Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Шавжинд гурван жил идүүлсэн ой сэргэхгүй"

 

Ойд түймрээс дутуугүй хөнөөл учруулагч хортон шавжтай тэмцэх ажил ид өрнөж байна. Энэ жил хор хөнөөл ихтэй Сибирийн хүр эрвээхийн идэвхжлийн үе тохиож буй тул яаралтай устгах шаардлагатай гэдгийг мэргэжилтнүүд онцлов.

Сибирийн хүр, өрөөсгөл хүр зэрэг эрвээхий хөгжлийн хүрэнцэрийн үедээ цоо эрүүл шинэс модны шилмүүсийг үгүйр тэл иддэг байна. Ингэж доройтсон үед нь модлогоор хооллогч шавж модруу орсон тохиолдолд тэр чигтээ босоогоороо хатаж мөхдөг аж. Манай улсын уур амьсгал судлаачдын тооцоогоор хөнөөлт шавжинд нэрвэгдэх ойн талбайн хэмжээ цаашид 2-3 дахин нэмэгдэх тооцоо бий. Тиймээс хортон шавжтай тэмцэх ажлыг нарийн тандалт судалгаатай хийх шаардлагатайг БОАЖЯ- ны Ойн бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн Д.Жагдаг ярилаа.

-Энэ жил ойн хортон шавжны тархалт өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад хэр их байна вэ? 
-Хортон шавжны тархалтыг тогтоохоор Ойн судалгаа, хөгжлийн төвийн баг Төв аймагт, "Мөнх ногоон ой” гэх байгууллага баруун бүсэд ажиллаж байна. Харин зүүн аймгаар мэргэжлийн судлаачид явж байгаа. Мэдээлэл эцсийн байдлаар ирээгүй тул тархалтын судалгааг одоохондоо бүрэн хэлэх боломжгүй. Гэхдээ судалгааны явцаас харахад өмнөх 23 жилд якобсоны төөлүүрч эрвээхий их хэмжээгээр тархаж, хохирол учруулж байсан. Зөвхөн өнгөрсөн жил л гэхэд хөнөөлт шавжны голомттой 591 мянган ам метр талбайн дийлэнхийг энэ шавж эзэлсэн. Харин энэ жил Сибирийн хүр эрвээхий идэвхжиж байна. Энэ эрвээхийн хөнөөл онц аюултай.

-Тархалтаас сэргийлэх бэлтгэл ажил хэр хангагдсан бэ? 
-Өнгөрсөн жил нийслэлийн ногоон бүсээр өрөөсгөл хүр эрвээхий тархаж, зуслангийн газраар их орж ирсэн. Тиймээс тархалтыг нь хязгаарлах зорилгоор өнгөрсөн намар Төв аймгийн Батсүмбэр сум, Сэлэнгэ аймаг, нийслэлийн ногоон бүсийн 60.8 мянган га талбайд энэ эрвээхийн өндгийг түүсэн.

-Монгол орны ойн хэчнээн хувь нь хортон шавжийн улмаас доройтоод байна вэ? 
-Хөнөөлт шавжинд нэрвэг дээд, хатаж хуурайшсан ойн талбай 130 гаруй мянган гааар хэмжигдэж байна. Голомт үүсч, улайсан ч тэмцлийн арга хэмжээ зохион байгуулснаар эргээд сэргэсэн ойн талбай олон бий.

-Хортон шавжинд идэгдсэн ой сэргэх найдвар хэр вэ? 
-Ой мод шавжинд 23 жилийн хугацаанд идэгдсэн бол хатаж хуурайшаад дуусна. Эхний 12 жилд буюу хортон шавжийг яг идэж байх хугацаанд нь тэмцэж, устгаж чадвал эргэж сэргэдэг. Тиймээс л шавжны тоо толгойг зохистой хэмжээнд барьж байхын тулд жил бүр тэмцлийн арга хэмжээ зохион байгуулдаг юм.

-Устгалыг хэдийгээр явуулдаг вэ? 
-Шавжийн төрөл зүйлээс хамаарч хугацаа харилцан адилгүй. Өрөөсгөл хүр эрвээхийн өндөг түүх ажлыг дөрөвдүгээр сараас зургадугаар сарын эх хүртэл хийдэг. Харин хүрэнцэртэй болоод, модондоо хөнөөл учруулдаг нь 67 дугаар сарын дунд үе тул тэмцлийн ажил тэр хүртэл үргэлжилнэ.

-Дэлхийн дулаарлын улмаас ойн хортон шавж олширно гэсэн тооцоог манай уур амьсгал судлаачид гаргасан байсан. Энэ нь ямар учиртай юм бэ? 
-Сүүлийн жилүүдэд цаг уур дулаарч буйг хүн бүр мэдэж байгаа. Агаарын температур нэмэгдэх нь шавжинд амьдрах таатай нөхцөл бүрдүүлдэг. Нэг ёсондоо нэг эмэгчингээс гарч буй 300400 гаруй өндөг бүгд шавж болох боломж бүрдэнэ гэсэн үг. Уг нь сэрүүн, эрс тэс, цочир хүйтэрдэг байсан үед бол тоо толгой нь хязгаарлагдаж, зохистой хэмжээндээ байсан. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас тийм нөхцөл байхгүй боллоо.

Хөнөөлт шавжинд 130 мянган га ой сүйдээд байна

-Энэ бүх өөрчлөлттэй дасан зохицохын тулд ямар аргаар тэмцдэг юм бэ? 
-Биологийн болон байгаль орчинд сөрөг нөлөөгүй аргууд хэрэглэж байна. Монголын эрдэмтдийн гаргаж авсан төрөл бүрийн нутгийн омгийн бактерийг энэ жилээс хэрэглэж байна. Мөн гэрлийн урхи, эмэгчин эрвээхийн шингэнээр эрэгчинг нь урхидаж устгадаг арга бий. Энэ жилээс уг шавжийг гаднаас нь идэж, дотроос нь шимэгчилдэг байгалийн дайсныг нь үржүүлэх замаар устгахаар судалгаа хийгээд явж байна.

-Сүүлийн арга олон улсад хэр түгээмэл вэ? 
-Бид Ойн судалгаа хөгжлийн төвийн судлаачидтай хамт саяхан БНХАУын ойн хүрээлэнд очиж ажилласан. Яг энэ чиглэлээр хийж байгаа ажлыг нь үзэж, туршлага судалж байна.

-Хортон шавж устгахад хэр зэрэг зардал гардаг вэ? 
-Энэ жилийн хувьд гурван тэрбум төгрөгөөр тархалт, голомт ихтэй томоохон талбайг хамруулна. 150 мянган га талбайд тэмцлийн ажил зохион байгуулахаар төсөвлөсөн. Өмнөх жилүүдэд хөрөнгө мөнгөний асуудлаас болж голомттой талбайгаа бүрэн хамруулж чаддаггүй байсан тул дараа дараагийн жилүүдэд устгалын ажил үргэлжилдэг. Уг нь хөнөөлт шавжийн тархалтыг бүрэн хяналтдаа авч чадвал тогтоох боломжтой. 2016 онд 591 мянган га талбай голомжтой байхад 500 гаруй сая төгрөгөөр 70 мянган гад л устгал хийж байгаа юм.

-Хортон шавжтай жил бүр тэмцдэг нь зөвхөн хөрөнгө мөнгөнөөс шалтгаалаагүй болов уу? 
-Тийм ээ. Жил бүр л баахан мөнгө төсөвлөөд тэмцдэг боловч үр дүн байдаггүй юм уу гэх хардлага хүмүүсийн дунд бий. Би үүнд тайлбар өгмөөр байна. Ерөөсөө онц их хөнөөл учруулдаг 56 төрлийн шавж тус бүрийнх нь биологийн онцлог өөр. Өмнөх 23 жилд якобсоны хүр эрвээхийн олшролын үе байсан. Энэ үед Архангайн ихэнх ой нэлэнхүйдээ улайж байсан бол энэ жилээс бууралтын шатандаа орчихсон. Энэ нь нэг талаар тэмцлийн үр дүн юм. Гэтэл энэ жил өөр төрөл нь олшроод эхэллээ. Өөр төрөл зүйл идэвхжсэнээр голомттой газрын байрлал ч өөрчлөгддөг. Одоогоор Сэлэнгэ, Хэнтийд байдал хүнд байна. Ирэх 23 жилийн дараа өөр нэг төрөл зүйл нь олшрох жишээтэй. Ер нь 34 жилийн давтамжтай эдгээр хортон шавж идэвхждэг юм. Сибирийн хүр эрвээхий хоёр жилийн циклтэй иддэг амьтан тул ойд маш их хөнөөлтэй.

-Хортон шавж ойн доройтлын хэчнээн хувийг эзэлдэг вэ? 
-Түймэртэй адил ойг доройтуулдаг гол хүчин зүйл. Энэ жил түймэр ихтэй байна. Түймэрт доройтсон ойд шавж олшрох нөхцөл бүрддэг. Хүнээр бол дархлаа нь суларч, олон өвчинд өртөмтгий болж байна гэсэн үг.

-Ер нь цаашдаа тэмцлийг ямар маягаар явуулах вэ? 
-Хяналт, мониторинг сайн хийх хэрэгтэй байна. Орон нутаг дахь анхан шатны нэгж болох ойн анги, байгаль хамгаалагчид ямар шавж гарч, олширч буйг судалгааны байгууллагуудад мэдэгдэж байх хэрэгтэй. Мэдээллийн дагуу судлаачид газар дээр нь очиж тандан судалгаа хийгээд, ямар шавж хэзээ олшрохыг урьдчилан тогтоочих хэрэгтэй. Үүний зэрэгцээ нөлөөлөлд өртөж буй ойдоо мониторингийн суурин цэг олноор байгуулбал шавжны олшролт, бууралтыг нарийн тогтооход маш их ач холбогдолтой.

-Байнгын голомттой болдог шалтгаан юу вэ. Ийм голомт хэр олон бэ? 
-Ер нь шавж олширч буй голомтууд түймэрт автсан, хүний нөлөөлөлд өртсөн ойн санд л бий. Хэнтий, Хөвсгөлийн том тайгуудын мод улайтлаа идүүлдэггүй нь хүний нөлөө байдаггүйтэй холбоотой. Хүний үйл ажиллагаа ойн экологийн тэнцвэрийг алдагдуулдаг учир ой доройтож, хортон шавжинд идэгдэх нөхцөл бүрддэг.

З.Цэлмэг

Засгийн газрын мэдээ


"Шавжинд гурван жил идүүлсэн ой сэргэхгүй"
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани