- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Төмөрлөг, ган, зэс хайлуулах үйлдвэрийн төслүүдэд хамтрах санал тавив
Монгол Улсад айлчилж буй Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Ерөнхийлөгч ноён Танака Акихико өнөөдөр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяртай уулзаж, Монголд өрнөж буй бүтээн байгуулалтын санхүүжилтын талаар ярилцлаа.
Ноён Танака Акихико Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын урилгаар манай улсад энэ сарын 14-нөөс айлчилж байгаа юм. Тэрбээр айлчлалынхаа эхний өдрөөс эхлэн Хөшигийн хөндийд барьж буй нисэх онгоцны буудал, Улаанбаатар хотын захын хорооллын сургуулиуд болон тус байгууллагын буцалтгүй тусламж, зээлээр хэрэгжиж байгаа болон хэрэгжиж дууссан төслүүдийн явц, үр дүнтэй биечлэн танилцав.
Харин өнөөдөр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяртай
ажил хэргийн яриа өрнүүллээ. Н.Батбаяр сайд уулзалтын эхэнд Монгол Улсын
эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар товч танилцуулж, улмаар
Япон улсын хөнгөлөлттэй зээлээр Хөшигийн хөндийд барьж буй нисэх онгоцны
буудлын ажлын явцын талаар санал солилцов. Бүтээн байгуулалтын эл ажлын
хүрээнд Улаанбаатараас нисэх онгоцны буудал хүртэлх хурдны замыг
хөнгөлөлттэй зээлд хамруулж, цогцоор нь шийдвэрлэх хүсэлтэй байгаагаа
Эдийн засгийн хөгжлийн сайд энэ үеэр илэрхийлсэн юм. Ноён Танака хариуд
нь шийдвэрлэж болох боломжийн талаар зөвшилцөх хугацаа олгохыг түүнээс
хүслээ. Нөгөөтэйгүүр, нисэх онгоцны буудлыг ашиглалтад өгсний дараах
техник, үйл ажиллагааны тусламж үзүүлэх төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж
байгаагаа ноён Танака мэдэгдсэн.
Нарны зам, ерөнхий боловсролын
сургуулийн жишиг барилга, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зээлийн
хоёр үе шат бүхий төслүүд гээд ЖАЙКА-ын зүгээс манайд үзүүлсэн
хөнгөлөлттэй зээл, тусламжийн нүдэнд харагдаж, гарт баригдах үр дүн олон
бий. Монгол Улсын Засгийн газраас өдгөө хэрэгжүүлж буй "Гудамж”, "Сум”
төсөлд энэ жишгээр хамтран оролцохыг Н.Батбаяр сайд мөн энэ үеэр хүслээ.
Түүнчлэн бэлтгэл шатандаа явж буй төмөрлөг, ган, зэс хайлуулах
үйлдвэрийн төслүүдэд хамтрах нь хоёр улсын аль алины эрх ашигт нийцсэн
хамтын ажиллагаа болно хэмээн илэрхийлсэн.
Ноён Танака Япон улс нь Toyota тэргүүтэй
машин механизм үйлдвэрлэл болон электроникийн салбартаа зэсийг үлэмж
ихээр ашигладгаараа дэлхийн томоохон хэрэглэгч гэдгийг онцлоод, энэ
чиглэлд хамтрах боломжтой гэдгийг мөн илэрхийлж байв.
Н.Туяа
МОНЦАМЭ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||