Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

НЕФТЬ НЭМЭРГҮЙ БОЛСОН ОРОН

НЕФТЬ НЭМЭРГҮЙ БОЛСОН ОРОН

 

-Үүсгэн байгуулах хурал Венесуэлийн хямралд тус болох уу-


Венесуэль улс. Каракас хот. Наймдугаар сарын 1-ний өглөө. Нэгэн байрны ойролцоо Sebin буюу тусгай ажиллагаа гэсэн бичиг бүхий хөнгөн тэрэг зогсов. Түүнээс хуяг дуулга болсон, гартаа автомат буу барьсан хэдэн хүн гарч ирлээ. Хэдэн минутын дараа тэд эмэгтэйчүүдийн айн хашхиралдах дуун дор унтлагын хувцастай нэгэн эрийг чирэн гарч ирж, машиндаа чихэж суулгав. Ийнхүү баривчлагдсан этгээд нь Каракас хотын дарга, Ерөнхийлөгч Николас Мадурогийн Үүсгэн байгуулах хурал бий болгох санаачилгыг хурцаар шүүмжлэгч Антонио Ледезма байлаа. Тухайн шөнө хүчнийхэн цагдаагийнхнаас нууцаар бас нэг сөрөг хүчний удирдагч болох Леопольдо Лопесыг баривчилсан юм.

Үүсгэн байгуулах хурал зарлах, Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах, улс орондоо үүсээд буй улс төр, эдийн засгийн хямралыг зогсоох санаачилгыг Мадурогийн хувьд аль тавдугаар сараас гаргасан билээ. Үүгээрээ тэр улс төрийн сөрөг хүчнийхний дургүйцлийг төрүүлж, хүчтэй шүүмжлэлд өртөж эхэлсэн байна. Гудамжинд байнга л жагсаал цуглаан, эсэргүүцэл өрнөж, Венесуэль улсад хэдэн сарын турш эмх замбараагүй байдал үргэлжилсээр байна.

Үүсгэн байгуулах хурлын сонгуультай холбогдуулан гаргасан тав хоногийн тайван байдал зарласан ч үймээн зогссонгүй. Мадуро улс орныхоо түүхэнд шинэ шат гарч байгааг баяртайгаар зарлах зуур гудамжинд иргэд нь амиа алдсаар л байна. Бүх ардын санал хураах өдөр л гэхэд 11 хүн амиа алджээ.

Ерөнхийлөгч Мадуро ба "дахин давтагдашгүй клуб”

"Мадурогийн явуулж буй хуурамч сонгууль дарангуйллын дараагийн нэг шат юм. Бид хууль бус Засгийн газрыг хүлээн зөвшөөрөхгүй. Венесуэлийн ард түмэн ардчиллыг дэмжиж байна” хэмээн НҮБ дахь АНУ-ын байнгын төлөөлөгч Никки Хейли "Твиттер” хуудсандаа бичжээ. Үүнээс тун удалгүй АНУ Венесуэлийн удирдагчийн эсрэг хориг арга хэмжээ авсан байна. АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин Мадурог Венесуэлийн ард түмний хүсэл зоригийг үл хэрэгсдэг дарангуйлагч хэмээн зарлажээ. Вашингтоны зүгээс Латин Америкийн энэ улсын орлогын цорын ганц эх сурвалж болох нефть үйлдвэрлэлийн эсрэг хориг арга хэмжээ авч болзошгүй гэдгээ анхааруулж байсан ч үүнийг зориглон хийж чадаагүй билээ.

Ийнхүү энэ сарын нэгнээс АНУ-ын зогсоож болох Мадурогийн бүх хөрөнгийг царцааж, америкчуудыг түүнтэй ажил хэрэг явуулахыг хориглосон байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Херберт Макмастер ч Венесуэлийн төрийн тэргүүнийг "дахин давтагдашгүй клуб”-т багтаахыг дэмжжээ. Тус клубт өдгөө Сирийн Ерөнхийлөгч Башар Асад, Зимбабве улсын Ерөнхийлөгч Роберт Мугабе, Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун зэрэг багтдаг аж.

Үүний хариуд Мадуро "Эзэн хаан Дональд Трамп миний эсрэг үг хэллээ. Энэ нь түүнийг цөхрөнгөө барж, үзэн ядаж буйг харуулж байна. Би гадаадын Засгийн газруудын зааварт захирагдахгүй, ийм зүйл хэзээ ч хийхгүй. Тэд хүссэн хоригоо тавьж л байг. Венесуэлийн ард түмэн эрх чөлөөтэй байхаар шийдвэрлэсэн. Би бол чөлөөт ард түмний хэнээс ч хараат бус Ерөнхийлөгч” хэмээн мэдэгджээ.

Венесуэль улсад болж буй үйл явдал зөвхөн Хойд Америкийн төдийгүй Өмнөдийнхний улстөрчдийн ч санааг түгшээж эхэлжээ. Мадурог Колумб, Коста-Рика, Панам, Перу, Мексик, Аргентин зэрэг улсаас хүчтэй шүүмжилсэн байна. Перугийн засаг захиргаа энэ асуудалтай холбогдуулан Латин Америкийн орнуудын Гадаад хэргийн сайд нарын хурлыг зарлахаар шийдвэрлэжээ. Тус хурал энэ сарын 8-нд болно.

Засгийн эрхийг загасчид, нефть олборлогчдод...

"Манайх Үүсгэн байгуулах хуралтай. Энэ бол хувьсгалын 18 жилийн түүхэн дэх сонгуулиар үзүүлсэн ард түмний хамгийн хүчирхэг дэмжлэг” хэмээн Мадуро санал хураалтын дүнг танилцуулах үеэрээ хандаж хэлжээ. Албан ёсны мэдээллээс үзэхэд тус сонгуульд найман сая гаруй хүн оролцсон нь нийт сонгогчдын 41.5 хувь юм.

Ийнхүү Үүсгэн байгуулах хурал бүрдүүлж, төрийн тэргүүн Үндсэн хуулиар хүлээсэн эрхээ ашиглажээ. Хуулиар бол Ерөнхийлөгч шинэ Үндсэн хууль батлах хурлыг бүрдүүлэх эсэхийг шийдэх эрхтэй ч Үндсэн хуульд өөрөө засвар оруулж болдоггүй аж.

Тус хурал 545 гишүүнтэй. Үүнээс 364 нь орон нутгийн захиргааны төлөөлөгч (засаг захиргааны нэгж бүрээс нэг, мужуудын нийслэл бүрээс хоёр, Каракас хотын захиргаанаас долоо) бол фермер, загасчид зэрэг хөдөлмөрчин ард түмний төлөөллөөс найм, бизнес эрхлэгчдээс тав, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс тав, оюутнуудаас 24, тэтгэврийн иргэдээс 28, дүүргийн зөвлөлөөс 24, харин нефть, барилга, тээвэр, нийгмийн салбар зэргээс 79 хүнийг оролцуулах юм. Мөн нутгийн уугуул омгийнхон болох индианчууд өөрсдийн уламжлалын дагуу найман төлөөлөгчөө сонгож оролцуулна.

Харин сөрөг хүчнийхний хувьд уг сонгуулийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэд санал хураалт болохоос хоёр долоо хоногийн өмнө албан бус бүх нийтийн санал асуулга явуултал долоон сая венесуль иргэн Ерөнхийлөгчийн санаачилгыг эсэргүүцэж, ямар ч хурал хийхийг эсэргүүцжээ. Мадурог эсэргүүцэгчдийг саналаа өгөхгүй байхыг ч уриалж байв. Сөрөг хүчнийхний хувьд Үүсгэн байгуулах хурал зарлахыг ердөө 12 хувь нь л дэмжсэн гэж баталж байгаа аж. Харин албан ёсны дүн зөрсөн нь санал авах байруудад ажиглагчид байгаагүй, санал өгсөн иргэдийн хуруунд тэмдэг тавиагүй нь сонгуулийг луйвардахад хүргэсэн гэж тэд үзэж байна.

Мадурог эсэрүүцэгчид сонгуульд өөрсдийн хүмүүсээ дэвшүүлээгүй болохоор засгийн эрхэнд байгаа түүнд тун таатай үе ирж байгаа юм. Тухайлбал, Үүсгэн байгуулах хуралд Мадурогийн гэргий хүртэл суухаар болжээ.

Үүсгэн байгуулах хурал өнөөдрөөс ажлаа эхэлнэ. Энэ үеэс эхлэн сөрөг хүчнийхний хяналтад байгаа парламент болох Үндсэн ассамблейн бүрэн эрх бараг дуусгавар болох аж.

Нефтиэс хамааралтай эдийн засаг

"Хоригоо аль болох хурдан тавьж, хэрэгтэй гэсэн бүхнээ хий. Яагаад гэвэл бид мөнгийг маань хулгайлдаг улсад амьдарч байна шүү дээ” хэмээн Каракасын үнэртний нэгэн дэлгүүрийн эзэн Моника Кальдерон CNN-д ярилцлага өгчээ. Венесуэльчүүдийн олонх нь яг ийм байр суурьтай байна. Улс төрийн таагүй байдлаас гадна Үүсгэн байгуулах хурлын сонгууль Венесуэлийн эдийн засагт хүчтэй цохилт үзүүлжээ. Наймдугаар сарын 1-ний байдлаар л гэхэд хар захад нэг ам.доллар 11185 боливартай тэнцэж байв. Гэтэл долоохон хоногийн өмнө 8790 боливартай тэнцэж байв.

Дэлхий дээр нефтийн нөөцөөрөө тэргүүлэгч тус улсад 2012 оноос эхлэн эдийн засгийн өсөлт 25 хувиар унасан юм. Ийнхүү эдийн засаг огцом унасан нь төрийн үр ашиггүй зардал, нэг салбараас хамааралтай эдийн засагтай холбоотой. Тус улсын нийт орлогын 95 хувийг нефть дангаараа бүрдүүлдэг бөгөөд баррель нь 100 ам.доллараас давсан жилүүдэд ч төрөөс олборлолтын механизмаа төгөлдөржүүлэхэд мөнгө хуримтлуулаагүй нь буруутжээ. Үүнээс гадна тус улс бараг бүх бүтээгдэхүүнээ гаднаас импортолж авдаг байв. Венесуэльчүүдийн бүтээгдэхүүний сагс ойролцоогоор 800 мянган боливар болдог. Гэтэл тус улсын цалингийн доод хэмжээ 250-хан мянган боливар болсон байгаа аж.


Өглөөний сонин
Э.Мөнхзаяа

НЕФТЬ НЭМЭРГҮЙ БОЛСОН ОРОН
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани