- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Уул уурхайн компаниудын хувьцааны ханш сулрав
Зэс, алтны хайгуул хийж байгаа "Erdene Resource Development”-ийн хувьцаа Торонтогийн Хөрөнгийн биржийн арилжаа хаагдах үед 3.85 хувиар суларч, нэг канад доллар боллоо. Баян Хөндий талбайд амжилттай хайгуул хийж байгаа "Erdene Resource Development” компани өнгөрсөн хоёрдугаар сард хөрөнгийн зах зээлээс 13.8 сая долларын хөрөнгө босгосон юм. Баян Хөндий, Алтан нар ордод хайгуул хийж байгаа тус компанид хөрөнгө оруулагчид нэлээд найдлага тавьж байна.
Үүнээс гадна "Centerra Gold”-ийн хувьцааны ханш 0.14 хувиар буурч, 7.05 канад доллар боллоо. Гацууртын ордын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа тус компани Монгол Улсын Засгийн газартай хэлэлцээ хийж байгаа юм. Энэ онд эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөж байгаа Гацууртын хэлэлцээрт одоогоор дорвитой өөрчлөлт гараагүй хэвээр байна.
Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Xanadu Mines”-ийн хувьцаа 10.26 хувиар буурч, 0.175 австрали доллар боллоо. "Xanadu Mines” зургаадугаар сарын 27-нд зээлийн гэрээгээ сунгаснаа зарласан юм. Тус компанийн гол хувьцаа эзэмшигчдийн нэг "Noble Resources International” компанид эргэн төлөх ёстой 2.76 сая ам.долларын төлбөрийн хугацааг 2017 оны 12 дугаар сар хүртэл сунгасан байна.
Түүнчлэн Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Mongolia Energy Corporation”-ийн хувьцааны ханш 3.51 хувиар суларч, 0.22 хонгконг доллар боллоо. Хөшөөтийн уурхайд олборлолт хийдэг тус компани боомтын үйл ажиллагаанаас болж саатаад байсан нүүрсний экспортоо хэвийн явуулж эхлээд байгаа юм. Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний дүн гарсны дараа голлох уул уурхайн компаниудын хувьцааны ханш гадаадын Хөрөнгийн биржид үл ялиг суларсан байна.
Харин Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Kincora Copper”-ийн хувьцааны ханш 2.94 хувиар чангарч, 0.35 канад доллар боллоо. "Kincora Copper” хамгийн сүүлд Баян тал талбайн ойролцоо байрлах хэсэгт хайгуулын тусгай зөвшөөрөл авсан юм. Энэ хэсэг нь Оюутолгойн бүслүүрт багтаж байгаа учир үүнтэй дүйцэхүйц хэмжээний нөөц олдох магадлал өндөр гэж "Kincora Copper” мэдээллээ.
Т.Элиса
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||