Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавантолгойд буй төр, хувийн хэвшлийн ялгаа

 

"Оюутолгой” компани цахил гааны төлбөрт жил бүр 160200 тэрбум төгрөг өмнөд хөршид төлж байгаа. Хэрэв Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн барихаар төлөвлөсөн 450 МВт хүчин чадалтай цахилгаан станцаа манай улс өдийд ашиглалтад оруулчихсан бол дээрх хэмжээний мөнгө дотоодын эдийн засагт үлдэх байлаа. Өмнийн говьд ажлын байр шинээр нэмэгдэж, тэр хэрээр олон хүний амьжиргаа дээшлэх байсан. Төвийн бүсийн болон өмнийн говийн стратегийн орд газруудын эрчим хүчний хэрэгцээг хангах үүрэг хүлээсэн Тавантолгойн цахилгаан стан цаас "Оюутолгой” г эрчим хүчээр хангах юм. Гэвч уг цахил гаан станц төслийн нэгжээс цааш хэтэрсэнгүй. Мега төслийн бэлтгэл ажил ийнхүү саатсаар энэ оны хоёрдугаар хагастай золголоо.

"Эрдэнэс Тавантолгой”н үйл ажиллагаа явуулж буй Тавантолгойн ордын дэргэд нэг тэрбум ам.долларын өртөгтэй цахилгаан станц барих санаачилга бол эртнийх. Худалдан авагч нь тодорхой болчихсон цахилгаан станцын төсөл хөрөнгө оруулалтаа богино хугацаанд нөхөх боломжтой гэдэг.

Учир нь ашигтай ажиллах баталгаа "Оюутолгой” болж байгаа юм. Тавантолгойн ордын нийт нөөц нь 6.4 тэрбум тонн. Үүний 1.8 тонн нь коксжих нүүрс. Үлдсэн нь эрчим хүчнийх. Тавантолгойн ордын эрчим хүчний нүүрсийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь төслийн шатанд яваа цахилгаан станцаас ихээхэн шалтгаалахаар байна. Ингэснээр Тавантолгойн өгөөж илүү нэмэгдэх юм.

"Оюутолгой" цахилгаан эрчим хүчээ энэ оноос дотоодоос хангах гэрээ байгуулсан. Гэтэл манай улс хөрөнгө оруулагчидтай байгуулсан гэрээнд тусгасан "амлалт”-аа өөрсдөө биелүүлж чадсангүй. Ийм нөхцөлд "Оюутолгой”-г Монголоос эрчим хүчээ ав гэж шахах эрх бидэнд байхгүй. Хэдий "Оюутолгой”-н гүний уурхайн хоёр дахь шат хэрэгжиж эхэлсэн ч манай улс өөрсдийн эрчим хүчний хэрэгцээгээ хэрхэн яаж хангах талаар толгойгоо гашилгаж суугаа. Тавантолгойн цахилгаан станцын төслийн ажил өнгөрсөн хугацаанд урагшилсан боловч ухарсан нь их. Төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулагчийг өнгөрсөн онд тодруулсан. Харамсалтай нь яриа, хэлцэл удааширч, зогсонги байдалд ороод байна.

Тавантолгойн ордтой энэ сарын 21-нд танилцсан уул уурхайн салбарынхан уг төслийн явцыг хамгийн их сонирхож байв. Тэдний анхаарлыг татаж буй цахилгаан станцын барилга угсралтын ажил 20 сар үргэлжилнэ гэж урьдчилсан байдлаар тооцжээ. Энэ үед ойролцоогоор 2500 хүний ажлын байр шинээр бий болно гэж төслийн нэгжээс өмнө нь мэдээлж байсан. Энэхүү төслийн нийт санхүүжилт нэг тэрбум ам.доллар. Үүний 30 хувь нь хөрөнгө оруулагчийн шууд хөрөнгө оруулалт байх бол үлдсэн 70 хувь олон улсын банк, санхүүгийн байгууллагаас татсан зээлийн эх үүсвэр байх юм.

  • "Оюутолгой" цахилгаан эрчим хүчээ энэ оноос дотоодоос хангах гэрээ байгуулсан.
  • Манай улсын уул уурхайн салбарт төрийн оролцоо илт давамгайлж буй.
  • Цахилгаан станцын дөрвөн хүн тутмын гурав нь орон нутгийнх.

"Эрдэнэс Тавантолгой”-д шаардлагатай цахилгаан эрчим хүчийг хувийн хэвшил угтаа нийлүүлж байна. Төр, хувийн хэвшлийн энэ хоёр компани хаяа залган оршдог ч тэдний хооронд зааг, ялгаа их юм. Нэг нь олборлосон бүтээгдэхүүнээ шууд экспортод гаргаж байгаа бол нөгөө нь угааж, баяжуулж, нэмүү өртөг шингээж байна. Тэрчлэн эрчим хүч гарган авч үүнийгээ борлуулж байна.

Манай улсын уул уурхайн салбарт төрийн оролцоо илт давамгайлж буй. Ялангуяа нүүрсний салбарт төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой” томоохон байр суурь эзэлж байгаа. Ийм атлаа хувийн хэвшлийн компаниудтай харьцуулахад чамлалтай санагдах зүйл цөөнгүй. Хэрэв Ухаа худагийн уурхайг түшиглэн хувийн хэвшил 18 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станц бариагүй бол Тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулж буй компаниуд эрчим хүчний хувьд хүндрэлд орох байсныг үгүйсгэх аргагүй юм.

Хувийн хэвшлийн босгосон цахилгаан станц төвийн эрчим хүчнээс алслагдсан Өмнөговь аймгийн Цогтцэций сумыг тог цахилгаанаар найдвартай хангаж байна. Илүүдэл цахилгаанаа төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн системд нийлүүлж байгаа аж. Үйл ажиллагаа явуулаад зургаа дахь жилийнхээ нүүрийг үзэж буй хувийн хэвшил компанийн 18 мегаваттын цахилгаан станц эхэнд дурдсан Тавантолгойн цахилгаан станцтай харьцуулахад хүчин чадлын хувьд тэнгэр, газар шиг ялгаатай. Хэдий ийм боловч орон нутгийн хэрэгцээг хангаж, эрчим хүчний найдвартай эх үүсвэр нь болж байна.

60 мянган хүн амтай зургаан аймгийн цахилгааны хэрэгцээг бүрэн хүчин чадалтай энэхүү станцын гол хэрэглэгч нь баяжуулах үйлдвэр гэнэ. Цахилгаан станцыг барихад 80 орчим дотоодын компани, 40 гаруй гадаадын компанитай хамтран ажилласан болохыг тус станцын үйл ажиллагаа хариуцсан захирал хэлж байсан юм. Барилга угсралтын үед 500 хүн ажиллаж байсан бол өдгөө 200 орчим хүнийг байнгын ажлын байраар хангаж байгаа аж.

Цахилгаан станцын дөрвөн хүн тутмын гурав нь орон нутгийнх. Тэр дундаа нийт ажилтны 20 гаруй хувь нь Цогтцэций сумын уугуул иргэд байдаг гэв. Төр цахилгаан станц барих гэж олон дуншиж байхад хувийн хэвшил аль хэдийнэ бүтээн байгуулаад үр шимийг нь хүртэж байна. Орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд төрийн оролцоогүй компани хамгийн их үүрэг гүйцэтгэж бас ачааны хүндийг үүрч байгааг уншигч та эндээс анзаарсан болов уу.

Б.Баяртогтох

Засгийн газрын мэдээ
Тавантолгойд буй төр, хувийн хэвшлийн ялгаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 18:15
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

Өнөөдөр, 12:06
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

Өчигдөр, 15:40
Өчигдөр, 09:31
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
2025 оны 04 сарын 10, 10 цаг 59 минут
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 57 минут
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 22 минут
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани