- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ш.Сайхансамбуу:”Оюутолгой, Бороо Гоулд”-оос луйвардсан 17 тэрбумыг Монголд оруулж ирэхгүйгээр гадны дансанд байрлуулсан
УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуутай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын чуулганы хуралдаанаар оффшорын хуулийг баталсан. Та энэ хуулийн ач холбогдлыг хэрхэн харж байна вэ?
-Хүмүүс оффшорыг олон янзаар тайлбарлах гэж оролдож байна. Би 2009 онд гишүүнээр ажиллаж байхдаа Оюутолгойн гэрээтэй холбогдуулж энэ тухай ярьж байсан. Тухайн үед Оюутолгойн гэрээг Ерөнхий сайд асан С.Баяр гардаж хийсэн гэдгийг олон нийт мэдэж байгаа. С.Баярцогт, Д.Зоригт гэх мэт хүмүүс энд бас хамаарна.
"Монголоос 17 тэрбум төгрөг оффшор бүс рүү гарсан” гэх мэдээлэл цацагдаж байна. Энэ бол худлаа. Харин Оюутолгой болон Бороогийн алтны болон байгалийн баялгийг гадныханд тавьж өгснийхөө хахуульд улстөрчид нууц дансаар мөнгө шилжүүлж авсан нь үнэн.
Энэ яригдаад байгаа 17 тэрбум бол Монголд байж байгаад гараад явчихсан юм биш. Тийм боломж ч байхгүй. Ядаж л тагнуулийнхан гадагшаа гарч буй их хэмжээний мөнгийг хянана. Монголд хэдэн байшин барилга бариад ч юм уу бизнес хийсэн мөнгөө тэр оффшорт аваачаад хийчихээгүй.
Харин уул уурхайн салбараас тодруулж хэлбэл, дээрх хоёр уурхайгаас хуйвалдаж, луйвардаж авсан мөнгийг Монголд оруулж ирэхгүйгээр оффшор бүсэд байрлуулсан. Өөрөөр хэлбэл, хахуульд авсан мөнгөө гадны нууц данс руу тэр чигт нь шилжүүлж авсан хэрэг л дээ.
Ийм л асуудал яригдаж байгаа.Хэрвээ тэр хууль бус мөнгийг банкаар дамжуулж монгол руу оруулж ирвэл асуудалд орно гэдгээ улстөрчид сайн мэддэг.
Уг нь саяын ярьсан хууль бус мөнгөний араас эрэн сурвалжилж олж ирэх ёстой. Гэтэл одоо ямар ч боломжгүй болчих шиг боллоо. Учир нь сая УИХ оффшорын хууль нэртэй бантан шиг хууль батлаад үүнийг замхруулах зам руу нь явуулчихлаа. Өөрөөр хэлбэл, хуурамч хууль гаргаад үүнийхээ ард нуугдах арга замыг улстөрчид хийсэн гэсэн үг.
Оффшортой холбогдсон цөөхөн хэдхэн улстөрчид бий. Тэдний зарим нь оффшор бүсэд данс нээлгээд хэрэглэж чадаагүй хаасан гэж ярина лээ. Хэрэглэж чадаагүй хаасан гэдэг нь хулгай хийсэн мөнгөө нуух нүхээ малтаж байсныг гэрчилнэ. Оффшор бүсэд наана нь ил болсон, гүйлгээ хийгээгүй данс, цаана нь гүйлгээ хийгдсэн илчлэгдээгүй гэх мэт маш олон данс байгаа шүү дээ.
-"Оффшорын эсрэг лобби бүлэг” байгуулагдлаа. Ихэвчлэн шинэ гишүүд лобби бүлэгт орсон харагдсан. Тэднийг дэмжиж байгаа юу?
-Т.Аюурсайханы санаачлалга маш зөв. УИХ дээр илэрхийлсэн байр суурийг телевизээр сонссон. Зөв агуулгаар нь яриад байна лээ.
УИХ-ын шинэ гишүүд юу хийхээ мэдэхгүй л яваа харагддаг. Юм үзээгүйг нь далимдуулаад дарга нар нь томилолт өгөөд гадагш нь явуулчихдаг.
Гадаадад томилолт нэрээр аялж байгаа нөхдүүд нь гадны буудал хэсч, өглөөний цай ууж, баахан зураг хөрөг татуулж яваад л ирдэг. Ингэж шинэ хүмүүсээ холдуулж байгаад "хор найруулдаг” байхгүй юу.
Нэг хэсэг нь иймэрхүү байдлаар эзгүй байх хооронд тэдний кнопыг нөгөө төгөлдөр хуурчид дараад л гүйцээ. Нийтийн эрх ашигтай хамаатай хууль ингэж батлагддаг. Хүний өмнөөс кноп дарагчдад "төгөлдөр хуурч” гэдэг нэрийг би оноож өгсөн юм. Шинэ гишүүд нь зугаалж, төгөлдөр хуурчид нь кнопоо дарна.
Зарим гишүүд телевизийн нэвтрүүлэг хийгээд явна лээ. Хууль санаачлах, батлалцах үүрэгтэй хүн чинь телевизийн шоу нэвтрүүлэгчийн ажил хийгээд явж байгааг үнэндээ ойлгохгүй юм. Хуулиараа ч хориотой.
УИХ-ын ажил гэж цаана нь овоороостой л байгаа. Арай эрт сонгуульд бэлдэж байгаа юм бишүү. Уг нь МАН-аас овоо хэдэн гайгүй залуучууд орж ирсэн. Даанч зүрхийг нь мохоогоод, доромжлоод, дор нь эвдчихдэг юм. Аль болох битгий эвдрээсэй л гэж бодож сууна.
-Ард түмний онц зөвлөл буюу АТОЗ саяхан Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж оффшортой нэр холбогдсон С.Баярыг элчин сайдаас нь эргүүлэн тат, С.Баярцогтыг шалга гэдэг асуудлыг хөндлөө. Үүнийг та зарчмын хувьд юу гэж харж байна вэ?
-Миний яриад байгаа цөөхөн хүмүүс гэдгийн хоёрынх нь нэрийг чи сая хэлчихлээ. Энэ хоёр этгээд Оюутолгойг гадныханд найр тавьж өгснийхөө хахуулийг оффшор бүсэд данс нээлгэж нуусан нь хэнд ч ойлгомжтой болсон шүү дээ.
2009 онд Оюутолгойн гэрээ зурагдаж байх үед би хэлж байсан. "Та нар хахууль авсан бол наад мөнгийг чинь агуулах сав олдохгүй шүү. Оффшор бүсэд л данс нээлгэдэггүй юм бол. Хэрвээ ингэж нууц данс нээлгэвэл энэ чинь хэзээ нэгэн цагт илэрч та нарын толгойг цусдана" гэж зөндөө хэлж, анхааруулж байсан.
Тэгж ярьснаас хойш тун удалгүй С.Баярцогтын нэг сая ам.доллартай оффшор данс илэрсэн шүү дээ. Өнгөрсөн хугацаанд Сү.Батболд, С.Баяр нар оффшор бүсэд данстай болох нь илчлэгдлээ. Болдог юм болдгоороо л болж байна. Гэхдээ энэ асуудлыг ингээд зүгээр орхиж яавч болохгүй.
Оффшорын эсрэг гэх жагсаалын тухайд зохион байгуулалттай, ард түмнийг молигодсон хуурамч акц. С.Баярыг элчин сайдаас нь эргүүлэн тат гэж шаардаж байна лээ. Харамсалтай нь шаардлага гэгчийг эрх баригчид хүлээж авахгүй, хамгаалалт өндөр учраас эргүүлэн татах боломж ч байхгүй.
-Монгол Улсад эдийн засгийн хямралаас илүү засаглалын хямрал нүүрлэсэн гэж их ярих болж. Үүнтэй та санал нийлдэг үү?
-Энэ бол засаглалын хямрал биш. Ерөөсөө л үндсэн хуулийн хямрал юм. Гуравхан хүнд засаг төрийн эрх мэдлийг хуваагаад өгчихсөн. Энэ утгаараа Монгол Улсад өнөөдөр гурван нар мандчихсан байна.
Гурван нар мандчихсан газар ямар байх вэ гэдгийг төр барих эртний ухаанд маш тодорхой бичсэн байдаг. Эрх мэдлийг хувааж авсан гурван хаан өөр хоорондоо хэзээ ч эв зүйгээ ололцдоггүй. Энэ гажуудлыг өөрчилж нэг нартай, нэг хаантай болох цаг нь ирсэн.
Үүнийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр шийднэ. Ингэсэн цагт улстөрчдийн яриад байгаа, засаглалын болон эдийн засгийн хямрал аяндаа алга болно.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар Ажлын хэсэг саяхан УИХ дээр байгуулагдлаа. Ярьж ярьж шийдэлд хүрдэггүй Үндсэн хуулийг өөрчлөх асуудалд ахиц гарах найдвар байна уу?
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах комисс бүтэхгүй ээ. Д.Лүндээжанцангаар ахлуулсан комисс хол явахгүй. Жинхэнэ утгаараа комисст байх ёстой улсууд нь гадуур үлдчих юм. Одоо энэ талаар яриад байгаа хүмүүсийг өөрчлөлт хийж чадахгүй л болов уу гэж би хувьдаа харж байна. Хийдэг биш сайхан ярьдаг л улс шүү дээ. Гучин жил хоосон яриагаараа монголчуудыг хуурлаа.
Үндсэн хуулийн алдаа завхрал, юу нь болохгүй байгааг эхлээд оношлох ёстой. Иргэд нь, улстөрчид нь юу гэж үзэж байгааг харьцуулах хэрэгтэй. Сая болсон зөвлөлдөх уулзалт гэгчид Үндсэн хуулийг батлалцсан хэдэн хүн, УИХ-д сууж байсан хэдэн нөхөр цугласан харагдана лээ. Угаасаа тийм л хүмүүс цугладаг юм. Шинэ зүс царай харагдсангүй. Өв уламжлалаа мэддэг, түүхээ уншдаг хүмүүсийг оролцуулмаар санагддаг.
Үндсэн хуулинд Монгол хүн юу хүсч байгаа талаар заалт байдаггүй. Угтаа бол Монгол хүн юу хүсч байна, түүнийг яаж биелүүлэх вэ гэдэгт чиглэсэн хууль л байх учиртай. Одоогийн хуульд ардчилал, хүний эрх, эрх чөлөө гэсэн баахан заалт л бий.
1992 онд ардын нам ч /МАН/ гэж юу байлаа, АН ч гэж юу байлаа гэдэг шиг хөрөнгөтний эдийн засаг, ардчилсан Үндсэн хууль гэж хэн мэдэж байлаа. Би сайн санаж байна. Үндсэн хуулийн үндсийг Чимэд гуай, Пүрэв генерал, Улсын дээд шүүхийн дарга байсан Ренчин нар тавьж ноён нурууг нь босгож байсан.
АИХ-аар Үндсэн хуулийг хэлэлцэн баталсан үйл явдлыг Үндэсний телевизээр шууд дамжуулах үед асуултад энэ гурваас өөр хариулах хүн байгаагүй. Тэр үедээ л мундаг гурван хуульчаа сонгож л дээ.
Одоо бол цаг үе өөр болсон. Үндэсний хэв маягаа шингээсэн хуультай болох хэрэгтэй. Түүнээс германаас нэг санаа аваад, францаас нэг санаа хулгайлаад хийчихсэн Үндсэн хууль Монгол хөрсөнд идээшихгүй байна л даа. Идээшихгүй ийм хуулиас болоод хоорондоо хэрэлдэж, нэгнээ үзэн ядахад хүргэж байна. Цөөн хэдэн хүнд эрх мэдэл хуулийн хямрал иргэдийг дарлаж байна.
Доктор З.Бат-Отгон "Намгүй төр” цуврал лекциэрээ Үндсэн хууль, ардчилалын зарчмыг айхтар дүгнэсэн байна лээ. Тэр дүгнэлттэй би санал нэг байгаа. Тусгаж авах үг маш их бий. Харамсалтай нь энэ эмэгтэйн үгийг сондог, анхаардаг хүн алга.
-Та Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар бүр 2008 оноос ярьж байсан санагдаж байна. Харин энэ асуудал сөхөгдөх тоолонд Үндсэн хуулийг хамгаалах хэсэг бүлэг гараад ирдэг. Энэ удаад ч бас "Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг өөрчилж болохгүй, хэн дуртай нь Үндсэн хуулиар оролдох нөхцөл бүрдэх гэж байна”гэх байр суурийг зарим хуульч илэрхийлсэн байна лээ?
-Намайг 2008 оноос хойш Үндсэн хуулийн хямрал гэдэг зүйлийн талаар ярьж хэлж байхад хэн ч тоогоогүй. Хямрал улам гүнзгийрээд байгаа учраас энэ талаар ярих хүмүүс олшроод байгаа юм. "Эцэг хуульдаа хамаагүй гар хүрч болохгүй” гэх зэргээр ухуулаад байдгийг би ойлгодоггүй. Зүгээр л нэг хууль шүү дээ. Болохгүй бол засах л хэрэгтэй.
Ерөөсөө л өөрсдийнхөө хийсэн зүйлийг хамгаалах сонирхолтой хэсэг бүлэг хүмүүс бий. Тэгээд болдоггүй юм бол ард түмнээсээ асуух хэрэгтэй. Туркууд энэ асуудлаар бүх ард түмнээсээ асуух ажлыг зохион байгуулж байна.
Үндсэн хуулиар ард түмэн тоглоогүй, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ ч эдэлж чадахгүй яваа. Харин ард түмний толгой дээр суусан улс төрчид Үндсэн хуулийг завхруулж, алдаа цоорхойг нь ашиглаж, тоглож байна шүү дээ.
"АН эрх барьж байх өнгөрсөн 4 жилийн хугацаанд Үндсэн хуулийн өөрчлөх хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулсан ч үр дүнд хүрээгүй. Энэ удаа үр дүн гарах болов уу?
-АН өнгөрсөн 4 жилийн турш ярьж, ярьж хамгийн сүүлд фортуна Н.Батбаяр баахан тооны бэлэгдэлтэй төсөл оруулж ирээд унасан. Энэ удаа ч бас ялгаагүй, ийм л зүйл болох болов уу. Тодорхой шийдэлгүй маргаж явтал 4 жил нь талаасаа хэлтийж, ийм зүйл ярьсны оронд сонгуульдаа бэлдэх нь чухал болоод ирнэ. Сүүлд байгуулагдсан комиссын үр дүн ч бараг тодорхой доо.
Хуралдах гэхээр хүмүүс нь цуглаж өгөхгүй, хуралдаж чадахгүй баахан цаг үрнэ. Ингэж явсаар чуулган завсарлана. Хоёрхон сарын дараа наадам болох гэж байна. Хэдэн гишүүд маань найр наадам дээл хувцас гэж байтал хаврын чуулган завсарлана, 10 сар хүртэл бүгд баяртай. Намар төсөв төлөвлөгөөгөө ярьж байтал шинэ жилтэй залгахтай зэрэгцээд хэдэн маафаантай хуулиа батална.
За тэгээд цагаан сар залгаж, хаврын чуулган завсарлаж дөрөвдүгээр сарын 5 хүртэл УИХ-ын гишүүд баяртай. Манай УИХ-ын ажиллах зарчим, хэв маяг ингэж л өрнөдөг. Ийм зарчмаар ажилладаг учраас ард түмний эрх ашигтай хамааралтай хууль орхигдож, эрх ашгийн хуулиуд эхэнд нь эрэмбэлэгдсээр дуусдаг.
-МАХН-аас шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулж байгаагаа зарласан. Энд яригдаж байгаа хувилбарт та үнэлэлт, дүгнэлт өгсөн үү?
-Үндсэн хуулийн дордуулсан долоон хувилбарыг гардаж хийсэн Н.Энхбаяр Үндсэн хуулийг өөрчилнө гэж байхгүй. Энэ бол үлгэр. Тэр дордуулсан долоон өөрчлөлтөөр Үндсэн хуулийн "цусыг холиод” хаясан биздээ.
Үндсэн хуулийг завхруулдаг улсууд л сүүлийн үед Үндсэн хуулийг өөрчлөх тухай их ярьдаг болж. Үүний өөр нэг жишээ бол Э.Бат-Үүл. 1990-ээд оны эхээр Ардын их хурлыг татан буулгаж, үзэн ядалтаар нураачихаад одоо болохоор АИХ-ыг дахин байгуулна гээд яриад явж байгааг ойлгохгүй байгаа юм.
-Эрдэнэтийн 49 хувийн асуудал хурцадмал байгаа. Олон нийтийн зүгээс төр хувийн хэвшлийнхээ хөрөнгөд халдаж, нийгэмчилдэг буруу жишгийг эргэж сэргээлээ гэдэг шүүмжлэлийг ярьж байна. Бизнесийн салбарт олон жил зүтгэсэн хүний хувьд энэ байдлыг юу гэж харж байна?
-Эрдэнэтийн асуудалд УИХ шийдвэр гаргаж болно. Гэхдээ эхлээд шүүх ёстой л доо. Шүүхийн шийдвэрээр төр Эрдэнэтийн 49 хувийг авсан бол зөв алхам болох байсан. Гэтэл тэгээгүй. "Монголын зэс корпораци”-ийн тухайд Оросын мэдэлд байсан 49 хувийг олж авахын тулд гадныхантай томоохон хэлэлцээр хийж, үнэ тогтоогоод монголдоо аваад ирсэн байгаа юм. Энэ хүртэл асар их зардал гаргаж, нэлээд ажил болсон байж таарна.
Төрийн мөнгөөр Эрдэнэтийг авсан гэж яриад байгаа юм. Үнэн хэрэг дээрээ төрийн мөнгө гэж байдаггүй. Гэтэл манай гишүүд хэсэг бүлэг хүмүүс Эрдэнэтийн 49 хувийг төрийн мөнгөөр хуйвалдаад авчихлаа гэсээр байгаад дээрэм хийчихлээ. Энэ бол ардчилсан тогтолцоотой улсад байж болшгүй алдаа, завхрал.
Төрд ажиллаж байгаа хулгайч, дээрэмчид алхам тутамдаа хууль зөрчиж байгаатай холбоотой. Хуулийг хэн биелүүлж, хуулиас хэн эмээж амьдарч байна вэ гэхээр эгэл ардууд л байна. Тэд л хуулиас эмээж, хууль зөрчсөн бол хатуу шийтгүүлж, хариуцлага хүлээж байна. Харин эрх баригчдад хууль үйлчлэхээ болиод удаж байна даа.
-Монгол Улс Олон улсын валютын сангийн "Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр”-ийн шаардлага, шахалтад нийцүүлж 2017 оны төсөвт тодотгол хийлээ. Иргэд, аж ахуй нэгжийн нуруунд ачаалал ирэх нь тодорхой болсон. Энэ шийдвэр, хямралаас гаргах арга замыг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Уг нь манайх шиг улс Олон улсын валютын санг бараадах хэрэггүй байгаа юм. Дотоодынхоо бизнесүүдийг түшиглээд одоо эдийн засгийн хямралыг даваад гарах бүрэн бололцоо бий.
Энэ тухай би мөн ч олон удаа ярьсандаа. Мэдээж ингэж ажиллах амаргүй. Эрх баригчид хэцүүгээс нь айж халширдаг болохоор хийхгүй байгаа юм. Хийх дургүйгээс гадна сэтгэлгүй, чадваргүй байна.
Уул уурхай, олон улсын валютын сан, гадны зээл тусламж эдийн засгийн хямралаас гарах цор ганц гарц биш. Хөдөө аж ахуйн салбараа түшиглээд хөгжих, сайхан амьдрах боломж бий. Гэтэл энэ боломжийг төрд байгаа хүмүүс ашиглахыг огтхон ч хүсдэггүй. Тэд үеийн үед нэмж өр зээл авах тухай ярьж, түүнийгээ ажил хийсэн мэтээр ярих болсонд харамсдаг.
Өнөөдөр Монгол Улс санхүүгийн эрх мэдэлгүй байна. Сангийн сайд төсөв хэлэлцэх үеэр "Би энэ асуудлыг мэдэхгүй, валютын сан ингэ, тэг гэж зөвлөсөн” гэж хариулсан нь үүний нотолгоо.
Сангийн сайд хүн санхүү эдийн засгийн асуудлаар хэнтэй ч мэтгэлцэх асар өндөр мэдлэг, чадвартай байх ёстой.
Бизнес эрхлэгчид татвар төлөхгүй гэж мэдэгдсэн. Үнэндээ бизнесийн салбарынхан төрийн бодлогын эсрэг тэмцээд, татвараас чөлөөлөгдөж чадахгүй. Ийм боломж ч байхгүй. Татвар нэмэгдэж байгаагийн цаана нэг том аюул бий.
Энэ бол хувийн хэвшлүүд ажлын байр, орон тоогоо цомхотгох. Манай компани гэхэд 60-80 хүн цомхотгохоос өөр аргагүй болоод байна. Нэг компанид 3-4 төрлийн татварын дарамт ирж байгаа. Үүнийг зарим аж ахуй нэгжүүд дийлэхгүй. Ингэснээр ажилгүйчүүдийн тоо ихэснэ, хүмүүс улам ядуурна.
Ийм л аюул байна. Ард түмэн хэдий амгалан ч цөхөрч ядархаараа хэзээ нэгэн цагт тэсрэх аюултай. 2012-2016 онд маш олон компани дампуурсан. МАН засгийн эрх аваад эхний ээлжинд 7 төрлийн татвар нэмсний дараа хэдэн компани нэмж дампуурахыг хэлж мэдэхгүй байна. Дампуурах нь ч гарцаагүй шүү дээ.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.

Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани