- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
АМГ-ЫН ДАРГА АСАН Д.БАТХУЯГИЙН БУРУУГААС ХОХИРСОН ИРГЭДИЙН ГОМДЛЫГ ХААЛТТАЙ ХЭЛЭЛЦЭВ
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны 2014 оны хаврын чуулганы анхны хуралдаан өнөөдөр болж, таван асуудал хэлэлцсэнээс Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийн буруутай үйл ажиллагаанаас хохирсон гэх иргэдийн өргөдлийг хаалттай хэлэлцэв.
Түүний
буруутай үйл ажиллагаанаас ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь хүчингүй
болж хохирсон гэх иргэдийн өргөдлийг хохирогчдын төлөөллөөс УИХ-д
ирүүлсэн юм. Улмаар өнөөдрийн хуралдаанд Уул уурхайн яамны удирдлагуудыг
урьж оролцуулан дээрх гомдолд хариу өгөх болсон. Гэвч хуралдаанд
оролцогчид энэ асуудлыг хаалттай хэлэлцэх хүсэлтээ илэрхийлснээр тус
байнгын хорооны дарга О.Бурмаа хуралдааныг хаалттай горимд шилжүүлэв.
Үүнээс
өмнө Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай
хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсгийн хэрэгжилт болон Цэргийн
албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4
дэх хэсгийн хэрэгжилт гэсэн хоёр хуулийн хэрэгжилтийн талаар ярилцсан.
Эдгээр хуулийн хэрэгжилтийн талаар иргэдээс ирсэн өргөдлийн мөрөөр арга
хэмжээ авах, холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах талаар судлан,
дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хоёр хэсэг байгуулагдсан бөгөөд
хоёуланг нь ахалж ажилласны хувьд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан гишүүдэд
танилцуулга хийсэн юм.
Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоолоор
даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс,
түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний
доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тогтоож байсан.
Гэтэл 2008 онд УИХ Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулж,
Нийгмийн даатгалын шимтгэл төлөх орлогын дээд хэмжээг тогтоох журмыг
хуулиар зохицуулж, хэмжээг нь Засгийн газар тогтоож байхаар болсон. Энэ
заалт нь өмнөх тогтоолтойгоо харилцан уялдахгүй, улмаар хэрэгжихгүйд
хүргэж байна гэж Ажлын хэсэг дүгнэжээ. Тухайн асуудлаар гишүүдийн зүгээс
олон санал гарч, энэ салбарын шинэчлэлийг дорвитой хийж чадахгүй
сунжирч байгааг шүүмжилж, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл /НДҮЗ/-д
хандан тодорхой чиг үүрэг өгч, Монголын хүн амын хэдэн хувьд нь
тэтгэврийн энэ мэт асуудал тулгарч байгааг тодруулах хэрэгтэй гэж байв.
Мөн даатгалын шимтгэл төлөх дээд хэмжээ болох нэг сая 900 мянган
төгрөгөөс дээш төгрөгийн орлоготой 16 600 хүний эрх ашгийн асуудлыг
хөндөн, хувийн даатгалын тогтолцоо бүрдүүлэх, Монгол Улсын эдийн засгийн
70-80 хувийг бүрдүүлж буй хувийн хэвшлийнхнээр төрд ажиллаж байгаа 160
мянган хүний орлогыг нөхүүлж нийгмийн даатгалын хамаг ачааллыг үүрүүлж
байгаа буруу тогтолцоог даруй засах нь зүйтэй гэсэн байр суурьтай
байлаа.
Ингээд ажлын хэсгээс гарсан хоёр санал дээр нэмж гишүүдийн
санал шүүмжлэлийг тусган, НДҮЗ-өөр тодорхой тоон судалгаа гаргуулах,
тэтгэвэр тэтгэмжийн асуудлаар яг одоо ямар дүрэм журам боловсруулж
байгаа талаар сүүлийн үеийн мэдээлэл өгөх 14 хоногийн хугацаатай
даалгавар засгийн газарт өгөхөөр болж, салбарын сайлд С.Эрдэнийг
байлцуулан энэ асуудлыг дахин нухацтай хэлэлцэхээр болов.
Цэргийн
тэтгэвэр тогтоолгож буй иргэний хувьд Нийгмийн даатгалын сангаас олгох
тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан шалгуурыг ханган өндөр насны
тэтгэвэр тогтоолгох хүртэл хугацаанд буюу 5-10 жилийн хугацаанд иргэний
байгууллагад ажилласан жилээ тооцуулан тэтгэвэр тогтоолгох боломжгүй
байгаа нь иргэнд хохиролтой байна гэж үзэх үндэслэлтэй байна гэж Ажлын
хэсэг дүгнэжээ. Гэхдээ энэ асуудлаар тусгайлсан, мэргэжлийн баг ажиллаж
байж шийдвэр гаргахгүй бол шударга ёсны зарчим алдагдана гэж Ажлын
хэсгийн ахлагч нь үзсэн юм. С.Ганбаатар гишүүн НДҮЗ-өөр зөвлөмж гаргуулж
байж, уг зөвлөмжид түшиглэн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх саналтай
байгаагаа мөн хэлэв. Ингээд Байнгын хорооны дарга Р.Бурмаа мэргэжлийн
байгууллага болон бусад олон талын оролцоотойгоор энэ талаар нарийн
судалгаа хийлгүүлж, асуудлыг хэрхэн шийдэж байгаа талаар Өргөдлийн
байнгын хороонд мэдэгдэхийг Засгийн газарт даалгах нь зүйтэй гэж үзсэн
юм.
Мөн өнөөдөр Өргөдлийн байнгын хорооны 2014 оны хаврын чуулганы
хугацаанд хийх ажлын төлөвлөгөө батлах, иргэдийн өргөдөл, гомдлыг хэрхэн
шийдвэрлэж байгаа талаар мэдээлэл сонслоо.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||