- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Уул уурхай байраа эзэлж эхлэв үү?
Уул уурхайн салбар манай улсын ойрын хэдэн жилийн ирээдүй, хөгжилтэй шууд холбоотой гэж бид итгэсээр байгаа боловч өнгөрсөн жилийн эдийн засаг болоод ДНБ-ий өсөлтийг хоёр оронтой тоонд хэвээр барихад барилга, банк, хөдөө аж ахуйн салбар тэргүүлж, нөгөө найдлага тавьж буй уул уурхайн салбар ухарсан мэдээтэй байгаа билээ. Зэс, нүүрс, алт гээд голлох түүхий эдийн үйлдвэрлэл, экспорт навс унаж, дэлхийн зах зээлд үнэ болоод хэрэгцээ нь ч тааруухан байгаа. Харин энэ онд эдийн засгийн өсөлтийг хоёр оронтой тоонд нь байлгахын тулд барилга, хөдөө аж ахуйд найдах уу, уул уурхайн салбар эргэн сэргэх үү гэдэг асуултын хариу эхнээсээ гарч байна. Чухаам хэрхсэнийг тоо баримттай нь тулгаж үзье.
Уул уурхайн түүхий эдүүдийн экспортоос олох орлогын төсөвт тооцсон таамаглал
Алт 391,3 Тэрбум төгрөг
Нүүрс 589,5 Тэрбум төгрөг
Зэсийн баяжмал 180,2 Тэрбум төгрөг
Төмрийн хүдэр 146,2 Тэрбум төгрөг
Уул уурхайн түүхий эдүүдийн экспортын таамаг болон энэ оны эхний гурван сарын гүйцэтгэл (тонноор)
Алт 31,6 сая - 2,2 сая
Нүүрс 31,4 сая - 3,7 сая
Зэсийн баяжмал 1,2 сая - 0,2 сая
Төмрийн хүдэр 30 сая - 1 сая
НҮҮРС
Өнгөрсөн онд эдийн засагт үүссэн таагүй нөхцөлийн нэг томоохон шалтгаан болсон нүүрсний экспорт энэ оны эхний гурван сард овоо урагштай байгаа дүр зураг гарав. Үндэсний статистикийн хорооны мэдээлж буйгаар дээрх хугацаанд буюу энэ оны эхний улиралд манай улс 3.7 сая тонн нүүрс экспортолсон байна. Энэ нь сүүлийн гурван жилийнхтэй харьцуулахад өндөр үзүүлэлт боллоо. Өнгөрсөн жилийн өдийд үүнээс 300 мянган тонноор бага байсан шүү дээ. Энэ нь "Эрдэнэс Тавантолгой" өнгөрсөн оны эцэс хүртэл "гацсан" тээврийн асуудлаа шийдэж, үндэсний тээврийн компаниудыг дайчилсан "Chalco" компанид төлөх өрөө зургадугаар сард дуусгах гэж хичээсэнтэй холбоотой болов уу.
Гэвч бидний "даалгавартай" харьцуулахад тийм ч баярлахаар тоо биш.
"Даалгавар" гэдэг нь 31.4 сая тонн нүүрс экспортолж, 589 тэрбум буюу
хагас их наяд төгрөг олно гэж энэ оны төсөвт тооцсоныг хэлж байгаа юм.
Болзолт хугацааныхаа дөрөвний нэгийг туулаад байхад хүрэх үр дүнгийнхээ
10 хувийг л биелүүлжээ.
Ирж буй хоёр улирал нь уул уурхайн салбарын ид ажлын үе. Энэ хугацаанд
"даалгаврынхаа" талаас илүүг гүйцэлдүүлэх ёстой. Манай улсын (ер нь
дэлхийн) нүүрсний экспортын цорын ганц зах зээл БНХАУ-ын уг түүхий эдийн
импорт өнгөрсөн онд 40 хувиар буурсан бөгөөд энэ онд ч сүйдтэй
дээшлэхгүй сурагтай. Харин урт хугацаандаа өсөх сураг гарсан ч өнгөрсөн
долоо хоногт НҮБ нүүрсний хэрэглээг хумихгуй бол дэлхийн байгаль орчин
сүйдэх дууслаа гэсэн утгатай томоохон мэдэгдэл, уриалга гаргасан нь
дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн, тэр дундаа өмнөд хөршийн хувьд шүдний
өвчин болоод байгаа тухай мэдээллүүд ар араасаа хөвөрсөөр байна. Гэлээ
гээд шууд нүүрс хэрэглэхээ больчихгүй ч, нүүрсний асар их нөөцтэй Монгол
одоо чадах чинээгээрээ экспортолж, үлдсэнийг нь дахин боловсруулж энэ
салбартаа анхаарал хандуулахгүй байж болохгүйн сануулга гэж үзвэл
зохилтой.
ТӨМРИЙН ХҮДЭР
Төмрийн хүдрийн экспорт муу байна.
Одоогоор сая тонн ч хүрэхгүй гүйцэтгэлтэй (908 мянган тонн) явна. Өмнөх
хоёр жилийн өдийтэй харьцуулбал 500 мянган тонноор дутуу гэсэн үг.
Төмрийн хүдрийн экспорт буурсан нь БНХАУ-ын аж үйлдвэрлэлийн салбарын
царцанги байдалтай шууд холбоотой бөгөөд ойрын хугацаанд мөн л эргэн
сэхэх магадлал бага гэсэн таамгийг шинжээчид гаргаад байгаа.
Энэ онд төмрийн хүдрийн экспортоос 146 тэрбум төгрөг олох төлөвлөгөө
лав биелэхгүй нь нэгэнт тодорхой болж байх шиг. 30 сая тонныг экспортлох
хөг ч өнгөрч. Зөвхөн манайд биш, дэлхийн зах зээлд ч төмрийн хүдрийн
ханш муу, хэрэгцээ бага байна.
ЗЭС
Экспортын голлох түүхий эдүүдээс хамгийн
"өөдрөг" байгаа нь зэс. Энэ оны эхний улиралд 214,1 мянган тонн зэсийн
баяжмал экспортолсон нь өнгөрсөн оныхоос 50 хувиар өссөн үзүүлэлт юм.
Зэсийн баяжмалын үйлдвэрлэл 80 орчим хувиар өсөж, хоёр сая тоннд хүрнэ
гэж төсөвт тооцсон. Түүнээс мөн л арав гаруй хувийг нь биелүүлээд байна.
Бид уг түүхий эдийн экспортоос 391.3 тэрбум төгрөг олно гэсэн өөдрөг
тооцоо ч бий. Дэлхийн зах зээлд тонн зэсийн үнэ 6686 ам.доллар болж
буураад байна. 7000-аас доош жирийсээр байгаа нь энэ бөгөөд Олон улсын
зэсийн судалгааны группийн хийсэн тооцоогоор энэ онд дэлхийн зэсийн
үйлдвэрлэл 5.5 хувиар өсөж, тэр хэрээр зах зээлд илүүдэл бий болох
таамаг бий. Тийм учраас үнэ цаашид өснө гэж хэн ч хэлж чадахгүй байгаа
юм. Тэгэхээр зэсийн экспортын хэмжээг өнгөрсөн жилийнхээс ахиулахгүй л
бол 391.3 тэрбумын "даалгавар" биелэхэд бүрхэг байна. Энэ оны төсөвт
зэсийн баяжмалын үнэ дунджаар 6837 ам.доллар байна гэж тооцоод байгаа.
Гэтэл одоогоор уг таваарын үнэ дээрхээс даруй 200 ам.доллараар бага
байна. Энэ нь том уналтын дохио байж ч магадгүй. Тиймээс бид зах зээлийн
үнэд биш, гүйцэтгэлдээ найдахаас аргагүй болов. Дээр нь Чилийн зэсийн
уурхайнууд эрчээ авч, дэлхийн зах зээлд эзлэх жин нь өсөж байгаа нь
бидний хувьд баярлах мэдээ биш.
Энэ жилийн Монголын эдийн засаг, хөрөнгө оруулалт, экспорт Оюутолгойн
хоёр дахь шатны санхүүжилт хэрхэхээс шалтгаалахаар байгаа гэвэл
хилсдэхгүй. Гэвч Азийн хөгжлийн банкны тооцоолсноор дээрх шийдвэр
хэрхсэн ч Оюутолгойн зэсийн баяжмал энэ оны эдийн засгийн өсөлтөд том
байр суурь эзлэхгүй гэсэн нь ортой үг байж мэднэ.
АЛТ
Алтыг экспортлохоос илүү Төвбанкинд
"цуглуулах"-ыг илүүд үзэж байгаагаас болоод татварыг 75 хувиар
бууруулсан. Тэгвэл энэ оны эхний гурван сарын байдлаар 2.2 мянган тонн
алт экспортолсон нь өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад өндөр байна. Энэ
зуурт Төвбанкинд тушаасан алтны хэмжээ ч гонсойхооргүй байгаа. Тэгэхээр
алтны экспортоос олох 180 тэрбум төгрөгийн ашиг ч, Төвбанкны алтны
нөөцийг 31.4 мянган тоннд хүргэх төлөвлөгөө ч биелэх магадлалтай.
Ингэснээр Монголбанкны валютын нөөц 1.7-2 тэрбум ам.долларт хүрэх тооцоо
бий.
Дэлхийн зах зээлд унци алтны ханш 1318 болж ялимгүй буурсан. Төсөвт
1270 сэж харьцангуй "даруухан" тооцсон учраас асуудал үүсэхгүй байх ч
боломжтой.
Ж.Тэгшжаргал
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||