Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тост, Тосонбумбын нуруунаас 153 мянган га талбайг “хулгайлжээ”

Тост, Тосонбумбын нуруунаас 153 мянган га талбайг “хулгайлжээ”УИХ, Засгийн газрын гишүүн хүн Засгийн газраас илүү эрх мэдэлтэй байдаг юм байна. Тэр бүү хэл,  УИХ-ын тогтоолд өөрчлөлт   оруулан  өөрийн компанийн   хүсэл сонирхолд нийцүүлэн  гаргуулж болдгийг Сангийн сайд  Б.Чойжилсүрэн яруу тод харууллаа хэмээн  Өмнөговь аймгийн Гурван тэс сумын иргэд үзэж буйгаа хэвлэл мэдээллийнхний сонорт дуулгалаа.  

Алдарт Тост, Тосонбумбын нуруу төдийгүй уг нуруунаас эх авах Хөвөөт, Хуршуутын голыг хамгаалах орон нутгийн иргэдийн тэмцэл үргэлжилсээр байгаа ч үр дүнд төдийлөн хүрээгүй төдийгүй  Тост, Тосонбумбын   нурууны  байгалийн нөөцийн хилийн заагийг тогтоох тухай хуульд заасан 896,527,44 га талбайг тусгай хамгаалалтад авахаар болсон ч энэ сарын 15-нд  хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар  уг газрын хэмжээг 743 мянган га хэмээн тогтоосон  нь  гурвантэсчүүдийг тэмцэхэд хүргэсэн аж.

Тодруулбал,   эрхэм Сангийн сайд эрх мэдэл, албан тушаалаараа түрүү барин "Сауд гоби коал транс” ХХК  153 мянган га талбайд эзэн сууж,  Засгийн газрын хуралдаан  болохоос  тав хоногийн өмнө байгалийн нөөц бүхий  Хуршуутын голд  тэрэг техникээ байршуулан кэмпээ  байгуулан, зам талбай тавьж, хөрсийг нь тэгшилж эхэлсэн байна.

Үүнийг эсэргүүцсэн  сумын ИТХ-ын дарга Б.Отгонбаяр,  БО-ны улсын байцаагч А.Атар, Тост багийн Засаг дарга Н.Галаахүү, Урт багийн Засаг дарга Л.Пүрэвдорж, Байгаль хамгаалагч Ж.Пунцагбал, Ч.Энхзаяа нар   тус компанийн эзэмшиж буй талбай дээр очиж, шалгалт хийж, үйл ажиллагааг нь зогсоох акт гаргасан ч  "Сауд гоби коал транс” ХХК-ийнхан үл тоомсорлосон төдийгүй гуравдугаар сарын 18-ны өдөр хөрс хуулалтаа хийж, баяраа тэмдэглэсэн байх юм. Тэгэхээр тус компанийнхан Засгийн газрын шийдвэр хэрхэн гарахыг урьдчилан мэдэж байсан учраас  ийн дур зоргоороо авирласан болж таарч буй хэрэг.  

Орон нутгаас  "Khumbaa Tumendelger” хэмээх  хаяг руу орохыг хүссэн байх агаад уг  хаягийг сонирхоход "Б.Чойжилсүрэн Сангийн сайд болоогүй, УИХ-ын гишүүн байхдаа, жил гаруйн өмнө Төрийн ордонд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг дарга асан Г.Гангамаа, ИТХ-ын дарга асан Б.Дэжид бид гурвын өмнөөс харж суугаад "Би энэ газрыг ус булаг бүхий баянбүрд газар гэж мэдээгүй. Манай  дүү нар л  энэ газрыг хямд үнээр зарах гээд байна гэхээр нь авчихсан юм. Одоо залхаж байна. Үүнийг авчих хүн байвал өгөөд хэдэн төгрөгөө салгаж аваад сэтгэл амар салмаар байна” гээд ярьж байсан хэмээсэн  материалыг онцолж дурьдсан нь "Сауд гоби коал транс”  ХХК нь  Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн оролцоотой гэдгийг нотолж буй хэрэг бус уу.

Нөгөөтэйгүүр,  Тост, Тосонбумбын нуруунд  хайгуулын тусгай  зөвшөөрөл 16-г  өгсөн   байдаг бөгөөд тэдгээрийн зургааг     БНХАУ-ын 100 хувь хөрөнгө оруулалттай "Элбэг орд” компани,  "Фокс Майнинг”, "Мөнхийн номхон далай”, "Намуун тод” ,"Эн Си Ар Ай” компаниуд эзэмшин  өөр хоорондоо 10 км зайтайгаар  үйл ажиллагаа явуулдаг талаар эх сурвалж  өгүүлсэн. Түүнчлэн   эдүгээ хятад  эздийн өмч болоод байгаа талбайд  байгаль хамгаалагч  Т.Лхагвасүмбэрэл агсны  өсгөж, үржүүлж, хамгаалж байсан ирвэсүүд нутагладаг юм байна.

Ирвэс хамгаалагч  залуугийн  амиа алдсан шалтгааныг тодруулах хэргийг шалгасан  хуулийнхан "Мөрдөн байцаалтын ажиллагааг өргөжүүлж, хятад эзэдтэй дээрх компаниудыг шалгах хэрэгтэй” гэж байсан ч  асуудал тэгсхийгээд намжсан.  Талийгаач   Тост, Тосонбумбын нуруунд 22-24 ирвэс болон аргаль, янгир тэргүүтэй ан амьтад нутагладаг. Иймээс дээрх байгалийн ховор амьтдыг хамгаалж, экологийн тэнцвэрийг хамгаалах шаардлагатай.

Ингэхийн тулд Тост, Тосонбумбын нурууг тусгай хамгаалалттай болгох саналыг холбогдох яамандаа гаргаж байсан юм билээ.  "Ирвэс хамгаалах сан” ч түүний саналыг  дэмжсэн  төдийгүй  Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн нөөцөд авахаар болсон ч харамсалтай нь 153 мянган га талбайг  хулгайчийн гарт тавиад туучихлаа.  Сайдаар бамбай хийсэн "Сауд гоби коал транс” ХХК нь ч "Мөнгөтэй хүний өмнө төр ч бөхийдөг л байхгүй юу” хэмээн Тост, Тосонбумбын нуруу, байгалийн үзэсгэлэнт Хуршуутын голын онгон зэрлэг хөрсийг  орвонгоор нь эргүүлэн  гурвантэсчүүдийн эх байгалиа гэсэн сэтгэлийн тайзан дээр бүжиг хийн, найрлаж эхлэв бололтой. Энэ асуудлыг орон нутгийнхан ийнхүү гаргаж ирлээ. Хэрхэхийг холбогдох газрууд шийдвэрлэх болов уу хэмээн тэд найдаж байгаа биз ээ.

mminfo.mn

Тост, Тосонбумбын нуруунаас 153 мянган га талбайг “хулгайлжээ”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани