- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
"Rio Tinto" компани шинэ сонголтын өмнө ирлээ
Хэцүүхэн сонголттой тулгараад байсан "Rio Tinto" компани эцсийн шийдвэрээ гаргаж, Австрали дахь "Coal & Allied" нэгжээ БНХАУ-ын "Yancoal" компанид худалдахаар боллоо. "Yancoal"-ийн удирдлагууд "Glencore"-ийн саналын эсрэг үнийн дүнгээ 2.69 тэрбум ам.доллар болгон өсгөсөн байна. Үүнд анх санал болгосон 2.45 тэрбум ам.долларыг бэлнээр төлөхөөс гадна нөөц ашигласны төлбөрт олгох 240 сая ам.доллар багтжээ. Үүнээс өмнө "Glencore" компани саналаа дахин өсгөж, 2.68 тэрбум ам.долларт хүргэснээр "Rio Tinto" сонголтоо эргэн харахаас аргагүй байдал үүсээд байсан юм. Хэлцэл энэ оны гуравдугаар улиралд багтан эцэслэгдэх хүлээлттэй байна. Ийнхүү салбар нэгжээ "Yancoal"-д худалдах болсон нь хөрөнгө оруулагчдад хамгийн ашигтай гэж үзэж байгаагаа "Rio Tinto" мэдэгдлээ.
Түүнээс гадна хууль эрх зүйн талаасаа зөвшөөрөл авах боломж, санхүүжилтийн тодорхой байдал зэрэг нь нөлөөлсөн гэдгийг тус компанийн удирдлагууд онцолж байгаа юм. "Rio Tinto"-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар "Yancoal”-ийн саналыг хэлэлцэн эцэслэх товтой байна. Олон улсын хэмжээнд нүүрснээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүчний чиглэл эрчээ авч байгаа энэ үед "Glencore" нүүрсний салбарт анхаарал хандуулж байгаа нь салбарын шинжээчдийн анхаарлыг ийнхүү татаж байна.
Учир нь "Rio Tinto", "BHP Billiton" зэрэг уул уурхайн томоохон компаниуд нүүрснээс татгалзаж байгаа юм. Харин "Glencore" хөгжиж буй орнууд, ялангуяа Азийн дэд бүтцийн урт хугацааны хөгжилд нүүрсний салбар томоохон үүрэг гүйцэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Мөн ирэх 10 жилд дэлхийн эрчим хүчний салбарт нүүрс болон шатамхай түлшний орон зай хэвээр байна гэж "Glencore" компанийн гүйцэтгэх захирал мэдэгджээ. Ийнхүү "Rio Tinto"-ийн уурхайнуудыг худалдан авах нь тус компанийн хувьд стратегийн ач холбогдолтой асуудал гэж үзэж байна. Иймээс хэрэв саналыг "Rio Tinto" хүлээн авбал "Glencore" компани 1.5 тэрбум ам.доллар босгох үйл ажиллагаа эхлүүлэхээ ч мэдэгджээ.
Н.Алтан
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||