Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Могойн голын уурхайг дээрэмдсэн түүх

Могойн голын уурхайг дээрэмдсэн түүх

 

Түрүүч 
нь https://www.polit.mn/content/read/145039.htm

Хөвсгөл аймгийн баруун хязгаарт орших Цэцэрлэг сумын Төрийн өмчит "Могойн гол”-ын уурхай Хөвсгөл, Завхан аймгийн ард түмнийг 1970-аад оноос  илч дулаанаар хангасаар ирсэн коксжсон нүүрсний арвин их ордтой газар билээ. Үе үеийн улстөрчид, уул уурхайнхны овоо хараанд байнга өртөж байдаг тус стратегийн орд газруудад давхардуулан лиценз олгох, жижиглэн хуваах зэрэг луйврын жишгээр  энэхүү  нүүрсний орд газраас хууль бусаар хулгайлан авсан нь өдгөөгийн Овоотын ордыг эзэмшиж буй гэж мэдэгдээд байгаа "Аспайр майнинг”. Хууль бусаар авсан орд газрын нүүрсийг зөөх нэрийдлээр төмөр зам тавихаар санаархаж байгаа бөгөөд  энэ нь хоймор нутаг цөлжих аюул дагуулж байгааг өмнөх нийтлэлдээ баримтаар дэлгэн цувралаар хүргэж байгаа билээ. "Аспайр майнинг”-ийн охин компани болох "Хургатай хайрхан”-ы хууль бусаар эзэмшиж байгаа лиценз бүхий тус бүс нутагт Хөвсгөл аймгийн хүн амын 30 хүртэлх хувь нь амьдардаг. Мөн бэлчээрийн мал аж ахуйн 30-40 хувь нь энэ нутагт амьдардаг. Хангайн усны нөөцийн гол ай сав газар, усны эх ундарга бий. Тиймээс уул уурхайн ашиглалт, олборлолт хийгээд төмөр зам барих нь байгаль орчинд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг судлан тогтоож гаргах нь маш чухал. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ өдий хүртэл гараагүй байгаагийн цаана угаасаа байгаль орчинд ээлгүй хор хөнөөлтэй учраас үнэлгээ хийлгэх сонирхолгүй байна гэж хардаж болохоор байгаа юм. Учир нь газрын хэвлийгээрээ Хангай бүс нутгийн гүний болон гадаргын  усны нөөцөөр говийн  бүсийн гүний ус тэжээгдэж байдгийг мэргэжлийнхэн хэлдэг. Өнөөдөр говьд уул уурхайн ашиглалтаас болж ан амьтан усгүйдэж харангадаж үхэж байгаатай ижил зүйл ирээдүйд хангайд болох эхлэл эндээс үүдэлтэй гарч болох магадлал маш өндөр.

 

ХӨВСГӨЛИЙН МАН-ЫН ЭРХ БАРИГЧИД  НУТГАА ХАМТАРЧ ДЭЭРЭМДСЭН ҮҮ

Хөвсгөл аймаг 2013 оны гуравдугаар сард ИТХ-ын шийдвэрээр газар нутгаа  хэвтээ тэнхлэгээр хоёр хувааж 50 дугаар өргөрөгөөс хойшхи газар нутгаа орон нутгийнхаа  тусгай хамгаалалтад авч тус бүс нутагт уул уурхай ашигт малтмалын чиглэлээр нэг ч хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй. Уг бүсийг аялал жуулчлал газар тариалангийн чиглэлээр хөгжүүлэхээр, харин  50 дугаар өргөрөгөөс урьдах хэсгийг мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр хөгжүүлэхээр болж шийдвэрлэсэн билээ. Гэвч өнөөдөр 50 дугаар өргөрөгийн урд хэсгийн бүс нутагт хамаарах  Цэцэрлэг суманд 1970 оноос хойш ажиллаж  буй төрийн өмчит Могойн голын уурхайн талбайг Австралийн хөрөнгө оруулалттай  "Аспайр Майнинг” компанитай хуйвалдаж  "Овоот” хэмээх нэрээр сольж талбайг нь давхцуулан хууль бусаар төрийн өмчийг булаан авсан явдал аль 2012 оноос эхтэй. Энэ нь сүүлийн есөн жил Хөвсгөл аймгийг эрх барьж байгаа МАН-ынханы шийдвэр. Энэ хугацаанд аймгийн Засгийн эрхийг барьж байсан Засаг дарга, ИТХ-ийн дарга, Засаг даргын орлогч нар үүнд хамаатай. Тэд өөрсдөө болон  өөрийн төлөөний хүмүүсээ Могойн голын ТУЗ-д оруулсан байдаг. Энэ бүх шийдвэрт тэд урдаас бэлдсэн хариултыг өгдөг. Яагаад төрийн өмчийн эзэмшлийн стратегийн орд газрыг хувийн компанид хэсэгчлэн  өгсөн бэ гэсэн асуултад "Тэр үед манай Могойн голын уурхайн удирдлагууд тусгай зөвшөөрлийг хугацаанд нь сунгуулаагүй байсан ” гэж хариулдаг. Лизензийн хугацааг сунгах байдалд ТУЗ хяналт тавих үүрэгтэй. Харин тэд үүргээ умартах шалтгаан байсан бололтой. Гэтэл тэр үеийн удирдлагууд, ахмад геологичид үүнийг эсэргүүцэж тухайн үед УИХ-д гишүүнээр сонгогдож байсан Ц.Сэдванчигт хандаж захидал бичиж байсан түүхтэй, баримттай.  Одоогийн үүсээд байгаа нөхцөл байдлаас эргээд харахад дээр гаргасан 50 дугаар өргөрөгтэй холбоотой шийдвэр МАН-ынханы нэлээн дээрээс нутгаа харийнхантай хамтарч дээрэмдэх гэсэн  төлөвлөгөө байжээ гэсэн хардлагыг төрүүлж байна. Тэгвэл өнөөдөр Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ Дэлгэрмөрөн зэрэг томоохон голуудын усны болоод нүүрсийн  ай сав газрыг  доогуур нь ухаж, дээгүүр нь төмөр зам тавьж байгаль экологид асар их хор нөлөө үзүүлж Хөвсгөл, Увс зэрэг байгалийн гүн цэнхэр нуурууд ширгэж улмаар Монгол Улс гүний болон гадаргуун усны нөөцийн хомсдолд орох аюулын ирмэгт ирсэн шийдвэрийн өмнө бид хүчин мөхөстөж байна. Энэ нь Эрдэнэт-Овоотын 547 км төмөр замыг концесийн гэрээгээр барьж 30 жил ашиглахаар болсон  шийдвэр юм. "Овоот”-ын эзэмшлийн гэх тус орд 188 сая тонн нүүрсний нөөцтэй. Үүнийг есөн жилд ухаж тээвэрлэнэ гэсэн төлөвлөгөөг төмөр зам барих шийдвэр танилцуулах үеэр гүйцэтгэгч компанийхан хэлсэн. Тэгвэл үлдсэн 21 жилд юу зөөх вэ гэдэг нь бас л асуудал дагуулсаар байна. Одоохондоо Хөвсгөлийн зон олон, иргэний нийгмийн байгууллагуудын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч шүүх шатны байгууллагын эргэж буцсан шийдвэрийн ард нуугдаж буй Бүрэнхааны фосфоритын ордыг ашиглах далд санаатнуудын сонирхол энд нэгдэж сэргэх магадлал байгаа ч үгүйсгэхгүй.

ГОВИЙН УСГҮЙДЭЛ ХАНГАЙ РУУ ЧИГЛЭЖЭЭ

Цахим хуудаснаас  "Энэ хулан хүнээс ус горьдож зам дээр иржээ хөөрхий” гэсэн энэхүү мэдээллийг хараад хэн хүний зүрх шимширч буй бизээ. Уг нь хулан гадаргад ойрхон усыг гайхалтай мэдэрдэг амьтан. Уст газрыг олоод хөлөөрөө цавчилж, газар доорх усыг гадарга дээр гаргаж өгдөг бөгөөд тэр уснаас ойр орчмын айлуудын  малаас гадна зээр, хар сүүлт, шувуу зэрэг амьтад бүгд ундаалдаг. Гэвч говь усгүй болж, "ундаалагч” хулан хүнээс ус горьдож зам дээр зогсох болжээ. Монголын үзэсгэлэнт онгон сайхан байгальд эрх дураараа тонгочин давхилдаж жилийн дөрвөн улиралд нутаг сэлгэн ус, нуурандаа шумбаж, бардам нүүдэллэж явдаг  хулан, зээр, хун шувууд сүүлийн үед говь нутагт усгүйдэж хатаж цангадгийн даваан дээр хүн бараадан амь гуйж  буй мэт дээрхи байдал өдөр болгон өмнийн говьд  болж, энэ тухай цахим ертөнцөд нэг биш нэлээд олон баримтаар харагдах боллоо.Монголтой хил залгаа Хятадын Зүүн үзэмчин хилийн боомтоор ус хайсан зээр их орж иржээ. Долдугаар сарын 1-ний хил орчмын аюулгүй байдлын шалгалтаар энэ жил цаг агаар эрс халуун байгаатай холбоотой талын зээр Зүүн үзэмжин хошууны Саймас сумаас Гайхал сум хүртэлх 120 км зайд ихээхэн үзэгдэх болсон байна. Мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаагаар ойролцоогоор 10000 орчим зээрийн сүрэг байгаа бололтой. Эдгээр талын зээр нь ус хайн Хятад Монголын хилийн төмөр хашаанд хавчуулагдан үрэгдэж байгаа аж. Хятадын хил хамгаалах албаныхан 100 орчим зээрийг торноос салгасан байна. Зарим харангадсан хавчуулагдсан зээрийг Хил хамгаалах албаныхан услан аврах үйл ажиллагаа явуулж байна. Хэрэв цаг агаар энэ хэвээр халуун байх юм бол Монголд зээрийн хорогдол нэмэгдэх шинжтэй. Мөн энэ оны зургадугаар сарын 29-нд  Дорнод аймгийн  Матад сум газрын тосны 21дүгээр талбайд "Д Их Гэгээ” компанийн хамт олон, зээрийн сүрэг усгүй харангадаж үхэж байгаад харамсаж хоорондоо 10 км зайтай усан сан байгуулжээ. Усан санг гурав хоногт нэг удаа дүүргэж байхаар болсон байна. Хэдийгээр уул уурхайн компаниуд хиймэл нуур үүсгэн тэдгээр амьтадын цангааг нь тайлж тамир тэнхээ оруулж их буян үйлдэж буй ч чаньдмань эрдэнэ болсон усны нөөц  говь нутагт ийнхүү дундарч гол, мөрөн хатаж ширгэж байгаа нь том эмгэнэл юм. Энэ эмэгнэл уул уурхайн компаниуд говь нутаг руу шунан дайрч газар нутгийг онгочин гүний болон гадаргын усыг хайр найргүй замбараагүй хэрэглэснээс болсон нь тодорхой. Нөгөө талаар газар тариалан, мал аж ахуйг  хөгжүүлнэ гэвэл гадаргын усныхаа 10-20 хувийг авч үлдэх хэрэгтэй. Дандаа үүл буудаж, овоо тахиж, бороо хүсч ногоо тарина гэж байж болохгүй тухай эрдэмтэд хэлж байна. Монгол орны гол мөрний нөөц 34.6 км куб. Үүний 60 гаруй хувь буюу 20.76 км куб ус ОХУ, БНХАУ-ын нутаг руу урсан гардаг. 2025 он гэхэд говьд усны хомсдол үүсч, 2030 он гэхэд хэрэглээ нөөцөөсөө хэтэрнэ гэсэн эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад ундны усгүй болох аюул даруй найман жилээр наашилж байна.

Үргэлжлэл бий...

 

Ц.БАЯР

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Могойн голын уурхайг дээрэмдсэн түүх
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани