- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ногоон байгальд хоггүй аялцгаая
Зун цаг даанч сайхан. Зугаалж аялахад урамтай сайхан. Гэвч аялал зугаалгын улиралд байгальд хаясан хог хэрээс хэтэрч, жорлонгүйн асуудал хүндэрдэг хэвээр. Бид өдөр тутмын амьдралын их ачааллаас холдож, алжаал ядаргаагаа тайлах гэж, нүд алдам сайхан байгалийг л харж, мэдэрч, амрах гэж уул мод, гол нуурыг холоос зорьж очдог билээ. Гэвч аялагчид өөрсдийн хэрэглэсэн хог хаягдлаа буусан газраа хаяад явдаг хэвээр.
Энэ наадмын амралтын өдрүүд олон хоног үргэлжилж хотынхон тэр чигтээ л уул ус, гол нуур бараадан амарчээ. Гор нь овоолсон хог, хаа сайгүй гаргасан өтгөн шингэний үлдэц. Машин дээрээ төрийн далбаагаа намируулж, монгол хүн болж төрснөөрөө бахархан цээжээ дэлдэх өнөөгийн монголчуудын үнэн төрх энэ. Мал адгуус шиг хаа таарсан газраа бие засч, идэж уусан хогоо суусан газраа орхин одчихоод эх оронч үндсэрхэг үзэл яриад хэд хуваагдан талцаж хэрэлдэнэ. Өдрөөс өдөрт хөгжиж буй техник технологи хэрэглэж сурснаа гайхуулдаг хэрнээ өөрийн хэрэглэсэн хогоо аваад явах энгийн хэвшилд суралцахгүй байгаа нь харамсалтай.
Нэг ширхэг гялгар уут байгальд шингэхдээ 20-1000 жил болдог тухай олонтаа бичиж ярьдаг. Гэтэл талаар дүүрэн уут хийсч, мод бут, зүлэг ногоон дээр хэвтэх гялгар уут байгаль, экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулахад их хэмжээний хор уршиг учруулж байна.
Гэтэл амьтны ялгадас 10-15 өдрийн дараа шингэдэг бол хүнс, ногоо, хоолны үлдэгдэл ойролцоогоор нэг сарын дараа, сонины сэтгүүлийн цаас 1-3 сарын дараа, картон цаас гурван сарын дараа, офисст хэрэглэдэг бичгийн цаас хоёр жилийн дараа, мод 10 жилийн дараа, консервны төмөр сав 10 жилийн дараа, зай 110 жилийн дараа, хуванцар сав 180-200 жилийн дараа, архины шил 100 жил, хөнгөн цагаан сав 500 жилийн дараа хөрсийг эвдэж, гэмтээн, үхүүлж байж байгальд шингэдэг гэх.
Тиймээс бүгдээрээ дор бүрнээ хичээж, хүн бүр хог хаягдлаа хогийн цэгт хаяж заншицгаая. Аялагчид олноор очдог газруудад хогийн цэг, нийтийн жорлон барих ажлыг тухайн орон нутгаас зохион байгуулах хэрэгтэй байна. Мөн аймгууд руу явдаг зам дагуу 50-100 км тутамд жорлон, хог хаях цэг бий болговол хүмүүс ил задгай бие засч, хог хаяхгүй байхад нэмэртэй болов уу.
Өнөөдрөөс эхлээд аялагч, амрагчидаа ногоон байгальд хоггүй аялцгаая.
Х.Хатан
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Ногоон байгальд хоггүй аялцгаая
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани