- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“ГОК” 430 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв
"Эрдэнэт үйлдвэр” компанийн энэ оны эхний хагас жилийн үйлдвэрлэл, эдийн засаг, аж ахуйн үйл ажиллагааны үр дүнгийн тайланг хэлэлцсэн байна. Эхний хагас жилийн байдлаар тус компани улс болон орон нутгийн төсөв, эрчим хүчний системд нийт 430 тэрбум төгрөг төлжээ.
Эрдэнэтийн овооны ордын уул, геологийн нөхцөл хүндэрч, хүдрийн агуулга буурч байгаа энэ үед тус компанийнхан энэ оны эхний хагас жилийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ 101-ээс дээш хувиар давуулан биелүүлжээ. Тодруулбал, Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикийн хамт олон зэсийн баяжмал болон молибдений металл авалтыг нэмэгдүүлж, баяжмал дахь металлын агуулгыг өсгөсөн байна. Ингэснээр баяжмалын агуулгыг төлөвлөсөн хэмжээнээс 0.33 хувиар давуулан биелүүлсэн аж. Тиймээс төлөвлөгөөт үзүүлэлтүүдийг давуулан биелүүлсэн амжилтыг үнэлэн үйлдвэрийн захиргаанаас нийт ажилчдынхаа цалин, урамшууллыг нэмэгдүүлэхээр шийдвэрлэн хэрэгжүүлж эхэлсэн байна.
Мөн ирэх 15 жилд үйлдвэрээ хөгжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулан, шат дараатай хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Тэндээс гаргасан судалгаагаар тус үйлдвэрт ашиглагдаж буй тоног төхөөрөмжүүдийн 55-70 гаруй хувь нь хуучирч, ашиглалтын хугацаа нь дууссан байна. Иймээс эхний таван жилд техник, тоног төхөөрөмжөө шинэчлэх, технологио сайжруулахад нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгө шаардлагатай хэмээн үзэж буй. Энэ хөрөнгийн эх үүсвэрийг цэвэр ашгаасаа болон ашгийн чөлөөт үлдэгдлээс санхүүжүүлэх боломжтой хэмээн компанийн удирдлагууд хэллээ.
Эрдэнэт үйлдвэр гадаадын томоохон арваад компанитай хамтарч ажилладаг. Ажлыг цаг алдалгүй түргэн шуурхай чанартай хийж гүйцэтгэхийн тулд дэлхийд шалгарсан шилдэг тэргүүний дэвшилтэт техник технологиор солих зарчмын шийдэлд хүрснээ "Эрдэнэт үйлдвэр” компанийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэллээ. Тиймээс эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд өндөр чанартай, техник технологи, тоног төхөөрмжийг үйлдвэрээс нь авч байхаар болсон аж. Энэ нь үйлдвэрлэлийн найдвартай ажиллагаа, өртөг зардлыг бууруулахад чухал нөлөө үзүүлэх юм.
Эдийн засгийн хямралтай байгаа өнөө үед өртөг зардлаа бууруулан ажилласнаар үйлдвэрийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, үр ашгийг нэмэгдүүлэхэд анхаарч буйгаа энэ үеэр тэрээр дуулгасан. Ингэснээр, Эрдэнэт үйлдвэрээс улс орныхоо хөгжил дэвшилд оруулах хувь нэмэр төдий хэмжээгээр өснө хэмээн албаныхан онцоллоо. Өртөг шингэсэн, үнэлэмж өндөртэй, овор хэмжээ багатай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрхэм зорилгодоо хүрэхийн төлөө Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид тасралтгүй ажиллана гэдгээ мөн илэрхийллээ.
А.Бямбамаа
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
“ГОК” 430 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани