- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Туулын эхийг түйвээгчдийн мөр
-Шар айраг ямар үнэтэй вэ, миний дүү?
-Лаазтай нь 3000, том савтай нь 10 мянга.
-"Болор” хэд вэ?
-35 мянга хэмээн гартаа барьсан хэдэн хөзөртөө ухаанаа тавих шахсан махлагдуу хүү товч бөгөөд тодорхой хэлэх нь тэр. Худалдааны мухлаг болгон тохижуулсан 40-ийн чингэлгийн дотор суух тэр хүү лав 13 нас хүрээгүй. Түүнтэй хамт өөрөөс нь хоёр насаар дүү болов уу гэмээр охин тоглоно.
Нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр дээр суурьшсан өрхийн тоо хоёр дахин нэмэгджээ
Энэ бол нийслэлээс зүүн хойд зүгт 60 гаруй км-т байрлах Тэрэлжийн төвийн "Чанар” нэртэй амралтын газар болсон яриа. Тус газар ус ихтэй үед "Ланд 200" маркийн автомашин ч гаталж бардаггүй Тэрэлжийн голын цаад эрэг дээр оршдог аж. Хашаандаа хэдэн гэртэй. Мөн хоёр давхар байшингийн дээврийн нэг талыг тагт болгон тохижуулж буй бололтой барилгачид цемент, тоосго зөөгөөд тун завгүй ажиллаж байгаа харагдав.
Хоёр саравчинд нь хүмүүс дуу шуутайхан сууж байгааг харвал үйлчлүүлэгчийн хөлд дарагдсан нь илт. Ойр хавийнхных нь ярьж буйгаар энд амрагчид их ирдэг бөгөөд шөнө орой ч хөгжим чангаар дуугаргаж, жуулчдын тав тухыг алдагдуулдаг аж.
Голын эргээс цуглуулсан хуванцар савны хаягдлыг 6 дугаар хорооны гадаа бөөгнүүлжээ.Манай сониныхон Туул голын эх болох Тэрэлжийн төвийг сурвалжлахаар очсон юм. Энэ хэсэг Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаардаг байна. Харин голын цаад эргээс хойших хэсэг Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг. Ажлын өдөр хэдий ч амралтын газарт төдийгүй голын эргээр амрагчид олон байв. Тэдний нэг болох 30 гаруй насны эмэгтэй "Гурван жилийн өмнө ирэхэд гол ус ихтэй, бид автомашинаа эрэг дээр үлдээчихээд, голыг "Газ 66" автомашинаар гол гаталж байсан. Тэгээд цаашаа бараг нэг км орчим үхэр тэргээр явж байж гэр буудалд хүрсэн дээ. Харин одоо бол гэр буудлууд голын цаана ойрхон харагдаж байна” гэв.
Үнэхээр модноос нь ч олон болов уу гэмээр гэрүүд шугуй дундуур ярайн харагдана. Хэсэг гэрийг тойруулан босгосон хашаа бол улаан цайм голын эрэгт тулжээ. Нэг гэрийг нь 120 мянгаар үнэлсэн тус газрыг хариуцаж буй хүнтэй уулзав. "Эргийн бүсэд 200 метрээс дотогш аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулахыг хориглодог. Гэтэл эрэгт хашаа тулгаад барьчихаж” хэмээн лавлатал "Тийм ээ. Би энэ газрыг хамгаалах гэж хашаагаа тулгасан юм” гэж Г.Түвшинжаргал хариуллаа. Эндэхийн уугуул оршин суугчдын нэг тэрбээр зундаа жуулчдад завин аяллаар үйлчилж, өвөлдөө нохой чаргын аялал зохион байгуулдаг байна.
Жуулчдад ЗГМ: НЭГ АСУУЛТ үйлчилдэг гэр буудлын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Голын цаадах хэд хэдэн булгийн эх дээр гэр буудал ажиллуулж байгаа аж ахуйн нэгжүүд ч бий
Баяр наадмын өдрүүдэд тэр хавийн шугуйд хог хөглөрч, голын эргээр хуванцар сав сагахаараа нэг болсон гэнэ. Өнгөрсөн долоо хоногт ойр орчмын бохирдлыг цуглуулахад чиргүүлтэй таван "Портер" машин дүүрчээ. Жуулчдаас мөнгийг нь авчихаад хуванцар хог хөглөрсөн голоор дагуулаад явалтай нь биш гээд цэвэрлэжээ. Мөн гал түлж хонхойлгосон газруудыг намагтай хөрсөөр хучсан зургаа бидэнд гар утаснаасаа үзүүлэв.
Голын эрэг дээр халзарч, харласан хэсэг алхам бүрт таарах нь амрагчид дуртай газраа гал түлснийг илтгэнэ.Г.Түвшинжаргал "Хүмүүс биеийн амрыг хараад майхныхаа үүдэнд, эсвэл сүүдэр бараадаж дуртай газраа гал түлэх юм. Чийгтэй хөрсөөр хүртэл хуччихсан байхад хараад ойлгодоггүй юм байхдаа” хэмээн ярилаа. Хэдийгээр ойр орчмын хогийг цэвэрлэсэн гэх боловч хөл дор архины шил болон ундааны савны бөглөө, тамхины иш гээд жижиг сажиг хог зөндөө. Шугуйн зах руу бол цагаан эрээн. Аялагчид хэрэглэсэн ариун цэврийн цаасаа зах замбараагүй хаясан нь огиудас хүрэм. Гишгэх ч газар олдохгүй яг л тэсрэх бөмбөг байрлуулсан талбайд яваа мэт.
Явуулын хүмүүст байтугай жуулчдад зориулсан ариун цэврийн байгууламж 6 дугаар хорооны суурьшлын бүсэд байхгүй байна.Тэрэлжийн голыг ус ихтэй үед хүмүүс "Газ 66” автомашинаар нөгөө эрэгт гардаг юм билээ. "Харин энэ жил ус багатай тул машин болгон л гаталж байна. Бас баячуудын хүүхдүүд голдуу ирнэ. Том машиныхаа хүчийг үзэх гээд гол дотор өөд, уруугүй хаазалж давхина. Уг нь хоёр гарамтай байсан юм. Одоо бол хүмүүс хаа дуртай газраар гаталж байна” хэмээн эндэхийн оршин суугч 50 гаруй насны эмэгтэй ярив.
Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар (БЦГ)- аас 262.5 га талбайг улсын тусгай хамгаалалтаас 2012 оны тавдугаар сард гаргасан байна. Үүнээс 40 орчим га талбай нь Тэрэлжийн голын шугуйд хамаардаг аж. Тусгай хамгаалалтаас гарснаас хойш энэ бүс нутагт орон нутгаас шилжин иргэсдийн тоо ч үлэмж нэмэгдэж, хүний хөлд дарагджээ. Тухайлбал, 6 дугаар хорооны өрхийн тоо хоёр дахин нэмэгдэж 664 болсныг Засаг дарга Ц.Болд ярилаа. Мөн жуулчид төдийгүй гаднын хүндтэй төлөөлөгчдийг ирэхэд ч нүүр тахладаг энэ нутгийн даац хэтэрсэн нь тулгамдсан асуудал болж буйг Горхи-Тэрэлжийн БЦГ-ын хамгаалалтын захиргааны дарга Д.Батмөнх анхааруулсан.
Том машиныхаа хүчийг үзэх гээд гол дотор өөд, уруугүй хаазалдаг
Одоогийн байдлаар Горхи- Тэрэлжийн БЦГ аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан 365 аж ахуйн нэгж, иргэнээс 94 нь идэвхтэй ажилладаг. Үүнээс 10 гаруй нь жилийн дөрвөн улиралд амрагчид хүлээж авдаг аж. Гэхдээ нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр болсон Туул голын эхийг бохирдуулагчид нь аялал жуулчлалын байгууллагууд биш. Үйл ажиллагаа нь харьцангуй төлөвшсөний дээр холбогдох газраас ч хяналтаа тогтмол тавьдаг тул бохирдлоо байгаль орчинд шууд нийлүүлдэггүй талаар албаныхан ярьж байлаа.
Тугалын хашаа мэт хогийн цэг Тэрэлжийн төвд хоёр ч байгуулсан. Гэсэн ч голын цаана иргэд хогоо уутлаад орхисон байхтай олон таарав.Наадмын дараах долоо хоногийн хугацаанд зөвхөн Тэрэлжийн бүс нутгаас 60 тонн хог гарсан байна. Бохирдол ихтэй гол цэгүүд нь 6 дугаар хорооноос дооших 6-7 км, мөн Мойлтын тохой дахь Тэрэлжийн гүүрээс дээших 10 гаруй км газар буюу голын эрэгт майхантайгаа ирж тухладаг хэсэг гэдгийг тус БЦГ-ын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Ч.Сийлэгмаа хэлсэн юм.
Харамсалтай нь, Горхи-Тэрэлжид хүн их зорчдог хэсгүүдэд автомашины зогсоол, ариун цэврийн байгууламж, хогийн нэгдсэн цэг бүхий отог байгуулах төлөвлөгөөнд Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр хамрагдаагүй. Тиймээс гаднын, дотнын жуулчдын хөл тасрахаа больсон энэ бүс нутгийн орчны доройтолд яаралтай анхаарахгүй бол нийслэлчүүдийн усны эрүүл ахуйн чанар баталгаагүй болох аюул ойртож байна.
Хог хаях, мод огтлох, гал түлэх, ан хийхийг хориглох тэмдгийг хүмүүс огт тоодоггүй аж./ Хогондоо дарагдсан энэ хэсэг Төв аймгийн Эрдэнэ суманд хамаардаг.
ЗГМ: НЭГ АСУУЛТ
БОАЖЯ болон Туул голын сав газрын захиргаа, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын хамгаалалтын захиргааныхан Тэрэлжид шалгалт хийж явахтай нь манай сурвалжлах багийнхан таарсан юм. Туул голын эх буюу Тэрэлжийн голыг бохирдуулагч гол эх үүсвэрийн талаар албаныхан дараах байр суурийг илэрхийлж байна. БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, Байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга
Г.Нямдаваа: UB2 амралтын газар орчмыг 2012 онд улсын тусгай хамгаалалтаас гаргаснаар харалган бодлого хэрэгжжээ гэж ойлгож байна. Энэ асуудлыг яам дахин эргэж харна. БОАЖЯ тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг өргөжүүлэх бодлоготой. Хасах тухай огт ойлголт байхгүй.
Горхи-Тэрэлжийн БЦГ-ын хамгаалалтын захиргааны дарга
Д.Батмөнх: Тэрэлжийн төвийг улсын тусгай хамгаалалтаас гаргаснаас хойш тэнд оршин суух иргэдийн тоо, хог хаягдал, хөрсний бохирдол ихсэж байна. Мөн Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга дур мэдэн газар олгож байна. 2013 онд айл өрх суурьшуулахыг зогсоосон ч одоо эргээд газар олгоод эхэлсэн.
Горхи-Тэрэлжийн БЦГ-ын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн
Ч.Сийлэгмаа: Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаардаг Туулын эхийг 2012 онд улсын тусгай хамгаалалтаас гаргаснаас хойш суурьшлын бүс болсон. Тийм болохоор манай байгууллага эрх зүйн хувьд бохирдлыг нь хариуцах боломжгүй болсон. Иргэд хогоо ил задгай орхиод явдаг нь бохирдлын гол шалтгаан болж байна.
З.Цэлмэг
Засгийн газрын мэдээ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||