- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
ЕСБХБ Монголын Тера Экспресс тээвэр, ложистикийн компанид санхүүжилт олгоно
-Монгол Улсын ложистикийн салбарт тэргүүлэгч Тера Экспресс компанийн үйл ажиллагааг
өргөжүүлэхээр Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас 7.6 сая ам.долларын санхүүжилтийг олгохоор боллоо-
Европын сэргээн босголт хөгжлийн банк нь Монгол Улсын дэлхийн эдийн засгийн хамтын ажиллагаан дахь оролцоог дэмжиж, Монголын ложистикийн салбарт тэргүүлэгч Тера Экспресс компанид 7.6 сая ам.долларын санхүүжилтийг олгохоор боллоо.
Тус хамтын ажиллагаа нь Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас тодорхойлсон эдийн засгийн тогтвортой байдлыг бүрдүүлэгч шилжилтийн дараах зургаан үзүүлэлтийг хангаж ажилласан юм. Эдгээр үзүүлэлтэд тогвортой хөгжил, ногоон бизнес, өрсөлдөх чадвар, засаглалын сайн тогтолцоо, оролцоо багтдаг.
Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас олгож буй энэхүү зээл нь Монгол Улсын тээврийн салбарт хийж буй анхны төсөл юм. Дээрхи санхүүжилтийн төсөл нь 2 үе шаттай хийгдэх бөгөөд тус компанийн тайлан тэнцэлд бүтцийн өөрчлөлт хийх замаар компанийн өргөжин тэлэх үйл явцад дэмжлэг үзүүлнэ.
Тера Экспресс нь 2011 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд олон тэрбум долларын уул уурхайн төсөл болох Оюу Толгой компанитай хамтарч ажилласнаар эрэлт хэрэгцээ нь өсч, үйл ажиллагаа нь хурдацтай өргөжих төлөвтэй байна.
Мөн Тера Экспресс нь экспортын тээврийн үнэ цэнийг нэмэгдүүлэх гол үүргийг гүйцэтгэхээс гадна, шинэ төслүүд дээр 35 тээврийн хэрэгсэл худалдан авах хөрөнгө оруулалтын томоохон хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангасан байна.
Европын сэргээн босголт хөгжлийн банкны ОХУ, Төв Ази, Монгол Улсын дэд бүтэц хариуцсан захирал Екатерина Мирошник "Бид Терра Экспресс компанийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг дэмжих санхүүжилт олгох болсондоо баяртай байна. Компанийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг дэмжиж ажиллах нь Монгол Улсыг дэлхийн эдийн засгийн хамтын ажиллагаанд нэгтгэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ” гэжээ.
Харин Европын сэргээн босголт хөгжлийн банкны Монгол дахь Суурин Төлөөлөгч Ирина Кравченко "Монгол Улсад маш том боломж бололцоо бий. Тэр дундаа Тера Экспресс компани зэрэг шинийг санаачлагч, жижиг дунд бизнес эрхлэгчдэд энэхүү боломжийг голлон хэрэгжүүлэх зорилготой юм. Уг төсөл нь саяхан ЕСБХБ-аас баталсан Монгол Улсад баримтлах стратегийн дэд бүтэц, хувийн хэвшлийг хөгжүүлэх бодлоготой нягт уялдаатай” хэмээн тэмдэглэсэн юм.
Энэ үеэр Тера Экспресс компанийн Ерөнхий захирал Шийтуугийн Алтанбагана "Бид хүчин чадлаа нэмэгдүүлж, үйл ажиллагааны аюулгүй байдал, байгаль орчны стандартуудыг сайжруулах тал дээр ЕСБХБ-тай урт хугацаанд харилцан ашигтай хамтран ажиллах болсондоо баяртай байна. Энэхүү санхүүжилт нь Монголын ложистикийн салбарт зах зээлийн шинэ боломжуудыг олж авах нөхцөлийг бий болгох юм. Бид Монголын бизнесийн салбар, тэр дундаа манай компанийн ирээдүйн хөгжилд ийнхүү дэмжлэг үзүүлж байгаад Европын сэргээн босголт хөгжлийн банкинд талархаж байна” хэмээн нэмж хэллээ.
Европын сэргээн босголт хөгжлийн банк нь 2006 онд Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш тус улсын эдийн засгийн төрөл бүрийн салбарын 80 гаруй төсөл хөтөлбөрт нийт 1.4 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийгээд байна.
Эх сурвалж: www.ebrd.com/news
Огноо: 2017/06/19
Холбоо барих: Свитлана Пиркало, Экспресс, тээвэр, ложистик
Утас: +44 780 2510751
И-мэйл: svitlana.pyrkalo@ebrd.com
Twitter: @pyrkalo
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||