Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Алтны өсөлт удаан хадгалагдахгүй

Алтны салбарын оргил үе тохиож байна. Гэхдээ ханш өсөж, оргил цэгтээ хүрсэн тул уналтын мөчлөг удахгүй эхэлнэ гэж шинжээчид таамаглах болов.

Алтны салбарын оргил үе тохиож байна. Өнгөрсөн долоо хоногт Монголбанкинд тушаах алтны хэмжээ 500-800 кг болж нэмэгдлээ. Энэ эрчээрээ оны эцэс гэхэд урьдын амжилтуудаа тус салбар эвдэж, шинэ рекорд тогтоож мэдэх нь. Урьд нь иргэн, аж ахуйн нэгж өдөрт 100-200 кг алт тушаадаг байлаа. Харин энэ оны хоёрдугаар хагаст алтны тушаалт огцом сэргэсэн. Төв банкны алт худалдан авалт тэр хэрээр нэмэгдэж байгаа нь энэ. Он гарснаас хойших долоон сарын хугацаанд Монголбанкинд нийт 8.94 тонн алтыг иргэн болон аж ахуйн нэгж тушаажээ. Ийм өндөр үзүүлэлт өмнө нь гарч байсангүй. Хэдий сүүлийн хоёр жилийн хугацаанд алт тушаалт нэмэгдсэн ч өдөрт тушаах хэмжээ нь 200-гаас бараг л хэтэрдэггүй байлаа.

Ханш өсөж, сүүлийн хоёр сарын оргилдоо хүрсэн нь уналтын мөчлөг дөхөж буйн дохио

Он дуусахад таван сарын зай үлдэж байна. Ирэх саруудад алт тушаалт олон жилийн дундажтай харьцуулахад илүү нэмэгддэг. Ялангуяа, найм болон ес, аравдугаар сард алтны олборлолт, тушаалт аль аль нь өсөлтийн зүг заадаг. Иймээс энэ жилийн төлөвлөгөөний чухал үе одоо л ирж байна гэсэн үг. Манай улс 2017 онд нийт 18 тонн алт олборлохоор зорьж буй. Энэхүү тооцооллыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас оны эхэнд гаргасан. Тэгвэл уг төлөвлөгөөний 40 гаруй хувь нь одоо биеллээ олчихоод байна. дээрх эрчээрээ урагшилбал алт тушаалт төсөөллөөс давах нь. Иргэд, аж ахуйн нэгж нийлээд өнгөрсөн жил 18.3 тонн алт Монголбанкинд тушааж, 732 сая ам.долларын валютын нөөц бүрдүүлсэн. Харин энэ жил үүнээс илүү хэмжээний алт тушааж магадгүй нь.

Өнгөрсөн долоо хоногт Монголбанкинд тушаах алтны хэмжээ 500- 800 кг болж нэмэгдлээ. Энэ эрчээрээ оны эцэс гэхэд урьдын амжилтуудаа эвдэж, шинэ рекорд тогтоож мэдэх нь.Төгрөгтэй харьцах ам.долларын ханш тогтвортой байхад алтны тушаалт гол үүрэг гүйцэтгэж ирсэн. Цаашид ч ийм байх бололтой. Учир нь, гадаад валютын ханшийн дарамт, бондын өрийн төлбөр хүлээгдэж байгаа нь алтны үнэ цэнийг эхэнд тавихад хүргэж байна. Төв банкны валютын нөөцийг зузаатгах үүднээс гурван жилийн өмнө ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байв. Хуульд зааснаар 2019 он хүртэл дотоодын иргэн, аж ахуйн нэгж Монголбанкинд алтаа тушаана. Тиймээс ч алт олборлогчид татварын хөнгөлөлт эдэлж буй.

Монголбанкны алт худалдан авах үнэ нэг грамм нь 99.2 мянган төгрөгийг хэдхэн хоногийн өмнө давлаа. Энэ нь сүүлийн хоёр сарын хугацаан дахь хамгийн өндөр ханш болж байгаа юм. Лондоны үнэт металлын захын үнийг өнгөрсөн оноос манай төв банк мөрдөж эхэлсэн. Ийм зохицуулалт орсон нь алт тушаалт нэмэгдэхэд нөлөөлж байгаа нь гарцаагүй. Ийнхүү металлын дотоодын зах зээл сонирхол татсан хэвээр байна.

Өдгөө эдийн засгийг тэтгэх зорилго өвөртөлсөн "Алт-2” хөтөлбөрийн бэлтгэл ажил жигдэрчихсэн. Тиймээс алтны тушаалт цаашид ч улам нэмэгдэнэ гэсэн үг. Хоёр үе шаттай хэрэгжих уг хөтөлбөрийн оргил цаг ирэх жилүүдэд тохиох юм. Хөтөлбөрт зааснаар манай улс 2020 он гэхэд жилд 25 тонн алт олборлохоор байгаа. Хэдий тийм ч хөтөлбөрийн зорилт 2020 оныг хүлээхгүй байж мэдэх талтай. Учир нь алтны үнэ өндөр байгаагаас гадна татварын хөнгөлөлт эдэлж буй учраас олборлолт улам эрчимжиж байна. Үүний цаана байгаль орчны нөхөн сэргээлт, хариуцлагатай уул уурхай асуултын тэмдэгтэй хоцорч болохгүй.

Урьд нь өдөрт 100-200 кг алт тушаадаг байв

Алт тушаалт энэ жил өндөр байгааг доорх үзүүлэлтээс харж болно. Өнгөрсөн жилийн зургадугаар сарын 30-ны өдрийн байдлаар Монголбанкинд иргэн, аж ахуйн нэгж 6.8 тонн алт тушааж байжээ. Харин энэ оны эхний хагас жилийн байдлаар төв банк нийт 7.2 тонн алт худалдан авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.5 хувиар өссөн дүн юм.

Эхний хагас жилийн үзүүлэлтийг ийнхүү харьцуулахад зөрүү нь тохой өндөр байгаа биз. Энэ зөрүү цаашид улам нэмэгдэхээр байна. 8.94 тонн алтаар нөөцөө зузаалсан төв банк валютын дуудлага худалдааг яаран зохион байгуулахаас азнаж буй. Учир нь, төгрөгтэй харьцах ам.долларын ханшид огцом өөрчлөлт гараагүй бөгөөд ханшийн зах зээл тогтвортой байгаа. Энэ нь худалдан авсан алтаа хадгалах, улмаар үнэд хүргэж арилжаалах боломжийг төв банкинд олгож байна. Алттай байна гэдэг валюттай байна гэсэн үг. Тиймээс төгрөгийн ханш тогтвортой байхад алт чухал баталгаа болсоор байх нь.

Алтны үйлдвэрлэл манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 2.6 хувийг эзэлж байгаа. Олборлолт тэлэх хэрээр эзлэх хэмжээ өсөх төлөвтэйг зарим судалгаанд дурджээ. Алт тушаалтын орлого ирэх жилүүдэд 35-46 хувиар өсөх нааштай хандлага давамгайлж буй. Энэ нь ам.долларын ханшийг тогтоон барихад "уурга” болох юм.

Б.Баяртогтох


Алтны өсөлт удаан хадгалагдахгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

Өчигдөр, 22:09
Өчигдөр, 22:07
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

Өчигдөр, 22:04
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

Өчигдөр, 22:01
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

Өчигдөр, 21:58
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

Өчигдөр, 21:56
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

Өчигдөр, 21:46
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

Өчигдөр, 20:32
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

Өчигдөр, 20:30
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

Өчигдөр, 20:27
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

Өчигдөр, 20:23
Өчигдөр, 20:13
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
2025 оны 04 сарын 10, 10 цаг 59 минут
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 57 минут
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 22 минут
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани