- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Сибирийг ч шатааж буй их халалт
Сэрүүн бүсийн өтгөн хар тайга ч барьж үл хүчрэх хэт халалт энэ жил тохиож байна. Тиймээс энэ зуныг цэнхэр гарагийг жигнэж буй онцгой халуун үе хэмээн дэлхийн цаг уурын байгууллагаас тодорхойлов.
Түймрийн улмаас Сибирь, Арктикийн шүтэлцээ гажиж мэдэх нь
Хэт халуун дэлхийн бөмбөрцгийн хойд хагасыг улам илүү төөнөж байна. Хятад улс ургацаа алдах вий гэдэгт ухаанаа тавьж байгаа бол Орос, Португал улс ойн түймрээ унтраах гээд орондоо унтах завгүй тэмцэж буй. Харин АНУ-ын баруун өмнөд мужуудад хэт халалтын улмаас хэд хэдэн нислэг цуцлагдсан бол Британид хатуу хучлагатай замын гадаргуу хайлжээ. Харин шургаж унам халууны буянаар германы өмнөд хэсгийн нарны эрчим хүчний станцын хүчин чадал нэмэгдсэн нь гэгээтэй мэдээ гэдгийг ройтерс агентлаг онцлов.
Ялангуяа дөрөв, тавдугаар сар олон жилийн дунджаас илүү халуун, хуурайшилттай байсан гэнэ. 2016 он 100 жилд тохиож байгаагүй халуун жил боллоо хэмээн шуугиж байсан бол энэ дөрөв, тавдугаар сарын дундаж температур 1880 оноос хойших түүхэн дээд цэгт хүрчээ. Манайд ч гэсэн тавдугаар сар хуурайшилт ихтэй өнгөрсөн талаар мэргэжлийн байгууллагаас мэдээлж байв.
ХӨВЧ ТАЙГЫГ ХӨНӨӨЖ БУЙ ТҮЙМЭР
АНУ-ын сансрын станц сибирийн түймрийг 10 мянган жилд тохиож байгаагүй хэмээн тодотгосон нь дэлхий дахиныг цочирдуулаад байна. Агаар мандал дахь нүүрстөрөгчийн 10 хувийг өөртөө шингээдэг, экосистемийн нэн чухал ач холбогдолтой сибирийн ойд түймэр дэгдсэн шалтгааныг агаарын температурын хэт халалт хэмээн мэргэжилтнүүд нэрлэжээ.
Хэдийгээр хөвч их ой жилийн жилд түймэрт автдаг ч сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт түймэр дэгдэх гол шалтгаан болж буй аж. "Түймэр дэгдсэнээр агаарын температурыг нэмэгдүүлэхээс гадна хэт хуурайшилтыг бий болгож, дахин түймэр дэгдэх нөхцөл болдог” хэмээн Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Уур амьсгалын секторын эрхлэгч П.гомболүүдэв тайлбарлав. Судлаачдын хийсэн тооцоогоор 3000-6000 жилийн тэртээ ноцож байсан их түймрийг ч өнөөгийн сибирьд авалцаж буйтай зүйрлэх аргагүй байгаа аж.
Сэтгэл сэртхийлгэж, үг мухардуулах мэдээний цуваа цаашид улам хөврөх төлөвтэй. Сибирьд түймрийн давтамж нэмэгдэх болсон шалтгааныг дэлхийн бөмбөрцгийн хойд хагасыг эзэлсэн их цэвдэг эрчимтэй хайлах болсонтой холбон тайлбарлажээ. Одоогоос 11 мянган жилийн тэртээ бий болсон цэвдгийн хамгийн том нь сибирийн ойг тэтгэн оршдог аж. Гэвч түймрийн халуун үнс цэвдгийг хайлуулдаг байна. 2007 онд сөгнөгөрийн голын түймэрт автсан ойд судалгаа хийхэд бүрэн шатсан ойн цэвдгийн давхарга 2.3 метрээр доошилсон байжээ.
Хэт халалтаас үүдсэн түймрийн гамшиг ОХУ-ын зүүн бүсэд хүндрэх төлөвтэй байгааг Тасс агентлаг мэдээлжээ. Энэ сарын 3-нд ОХУ-ын алс дорнодын холбооны дүүргийн Ойн яамны мэдээлснээр сибирийн түймэр 80 мянга гаруй га талбай хамраад буй аж. Өнгөрсөн сарын сүүлчээс эрчээ авсан түймрээс есийг нь унтраасан бөгөөд дахиад 108 түймэр ноцож буйг ОХУ-ын албаныхан мэдээлжээ.
Америк, Канадаас эхлэн скандинавын орнууд, ОХУ-аар дамжин Японд хүрдэг сэрүүн бүсийн ой нь дэлхийн агаар мандал дахь нийт нүүрстөрөгчийн 30 хувийг шингээдэг экологийн онцгой ач холбогдолтой юм. Үүний гуравны хоёр нь ОХУ-ын нутаг дэвсгэрт хамаардаг. Тиймээс энэ ойн экосистемд гарсан ямар нэг өөрчлөлтийн дэлхийн уур амьсгалд үзүүлэх нөлөө нь их гэдгийг йена хотын макс Плантын хүрээлэн дэх биохимич сасан Таутенхан тайлбарлав. Харамсалтай нь, түймрийн уршгаар энэ том экосистемийн бүтэц эрчимтэй өөрчлөгдөж буйг йенийн их сургуулийн олон улсын хамтын судалгааны эрдэмтэд анхаарууллаа. Агаар цэвэршүүлэхэд онцгой үүрэгтэй навчит модны эзлэх хувь хэмжээ түймэр давтагдах бүрт хорогдож, гацуур, нарс зэрэг шилмүүст мод давамгайлах болжээ.
Мөн их хэмжээний үнс нурам агаарын чанарт сөргөөр нөлөөлөх нь ойлгомжтой. Тэрчлэн хайлалтын эрч нь хязгаарын шугамыг аль хэдийнэ даваад буй арктикийн мөс багасахад нэрмээс болно. Цас, мөсний гадаргуу түймрийн хар тогтогт дарагдсанаар нарны илчийг улам шингээх аюултай юм байна. ийм л гаж буруу шүтэлцээ дулаарлын эрчим нь дэлхийн дунджаас хоёр дахин хурдтай явагдаж буй сибирь, арктикийн хооронд өрнөх аюултай байгааг ажиглагчид анхааруулав.
ТҮЙМРЭЭС ЗУГТЛАА ГЭХЭД ХАЛАЛТААС ЗАЙЛАХ АРГАГҮЙ
Зүрхтэй бүхний үнхэлцэг хагалах шахам нэгэн цочирдом судалгааг "Nature” сэтгүүлд саяхан нийтэлжээ. Жилээс жилд давтамж нь нэмэгдэж буй хэт халалтын улмаас 2100 он гэхэд дөрвөн хүн тутмын гурав нь амиа алдана гэж тооцоолсон байна. Хавай дахь олон улсын эрдэмтдийн баг 1980-2014 онд хэт халуунаас болж амь тавьсан 783 тохиолдлыг судалж, шинжилжээ. газар нутгийн хувьд 36 улсын 164 хотыг хамарсан байна. Тэд агаарын температур одоогийнхоос бага зэрэг нэмэгдэж, жилд хамгийн багадаа 20-оос олон хоногоор үргэлжилбэл нас барах хүмүүсийн тоо 30 хувиар нэмэгдэнэ гэж дүгнэжээ. Улс орнууд хүлэмжийн хийн ялгарлаа огцом буурууллаа ч хэт халалт амиа нөөх боломж олгохгүй аж.
Хэт халуун 20-оос илүү өдөр үргэлжилбэл амь тавих хүмүүсийн тоо 30 хувиар нэмэгдэнэ
Зургадугаар сарын их халууныг тэсвэрлэж чадаагүй амиа алдсан хүмүүсийн тоо энэтхэг, Пакистанд хэдэн арваар тоологдож буй бол АНУ-д мөн 10 хол давсан байна. Европ, азид ч шатаж үхэм халуунд амь тавьсан тохиолдол олон бүртгэгджээ.
Хүний биеийн дундаж температур 36-37 градус. Гэтэл орчны температур үүнээс давбал эд, эсийн үйл ажиллагаа доголдож нэн түрүүнд зүрх судасны болон амьсгалын замын өвчтэй хүмүүсийн тэсгэл алдардаг аж. Бид ч гэсэн таван алхмын зайд явах хооронд мэдрэлийн судас лугшсан их халуун өдрүүдийг үдээд удаагүй байна.
Манайд тохиосон энэ их халалт олон жилийн дундажтай харьцуулахад ямар байсан талаарх дүгнэлтийг цаг уурчид хараахан гаргаж амжаагүй байна. Гэхдээ хамгийн халуун гэгдэх 2016 оны зуныхаас ч аагим халуун болсон нь тодорхой гэдгийг П.Гомболүүдэв хэллээ. Жилд үргэлжлэх халуун өдрүүдийн тоо хэр зэрэг тэлсэн талаар манайд одоохондоо тодорхой тоо алга. Харин намар, хаврын цагт голын усны зах хайлах, гэсэх хугацаа 14-20 хоногоор ойртсон нь халуун өдрүүдийн үргэлжлэх хугацаа нэмэгдэж байгааг илтгэх бодитой үзэгдэл гэдгийг ус судлаач, доктор П.Батима ярьсан юм.
Ийнхүү халуун өдрүүдийн үргэлжлэх хугацаа нэмэгдэх тусам хүн төрөлхтөнд учруулах дулааны давтамж бусад төрлийн байгалийн гамшиг, мөргөлдөөнөөс ч илүү аюултайд тооцогдож байна. Тухайлбал, 2003 онд Европт хэт халалтын улмаас 70 мянган хүн маргаашийн нарыг үүрд харж чадахгүй болсон нь есдүгээр сарын 11-ний халдлагад амиа алдагсдынхаас 20 дахин өндөр үзүүлэлт юм. Мөн 2010 онд москвад 10 мянган хүн халууныг тэсэж чадаагүй байна. Харин энэтхэгт 1960-2009 онд халуунд нас барсан хүмүүсийн тоо 2.5 дахин нэмэгдсэн гэх судалгаа байдаг аж.
З.Цэлмэг
Засгийн газрын мэдээ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||