уул уурхайд түшиглэсэн хот ухралтад хүрэх магадлалтай аж.
 
Харин манай уул уурхайн зарим мэргэжилтнүүдийн хувьд "Хот босгох зайлшгүй шаардлагатай. Гадныхан шиг онгоц хөлөглөх нь наанадаж эдийн засагт халтай. Гэнэт өвдлөө гэхэд эрүүл мэндийн туслалцаа авахад бэрх. Баян орнуудад бол цаг алдалгүй нисээд хүрчихнэ.  Харин бидэнд ийм боломж байхгүй. Төвлөрсөн хот байж уул уурхай тогтвортой хөгжинө. Баялгыг нь аваад гадныхан буцна. Харин бид үлдэнэ” хэмээж байлаа.
 
АВСТРАЛИ УЛСЫН ХӨГЖЛИЙН ГОЛ НУУЦ НЬ  УЛС ТӨРЖИЛТӨӨС АНГИД БАЙХ ЯВДАЛ
 
Дэлхий дээр уул уурхай давамгайлсан эдийн засагтай 50 гаруй улс бий. Үүний нэг нь Австрали. Уул уурхайд түшиглэж хөгжсөнийг тус улсын түүх нь төвөггүйхэн илтгэдэг. 
 
Олон нугачааг туулж, зөв замыг олохыг хичээж ирсний үр дүнд уул уурхайгаас олох орлого нь өсч, энэ хэрээрээ ард түмнийх нь амьдрал дээшилсээр байна. Тухайлбал Квийнсланд  муж 2016 онд  нүүрсний экспортоос   21.5 тэрбум ам.долларын орлого олсноос 1.6 тэрбум ам. долларын роялтыг төвлөрүүлсэн төдийгүй шинэ хөрөнгө оруулалт тутмын  40 хувь нь уул уурхайн салбарт төвлөрч буйг албаныхан тодотгосон.
 
Квийнсланд муж жилд 242 сая тонн нүүрс олборлож байгаагаас 220 орчим сая тонныг нь экспортонд гаргаж буй аж.  Гол экспортлогч орнууд болох Хятад, Энэтхэг, Солонгос, Япон, Вьетнам зэрэг улсаас гадна нүүрсний орон Индонези руу хүртэл хүрээгээ тэлж чаджээ.
 
Дэлхийн зах зээлд нүүрсний экспортоороо  ийнхүү том байр суурь эзэлж буй Австрали улсын гол нууц нь зөв бодлого бөгөөд үүний зэрэгцээ улс төржилт бага байснаараа уул уурхайгаа хөгжүүлж,  үр өгөөжийг нь  нэмэгдүүлсэн гэдгийг салбарынхан нь онцолж байсан юм.
 
 
Австраличуудын хувьд хууль тогтоомжоо ягштал биелүүлдэг улс гэдгийг олон жишээ илтгэнэ. Тухайлбал  олборлолт эхлэхийн өмнө орон нутгийнхантай хамтран ажиллах зөвлөл байгуулж, дэд бүтэц болон нөхөн сэргээлт хийх асуудлаа хууль, журмын дагуу төлөвлөн цэгцэлснээр зөвшөөрлөө авдаг байна. Уул уурхайн холбогдох зөвшөөрлүүдийг Холбооны Засгийн газар, Мужийн Засгийн газар, Орон нутгийн Засгийн газар  олгодог аж. Өөрөөр хэлбэл Австрали улс гурван түвшний засаг захиргаатай. Тодруулбал орон нутаг, мужийн засгийн газар уул уурхайн асуудлыг эрхэлдэг бол  байгаль орчин, усны чиглэл нь Холбооны Засгийн газрын мэдэлд байдаг байна. Түүнчлэн муж тус  бүрийн Засгийн газар нь газар нутгийнхаа баялгийг мэддэг аж.
 
Ийнхүү дөрвөн сая хүн амтай Квийнсланд муж  нийт нутаг дэвсгэрийнхээ зөвхөн 0.1 хувийг ашиглаж буй юм. Харин манай улс тус  мужаас 9 дахин том талбайд уул уурхайн олборлолт явуулж  буй ч хэд дахин бага баялгийг бүтээж байгаад дүгнэлт хиймээр...
100 гаруй жилийн түүхтэй Австралийн  уул уурхайн жишээнээс бидэнд суралцах зүйл их байна.
 
Б.Заяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Уул уурхай байсан гэх ул мөргүй сэргэсэн тал нутаг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани